
Үүний дагуу коллежийн хөлбөмбөгийн нэгэн багт тоглож байсан Жон Росс гэдэг залуу NFL Combine хэмээх арга хэмжээний үеэр өмнөх дээд амжилтыг эвдэж чадсан байна. Тэрбээр 37 м зайг 4,22 секундэд туулснаар 2008 онд тогтоосон өмнөх рекордыг /4,24 сек/ эвджээ.
Харин гүйлтэд оролцогч нь “Адидас” загварын пүүз өмссөн байх ёстой атал тэмцээний дүрэмтэй сайтар танилцаж амжаагүй Росс “Nike”-ын пүүз өмссөн байсан аж.
Нэг сая доллартой болох боломжийг алдсандаа Росс гутарсан боловч түүнд дахин нэгэн боломж гарч ирсэн байна. Учир нь, компанийг нь санамсаргүйгээр рекламдсан Росс-той “Nike”-ийн удирдлага хамтран ажиллах гэрээ байгуулсан ажээ.
Х.Сарнай
Эх сурвалж: “Монцамэ”агентлаг
Холбоотой мэдээ
Comments are closed.