Нийслэлийн захиргааны хэргийн шүүхээс “Дүнжингарав” наадмыг зохион байгуулах тухай Засгийн газрын тогтоолыг түдгэлзүүлэх шийдвэр гаргасан ч, тус наадам болдогоороо болж, араасаа ихээхэм шүүмж дагуулаад буй. Хүүхэд хамгааллын үндэсний сүлжээ, Хүүхдийн хөдөлмөрийн тэвчишгүй хэлбэрүүдийн эсрэг сүлжээ төрийн бус байгууллагуудаас Засгийн газрын тогтоолыг эсэргүүцэж, Нийслэлийн захиргааны хэргийн шүүхэд гомдол гаргасныг шүүх уг нь тийнхүү шийдвэрлэсэн ч, Засгийн газрын тогтоолыг дийлээгүй.
Тэгвэл “Дүнжингарав” уралдааны үеэр нийт 31 хүүхэд мориноос унаж, хоёр нь гэмтэл авсан байна. Мөн энэ сарын 12-нд болсон Говь-Алтай, Хөвсгөлийн уралдаанд 19 хүүхэд унаж, гурав нь хүнд, хөнгөн гэмтэл авсан гэх мэдээлэл байна. Тэгэхээр шүүхийн шийдвэрийн дээр гишгэдэг Засгийн газрын тогтоолын дагуу болсон уралдаанд оролцсон хүүхдүүдээс 50 нь морьноосоо унажээ. Одоогоор мэдэгдэж буй нь л 5 хүүхдийн гэмтэл болохоос бусад хүүхдүүдийн биед хожим илэрч гарч ирэх ямар хор хохирол учирсныг таах аргагүй юм.
Эх сурвалж: Шуурхай.мн
Холбоотой мэдээ
-
Зочинзочин (March 14, 2017 1:11:42 pm )
Холбооны ерөнхийлөгчийг нь эрүүгийн хэрэгт татаж шалгаа ч . Хууль хүн бүрд тэгш үйлчлэх учиртай. Хүүхдийн амь нас эрүүл мэндийн ноцтой асуудал яригдаж байна шүү дээ. Өнөө шудрага хууль хуульчид чинь хаа байна бэ?
-
зр (March 14, 2017 1:15:46 pm )
МОНГОЛ ТӨРГҮЙ ЭЗЭНГҮЙ , МОНГОЛ ХҮН ЯМАР Ч ҮНЭ ЦЭНЭГҮЙ БОЛЖЭЭ.
-
зочин (March 14, 2017 1:37:16 pm )
МАН-ын дэмжигчид үүнийг л хүсэж сонголтоо хийсэн байх. Сонголтыг нь хүндэтгэж байна.
-
бид монгол (March 14, 2017 1:53:54 pm )
нөгөө нэг балай шахуу юм байдаг наранхүү ч билүү ийм юмнууд төрийн эрхэнд байх ёстой ч юм уу үгүй ч юмуу бас нэг хялар дийз уих-ын дарга байна.Эдэнд монголын хууль бол май л байхгүй юу даа
-
Anonymous (March 14, 2017 7:05:47 pm )
Монгол Улсын Их хурлын дарга М.Энхболдоос уралдааны үеэр унаж бэртсөн хүүхдүүдийн эмчилгээний зардлыг гаргуул. Албан тушаалаа ашиглан ингэж хууль зөрчихөө болих хэрэгтэй шүү дээ. Өөрөөр хэлбэл хуулийг гууль болгодогоо өндөр албан тушаалтнууд болимоор юм. Ичиж амьдраач.
-
shudraga (March 14, 2017 7:55:15 pm )
Za yu ch hiij chadahgui hudlaa baahan yum nurshtsgaagaal baih yum. MAN garsan AN baisan ch adilhan l uralduuljil bdag ter ch buu hel chingis bogd geed haaduud hurtel uralduuljil bdag bsan shvv dee. Tgeel surhii namchirhaal uls torjool bdag .
-
зОчин (March 14, 2017 8:27:31 pm )
Энхболд, Сэргэлэн нарыг шүүхэд дуудаж хүүхдийн эмчилгээний зардлыг гаргуул.
-
MAH (March 14, 2017 10:37:34 pm )
МАН-ын сонгуулиас хойш хамгийн зоригтой шийдвэртэй хэрэгжүүлсэн томоохон ажил нь энэ уралдаан болох тул ерөнхийлөгчийн сонгуульд МАН ялах магадлалтай болов. Учир нь ММСУХ-ны ерөнхийлөгч намын дарга М.Энхболд нь ерөнхийлөгчид нэр дэвших сонирхол өвөртлөөд байгаа тул хууль зөрчин байж хүүхдийн эрүүл мэндийг хохироон зугаацаж сонгуулийн сурталчилгаагаа эхлүүлсэн нь тэр.
-
MAH (March 14, 2017 10:37:51 pm )
МАН-ыхан ЗҮТГЭНЭ. Өөрсдөө БАЯЖИНА. ЗОРИЛГО нь ТЭР. МАН САЙН бүхнийг НУРААНА ,БУЦААНА. Байгаа бодит байдал ЧАДАЛ нь ТЭР. Одоогийн байдал нь ОУВСангийн тулгалтанд сандарсан Засгийн газар Орост 49 хувиа эргүүлж өгөх эсэх талцал, Олон хүмүүсийг ажлаас халсан хийрхэл,ОФШОРтонгуудаа хамгаалах гэж ядсан оролдлого, 60 тэрбумын аян-ы үргэлжлэл, Жалга дов танил талын авилгал, МИЕЭ- г тойрсон бялдуучлал, Хятадыг хүсэмжилсэн их мөнгө,Хүүхэд хөгшдийг ялгаварласан төрийн бодлого,Хүсээгүй жирэмслэлтийг нохойд хандуулсан Хотын бодлого Эргэж буцаж будилсан татварын бодлого ,энэ бүхэнд дургүйцсэн ард түмэн л байх шив дээ
-
azaa (March 15, 2017 11:40:07 am )
evii,nyalh hvvhdvvd baychuud n zugaa ni zolios bolj duusah ni ee…
10 Comments