antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Mar 23, 2017 Comments are off

Тусгай дугаарын утас тоглоом биш

нийтлэсэн Admin

Сүүлийн үед цагдаагийн ерөнхий газрын Мэдээлэл шуурхай удирдлагын төв буюу 101, 105, 102, 103 гэсэн тусгай дугаарын утсанд иргэдээс тэр дундаа хүүхдүүдээс хуурамч мэдээлэл дуудлага ихээр ирэх болжээ. Хамгийн сүүлд л гэхэд Цагдаагийн байгууллагад “Эмнэлгийн хашаанд автомашиндаа буудуулсан хүн байна” гэх худал мэдээлэл өгсөн иргэнийг олж, Төмөр зам дахь цагдаагийн газарт шалгаж байна.Тодруулбал, энэ сарын 21-22-нд шилжих шөнө цагдаагийн байгууллагад “Төмөр замын эмнэлгийн хашаанд автомашиндаа буудуулсан хүн байна” гэсэн мэдээлэл ирүүлсний дагуу Төмөр зам дахь цагдаагийн газрын жижүүрийн бүрэлдэхүүн, Баянгол дүүрэг дэх цагдаагийн нэг, хоёрдугаар хэлтсийн алба хаагчид хойшлуулашгүй ажиллагаа явуулан ажиллаж, уг мэдээлэл нь ор үндэслэлгүй, худал болохыг олж тогтоосон байна.Энэхүү худал мэдээллийг тараасан этгээдийг эрэн сурвалжилж Баянгол дүүргийн дөрөвдүгээр хороонд оршин суух, 1962 онд төрсөн, эрэгтэй Ж гэгч тараасан болохыг тогтоон, шалгаж эхэлжээ. Харин иргэн Ж болсон үйл явдлын талаар “Тухайн үед согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн байсан. Гэрээсээ гараад утсаар ярих гэтэл нэгж дууссан байсан. Тэгээд утсаар ярихын тулд ойролцоох эмийн санд орж Төмөр замын эмнэлгийн хашаанд автомашиндаа буудуулсан хүн байна” гэж худал хэлсэн. Тэр мэдээллийг эмийн сангийнхан 102-т хэлсэн юм байна. Би ийм зүйл болно гэж мэдээгүй. Энэ мэт худал мэдээлэл тарааж, цагдаад худал мэдээлэл өгч болдоггүй юм байна. Миний худал хэлсэн үг иргэдийг цочроож, цагдаагийн байгууллагад маш их хүндрэл учрууллаа” гэж ярьжээ. Түүний худал мэдээлэл өгч буй дүрс нь хяналтын камерын бичлэгт үлдсэн байна. Тусгай дугаарын утсанд хуурамч дуудлага өгөх нь маш олон эрсдлийг дагуулдаг юм. Магадгүй таны өгсөн хуурамч дуудлагаас болж,  дээсэн дөрөөн дээр байгаа хэн нэгний амь нас, айл гэрийн амьдрал хүртэл хохирох аюултай гэдгийг иргэн бүхэн ухамсарлах нь зүйтэй юм.  Тиймээс нойр хоолгүй, зав чөлөөгүй, цаг тутамд байнгын бэлэн байдалд байдаг тусгай, онцгой албаныхнаар зай завтай хийх юмаа олж ядсан иргэд, хүүхдүүд минь битгий тоглож, алтан цагаас нь хумслахгүй байхыг анхааруулж байна. Тусгай дугаар болох 101, 102, 103, 105 утас  иргэдийн сайн сайхны төлөөх түргэн үйлчилгээний утас болохоос уйдсан нэгний зугаагаа гаргах тоглоомын утас биш  шүү иргэдээ.

ЭХ СУРВАЛЖ:ШУУРХАЙ.МН

 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car