antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Mar 3, 2017 2 comments

Сэжигтэй гүйлгээг 24 цагийн дотор мэдээлэх үүрэгтэй!

нийтлэсэн Admin

НҮБ-ын Аюулгүйн зөвлөлөөс зарладаг Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэх зэрэг санхүүгийн гэмт хэрэг үйлдсэн, үйлдэж болзошгүй этгээдүүдийн жагсаалтыг Санхүүгийн зохицуулах хороо өөрийн албан ёсны www.frc.mn цахим хуудсаараа мэдээлдэг болжээ.Энэ нь НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн 1267, 1373 дугаар тогтоол болон холбогдох бусад тогтоолд заасны дагуу гишүүн орнуудын хүлээх үүргийн нэг аж. Санхүүгийн зах зээлд оролцогч иргэд, хуулийн этгээдүүд тус цахим хуудасны “Мөнгө угаах, терроризмтой тэмцэх” цэсээс дээрх жагсаалттай танилцаж болзошгүй эрсдлээс сэргийлэх боломжтой болж байна. Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуулиар банк, ББСБ, даатгагч болон даатгалын мэргэжлийн оролцогч, хөрөнгө оруулалтын сан, үнэт цаасны зах зээлд оролцогч мэргэжлийн байгууллага, хадгаламж, зээлийн хоршоо, үл хөдлөх хөрөнгө зуучлалын байгууллага, нотариатч нар сэжигтэй гүйлгээг мэдээлэх үүрэгтэй хуулийн этгээдүүд юм.

Эдгээр хуулийн этгээдүүд тус хуулийн 7.2-т заасны дагуу хөрөнгө, гүйлгээ, гүйлгээ хийх оролдлогыг мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй, эсхүл гэмт хэрэг үйлдэж олсон орлоготой холбоотой гэж сэжиглэсэн, эсхүл мэдсэн бол энэ тухай 24 цагийн дотор Монголбанкны дэргэдэх Санхүүгийн мэдээллийн албанд мэдээлэх ёстой аж.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

2 Comments

  • irgen (March 04, 2017 6:59:46 pm )

    gadagshaa mongoloos garaad baigaa horongiig yagaad medeelehgui huivaldaad baidag um be tegeed ??????????????????????? Gadnii orond hols baasaa zuvuulj ar geree tejeeh gesen hymyysee tagnahaas oor yu hiij baigaa um be ta nar ??????

  • Баяраа (March 05, 2017 8:46:30 pm )

    Монгол банк шал худлаа газар. ББСБ нь хуурамч материалаар зээл авсан болгоод мэдээллийн санд нь оруулчихсан байхад иргэнийг хохироох гээд байдаг ажилчидтай бяцхан маф сүлжээтэй газар байна лээ. Би зовлонг нь үүрсэн, одоо ч горийг нь амсаж явна даа.

antalya rent a car