Ямар ч байсан 3 дугаар сарын 21-нд Монгол Улс 580 сая ам.долларын өрөө төлөх ёстой. Төлж чадна гэдгээ Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат мэдэгдчихсэн тул, ямар нэг саад тотгоргүйгээр өр төлбөрийн асуудал шийдэгдэх ёстой. Мөнгө хүлээн авагч талууд ч биднээс элдэв тайлбар хүлээхгүй. Гол нь Ерөнхий сайдын хэлсэнчлэн өрөө төлөх гарц маань бодитой байгаа юу гэдэг байна. Ядаж байхад энэ сарын 15-нд буюу маргааш гэхэд ОУВС-ийнхантай шийдэлд хүрчихээр байна гэж Сангийн сайд хэлж байсан ч, эх сурвалжийн мэдээлж буйгаар бол ОУВС-ийнхан бидэнд ширүүлхээд байгаа аж. Манай улсын нөхцөл байдлыг авч үзээд “Стэнд бай” хөтөлбөрт хамрагдах боломжгүй гэж үзжээ. Хэрэв энэ хөтөлбөрт хамрагдвал 4-4.5 тэрбум ам.долларын урсгал манай руу орох байсан ч, манай улсын гадаад зээл өндөр, төсвийн сахилга бат муу, банкны систем нь үнэлгээний байгууллагуудаас муу дүн авсан, бизнесийн орчин нь эрүүл саруул бус, зээл авч өрөө дарах гэж байгаа гэхчлэн олон үндэслэлүүд нь ОУВС-ийнханд таалагдахгүй байгаа аж. Гэхдээ тэд биднийг шууд хаячихгүй бололтой. Эдийн засаг нь хүнд шатандаа орсон улсуудыг хамруулах, урт хугацааны хөтөлбөр санал болгож байгаа гэх мэдээлэл байна. Тэгэхээр ирэх сарын 21-нд төлөх өрөө “Стэнд бай” хөтөлбөрөөс олоод ирнэ гэх найдлага тасарч байна. Тиймээс өөр бусад арга замуудыг эрэлхийлэх ёстой болж байна. Тухайлбал, өрөө төлөхийн тулд Монголбанкны валютын нөөц рүүгээ орох уу, эсвэл дотооддоо бонд гаргах замаар арилжааны банкуудаас тодорхой эх үүсвэр босгох уу гэсэн асуултууд зүй ёсоор тавигдаж байгаа юм.
Эх сурвалж: Шуурхай.мн
Холбоотой мэдээ
-
ЗОЧИН (February 14, 2017 11:34:21 am )
БАНКНЫ ЗЭЭЛТЭЙ БҮХ ИРГЭДИЙН АНХААРАЛД.
2016 onii 4-r uliraliin baidlaar ariljaanii bankuudiin niit zeeliin uldegdel 12.3 ih nayad tugrugt hursen ba uunii 28.5%-iig heregleenii tsalingiin bolon tetgeveriin zeel, 16%-iig ul hudluh hurungiin salbar, 14.1%-iig hudaldaanii salbar, 10.8%-iig barilgiin salbar, 10.5% bolovsruulah uildverlel, 6.2% uul uurhain salbar, 14%-iig busad salbariin zeel ezlej bna.
Тэмцэх арга нь эхлээд 2016 оны 12 сарын 31 нээр тасалбар болгоод бүх иргэдийн цалингын, тэтгэвэрийн, өрхийн банкны зээлүүдийг төлөхгүй бослог гаргаад тэр дүнгээр нь офшор бүсээс төлүүлэх ажил.
Дараа нь улсын өрөнд татах зэргээр явах хэрэгтэй.
Иргэдээ луйварчдын мөнгөөр өр зээлгүй болгох ажил.
Оффшорт данстай орлоготой нөхдийг бүгдийг барьж хорих хамгийн эхний ажил.
Шалгаад асуудалгүйг нь суллана.
Асуудалтай нь мөнгөө татаж авчирах.
Ард түмэнд нээлттэй ил тод ажиллах комисс байгуулья.өдөр бүр нээлттэй ажиллая.
