antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Feb 18, 2017 48 comments

“49 хувийг эзэмшиж байгаа хүмүүс шүүх, хяналтын бүх газраар явах байлгүй”

нийтлэсэн Admin

Эрдэнэтийн асуудал эцэстээ шүүх дээр шийдэгдэнэ гэж нэр бүхий улстөрч хэлж буй. Гэхдээ улс оронд хууль журам гэж байгаа бол, дагаж мөрдөх ёстой бол УИХ-аас гаргасан тогтоолын үйлчлэл цаашид хадгалагдах ёстой гэдгийг хэлэгсэд бас байгаа. Ямар ч байсан  ТӨБЗГ-аас Сангийн яам, татварын байгууллагатай хамтарсан ажлын хэсэг гараад Эрдэнэтийн асуудал дээр ажиллаж байна. Шалгалт 20-иод хоногийн хугацаанд үргэлжилж,  цагаан сарын өмнө  дүн нь гарах байх гэдгийг Ш.Раднаасэд дарга хэлж байна.  Эрдэнэтийг шахааны бизнесийн гол бааз гэгдэх асуудалтай холбоотойгоор тэрбээр хэлэхдээ  “Сангийн яам, ТӨБЗГ-ын шалгалтын дараа ил тод болох байх. Худалдан авах ажиллагаа, аливаа компанийн үйл ажиллагаа нээлттэй байж, цаана нь муу муухай зүйл нуугдахгүй. Засгийн газрын 30 дугаар тогтоол нууц л байсан. Үүнтэй ижилхэн арга хэлбэрээр бүх зүйл хийгдсэн. Тийм учраас бид хуулийн хэрэгжилт, ил тод байдлыг ил болгох ёстой. Компаниудын тайланг ил тод зарлах хэрэгтэй. “Эрдэнэт” ч биш бусад төрийн өмчит компаниудыг мэдээллийг ил болгох нь ТӨБЗГ-ын бодлого байх ёстой гэж үзэж байгаа. Архангай аймагт “Гудамж” төслийн хүрээнд нэг км замыг 5 тэрбум төгрөгөөр барьж байна гээд бод доо. Төсөвт өртөг нь 1.2 тэрбум төгрөгийн стандарттай байсан” гэж байна.

За харин Эрдэнэт Лондонгийн Арбитр дээр ялагдаад буй асуудлын талаар хэлэхдээ “Эрдэнэт”-ийн захирлаас асуухад нийтдээ 8 сая ам.долларын асуудал Арбитрийн шүүх дээр яригдаж байгаа юм билээ. “49” хувьтай хийсэн уулзалтаар 100 сая орчим ам.долларын шийдвэр хийгдсэн гэж байсан. Үүнээс илүү мэдээлэл надад алга байна. Шалгалтын дүнгээр асуудал гарч ирэх байх. Хууль зүйн Байнгын хороонд албан ёсны мэдээлэл алга. ТЕГ-аас шалгалт очиход 109 сая ам.долларын асуудал байгаагүй. 109 сая ам.долларыг тухайн үед авсан Хадгаламж банкны нөхөд өөрсдөө төлж барагдуулаад явж байгаа гэдгийг Хууль зүйн Байнгын хорооны хуралдаан дээр Ц.Ням-Осор дарга хэлж байсан.” гэлээ.

Түүнчлэн 49 хувийг төрд авах шийдвэр гаргасан асуудлаар “Манай ажлын хэсэгт Монголбанкны тэргүүн дэд ерөнхийлөгч, Хяналтын шалгалтын газрын дарга нь, Сангийн яамны Төрийн нарийн нарийн бичгийн дарга, ТЕГ-ын Татварын хяналт шалгалтын хэлтсийн дарга орсон. Энэ бүрэлдэхүүн тодорхой удирдамжийн дагуу өөр, өөрсдийнхөө чиглэлийн дагуу ажиллаж гаргаж ирсэн мэдээллийн дагуу “Монголын зэс” компанийн эзэмшиж буй 49 хувийг суутган тооцох хэлбэрээр төрд авах шийдвэр гаргасан.  49 хувийг эзэмшиж байгаа хүмүүс шүүх, хяналтын бүх газраар явах байлгүй. Явах эрх нь тэдэнд байгаа.” гэж байна.

