Ойрын 10 жилийн дотор АНУ цөмийн зэвсгийн шинэчлэлээ бүхий л чиглэлээр нь явуулах юм. Энэ урсгал төлөвлөгөөнд 400 тэрбум доллар зарцуулах ажээ. Энэ мөнгө нь өмнөх тооцооноос 15 хувиар их бөгөөд арван жилийн хугацааны зардал гэнэ.АНУ-ын БХЯ 2020-иод онуудад цөмийн гурвалаа шинэчлэн шинэ техниктэй болох гэнэ. Гол асуудлууд нь “Огайо” төрлийн атомын шумбадаг онгоцнуудаа шинэчлэх, шинэ стратегийн B-21 бөмбөгдөгч онгоц ба тив алгасан нисэх стратегийн Minuteman III пуужинг солих мөн Long Range Standoff хөтөлбөрөөр стратегийн далавчит пуужин бүтээх ажил ажээ.Конгрессийн төсвийн хорооны үнэлгээгээр дээрх зориулалтад батлан хамгаалах зардлын зургаан хувийг арван жилийн турш гаргах бөгөөд тэр нь 400 тэрбум доллар болж байна.
Саяхан тодорхой болсноор америкийн тактикийн цөмийн бөмбөгийн шинэчлэлд бараг 10 тэрбум доллар зарах гэнэ. Одоогоор энэ шинэчлэлд 7,5 тэрбум доллар шаардлагатай болоод байна. Мөн үйлдвэрлэлд бэлтгэхэд 861 сая доллар хэрэгтэй. Нэмэлтээр 1,3 тэрбумыг цөмийн бөмбөгийн удирдлагын механизмд зориулах гэнэ.
Холбоотой мэдээ
Comments are closed.