antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Feb 9, 2012 Comments are off

Сар шинийн дараа махны үнэ нэмэгдэх бололтой

нийтлэсэн Admin

 Сар шинийн баярыг угтан гаргаж буй нөөцийн махны өргөтгөсөн худалдаа нийслэлийн есөн дүүрэгт өчигдрөөс эхэллээ. Иргэдийн дунд ихээхэн эрэлт дагуулсан өргөтгөсөн худалдаа энэ сарын 13-ныг дуустал үргэлжлэх бөгөөд өмнөхөөсөө ямар онцлогтойг Монголын махны холбооны менежер Н.Баттогтохоос тодрууллаа.

-Нөөцийн махыг хэчнээн байршилд, ямар хэмжээтэй борлуулж байна вэ?

-Энэ сарын 13-ныг дуустал үргэлжлэх нөөцийн махны худалдааг өмнө худалдаалж байсан бүх цэгүүдээс гадна иргэд олноороо үйлчлүүлдэг худалдааны төвийн үүдэнд гаргахаар боллоо. Тухайлбал Цамбагаравын “Макс” худалдааны төв, “Дэвшил трейд”, “Тэнгэр” бөөний төв, “SKY” их дэлгүүр, “SMART” худалдааны төв, “Бэлх” зах, 32-ын тойргийн “Сансар” худалдааны төв гэсэн газ руудад зургаан өд рийн турш 1500 тонн мах борлуулна.

-Өмнө нь болсон өргөтгөсөн худалдааны үеэр мах хүрэлцэхгүй байна гэж иргэд шүүмжилж байсан?

-Харин тийм учраас дахин энэ арга хэмжээг зохион байгуулсан. Өмнө нь 400 орчим тонн мах хаанаа ч хүрэлгүй дууссан. Худалдаалж буй үнэ нь өөрийн өртгөөсөө хямд шахуу болохоор энэ удаад ченжүүдийн гарт орох вий гэхээс болгоомжилж байгаа.

-Махны үнэ сар шинийн дараа нэмэгдэнэ гэдэг яриа хэр бодитой вэ?

-Баярын дараа нөөцийн махны үнэд өөрчлөлт орох нь бодитой л болох гээд байна. Угаасаа мах бэлтгэгч компаниуд нөө цийн махыг одоогийн үнээр борлуулбал алдагдалд орно гэж үзэж байгаа. Нөөцийн мах бэлтгэдэг 20 компани бий. Тэд мах бэлтгэлд энэ жил өөрсдийн хөрөнгөнөөсөө 40-50 тэр бум төгрөг зарцуулсан. Тиймээс сар шинийн дараа үнийг тодорхой хэмжээгээр нэмэх шийдэлд хүрээд байна.

О.НАМЧИН


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car