Бурхны номонд сэтгэл болоод сүжиг байвал цаг хугацаа, орон зайны хязгаар үгүй гэсэн байдаг. Тиймээс алс хол гадаадын оронд амьдарч байгаа хүн, гэр бүлүүд Гандантэгчэнлин хийдэд хурж байгаа Очир Дарьд мандал өргөн суух нь энд сүслэн залбирсантай ажил буяныг хураах аж. Ном хуруулж, засал хийлгэх нь тухайн хүний сүсэг бишрэлээс хамаарна. Гандантэгчэнлин хийдэд засал хийлгэхээр цахим хэлбэрээр номоо уншуулах нь ялгаагүй гэдгийг Монголын Бурхан шашинтны Төв Гандантэгчэнлин хийдийн Олон нийттэй харилцах албаны дарга Ж.Одгарьд ярилаа.
Ингэснээр иргэд www.gandan.mn сайтад хандан хурал номоо уншуулах боломжтой юм байна. Төв гандан цахимаар ном уншдаг болсноос хойш 100 гаруй иргэн одоогоор ханджээ. Энэ үйлчилгээг гадаадад оршин суугаа монголчуудад зориулжээ. Гандандаа ирж чадахгүй бол цахимаар захиалж уншуулаад, ирж чадах үедээ ирж номоо уншуулах гээд техник технологи хөгжсөн энэ цаг үед иргэдийн цаг завыг хэмнэсэн үйлчилгээ гэж иргэд үзэж байна. Хамгийн гол нь иргэн өөрөө сүсэглэж, итгэх нь чухал аж.
ЭХ СУРВАЛЖ:ШУУРХАЙ.МН
Холбоотой мэдээ
-
guest (March 16, 2017 3:12:34 pm )
Улаабаатарт байгаа нь ч гэсэн цахимаар ном уншуулж болно биз дээ, энэ үйлчилгээг гадаадад оршин суугаа монголчуудад зориулжээ гэччээ бас…
1 Comment