antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Mar 29, 2017 Comments are off

Сагсчин Тайрелл Корбин Монголын лигт тоглож байсан тухайгаа АНУ-ын хэвлэлд ярьжээ

нийтлэсэн Admin

Сүүлийн үед Монголд сагсан бөмбөгийн спорт хурдацтай хөгжиж байгаа билээ. Үүнд гадны лигонер ҮСБХ-нд тоглох бололцоо олдоогүй боловч өөр газар тоглоод ч амжилт олж болно гэдгийг харуулсан нэгэн сагсxчин байна. Тэр бол Үндэсний сагсан бөмбөгийн холбооны лигт тоглож манай спорт сонирхогчдод танигдаад амжсан Тайрелл Корбин юм. “Хасын хүлгүүд” багт чамлахааргүй амжилттай тоглож байсан түүний тухай нийтлэл desertnews.com цахим хуудсанд гарчээ.Дэлхийн хамгийн олон улсын сагсан бөмбөгийн дээд лигт тоглож дээд амжилт тогтоох хүсэл тээж яваа гэх түүний тухай мэдээлэл тэр  үедээ хэвлэл мэдээллийн хэрэгслээр гарч байсан. Дунд сургуулийнхаа шигшээ багт хамгаалагчаар тоглодог байсан Тайрел Бейкерсфильдийн Кал Штадт коллежийн багт хоёр жил тоглосныхоо дараа дэлхийн өөр, өөр улсуудад очиж сагсан бөмбөг тоглох зорилгоор анх хилийн чанадыг зорьж байжээ. Тэрээр хоёр жил гаруйн хугацаанд Черногор, Монгол, Индонези гэсэн гурван улсын сагсан бөмбөгийн лигт тоглосон аж.  Корбин эхлээд Черногорын дээд лигийн “KK Jedinstvo Bijelo Polje” багт тогложээ. Гэвч баг нь санхүүгийн хямралд орсноор тоглогчид нь тарж эхэлсэн аж. “Эзэн бүх тоглогчдод цалин өгч чадахгүй болох үед багт асуудал үүссэн. Ийм нөхцөл байдал дэндүү удаан үргэлжилсэн учраас би явахаар шийдсэн” гэж  Чернгорт өнгөрүүлсэн үеэ дурсчээ.   Түүний очсон хоёр дахь улс нь Монгол. Тэрээр Монголд очсон тухайгаа “Азаар нэг агент надад Монголд тоглох боломж байгааг хэлсэн” хэмээн тун ч эергээр дурсчээ. Өөрийнх нь хэлснээр бол цаг агаараас бусад бүх зүйл нь “ок” байсан гэнэ. “Монголд үнэхээр сайхан байсан. Даанч маш хүйтэн. Бараг очсон эхний гурван сард нь 0-ээш доош хэмтэй байсан байх” гэж хэлээд инээсэн гэнэ.

Ингээд Тайреллийн аяллын талаар бичсэнийг хөрвүүлэн хүргэе.

Тайрелл “Хоол унд нь сайхан. Манай хотод “Burger King”, “Pizza Hut”-ын сүлжээ байдаг” гээд инээв. Түүнд Монголын сагсан бөмбөгийн фанатууд ч таалагджээ. “хөгжөөн дэмжигчид”нь үнэхээр гайхалтай. Би лигийн сайн багуудын нэгд тоглож байсан, давгүй амжилт гаргасан. Тиймээс хөгжөөн дэмжигчид бараг өдөр болгон надтай уулзаж, хоолонд орж эсвэл дэлгүүр хэсдэг байсан” гэжээ. “Энд тэнд хүмүүс зураг авхуулья энэ тэр гээд л, эхэн үедээ үнэхээр балмагддаг байсан” гэж Тайрелл дурсав. Улирлын шилдэг шинэ тоглогчийг тодруулах санал асуулгыг үзэгчдийн дунд Фейсбүүкээр, мөн дасгалжуулагчдын саналаар тодруулахад Тайрелл тэргүүлж, шагнал хүртжээ. “Энэ бол миний хувьд үнэхээр том үйл явдал байсан. Хүнд хүчир ажил хийсний дараа шагналаа хүртэх үргэлж сайхан байдаг шүү дээ”. “SBL Hasiin Khuleguud” баг нь сайн тоглож лигийн финалд үлдсэн ч хожигджээ. Тиймээс дутуугаа гүйцээх зорилгоор дахин нэг улирал тоглоод тэрээр Монголоос Индонез рүү хөлгийн жолоо залсан байна.Монгол орон надад үнэхээр таалагдаж байсан ч бизнес бол бизнес шүү дээ. Би өөртөө арай илүү ашигтай зүйл хийх ёстой болсон. Улиралаас улиралд илүү чадваржихыг л би хүсч байлаа. Тэгээд Индонезид очсон. Надтай холбогдож, ирж тоглооч гэсэн юм. Тэгээд би дахиад жаргалтай болсон. Хэн нэгэн миний тоглолтыг үзэж, өөрсдийнх нь төлөө тоглоосой гэж хүсч байгааг мэдэрнэ гэдэг сайхан шүү дээ”.   Индонезид очсон эхний улиралдаа тэрээр 24.9 оноо дунджилж лигт зургадугаарт орсон бол нэг тоглолтод 2.9 удаа булаалт хийдэг гэсэн үзүүлэлтээр бүх тоглогчдыг тэргүүлсэн байна. Гэвч баг нь 14 тоглоод ердөө хоёр хожил авсан нь Корбины хувьд хамгийн хэцүү нь байв.

“Олон тоглолтод хожигдоно гэдэг багт маш хүнд тусдаг юм билээ. Манай баг дундаж насаар лигтээ хамгийн залуу нь, бас найман тоглогч нь лигт анхны улирлаа өнгөрүүлж буй шинэ тоглогчид байсан. Тиймээс туршлага дутах явдал их гарч байсан байх. Гэвч энэ бол миний хувьд бас нэгэн туршлага болсон” гэж Т.Корбин хүнд үеийнхээ тухай дурсчээ. Тэрээр энэ үедээ “Юта Жазз”-ын тоглогч байсан эцэг Тай Корбиныхоо зөвлөгөөг дагаснаар л хүнд хэцүү үеийг даван туулах хүчийг олдог байж. Эцгийнхээ ухаалаг зөвлөгөөг дагасан тэрээр улирлын сүүлчийн тоглолтод өрсөлдөгч багаа 85-82 оноогоор хожиход 50 оноо авч улирлын дээд амжилтыг тогтоожээ. Мөн самбараас 11 удаа бөмбөг авч, есөн удаа оновчтой дамжуулалт өгсөн байна.Энэ тоглолт нь түүний амьдралд хэзээ ч мартагдашгүй дурсамжийг үлдээсэн гэнэ.Түүний сагсан бөмбөгийн замнал ирэх жил хаана үргэлжлэхийг тэрээр өөрөө ч мэдэхгүй яваа. Гэхдээ өөрийнх нь хэлснээр, тэр хаана ч байсан сагсан бөмбөг тоглоход бэлэн гэх бөлгөө.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car