antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Feb 10, 2012 Comments are off

Ё.Сагсай: Б.Наранхүүг сэжигтнээр татан шалгаж байгаа нь үнэн

нийтлэсэн Admin

Нийслэлийн прокурорын газарт харьяалагдан шалгагдаж буй дуулиан татсан зарим хэргийн талаар тус газрын орлогч   прокурор Ё.Сагсайтай ярилцлаа.

-Монгол банкны эрдэнэсийн сангаас 20 килограмм алт алдагдсан хэрэгт хэдэн хүнийг шалгаж байна вэ?
– Монгол банкны эрдэнэсийн сангаас 20 килограмм алт алга болсон хэрэг нэг өдөр алга болчихсон зүйл биш. Хэргийг дөнгөж шалгаж, мөрдөн байцаах ажиллагаа хийж эхэлсэн. Урт хугацааны туршид алт алдагдсан хэрэг юм.  Одоогийн байдлаар дөрвөн ч хүнийг цагдан хорьж, мөрдөн байцаалт авч байна. Монгол банкны эрдэнэсийн сангийн ажилчдаас мөрдөн байцаалт авах шаардлагатай гэж үзсэн. Үүний дагуу тодорхой хүмүүсийг ч мөн шалгаж байгаа. Хэрэг бүртгэл мөрдөн байцаалтын нууцлалтай холбоотой асуудал учраас хэргийн явцын талаар тодорхой мэдээлэл өгөх боломжгүй.

Долдугаар сарын 1-ний гэх тодотголтой хавтаст хэрэгтэй шүүгч танилцах хугацаа нь дууссан байх аа. Хурал нь товлогдсон уу?

Хэрэгт холбогдсон зарим нэг яллагдагчийн хүсэлтээр  хэрэгтэй танилцах хугацааг сунгасан. Энэ сард шүүхийн хавтаст хэрэгтэй танилцах хугацаа дуусгавар болох учиртай. Энэ талаар Сүхбаатар дүүргийн шүүх илүү дэлгэрэнгүй мэднэ.

– Ч.Амарболдын өмгөөлөгч О.Алтангэрэл прокурорын байгууллагад удаа дараа Х.Тэмүүжин гишүүний олон нийтэд дэлгэсэн сумны хонгио, тэмдэглэлийн дэвтрийг шалгуулах хүсэлт тавьсан гэсэн мэдээлэл бий. Өмгөөлөгчийн хүсэлтийг хүлээн авахаас татгалзсан үндэслэлээ тайлбарлаач?
– Хэрэгт авагдсан нотлох баримтыг өмгөөлөгч, прокурор, шүүгч өөр өөрийнхөөрөө үнэлнэ. Тэр өмгөөлөгчийн, улсын яллагчийн, мөрдөн байцаагчийн үнэлж байгаа нотлох баримтыг шүүх үнэн зөвөөр нь шийдэх ёстой. Долдугаар сарын 1-ний үйл явдалтай холбоотой хүний амь үрэгдсэн хэргийг Прокурорын дэргэдэх мөрдөн байцаах алба 2008 оны долдугаар сарын 1-нээс хойш шалгасан. Нийтдээ 30 гаруй хавтаст хэрэг бүрдсэн. Мөрдөн байцаалтаар хэрэгт авагдсан баримтуудаар холбогдох хүмүүст үүсгэсэн хэрэг нотлогдсон гэж үзэн яллах дүгнэлт үйлдэж шүүх рүү шилжүүлсэн. Шүүх гэм бурууг тогтооно.

-Цагдаагийн удирдлагуудад нь ял төлөвлөчихөөд албан хаагчдын хэргийг түтгэлзүүлдэг нь ямар учиртай юм бэ. Хамт яллах байсан юм биш үү?

-Нэгдүгээрт цагдаагийн ажилтан зэвсэг хэрэглэсэн нь тогтоогдсон боловч амь насаа алдсан дөрвөн хүнийг хэн буудсан нь тогтоогдоогүй. Тиймээс эрүүгийн хуулийн 91 дүгээр зүйлээр үүсгэсэн цагдаагийн алба хаагчдаа холбоотой хэргийг, цагдаагийн удирдлагуудад холбогдох хэргээс тусгаарлаж, түдгэлзүүлсэн. Гэхдээ гүйцэтгэх албаны болон бусад шугамаар шалгалт үргэлжилж байгаа. Түдгэлзсэн гэдэг нь шалгахгүй энэ хавтаст хэргийг огт хөдөлгөхгүй гэсэн үг биш.

