antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Mar 7, 2017 10 comments

Б.Гарамгайбаатарыг суллалаа

нийтлэсэн Admin

УИХ-ын гишүүн асан Б.Гарамгайбаатарыг өчигдөр суллалаа. Тодруулбал, түүнийг сэжигтнээр цагдан хорих хугацаа өчигдөр дуусч, Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд суллах эсэхийг хэлэлцсэн байна. Улмаар түүнийг суллаж, гадуур байцаах шийдвэр гаргажээ.

Харин сэжигтнээр татагдсан Н.Батбаярыг үргэлжлүүлэн хорих саналыг прокуророос гаргасан байна. Прокурорын саналыг өнөөдөр Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд хэлэлцэхээр болжээ.  УИХ-ын гишүүн асан Н.Батбаярт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 263 дугаар зүйлийн 263.2, 264 дүгээр зүйлийн 264.2, 150 дугаар зүйлийн 150.3-т зааснаар сэжигтнээр тооцон шалгаж байгаа бол  УИХ-ын гишүүн асан Б.Гарамгайбаатарыг Халзан бүргэдэй, Солонготын давааны чиглэлийн замын гүйцэтгэл 38 орчим хувьтай байхад тухайн газарт дахин шинээр зам тавих ойлголтыг Засгийн газарт ойлгуулж Хөгжлийн банкнаас нэмж нийт 43.6 тэрбум төгрөг гаргуулж аваад “Монроуд” компанид шууд шилжүүлж өгсөн хэрэгт буруутгаж буй. Үүнтэй холбогдуулан түүний хүү “Монроуд” компанийн захирал Г.Тэнгис, тус компанийн нягтлан бодогч Б.Гарамгайбаатарын төрсөн дүү Б.Оюунцэцэг нарыг шалгаж байгаа юм.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

10 Comments

  • bi (March 07, 2017 10:27:03 am )

    Улс орныг өрөнд оруулсан өөдгүй хогнууд.Эдлэх ял шийтгэлийг нь заавал өгөхөөс гадна өрийг буцаан төлүүлэх нь чухал шүү.Портуна Батбаяр ч ялгаагүй.Ер нь АН-д дахин хэзээ ч итгэл үзүүлэхгүй.

  • гончигдорж (March 07, 2017 10:35:42 am )

    элбэгдорж гарамгай хулгайчдаа суллуулж намдаа гэмээ наманчилж эхэллээ.

  • Zochin (March 07, 2017 10:43:11 am )

    ichij hanadaggvi idej yysnaa gavyua met vzdeg avilgalchid

  • гайхалтай (March 07, 2017 10:46:27 am )

    эд яасан ханаж цаддаггүй пийгуунууд вэ

  • G (March 07, 2017 10:49:52 am )

    ZUGEER ULS TURIIN JUJIG GUTAMSHIG TOGLOOM ARD TUMNIIG TOHUURHAH AJILGAA YUMDAA… HUUCHIN NOGOON MALGAITAN ESVEL JINHEN ZASAG HUULI BSAN BOL SHUUD YALLAAD BUUDCHIHSAN BGAA NOVSH GEJ!!! YAAMAR EREMDEG UED AMIDRAAD BDNAA!!!

  • ОЛОН УЛСЫН ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН БАЯР (March 07, 2017 11:55:38 am )

    ЗӨВ ШҮҮ

  • zochin (March 07, 2017 12:28:43 pm )

    naad hulgaichaa tov aimagt hiij shalgaach uhej dald ormor

  • зочин (March 07, 2017 12:29:08 pm )

    юу вэ, Шүүхийнхээ наад нөхөр чинь идэж ууж завшиж байхдаа дотор таван цул, биеийн эрүүл мэнд цоо эрүүл, ухаан санаа нь зүв зүгээр байсан Хууль тогтоомж батлалцаад явж байсан хүн чинь хоригдонгуутаа яахаараа гэнэт Эрүүл мэндийн шалтгаанаар гарчихдаг байнаа, удахгүй Сэтгэцийн өвчтөй хэрэг хүлээх чадваргүй гээд арай зүгээр тавиад явуулчих юм биш биз дээ, наад хорих д чинь эмч энэтэр гээд улсууд байдгийн юм байгаа юм биз дээ, арай ч дээ,

  • dd (March 07, 2017 6:15:06 pm )

    ulsiin zam 1 km zam 1 terbum 250 say shuu. arai l bgaa shuu. hubiin hevshliin taisan zam 1 km n 300 say ch hurehgui shuu dee. chanar bol ulsiinh n muu. idne gehed arai l ideh yum aaa.

  • Хүн (March 07, 2017 8:53:05 pm )

    чадахгүй л дээ чадахгүй мөнгөтэй харма нэгтэй хүмүүс нэг нэгнээ шүүнэ гэж юу байсан юм тэгэсгийгээд замхарч таараа. Дампуурсан төр засаг гэж даанч дээ. Зүгээр жирийн хүн ойлгохоор ойлгомжтой хэрэг шүү дээ. Цаашид яаж шүү амьдрах юм болдоо ард түмэн минь. Үнэндээ хэлэх үг алга цөхөрч байна.

antalya rent a car