Эх сурвалж: Шуурхай.мн


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

48 Comments

  • Оргил (February 18, 2017 10:45:58 am )

    49 хувийг луйвардсан бүлэглэл төрөөс зээлээд авчихсан нь тодорхой учир улсад хохирол учрахгүй Харин Элбэгдорж Да Ганболд Сайхан билэг нарын дээрэмчид олон улсын шүүхэд /Эдийн засгийн алуурчдын шүүх/ Монголыг өгч дахин өрөнд оруулахаар гадаад эздүүдээрээ дамжуулан хөөцөлдөж байгаа гэдэг яриа үнэн байх магадлалтай

  • zochin (February 18, 2017 12:50:57 pm )

    МАНгарууд естой коммунист зан гаргалаа даа Түүний оронд 1990 онд орсууд санал тавьж байсан төмөр замаа хөөцөлдвөл хоеулаа манайх болох байсан юм даа Энэ Оргил гэдэг тэнэгээ Улсад 100 хувь байвал наадах Нямдорж 10000 ₮ үнэтэй кабелыг 92000 аар шахаад ган бөмбөлөгийг Бат эрдэнэ шахаад Жастын Батхүү барьцаанд тавиад дуусдаг юм Монголчуудын тамын тогооны үлгэр УИХ аас хальж Хувийн өмч хураалаа Түүх дахин давтагдах бий Дараа нь ардчилал хумигдаж 36000 иргэнээ хядсан асуудал гарна шүүУИХ ньшүүх засаглалийн ажил хииж байгаа юм чинь дээрх асуудал удахгүй гарнаа Харж л байгаарай

  • Anonymous (February 18, 2017 12:58:51 pm )

    Хэрвээ эд нар арбитрийн шүүхэд монгол улсын засгийн газрыг өгөх юм бол бүх монголчууд босож өмчөө хамгаалах болно ХХБ-ны луйварчдыг Элбэгдоржтой нь хамт эх орноосоо хөөх хэрэгтэй

    • Очир (February 18, 2017 5:08:07 pm )

      Уг нь Монгол улс авчихаад байгаа юмыг одоо яах гээд байдаг юм бол хувьд ч бай төрд ч бай Монголд ирсэн бна энэ дээр талцаад хэрэлдээд байх
      юм энэний оронд жаст Батхүүг өрииг нь төлүүлмээр л байна манай дарга нарын тархи толгойд ер нь юу байдаг бол иргэд нь талцаад байлдах нь холгүй юм ярих юм байлдвал Сири шиг болно гэж мэддэггүй юм байхдаа аохи уусаар байгаад цагаан солиотой болцгоочихжээ

    • Anonymous (February 18, 2017 9:36:48 pm )

      Яг зөв!

  • zochin (February 18, 2017 1:07:58 pm )

    Чи муу босоод яах ч юм билээ УИХ аар хэлэлцүүлээд чамайг буудчихна шүү дээ

  • irgen (February 18, 2017 3:10:48 pm )

    Luivriin argaar avsan hymyys ali ch ornii huuliar yavaad bytehgui, er ni yasan gej yavah gej baigaa um be,,,,,ichideggui hulgaich gedgee batlah geegui bol bolioroi ta nar !!!

  • zochin (February 18, 2017 4:26:49 pm )

    Хуулиар авсан уу хууль бусаар авсан уу гэдгийг УИХ ба МАН шүүдэггүй Шүүх засаглал гэж тусдаа байдаг Хэрэв шүүх засаглалыг нам авах юм бол эхлээд өмчийг нь хурааж дараа нь хураах юмгүй болонгуут ард иргэдийнхээ амь насаар тоглож хэлмэгдүүлдэг гашуу туршлага байдаг Энэ бол батлагдаагүй хууль Ойлгоцгоо Монголчууд аа

  • Очир (February 18, 2017 5:12:56 pm )

    Хоорондоо алалцах гээд байх юм Монголд ирж байвал хэн авах нь ямар хамаа бна төр татвараа авбал болоо юм бишүү Оросд буцааж өгөх гээд байгаа юм уу одоо болно шдээ

  • Anonymous (February 18, 2017 9:22:08 pm )

    Дэлхийн суут баян Жон Девисон Рокпеллер, Эндрю Карнеги, Генри Форд, Мозес Тейлор, Билл Гейтс, Демидовынхан, Мальцовынхан шиг Монгол эх орондоо өөрийн оюун ухаан, хүч хөлсөө дуслуулан улаан гараа баялаг (үйлдвэрийн газар) бүтээсэн бол бол тэр баялаг нь хэн ч халдашгүй хувийн өмч. Харин Монголын нийт ард түмний оюун ухаан, хүч хөлсөө дуслуулан байж улаан гараар бүтээсэн баялагийг (Дарханы төмөрлөгийн үйлдвэр, Хөтөлийн цемент, шохойн үйлдвэр, Эрдэнэт үйлдвэр ХХК зэрэг) ямар ч аргаар ававч тэр нь хувийн өмч биш, хулгай, дээрэмийн өмч юм. АН-ыхан хулгайчид!!!

  • Anonymous (February 18, 2017 9:22:26 pm )

    АН бол ард түмний өмч, хөрөнгийг булаан авч мафи, олигархиуд, оффшортонгууд, луйварчидад өгдөг дээрэмчдийн нам, харин МАН бол мафи, олигархиуд, оффшортонгуудын ард түмнээс дээрэмдэж авсан өмч, хөрөнгийг буцааж ард түмэнд нь өгдөг ард түмний нам.

