antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Feb 22, 2017 3 comments

Хүргэн Г.Дэнзэнг шүүнэ

нийтлэсэн Admin

Н.Алтанхуягийн хүргэн гэх тодотголтой Г.Дэнзэн нарын таван хүнд холбогдох хэргийн шүүх хурал өнөөдөр Баянзүрх, Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд  болох юм.

Засгийн газрын хэрэг эрхлэх газрын тэргүүн дэд дарга, “Эрдэнэс Тавантолгой” компанийн ТУЗ-ийн дарга асан Г.Дэнзэн нарыг албан тушаалаа урвуулан ашиглаж улсад их хэмжээний хохирол учруулсан гэж буруутгаж буй.

Эргэн сануулахад, Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсээс иргэн Г.Дэнзэн нарт холбогдох эрүүгийн хэрэгт нэмэлт мөрдөн байцаалтын ажиллагааг энэ сарын эхээр  явуулж дуусгаад буйгаа мэдэгдсэн байдаг. Тус газраас Г.Дэнзэнг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 263 дугаар зүйлийн 263.2 дэх хэсэг, мөн хуулийн 150 дугаар зүйлийн 150.3-т заасан гэмт хэрэгт яллагдагчаар татаж, хэргийг яллах дүгнэлт үйлдүүлэх саналтай Нийслэлийн прокурорын газарт шилжүүлээд байсан юм.

Сануулахад, Г.Дэнзэнг эхнэрийнхээ “Говь повер” ХХК-д 4.5 тэрбум төгрөгийг эвлэрлийн гэрээний үндсэн дээр олгосон гэдэг үндэслэлээр шалгаж эхэлсэн юм. Харин тэрбээр өөрийг нь буруутгаад байгаа үндэслэлүүдийг хүлээн зөвшөөрөхгүй байгаагаа хэлдэг юм.

Эх сурвалж: Шуурхай.мн


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

3 Comments

  • Зочин (February 22, 2017 8:32:10 pm )

    Хүргэн Дэнзэн ямар сайхан тарган цатгалан өнгөлөг байна аа. Аргагүй л хагартраа идсэн луйварчин шиг харагдаж байх шив.

  • DORJ (February 23, 2017 9:16:52 am )

    Улсын мөнгө идсэн хүмүүсийг шоронд тэжээхийн оронд идсэн мөнгий нь өндөрөр хүүтэй төлүүлэх нь чухал шүү! ! !

  • DORJ (February 25, 2017 10:14:41 am )

    Eheleed mungii ni tuluul daraa ni shorond. .

antalya rent a car