antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Feb 22, 2017 Comments are off

Нийслэлийн удирдлагууд ахмадуудаа хүлээн авч, хүндэтгэл үзүүллээ

нийтлэсэн Admin

        XVII жарны Алтан унжлагат хэмээх Гал тахиа жилийн сар шинийн баярыг тохиолдуулан нийслэлийн удирдлагууд ахмадуудаа хүлээн авч, хүндэтгэл үзүүллээ. Улс эх орныхоо ирээдүйн сайн сайхан, хөгжил цэцэглэлт, бүтээн байгуулалтад гар бие оролцож ирсэн ахмадуудыг хүлээн авах уг арга хэмжээнд нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Ц.Сандуй, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд, нийслэлийн Засаг даргын Ядуурлыг бууруулах, хөдөлмөр эрхлэлтийн асуудал хариуцсан орлогч Д.Энхтөр, Монголын ахмадын холбооны ерөнхийлөгч Ц.Сүхбаатар болон бусад албаныхан,  ахмадуудын төлөөлөл оролцов.

Хүндэтгэлийн арга хэмжээг нээж НИТХ-ын дарга Ц.Сандуй “Энд хүрэлцэн ирсэн ахмадууддаа удахгүй болох сар шинийн баярын мэндийг хүргэе. Нийслэлийн шинэ удирдлагын баг гарснаас хойш 7 сар гаруй хугацаа өнгөрчээ. Энэ хугацаанд багагүй ажлыг хийж, хэрэгжүүлж байгаа билээ. НИТХ өнгөрсөн хугацаанд 7 удаа хуралдаж, нийслэлийн Засаг даргын 2016-2020 оны мөрийн хөтөлбөр, 2017 оны нийгэм эдийн засгийн чиглэл, төсвийн тодотгол болон төсвөө баталсан билээ. Хамгийн сүүлийн хурлаараа нийслэлийн агаарын бохирдол утааны асуудлыг хэлэлцсэн. Өнөөдөр Улаанбаатар хотод маш олон асуудал, бэрхшээл байгаа. Гэхдээ нэн түрүүнд утааны асуудал бид бүгдийн өмнө тулгарчихаад байна. Энэ зүйл зөвхөн нийслэлийн бус улсын хэмжээнд яригдах том асуудал гэдгийг дээш нь уламжилж  Үндэсний аюулгүй байдлаар хэлэлцүүллээ. Мөн тусгай төлөвлөгөөг боловсруулан, баталсан гэх мэтчилэн олон ажлыг үе шаттайгаар хийж, хэрэгжүүлж байна. Ингээд та бүхэндээ эрүүл энх байж урт удаан наслахыг хүсэн ерөөе” гэв.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд “Улс эх орон, ард түмэндээ хөдөлмөр бүтээлээ өндрөөр үнэлүүлээд, гавьяаныхаа хүндтэй амралтыг эдэлж байгаа ахмадууд та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргэе. Та бүхэн бол Монгол Улсын бүрэн эрхт байдал, тусгаар тогтнол, бүтээн байгуулалтын төлөө залуу халуун нас, эрдэм мэдлэг, оюун ухаан, хүч чадлаа дайчлан хөдөлмөрлөж ирсэн бидний өмөг түшиг болсон хүмүүс билээ.

Нийслэлд өнөөдөр 110 мянга гаруй ахмад настан амьдарч байна. Тэдний дотор Монгол Улсын Баатар, Хөдөлмөрийн Баатар, Төрийн соёрхолт, Ардын болон Гавьяат цолтон, алдарт эхийн одонтой олон ахмад бий. Нийслэл, дүүрэг төр захиргаа ахмадын байгууллагуудаас та бүхнийг хувиараа болон хэсэг бүлгээрээ ажлын байраар хангах, төрөл бүрийн хөдөлмөр эрхлэх, үйлчилгээг нь өөрсдийн хүч чадал бололцоо насны онцлог, мэргэжлийн чадвар зэргийг харгалзан аль болохоор идэвхтэй оролцуулхыг анхаарч ирсний үр дүнд одоогийн байдлаар 10000 гаруй ахмад хөдөлмөр эрхэлж байна. Бид та бүхнийг элбэг хангалуун, эрүүл ая тухтай орчин, эдийн засгийн боломжтой нөхцөлд амьдруулхын төлөө үйл ажиллагааныхаа бодлогоо чиглүүлэх болно. Мөн ахмад настны хөгжил, хамгаалал, эрүүл мэнд, боловсрол, хөдөлмөр эрхлэлт, нийгмийн амьдралд оролцох оролцоог хангах талаар төр засгаас гаргасан бодлого шийдвэрийн хэрэгжилтийг зохион байгуулж, гүйцэтгэлд нь хяналт тавих ажлаа эрчимжүүлэн ажиллана. Та бүхэнд аз жаргал, эрүүл энхийг хүсье“ гэлээ.

Жил бүр нийслэлийн удирдлагууд ахмадуудыг ийнхүү хүлээн авч хүндэтгэл үзүүлэн гарын бэлэг өгдөг уламжлалтай билээ гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

– See more at: http://www.unen.mn/content/71779.shtml?alias=ulaanbaatar#sthash.gUr2zNJG.dpuf


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car