  • Anonymous (February 18, 2017 9:22:54 pm )

    АН-хан сүүлийн 20 гаруй жилд нийт 3 сая ард түмний өмч хөрөнгийг, хувьчлал, тендер, хөрөнгө оруулалт, менежментийн удирдлага нэрээр бүгдийг нь хулгайлж, дээрэмдэж аваад одоо ханаж цадахгүй Эрдэнэтийг бүхэлд нь дээрэмдэж авахын тулд үхэн хатан тэмцэж байна. Монголын бүх өмч хөрөнгийг хэдхэн хулгайч, луйварчид дээрэмдээд авчихахаар 3 сая Монголчууд Монгол газар шороон дээр яаж амьдрах болж байна. Авилгачид, хулгайч, луйварчдын эсрэг тэмцэцгээе. Авилгач, луйварчид, хулгайчдын дээрэмдэж авсан өмч, хөрөнгийг ард түмэнд нь эргүүлэн өгөхийн төлөө эцсээ хүртэл тэмцэцгээе.

  • Anonymous (February 18, 2017 9:23:15 pm )

    Оросын ерөнхийлөгч Путин төрийн өмчийг луйвардаж авсан Ходорковский, Березовский зэрэг луйварчдыг 2000 онд шоронд илгээхийг нь шоронд илгээж, гадаадад цөллөгт үүрд явуулахыг нь явуулж мафи, олигархиудаа нам дарж авсан. Харин манай ерөнхийлөгч Ц.Элбэгдорж мафи, олигархиудтайгаа нэгдчихсэн явж байдаг…..

  • Anonymous (February 18, 2017 9:23:47 pm )

    Элбэгдорж, Бат-Үүл, Да.Ганболд нар нэгэн насныхаа амьдралыг Монгол улсыг эдийн засгийн болон оюун ухаан, ёс суртахууны хувьд дампууруулахад зориуллаа. Хүн 40 наснаасаа хойш нэг их засардаггүй юм гэсэн. Иймд эд нар хэзээ ч засрахгүй. Ийм хүмүүсийг дахин Монголын төрд хэзээ ч ойртуулж болохгүй. Үүнийг хэзээ ч бүү март. Мартвал сөнөнө!!!

  • Anonymous (February 18, 2017 9:24:12 pm )

    Хятадын удирдагчид Ардчилал гэж солиорсон залуучуудынхаа бөөрийг 1990 онд Тэн-Ан-Миний талбайд сугалаад хаячихсан. Манай Батмөнх мэтийн аймхай, хулчгар, эр зориггүй удирдагчид 1990 онд Сүхбаатрын талбайд Ардчилал гэж солиорсон Элбэгдорж, Бат-Үүл Зориг, халзан Ганболд мэтийн залуучуудад хоёр гараа өргөөд буугаад өгчихсөн. Үр дүнд нь Хятад улс дэлхийн хамгийн хөгжилтэй хүчирхэг гүрэн болж хөгжсөн бөгөөд харин Монгол улс эдийн засгийн хувьд дэлхийн хамгийн ядуу, хүн ард нь боловсрол, оюун ухаан, ёс суртахууны хувьд бүрэн дампуурсан улс болж хувирсан. Энэ бол гашуун боловч үнэн. Ардчилал бол аюулт дайсан.

  • Anonymous (February 18, 2017 9:24:43 pm )

    Ардчилал, даяарчлал, олон ургалч үзэл, олон намын систем, залуу улс төрч, төр муу менежер, сонгуулийн хар машин, гуравдах хөрш, чөлөөт зах зээл, өмч хувьчлал, хувийн өмч, эрх чөлөө, ашигт малтмалын ордын лиценз, лицензийн наймаа, гадаадын хөрөнгө оруулалт энэ бүхэн чинь буурай хөгжилтэй орнуудын газрын хэвлийн болон бусад баялагийг дээрэмдэж авахын тулд гадаадын эдийн засгийн алуурчдын нарийн бодож боловсруулсан, Африк, Латин Америк, Ойрхи дорнодын орнуудад олон жил туршигдаж, хэрэгжсэн нарийн арга, технологи юм. Гадаадын эдийн засгийн алуурчид энэ технологийг 1990 оноос Ардчилал нэрээр Монгол улсад нэвтэрүүлж, амжилттай хэрэгжүүлж эхэлсэн. Энэ бузар технологийг Монгол улсад шууд гардан хэрэгжүүлэгч нь АН юм. Энэ бузар технологийг Хятадууд 1990 онд Тэн-Ан-Миний талбайд шууд бут ниргэсэн, харин Оросод Путин гарч ирээд 2000 онд бут ниргэсэн. Гэтэл энэ бузар технологийг АН өнөө хүртэл Монголд хэрэгжүүлсээр байна. Монголчууд сэрэгтүн, ухаарагтун.

