antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Feb 9, 2012 2 comments

Эрчүүдийн бэл бэнчинг хөөргөөр тодорхойлдог

нийтлэсэн Admin

Монголчууд эртнээсээ үнэтэй эд зүйлс хэрэглэж ирсэн нь өнөө хүртэл уламжлагдсаар байгаа билээ. Энэ уламжлал нь цагаан сараар бүр ч их ил тод харагддаг. Эрчүүдийн гоёл болох хөерөг, түүний уут тэр хүнийг хэр бэл бэнчинтэй эр болохыг харуулдаг.

Хөөрөг нь толгой, нуух, ямар чулуун эд болох нь хамгаас чухал. Хөөргөөрөө монголчууд мэндлэх хүндлэх ёсны хамгийн нарийн утга санааг илэрхийлж байдаг. Энэ удаад хөөрөгний тухай онцолж байна. Цагаан cap дөхөөд ирэхээр хөөрөгний хэрэгцээ ихэснэ. Cap шинээр эрчүүд хөөрөггүй бол нэг л цулгай санагддаг гэж ярих нь бий.

Ахмад настнууд хөөрөггүй байх нь мэдээж эвгүй санагдаж таараа. Хөөрөг нь өөрөө үнэт чулуу байх бөгөөд номин буюу алтан нуухтай, зааны ясан халбагатай байх жишээтэй. Хөөргөөр тамхилахад учир их бий. Тамхилахдаа баруун гарынхаа алган дээр хөөргөө хагас босоо байрлалд бариад цаад хүндээ өгөхдөө толгойг нь бага зэрэг суллаж өгнө.

Ахмад настай хүнтэй тамхилахдаа зүүн гараараа хөөрөг барьсан баруун гарынх нь тохойноос түшин хүндэтгэдэг. Ингэж тамхилж мэнд амраа мэдэлцсэний дараа ажил төрлөө ярилцаж эхэлдэг байна. Зан заншлын билэгдэл болсон хөөрөг нь олон янзын хэв загвартай байдаг бөгөөд бүгд өөр өөрийн гэсэн онцлогтой
ажээ. Монгол хөөрөгний тухайд авч үзвэл Манж, Хятад, Түвд, Монгол гэсэн дөрвөн хийц голлодог бөгөөд шүр, хаш, мана, чүнчигноров, пийсүү, гартаам, оюу номин, болор, зэрэг олон чулуугаар урласан байдаг.

Хөөрөгний хийгдсэн цаг хугацаа хамгаас чухал. Үүнээс хамааран үнэ ханш нь тодорхойлогддог бөгөөд енөө цагт хийгдсэн хөөрөг, хуучны хөөргөөс эрс тэрс ялгагдана. Мөн хөөрөг нь ухалт, ам, мөр зэргээрээ ялгагддаг. Эртнээсээ монголчуудын нүнжигтэй эд зүйлс хэрэглэж ирснийг түүхийн баримт бичигг тэмдэглэн үлдээжээ.

Монголчуудын хөөрөгний сайн, хэн сайхан хөөрөг эдэлж байгааг цагаан cap түүний дараах cap шинийн морины уралдаан дээр харж болно. Энэ нь тэр жилийнхээ өнге ямар байхыг харуулж байгаа нь тэр гэх.

 

Нийслэл таймс сонин

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

2 Comments

  • Anonymous (February 09, 2012 10:24:52 pm )

    huurug bol mongoliin soyol bish. manj ulsaas hucheer oruulj irsen oldmol zuil. Mongoliin maliig unegui shaham avax gej iim zohiomol chuluun edlel taniltsuulj moda bolgoson yumaa…

  • Anonymous (February 10, 2012 9:33:20 am )

    sanal neg bna ene bol manjaas oruulj irsen zvil ee mongol soyol bol bish gedegiig erdemted ch batalsan bgaa

antalya rent a car