-Цагдаагийн удирдлагууд хавтаст хэрэгтэй танилцаж амжахгүй байна гэсэн гомдол гаргасан байна лээ?

-Эрүүгийн байцаан шийтгэх хуульд хавтаст хэрэгтэй танилцахыг мөрдөн байцаагч хугацаа тогтоож өгөх ёстой. Энэ хэргийн хувьд хохирогчид, яллагдагчид 2009 онд бүтэн жил гаруй хугацаанд хавтаст хэрэгтэй танилцсан. 27 хавтаст хэрэгтэй танилцахын тулд бүтэн жил гаруй зарцуулсан. Дараа нь хэргийг сэргээн шалгасны дараа нийслэлийн Прокурорын газарт шилжүүлэхийн өмнө УЕП-ын мөрдөн байцаах албаны мөрдөн байцаагч нар хавтаст хэрэгтэй танилцах тодорхой хугацаа тогтоож өгсөн. Боломжит хугацаандаа яллагдагчид болон тэдний өмгөөлөгч, хохирогчид олгосон хугацаанд хавтаст хэрэгтэй танилцсан.

– Ч.Амарболд генералын тушаалаар О.Зоригт ажилласан гэж өмгөөлөгчдөө хэлсэн байдаг юм билээ. О.Зоригт мэдүүлэгтээ тушаалаар ажилласнаа хүлээсэн үү?

-Мөрдөн байцаалтын нууцад хамааралтай учраас мэдээлэл өгөх боломжгүй.

-Анод банкыг үүдээ барихад хүргэсэн томоохон зээлдэгч нараас “Мон-Уран”-ы Б.Наранхүүд эрүүгийн хэрэг үүсгэсэн. Хэргийн мөрдөн байцаах ажиллагаа дууссан уу?

-Анод банкны дампууралтай холбоотой хавтаст хэрэгт Б.Наранхүүг сэжигтнээр татан шалгаж байгаа нь үнэн. Мөрдөн байцаалт дуусаагүй.

Тагнуулын ерөнхий газрын Сөрөг тагнуулын албанд ажиллаж байсан  дэд хурандаа В.Нямхандад холбогдох хэрэг юу болсон бэ?

-В.Нямхандад Нийслэлийн прокуророос эрүүгийн хуулийн 79.1  буюу “Төрийн нууцад хамаарах мэдээ, баримт бичиг, эд зүйл, объект, үйл ажил­лагааг итгэмжлэгдэн хариуцсан буюу албан тушаал, ажил үүргийн хувьд мэдсэн этгээд задруулсан нь эх орноо­соо урвах, тагнуул хийх гэмт хэр­гийн шинжгүй бол таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэсэн заалтын дагуу ялын дүгнэлт үйлдэж шүүх рүү шилжүүлсэн ч  мөрдөн байцаалтад буцсан. Түүний хэргийг өндөр нууцын зэрэглэлтэй ТЕГ-т шалгаж байгаа. Энэ долоо хоногт мөрдөн байцаах ажиллагаа дуусна гэсэн мэдээ ирүүлсэн.

-АТГ-т  албан тушаалын хэргээр шалгуулж буй  Засаг дарга нарын хэргийг  хэзээ шүүх вэ?

-Сонгинхайрхан дүүргийн Засаг дарга  Ц.Болд, Налайхын засаг дарга нарыг АТГ-т шалгаж дуусч байна. Харин Орхон аймгийн Засаг дарга Д.Оюунбатын хэргийг ялын дүгнэлт үйлдэг шүүх рүү шилжүүлсэн. Түүнчлэн Увс аймгийн Засаг дарга Э.Цасчихэрийн хэрэгт холбогдуулан АТГ-ын хоёр мөрдөн байцаагч Увс аймагт ажиллаад ирсэн. Хэргийг ирэх долоо хоногт прокурорт шилжүүлэх байх. Говьсүмбэр аймгийн Засаг дарга Ж.Баянмөнхийг цагдан хорьсон. Түүний эрүүл мэндийн байдал муу байгаа учраас Цагдан хорих төвийнхөө эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна.

Н.Түвшин shuud


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car