  • Anonymous (February 18, 2017 9:25:13 pm )

    Хувийн өмчийг шүтэх үзэл юунд хүргэв. Дэлхийн хамгийн баян 8-хан хүний өмч 3,5 тэрбум жирийн хүний өмчтэй тэнцэж байна. Ардчиллын гайгаар сүүлийн 70 жил Монголын ард түмний хөлсөө дуслуулсан хөдөлмөрөөр бүтээгдсэн 3 сая ард түмний өмчийг сүүлийн 20 гаруйхан жилд хэдхэн хүн ард түмнээс нь хулгайлж, луйвардаж авав. Эдгээр хулгайч, луйварчид Монголын банкны нийт хадгаламжийн 98 хувийг эзэмшихийн зэрэгцээ, гадаадын оффшор дансанд түүнээс ч илүү хадгаламжийг эзэмшиж байна. АН баялагийн тэгш бус хуваарилалтыг явуулж Монголын 3 сая ард түмэн ямар ч өмчгүй хоосон хоцорч гуйлагчид болов. Одоо хулгайч, луйварчид 3 сая ард түмний эцсийн өмч болсон Эрдэнэт үйлдвэрийг луйвардаж, ард түмнээс хулгайлж, луйвардаж авахаар үхэн хатан тэмцэж байна.

  • Anonymous (February 18, 2017 9:25:34 pm )

    Монгол орныг эдийн засгийн болон ёс суртахууны гүн гүнзгий хямрал, дампууралд хүргэсэн АН-ын үйл ажиллагааг Дээд шүүхээс нэн даруй хориглох хэрэгтэй. АН бол мөн чанартаа ард олныг ядуурал, өлсгөлөн, өвчлөл, дарангуйлал, айдас, хүчирхийлэл, оюун санаа, ёс суртахууны доройтлоор хомороглон устгадаг орчин үеийн Фашист нам юм.

  • Anonymous (February 18, 2017 9:26:27 pm )

    Манай гариг дэлхий дээр засаглалын олон янзын хэлбэр туршигдсаар ирсэн, цаашид ч туршигдах болно. Хэн ч ардчиллыг төгс төгөлдөр, хамгийн ухаалаг гэж хэлж чадахгүй. Харин ч ардчиллыг хүн төрөлхтний түүхэнд оршиж байсан засаглалын бүхий л хэлбэрээс хамгийн муу нь гэж хэлдэг хүмүүс бий. /Нобелийн шагналт, Английн ерөнхий сайд Уинстон Черчилль/

  • Anonymous (February 18, 2017 9:26:53 pm )

    Ардчиллыг үе үе цусаар угааж байх хэрэгтэй. /Дэлхийн нэг нойморын зэс үйлдвэрлэгч Чилийн удирдагч Августо Пиночет/

  • Anonymous (February 18, 2017 9:27:19 pm )

    Дэлхийд зэсийн оборлолт, баяжуулалт, цэвэр зэсийн үйлдвэрлэлээр тэргүүлдэг Чили улсад нийт зэсийн хүдэр олборлолт, баяжуулалт, цэвэр зэс үйлдвэрлэлийн 84 хувийг 100 хувь төрийн өмчит аварга CODELCO компани гүйцэтгэж байна. Харин Чилийн зэсийн хүдэр олборлолтын 16 -хан хувийг хувийн болон гадаадын хөрөнгө оруулалттай уул уурхайн 70 орчим жижиг компаниуд гүйцэтгэж байна. Эдгээр 70 орчим уул уурхайн жижиг компаниуд олборлосон бүх зэсийн хүдрээ 100 хувь төрийн өмчит зэсийн хүдэр баяжуулах, цэвэр зэс үйлдвэрлэх Empresa Nacional Minena (ENAMI) компанид тушаадаг байна. Энэ бүхнээс үзэхэд дэлхийд зэсийн үйлдвэрлэлээр тэргүүлдэг Чилид зэсийн хүдэр олборлох, баяжуулах, цэвэр зэс гаргах бүх үйл ажиллагааг 100 хувь төрийн өмчит компаниуд гүйцэтгэж байна. Иймд Монголчуудын саалийн үнээ болсон зэсийн хүдэр олборлох, баяжуулах Эрдэнэт үйлдвэр маань 100 хувь төрийн өмчид байх нь нийт Монголчуудын эрх ашиг, олон улсын жишигт нийцэж байна. Төр муу менежер, шахааны бизнес гэсэн нэр томъёог уул уурхайн үйлдвэрүүдийг хувьчилж авах, газрын баялагийн үр өгөөжийг нийт Монголчуудтайгаа бус цөөхүүлээ хүртэхийг санаархагчид гаргадаг юм шүү дээ. Эрдэнэт үйлдвэр маань 100 хувь төрийн өмчит компани болвол үр өгөөжийг цөөн хэдэн улс төрчид, авилгачид, олигархиуд, оффшортнууд бус, харин нийт Монголчууд маань хүртэнэ. Эрдэнэт үйлдвэрийн 49 хувийг хувийн компанид өгөх нь зүйтэй гэж ярьж байгаа нөхдүүд бол мөн чанартаа хувийн атгаг шуналдаа хөтлөгдсөн, Монгол түмнийхээ эсрэг бодол санаатай этгээдүүд юм.

