antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Apr 6, 2017 Comments are off

“Кроне асуулт хариултын тэмцээн”-д оролцож багынхаа чансааг сорьцгооё

нийтлэсэн Admin

Найз нөхөдтэйгээ хамт нэгэн оройг мэдлэг чадвараа сорьж, хөгжилтэй өнгөрүүлэхийг хүсэж байна уу? Тийм бол таньд дуулгах сонирхолтой мэдээ байна.“Кроне Браухаус” ресторан нь  Олон улсад тааврын тэмцээн зохион байгуулж байсан 10 гаруй жилийн туршлагатай Англи улсын иргэн ноён Хэннисситэй хамтран Улаанбаатар хотноо  тааварт үдэшийг зохион байгуулж эхлээд байна.

             Уг арга хэмжээ нь Пүрэв гараг бүрийн 20:00 цагаас зохион байгуулагдаж байгаа бөгөөд тэмцээн нийт 4 үеэс, үе бүр 10 асуултаас бүрдэнэ. Тааварт 6 хүртэлх тооны хүмүүс нэг баг болж оролцох ба  оролцогч бүр 3000 төгрөг төлж тэмцээнд орно. Харин ялсан баг нийт оролцогчидын төлж бүрдүүлсэн шагналын санг 100% хожно.

(Тэмцээний явцаас)

     Асуултуудыг  ноён Хэннисси өөрөө бэлдэж тэмцээний өмнө хөтлөгчид өгснөөр оролцогчидод хүрдэг болохоор тэмцээнд ямар нэгэн хууран мэхлэх асуудал гарахгүй. Тиймдээ ч өнгөрсөн 10 удаагийн тэмцээний оролцогч багууд сэтгэл хангалуун байсан.

(Тэмцээний үеэр гар утас, электрон төхөөрөмж ашиглахыг хориглоно)

     Дашрамд дурдахад “Кроне Браухаус” ресторан нь дотроо шар айраг исгэлтийн цехтэй бөгөөд Герман технологиор Баварын жинхэнэ шар айргыг исгэн зөвхөн зорин ирсэн үйлчлүүлэгчиддээ хүргэдэг байна.

(2017.01.26-ны Анхны тэмцээний ялагч “UJ” баг)

(2017.02.02-ны Хоёрдугаар тэмцээний ялагч “Оргил” баг)

Энэ тааварт тэмцээн нь цаашид тасралтгүй зохион байгуулагдах болохоор та бүхэн өөрсдийн багаа бүрдүүлэн ирж Пүрэв гарагийн оройг хөгжилтэй өнгөрүүлээрэй.

Ширээ захиалга: 80012232, 80102232

Facebook: Krone Brauhaus


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car