Өнгөрсөн оны гуравдугаар сарын 30-ны өдөр Замын-Үүд дэх гаалийн газрын 36 улсын байцаагчийг хахууль авч байхад нь АТГ-ын мөрдөгчид үйлдэл дээр нь илрүүлсэн хэрэг олны анхаарлыг татаж байсан билээ. Тэгвэл тэдгээр байцаагчдад холбогдох хэргийг шалгах мөрдөн байцаалтын ажиллагаа бүтэн жилийн туршид явагдаж дуусчээ. Хэргийг Сүхбаатар дүүргийн шүүхэд өнгөрсөн долоо хоногт шилжүүлсэн гэх мэдээлэл байна.
Хэрэг явдлын талаар эргэн сануулахад, Замын-Үүд дэх гаалийн газрын байцаагчид гаалийн бүрдүүлэлт хийсэн автомашинуудад хяналт шалгалтыг зохих ёсоор хийлгүй хурдан хугацаанд саадгүй гаргах, мөн татварын хувь хэмжээг бууруулахаар амлан БНХАУ-аас Замын-Үүд дэх гаалийн газрын хяналтын талбайд орж ирсэн авто машинуудад ачигдсан бараанд төлөгдвөл зохих татварын мөнгийг бүрэн төлүүлэлгүйгээр гаргаж, бусдаас удаа дараа хээл хахууль авч байсан нь үйлдэл дээрээ баригдсан байдаг. Ер нь бол мэдээлэл дотроосоо гарсан гэдэг. Хууль бус ажиллагааны улмаас ажлаасаа халагдсан байцаагчид бусад байцаагч нарынхаа талаарх мэдээллийг АТГ-т өгсөн гэгддэг юм.
Эх сурвалж: Шуурхай.мн
Холбоотой мэдээ
-
харамсаж байна (March 23, 2017 11:39:23 am )
Авлигачдыг барьсан нь сайн хэрэг. ОХУ шиг авлигачдын хөрөнгийг бүрэн хураадаг болох хэрэгтэй. Хатуухан хариуцлага тооцохгүй бол болохгүй.
-
bk.sdfv (March 23, 2017 12:29:12 pm )
sain ajillajee
-
Цээ (March 23, 2017 12:44:44 pm )
сайн байна
-
Çî÷èí (March 23, 2017 1:21:51 pm )
Ñàéí áíà. Ãýõäýý ë æîë þì äàà. ÀÒÃàçàð äîîä àëáàí òóøààëûí õ¿ì¿¿ñèéí àâèëãûí õýðãèéã ñàéí øàëãàõ þì. ßã ¿¿í øèãýý òîì ãàðóóäûí õýðãèéã ìºðäºæ, çîõèõ øèéòãýëèéã íü õ¿ëýýëýãäýã áîë îëîí ò¿ìýíä ìºí ÷ òóñòàé ¿éë áîëîõñîí äîî. Äààí÷ ÷àöãà öàðàéëààä ÷àäàõã¿é þì äàà
4 Comments