  • Anonymous (February 18, 2017 9:27:51 pm )

    Нууцаар хийсэн бүхнийг хулгай гэнэ. Эрдэнэтийн 49 хувийг хувьд шилжүүлсэн асуудал бол яах аргагүй хулгай. Хулгай хийсэн хүнийг хулгайч гэнэ. Хулгайчтай наймаалцдаггүй, ярилцдаггүй, тохиролцдоггүй, харин хуулийн хатуу гэсгээл үзүүлдэг. Энэ бол дэлхийн хүн төрөлхтөний хэдэн мянган жилд бий болгосон соёл. Иймээс соёлт хүн төрөлхтөн гэдэг. Монгол улс цаашид соёлт хүн төрөлхтний жишигээр амьдрах хэрэгтэй.

  • Anonymous (February 18, 2017 9:28:12 pm )

    АН-ынхан болон ХХБ-ны хулгайч, луйварчид бол Монголын ард түмний бүтээн босгосон, нийт 3 сая Монголчуудын өмч болсон Эрдэнэт үйлдвэрийг ард түмнээс нь нүднээс далд хулгайлсан хулгайч, луйварчид юм. Монголын ард түмэн Нямдорж, Раднаасэд мэтийн эх оронч хөвгүүдийн ачаар АН-ынхан болон ХХБ-ныхан ямар аймшигтай хулгайч луйварчид гэдгийн мэддэг болсон.

  • Anonymous (February 18, 2017 9:28:37 pm )

    Ардчилал монгол хүмүүсийн халуун эх оронч сэтгэл, хүн чанар, хүний мөс, цэвэр ариун ёс суртахуун, шударга үнэнийг дээдлэх үзэл бүхнийг 26 -хан жилийн дотор бүрмөсөн уусган устгаж булшилсан. Одоо бид улам бүр хүн чанараа гээж, зөвхөн идэж уухаа боддог адгуусан амьтны шинж чанарыг өдрөөс өдөрт олж, соёлт хүн төрөлхтний хөгжил дэвшлээс улам бүр холдсоор байна. Бид бүхэлдээ хүн дүрстэй адгуусан амьтад болсоор байна. Монголын нийгэм бүхэлдээ АН-аас болж бузартсан. Ардчилал дахин Монголд бүү үзэгдэг.

  • Anonymous (February 18, 2017 9:28:52 pm )

    “Улс орны хөгжлийн үзүүлэлт нь хуримтлуулсан материаллаг баялаг, арвин ургац, том хотууд бус харин хүмүүжсэн хүн” гэж Америкийн нэрт гүн ухаантан Р.У.Эмерсон нэгэнтээ хэлсэн. Энэ нь ард иргэд, улс төрчид нь халуун эх оронч сэтгэлтэй, цэвэр ариун ёс суртахуунтай, өндөр дээд академик боловсролтой бол улс орон хөгждөг гэсэн үг юм. Гэтэл ардчиллын гайгаар 26-хан жилийн дотор ард иргэд болон улс төрчдийн халуун эх оронч сэтгэл нь амин хувийн атгаг шунахай сэтгэлээр, цэвэр ариун ёс суртахуун нь адгуусан амьтны зэрлэг зан авираар, өндөр дээд академик боловсрол нь шинжлэх ухааныг таягдан хаясан прагматик боловсрол, мухар сүсгээр солигдож Монгол улс хөгжих бус олон арван жилээр ухарч, үндэсний тусгаар тогтнол, аюулгүй байдал нь ганхахад хүрэв. Ардчилал дахин Монголд бүү үзэгдэг.

  • Anonymous (February 18, 2017 9:29:14 pm )

    Хувийн өмч гэдэг бол ердөө л бүтэлтэй болсон дээрэм, тонуулаар булааж авсан олз, омог юм. (АНУ-ын Харвард, Чикаго, Стэнфордын их сургуулийн профессор, нэрт эдийн засагч Ч.Б.Вэблэн)

  • Anonymous (February 18, 2017 9:29:32 pm )

    Хувийн өмч нь мөргөлдөөн, ангийн зөрчил үүсгэх шалтгаан болохоос гадна боолчлолын нэг хэлбэр мөн. (Аугаа эдийн засагч Карл Маркс)

  • Anonymous (February 18, 2017 9:29:49 pm )

    Хувийн эдийн засаг нь жолоогүй буюу удирдлагагүй машинтай адил. (АНУ-ын Мэссэачусэттсийн Технологийн их сургуулийн профессор, Нобелийн шагналт эдийн засагч П.А. Самүэлсон)

  • Anonymous (February 18, 2017 9:30:11 pm )