Ард түмний дэмжлэгтэй өдөр бүр нээлттэй ажиллах хэрэгтэй.Монгол улс гэж барьцааны монгол болжээ.
Улс их өртэй дээр
Иргэд нь банкны байранд амьдарна,
Банкны мал маллана,
Цалингийн зээлэнд ажиллана,
Барьцааны машин унана
Эмээ өвөө нар тэтгэврийн зээлтэй гэх мэт ……..Цоглог ард түмэн шүү.
Хэдхэн тасарсан баянаас бусад нь бүгд өр зээлтэй.
Статистик тоо үзээрэй. Одоо больё.
Бүгд нэг гараанаас эхлэж үзье.
Ингэхийн тулд бүх зээлдэгчдийн судалгааг тасалбар болгон аваад бүгдийг төлж барагдуулъя.Яаж гэж үү.
Хуульч эдийн засагч жирийн иргэд зэрэг бүх талын оролцоотой комисс байгуулъя.
Бүх хууль бус офшорчдын мөнгийг татъя.
Хөдөлмөр хийгээгүй гэнэт баяжигчдыг шалгаж татъя.
Дээрээс нь ерөнхийлөгчийн өршөөл хүсье.
Ингээд ажиллаж урамтай амьдраад ирвэл хөгжил ойрхон доо.
Иргэн баян бол Улс баян.
Бүгд банкны зээлээ төлөлгүй бослого гаргаж ажил болгоё.
Тэтгэвэр,цалин,өрхийн зээлүүдийг Баярцогт мэтийн офшорны нөхдүүдийн мөнгөөр хаах хэрэгтэй.
Дэмжиж байгаа нь like,share,komment.
Өр зээлтэй иргэдийн холбоо байгуулж байна.
Офшорын мөнгөний өчүүхэн хэсгээр монгол орны иргэд өр зээлгүй болох боломжтой.
Бид нэгдэн нийлж тэмцэх л үлдлээ.
Бидэнд бүхнийг шинээр эхлэх боломж байна.-
Anonymous (February 14, 2017 1:52:12 pm )
дэмжинэ шүү хамтарна шүү
-
-
Зочин (February 14, 2017 11:56:40 am )
Хувьсгалын дараа гадаад дотоодын баячуудын феодалын хөрөнгийг хурааж улс авч, ард иргэдийн өрийн дансийг устгаж байсан түүхтэй. Энэ МОДА эргээд ирдэг гэдэг шиг түүх дахиад давтагдах ёстой юм байж. Хууль бусаар баяжигсадыг хөрөнгийг хураах нь зөв. Улс орноо өрнөөс гаргах хэрэгтэй.
-
ой гутагч (February 14, 2017 2:19:24 pm )
би л хувьдаа дэмжинэ????? ямар зоригтой хүү бичэн юм одоо гарч ирээд жагсаал зохиаан байгуулаач тэгээд удирдалагаа байгуулаад тэмцэё ура ура ура мандтугай???????
-
зочин (February 14, 2017 2:21:19 pm )
муусайн хулгайчдыг бут сөнөөё? монголчуудаа? сэр сэр,бас дахин сэр???
-
zochin (February 14, 2017 3:52:52 pm )
End neg heden yum proletarian huvisgal hiij, uursdiinhuu uriig aria iluu amidarch baigaa hedeeree tuluuleh sanaatai, chaavaas. Bi ch bas banknii zeeltei l de, gehdee naad yariad baigaa zuils chin buruu bna, odoo ene erh barij baigaa hed jinhene turiin hurungiig hulgailagchid ni avsnaa butsaaj haragdaa yu? Kh , harin ch ergeed l unuu dund davharga ruugaa, mani met ruugee l ushigluj ehelne shuu dee, chinii ajlaasaa gaduur haltuur hiij olson heden boriig chini hurtel segsernu de! Tiim bolohoor teneglehee boli!
-
Anonymous (February 15, 2017 2:00:07 am )
Яасан их хуцдаг гөлөг вээ чи Чам шиг юмнуудыг няц дарахын төлөө л Монголын ядарсан ард түмэн байгаа юм шүү дээ
-
7 Comments