МҮОНРТ-ийн ерөнхий захирал асан Ц.Оюундарийг тус телевизийн нэр бүхий ажилчидтай холбоотой байж, байгууллагыг хагалан бутаргаж байна гэх мэдээлэл хэвлэлээр гарсан байсан. Тэгвэл тэрбээр medee.mn сайтад ярилцлага өгөхдөө уг асуудалтай холбоотой тайлбар хийжээ. Сэтгүүлч түүнээс хэвлэлд гарсан байсан мэдээллийн талаар тодруулахад “Харин нэг тийм юм гарчихсан байсан. Сонин руу нь утасдаж асуутал одоо захирал хийж байгаа нэг нөхөр өөрөө авчирч өгөөд хэвлүүлсэн гэсэн. Захиалгат нийтлэл гэсэн үг юм уу даа. Энэ асуудлаас үүдээд хувийн бодлоо хэлэхэд, хүмүүс гэдэг чинь бүгд бие даасан, өөр өөрийн бодолтой, толгой тархитай шүү дээ. Хүний үгээр ийш тийшээ болоод байдаг амьгүй албат биш. Би аливаа асуудалд хүмүүсийг амьгүй албат шиг хардаг хүмүүсийг үнэхээр гайхдаг. Жишээ нь, дарга хүн жолооч, туслахаа авч явж байх учиртай гэсэн яриаг би олонтаа сонсож байсан. Би бол үүний эсрэг байдаг. Анх 2009 онд ОНТ-ийн захирал болохдоо телевизээс өгсөн туслах, жолоочийг л аваад ажиллаж байсан. Тэд чинь бас л энэ байгууллагын нэг эд эс, бие даасан ажилтан, албан хаагч шүү дээ. Ерөнхий захирал болоод буцаж ирэхдээ ч байгууллагаас өгсөн жолоочтой хамтраад ажилласан. Харин туслахын хувьд тухайн үед хуучин захиралтай ажиллаж байсан хүн нь нас өндөр болсон тул арай хөнгөн ажилд тавьж өгөөч гэсний улмаас өөрчилж байсан. Яг үүн шиг аливаа зүйлд зарчим гэж байх ёстой. Хувь хүнийг хувь хүнээр нь үнэлж, ажилтан гэдгээр нь хандах ёстой. Тэгэхээр миний хүн МҮОНРТ-д байхгүй. Тэнд МҮОНРТ-ийн ажилтнууд л байгаа. Тэд бүгд хууль ёсоор, хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж буй хувь хүмүүс. Түүнээс биш сайн дураараа нэгдсэн улс төрийн нам доторхи бүлэглэл шиг энэ тэндээс хүмүүс цуглуулаад чинийх, минийх гэж тамгалж, хооронд нь талцуулах үйл явдал болдоггүй. Болох ч ёсгүй юм. Намайг М.Наранбаатарын хүмүүсийг эргүүлж авлаа, эд нар чинь чиний эсрэг бослого гаргана гэж анхааруулах хүмүүс байсан. Би үүнийг тоогоогүй. Тэнд М.Наранбаатарын, Ц.Оюундарийн, Л.Нинжжамцын хүн биш, ажилчид, уран бүтээлчид албан үүргээ гүйцэтгэж байгаа гэдгийг л эрүүлээр харах хэрэгтэй.” хэмээн ярьжээ.
Эх сурвалж: Шуурхай.мн
Холбоотой мэдээ
-
urgen (April 04, 2017 12:00:35 am )
mash zev zuil buchij.Manaihan zev zuild tag bolood l buruu zuild am bulastsaldaad l hetsuu humuus shu.tuilin unen helj.mergeljin busad olon salvart olon jil ajsan turshlagatai humuusee taltsuulsnaas buh salvarn ajil unasaan
1 Comment