    Социализмаас шилжиж байгаа улсуудын хувьд арван жилийн өмнө бол “хувьчлал, хувьчлал, хувьчлал” гэсэн гурван үгийг хэлэх байсан. Гэхдээ би андуурч байжээ. Хууль дээдлэх ёс хувьчлалаас илүү чухал байж. (АНУ-ын Чикагогийн их сургуулийн профессор, нэрт эдийн засагч, Нобелийн шагналт Мильтон Фридман)

  • Anonymous (February 18, 2017 9:30:28 pm )

    Үндэсний эдийн засагт төрийн өмчийн эзлэх хамгийн доод хязгаар нь 38 хувь, дээд хязгаар нь 62 хувь байна. Энэ хязгаарт улс орон тогтвортой хөгжих бөгөөд харин энэ хязгаараас гарвал хямралд хүргэнэ. (Италийн алдарт математикч Фибоначчийн тоон дээр үндэслэн дэлхийн нэрт эдийн засагчдын тогтоосон төр болон хувийн хэвшлийн “алтан харьцаа”)

  • Anonymous (February 18, 2017 9:30:46 pm )

    Дотоодын нийт бүтээгдэхүүний (ДНБ-ний) өсөлтийн хувь хэмжээ нь төрийн өмчийн өсөлтийн хувь хэмжээтэй шууд пропорциональ хамааралтай байна. (Германы нэрт эдийн засагч, улс төрч Адольф Вагнерийн хууль)

  • Anonymous (February 18, 2017 9:31:19 pm )

    “Хувь хүн баялагтай болох хоёр зам байдаг. Үйлдвэрлэн бүтээх, эсвэл тонон дээрэмдэх. Хүмүүс бараа, үйлчилгээ үйлдвэрлэж, тэднийгээ орлого болгон солих замаар урагшладаг. Орлого олж авах ийм арга нь солилцоо хийж буй түншүүдэд нь тус болж, нийгмийн баялагийг нэмэгдүүлдэг. Харин бусдын үйлдвэрлэн бүтээснийг тонон дээрэмдэх арга нь нэмэлт орлого үйлдвэрлэхгүй байхаар зогсохгүй, нөөц баялагийг хэрэглэж, ингэснээрээ нийгмийн баялагийг хороодог. Засгийн газар бүтээлч үйл ажиллагааг дэмжиж, тонон дээрэмдэхийг хааж боовол эдийн засгийн хөгжил, дэвшлийг урагшлуулж байгаа хэрэг” гэж АНУ-ын Флоридагийн их сургуулийн профессор Жеймс Гуартни, Монтанагийн их сургуулийн профессор Ричард Строуп, Жоржиагийн их сургуулийн профессор Дуайт Ли нар хэлжээ. Монголын нийгэмд Эрдэнэт, Монголросцветмет нэгдлийн 49 хувьтай тэнцэх хэмжээний нийгмийн баялаг өөрсдийн улаан гараар бүтээгээд, тэр баялагаа ХХБ-нд барьцаанд тавиад Эрдэнэт, Монголросцветмет нэгдлийн 49 хувийг ХХБ-ны зээлээр авч байгаа бол тэр нь шударга асуудал. Харин Монголд Эрдэнэт, Монголросцветмет нэгдлийн 49 хувьтай тэнцэх хэмжээний нийгмийн баялаг өөрсдийн улаан гараар бүтээгээгүй бөгөөд ХХБ-нд Эрдэнэт, Монголросцветмет нэгдлийн 49 хувьтай тэнцэх хэмжээний нийгмийн баялаг барьцаанд тавиагүй бол бусдын үйлдвэрлэн бүтээсэн нийгмийн баялагийг (Эрдэнэт үйлдвэрийг) тонон дээрэмдэж байгаа хэрэг юм.

  • Anonymous (February 18, 2017 9:31:40 pm )

    “Мөнгөний нийлүүлэлтийн өсөлт нь түүний үнэлэмж буюу худалдан авах чадварыг бууруулдаг боловч бусад таваараас ялгаатай мөнгөний онцлог шинж нь гэвэл мөнгөн тэмдэгт гэсэн таваарын өсөлт нь олон нийтэд ач тусаа өгөхгүй. Мөнгөний өсөлтийг нийгмийн орлого буюу баялагийн өсөлт гэж үзэж болохгүй. Энэ нь олон нийтийн хэрэглээний таваарын тоо хэмжээг нэмэгдүүлэхгүй” гэж АНУ-ын Нью Йоркийн их сургуулийн профессор, нэрт эдийн засагч Людвиг фон Мизес хэлжээ. Энэ нь мөнгө бол нийгмийн баялагийг орлохгүй гэсэн үг юм. Мөнгө нь зөвхөн ардаа алтан баталгаа, эсхүл өмнө нь Монголд өөрсдийн улаан гараар бүтээгдсэн нийгмийн баялагаар баталгаажсан байх ёстой бөгөөд ингээгүй тохиолдолд зүгээр л цаас юм. Иймээс Монголын нийгэмд Эрдэнэт, Монголросцветмет нэгдлийн 49 хувьтай тэнцэх хэмжээний нийгмийн баялаг өөрсдийн улаан гараар бүтээгээд, тэр баялагаа ХХБ-нд барьцаанд тавиад Эрдэнэт, Монголросцветмет нэгдлийн 49 хувийг ХХБ-ны зээлээр авч байгаа бол тэр нь шударга асуудал. Харин Монголд Эрдэнэт, Монголросцветмет нэгдлийн 49 хувьтай тэнцэх хэмжээний нийгмийн баялаг өөрсдийн улаан гараар бүтээгээгүй бөгөөд ХХБ-нд Эрдэнэт, Монголросцветмет нэгдлийн 49 хувьтай тэнцэх хэмжээний нийгмийн баялаг барьцаанд тавиагүй бол мөн чанартаа бусдын үйлдвэрлэн бүтээсэн баялагийг (Эрдэнэт үйлдвэрийг) тонон дээрэмдэж байгаа хэрэг юм.

