antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Mar 15, 2017 Comments are off

Өмнөговьд өмнө нь хоёр жолооч үл мэдэгдэх шингэнд хордож амиа алдаж байжээ

нийтлэсэн Admin

Өмнөговь аймгийн Ханбогд сумын нутаг дэвсгэрт нүүрсний тээвэрлэлтэд явдаг жолооч нар үл мэдэгдэх шингэн уусны улмаас гурав нь нас барж, гурав нь эмнэлэгт хүргэгдсэн хэрэг өнгөрсөн бямба гаригт гарсан билээ.

Одоогоор хятад архинаас хордсон уу, эсвэл техникийн спирт ууж амиа алдсан уу гэдгийг эцэслэн тогтоохоор хууль хяналтын байгууллага болон шүүх шинжилгээнийхэн ажиллаж байна. Дээрх жолооч нар “Монфорд” компанийн тээвэрлэлтэд явдаг жолооч байсан бөгөөд нэгнийхээ баярыг тэмдэглэж архидаад, улмаар шараа тайлахаар техникийн спирт уусан гэх мэдээлэл ч байгаа юм. Ер нь сүүлийн үед жолооч нар техникийн спирт ууж хордох цаашлаад амиа алдах зэрэг хэргүүд мэр сэр гардаг.

Өөрсдийн хариуцлагагүй байдлаас болж архи биш техникийн спирт уудаг гэх дүгнэлтийг мэргэжлийн байгууллагаас гаргадаг. Өнгөрсөн жилд гэхэд Сүхбаатар аймагт жолооч нар техникийн спирт ууж хордсон хэрэг гарчээ.

Харин хоёр жилийн өмнө Өмнөговь аймагт хоёр жолооч техникийн спирт ууж амиа алдсан хэрэг гарч байжээ. Уг нь жолооч нарт компанийн эзэд техникийн спирт ууж болохгүй, хүний биед асар их хор хөнөөлтэй, үхэлд хүргэх аюултай гэдгийг байнга сануулдаг ч жолооч нар архины оронд усаар найруулж техникийн спирт ууж эрүүл мэндээрээ цаашлаад амиараа хохироод байдаг гэнэ.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car