antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Feb 16, 2017 Comments are off

Солонгын долоон өнгөт фракциуд 4 дэд даргын суудлаа хэрхэн хуваах вэ?

нийтлэсэн Admin

С.Эрдэнэ дарга болсон ч, АН дахь түүний эрх мэдэл хэмжээлшгүй байх боломж үгүй. АН бол угаасаа фракциудын бөөгнөрөл. Хэчнээн шинэчлэл ярьсан ч, фракциас сална гэдэг бол төгсдөггүй үлгэртэй ижил шахуу зүйл. Тиймээс фракци хоорондын ойлголцол тохироогоороо намдаа шинэ салхи оруулах тухай асуудал илүү бодитой байж болох юм. Тиймдээ ч намын дүрэмдээ дөрвөн дэд даргатай байхаар заагаа биз. Одоо тэгээд фракциуддаа дэд даргын суудлаа хуваарилаад, асуудлаа шийдээд шийдээд явчих юм байгаа биз. Д.Эрдэнэбат нэгэнтээ  “Муугаар ярих юм бол АН-ыг долоон фракцтай, орон гэрээ нурааж байна гэж ярьдаг. Сайнаар ярих юм бол АН долоон өнгийн солонготой, аль алиныхаа асуудлыг нээлттэй хэлэлцэж байна гэж ярьдаг. Би сүүлийнхтэй нь санал нэгддэг.” гэж хэлсэн байсан. Тэгвэл аль альныхаа асуудлыг нээлттэй хэлэлцдэг фракциуд дотроо хэнийгээ дэд даргад суулгах вэ гэдэг сунгааг хэдийнэ явуулаад эхлээ биз. Намын даргад нэр дэвшсэн нөхдүүд бол дэд даргаар суух магадлал харьцангуй бага. Ялангуяа Н.Алтанхуяг, Д.Эрдэнэбат нарын тухайд бол. Харин Л.Гантөмөр мэтийн намын удирдлагын аппаратыг хүсэмжлэгч нөхдүүдийн тухайд бол магадлал өндөр л юм.

Эх сурвалж: Шуурхай.мн


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car