  • Anonymous (February 18, 2017 9:32:10 pm )

    Монголын нийгэмд нүдэнд харагдах, гарт баригдах нийгмийн бодит баялаг (бараа таваар, үйлдвэрийн газар гэх мэт) өөрийн улаан гараар, хөлс хүчээр шинээр бүтээгээгүй мөртлөө тэрбум тэрбум мөнгөтэй байгаа хүмүүс бол мөн чанартаа Монголын нийгмээс тэрбум тэрбум төгрөг хулгайлсан хулгайчид юм.

  • Anonymous (February 18, 2017 9:32:33 pm )

    Хэмжээ хязгааргүй эд хөрөнгө, мөнгө, албан тушаал, эрх мэдлийн шуналын галд оюун ухаан нь бүрэн хэмжээгээр мансуурсан улс төрчидөд зориулж төр ба хувийн өмчийн талаар дэлхийн нэрт эдийн засагчдын хэлсэн үгнүүдийг хүргэж байна!!!

  • Anonymous (February 18, 2017 9:33:07 pm )

    Буурай болон хөгжиж байгаа улс орны хөгжлийн хамгийн зөв зам нь батлан хамгаалах, эрүүл мэнд, боловсрол, эрчим хүч, уул уурхайн салбарыг 100 % төрийн өмчид байлгах социалист эдийн засгийн чиглэлийг баримтлах, харин бусад бүх салбарыг 100 % хувийн өмчид байлгах капиталист эдийн засгийн чиглэлийг баримтлах явдал юм. (Конвергенцийн онолыг боловсруулсан дэлхийн нэрт эдийн засагчид)

  • Anonymous (February 18, 2017 9:33:26 pm )

    Хятад улс конвергенцийн онолоор амжилттай хөгжиж байна. Орос араас нь ороод явж байна. Конвергенцийн онолын мөн чанар нь капиталист, коммунист нийгмийн аль сайныг нь авч оновчтой хослуулах явдал юм. Капиталист, коммунист нийгмийн байгуулалын аль алин нь дэлхийн суут ухаантнуудын бодож олсон нийгмийн байгуулалууд юм. Аль нэгийг нь хатуу баримтлах нь туйлширал юм. Конвергенцийн онолоор бол байгалийн баялаг, эрчим хүч, боловсрол, эрүүл мэнд, батлан хамгаалах салбаруудыг хувь хүнд, хувийн болон гадаадын компанид өгдөггүй, 100 хувь төрийн мэдэлд байлгадаг. Харин аж үйлдвэр, хөдөө аж ахуй, зам, барилга, хүнс, хөнгөн үйлдвэрийн гэх мэт эдийн засгийн бусад салбаруудыг хувьчилж, чөлөөт зах зээлийн жамаар нь явуулдаг. Энэ бүхнийг үндсэн хуулиндаа тусгаж өгдөг.

  • Anonymous (February 18, 2017 9:33:47 pm )

    Дэлхийн нэрт эдийн засагчид буурай болон хөгжиж байгаа улс орнуудын хөгжлийн загвар болох Конвергенцийн онолыг боловсруулан гаргасан. Конвергенцийн онолын мөн чанар нь капиталист, коммунист нийгмийн аль сайныг нь авч оновчтой хослуулах явдал юм. Капиталист, коммунист нийгмийн байгуулалын аль алин нь Адам Смит, Карл Маркс мэтийн дэлхийн суут ухаантнуудын бодож олсон нийгмийн байгуулалууд юм. Аль нэгийг нь хатуу баримтлах нь туйлширал юм. Уг онолоор бол буурай болон хөгжиж байгаа орнууд батлан хамгаалах, эрчим хүч, уул уурхай, боловсрол, эрүүл мэндийн салбараа хувьчилж болохгүй, гадаадын хөрөнгө оруулалт оруулж болохгүй, 100 хувь төрийн мэдэлд байлгах ёстой гэж үзсэн. Эс тэгвэл газрын баялагийг нь гадаад, дотоодын эдийн засгийн алуурчид дээрэмддэг, улс төрчид болон хүн ард нь боловролгүй, хүмүүжилгүй, ёс суртахуунгүй зэрлэг, бүдүүлэг, шуналтангууд болж хувирдаг, ард түмэн нь өвчин эмгэгт баригддаг болохыг нотолсон. Монгол орон минь дэлхийн нэрт эдийн засагчдын заасан замаар бус, гадаад дотоодын эдийн засгийн алуурчдын заасан замаар замнаж байна. Болгоомжлогтун, сэрэгтүн.

