С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэргийн шүүх хурал өнөөдөр Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд болж, шүүх бүрэлдэхүүн шийдвэрээ гаргалаа. Тодруулбал, шүүх бүрэлдэхүүн бүтэн өдрийн турш хуралдаж, анхан шатны шүүхийн Б.Содномдаржаа, Ц.Амгаланбаатар нарт 25 жил, Т.Чимгээд 24 жилийн хорих ял оногдуулсан шийдвэрийг хэвээр үлдээлээ.
Анхан шатны шүүхээс Ц.Амгаланбаатарт 25, Б.Содномдаржаад 25, Т.Чимгээд 24 жилийн хорих ял оноосон. Тодруулбал, Ц.Амгаланбаатарт оноосон 25 жилийн 20-ыг гянданд, үлдсэнийг нь онцгой дэглэмтэй хорих ангид, Б.Содномдаржаад оноосон 25 жилийн 23-ыг нь гянданд, үлдсэнийг нь онцгой дэглэмтэй хорих ангид, Т.Чимгээгийн 24 жилийн ялыг чанга дэглэмтэй хорих ангид тус тус эдлүүлэхээр шийдвэрлэсэн байдаг.
Өнөөдрийн хуралд шүүгдэгч нар цахим онлайнаар хуралд оролцож буй. Харин хохирогчийн талаас УИХ-ын гишүүн асан С.Оюуныг төлөөлж, түүний төрсөн ах С.Баяр оролцсон ч шүүх хурлыг хаалттай явуулж байгаа учир оролцох боломжгүй хэмээн хурлыг орхин гарсан юм.
Харин өмгөөлөгч Л.Энхсайхан тэднийг төлөөлж оролцож байгаа. Мөн шүүгдэгч нарын өмгөөлөгчид оролцсон юм.
Холбоотой мэдээ
Comments are closed.