Зам тээврийн хөгжлийн яам-Автотээврийн үндэсний төвөөс 2017 оныг “Автотээврийн салбарын менежментийг сайжруулах жил” болгон ажиллаж байна. Энэ ажлын хүрээнд ЗТХЯ болон “Автотээврийн үндэсний төв” ТӨҮГ хамтран Өмнөговь аймгийн Тавантолгой, Ухаа худгийн уурхайгаас Гашуунсухайт- Ганц мод боомтын чиглэлд хийгдэж буй улс хоорондын ачаа тээвэрлэлтэд тулгамдаж буй асуудлын хүрээнд төрөөс баримталж буй бодлого, төрийн байгууллагуудаас зохион байгуулж буй үйл ажиллагааг тээвэрлэгч аж ахуйн нэгж, байгууллагуудад танилцуулах, тулгамдаж буй асуудлын талаар хэлэлцэж шийдвэрлэх төрийн болон хувийн хэвшлийн байгууллагын уялдаа холбоог сайжруулах зорилгоор “Улс хоорондын ачаа тээвэрлэлтийн үйл ажиллагааг сайжруулах 2017” хэлэлцүүлэгийг зохион байгуулсан билээ.
Хэлэлцүүлэгээр нүүрсний тээвэрлэлтэд явдаг жолооч нарыг нэгдсэн зохион байгуулалтад оруулахын тулд “Хоногийн нэгдсэн график”-ийг хэрэгжүүлэх нь зөв гэж үзсэн байгаа. Тиймээс өнөөдрөөс эхлэн энэ ажлыг Цагаан хад, Гашуунсухайт, Ганц мод боомтууд дээр хэрэгжүүлж эхэлсэн байгаа юм. Үүнийг хэрэгжүүлснээр үүсээд байгаа ачаалал багасч цаг хэмнэж, үр ашигтай ажиллах боломжтой болж байгаа юм байна. Мөн энэ графиктай төрийн байгууллагууд ажлаа уялдуулж явуулах ажээ.
Холбоотой мэдээ
Comments are closed.