  • Anonymous (February 18, 2017 11:27:23 pm )

    оросын өмч хэвээр байсан бол? эсвэл: казакстан Хятад авсан байсан бол яах вэ? Битгий Тамын тогооны үлгэр гаргаад бай

  • irgen (February 19, 2017 12:04:32 pm )

    Mongolchuudaa neg ni niitiin tuluu,.niit ni negnii tuluu baimaar . Orosiin talaas avch chadsan baina. Tur setgeegui baihkad avsan, xoino ni baihkriad yahkav dee.uhkaantai hunii setgelgeeg bulaaj avch chahkgui l bolov uu.gal tereg ali ert hudlsun shuu dee.hotsorchihkood buhkimdaad yahkav dee.

  • mongol. (February 19, 2017 12:20:08 pm )

    49%iig avsan xxb iig demjilj baina.Orosiin talaas 49 iig avna gedeg her bargiin aaviin huu hiideg ajil bish.mongol hun avsand ni unhkeer bayartai baina. Turiinhk ni gishuud setgej chadaagui baihkad, avchihksan hoino ni bahkiraad yahkav dee. Mongol ulsiin irged maani Ardchilsan niigemd ardirch baigaa biz dee.

  • Anonymous (February 19, 2017 12:25:00 pm )

    MONGOL ULSIIN IHK HURAL .SHUUHK BOLSON YUM UU.

  • irgen (February 19, 2017 12:27:40 pm )

    Ihk huralaar ,asuudaliig heleltseed , shuudeg bolson yum bol ,.shuuhkiin deed baiguulga hereggui yum bish uu.

  • Anonymous (February 19, 2017 12:34:12 pm )

    Gannii ezemshild baisan bol manaihk ihk huralaar oruulj shuugeed ch chadahkgui l baisan .mongol hun avsan baina.odoo bie biytei margaldaad yahkav dee.

  • Anonymous (February 19, 2017 6:02:30 pm )

    Их хувьцлалын цэнхэр тасалбараа Эрдэнэт үйлдвэрт өгнө гээд брокерийн пүүст 20 жил хадгалуулсан үр дү нь энэ. Залуу насаа эрдэнэт үйлдвэрт өргөсөн нутгийн хүн атлаа тэндээс хувь хүртэх ямар ч боломж алга. Тэгэхэд 20 дөнгөж гарсан залуу бүгдийг нь авна гэдэг нь монголд шудрага ёс үнэхээр алдагдсаны шинж. Монголд хүчтэй ерөнхийөгчын засаглал байхгүй бол замрах нь ээ.

  • Anonymous (February 19, 2017 6:04:27 pm )

    49 хувийг шууд ард түмний өмч болгох хэрэгтэй үр ашигийг нь 10 жилийн дараанаас өгдөг юм байгаан биз. Ард түмэн дуу хоолойгоо хүчтэй өргө

  • ЗОЧИН (February 20, 2017 12:35:01 pm )

    УИХ хуулийн хүрээнд эрх мэдлийнхээ дагуу зөв шийд гаргасан. Шүүхийн оролцоо энд шаардлагагүй. Харин энэ луйварчид шүүхэд хандвал шүүх авч үзэх эсэхээ шийдэнэ.Луйвраа хийхдээ монгол улсыг”засгийн газраар нь дамжуулж” гадныхны атганд базуулах элдэв заалт оруулсан гэрээ хийснээрээ их далайлгаж байгаа юм . Эд нар монгол улсыг айлгах арга их хайж байна. Монголын төр эдэнд сансны нь зоргоор тоглуулах хэрэг үү? Мөн айлгав аа…Ха Ха…Бүр ард түмнийг дайн дажингаар айлгах нээ.Монголын ард түмнээс , монголын төрөөс давах эрхийг хэн хаанаас эдэнд олгоод өөгшүүлээд турхираад байгаа юм.Лалар луйварчид дэндүү улангасч байна шүү.Та нар өр тавьж гай тарьж авсанаас монголын төр өр тавьж авсан нь 1000 дахин дээр…

  • zochin (February 20, 2017 12:55:23 pm )

    ene erdenet 49 khuvi ard tumnii omch geed baikhiin minii eej aav emee ovoo bi yanarch khuvi khishig khurtej bgaagui shuu dee khervee omch baisan yum bol medegdmeer yumaa

antalya rent a car