antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Feb 13, 2017 5 comments

“Сентерра Гоулд” компани “Ноён” уулыг ухах эрхгүй болов

нийтлэсэн Admin

olloo_mn_1455587491_12696112_960940967331594_232463408_n

“Сентерра Гоулд” компанийн эзэмшиж буй дөрвөн тусгай зөвшөөрлийг цуцлуулах хүсэлтийг   “Ноён уулаа аваръя” хөдөлгөөнөөс гаргасны дагуу  Нийслэлийн захиргааны хэргийн шүүх   өнгөрсөн оны тавдугаар сарын 19-нд хэлэлцэх лицензийг түр түдгэлзүүлэх шийдвэр гаргаад байсан юм.  Харин хариуцагч тал нэхэмжлэх гарган зургадугаар сарын 6-нд давж заалдах шатны шүүх хэлэлцэн, нэхэмжлэгчийн шаардлага хангагдаагүй байна хэмээн анхан шатны шүүхэд буцаасан байдаг. Түүнчлэн асуудлыг шийдвэрлэх  шүүх хурлын тов хэд хэдэн удаа гарсан ч, тодорхой шалтгааны улмаас хойшлоод байсан юм. Тэгвэл  өнгөрсөн долоо хоногийн сүүлээр шүүх хурал  болж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээжээ. Түүнчлэн маргааныг хэлэлцэж дуусах хүртэл Ноён ууланд ямар ч олборлолт явуулахгүй байхаар болсон байна. Хэрвээ олборлолт явуулбал дээрх компани хуулийн хариуцлага хүлээх юм байна.

Ноён уул бол яах аргагүй Монголчуудын өвөг дээдэстэй, үүх түүхтэй холбоотой газар. Хүннүгийн үеийн хэдэн зуун булш Ноён уулаас илэрч, түүхэнд үлдсэн байдаг. Тэрчлэн гадны хөрөнгө оруулалт хэчнээн чухал байлаа гээд өвгөдийнхөө булшийг ухуулахад хүрч байна гэдэг харамсалтай хэрэг гэдгийг хэлж яригсад бий.

Түүнчлэн  Ноён уулын лицензтэй холбоотой асуудал өнгөрсөн хугацаанд олны анхааралд байж ирсэн. Ноён уулыг ухах нь Монголчуудын аюулгүй байдалтай шууд холбоотой гэдгийг олон жилийн туршид ярьж байгаа хүмүүс цөөнгүй. “Ногоон загалмай ” нийгэмлэгийн тэргүүн Ш.Пүрэвсүрэн  “Гацууртын ордыг одоогоор 50 тонн бараг цэвэр шижирмэг алтны нөөцтэй гэдэг боловч, цаашдаа 100 тонн алт авах боломжтой гэж судлаачид үздэг. Эрдэмтдийн судалгаанаас үзэхэд Ноён уулан дахь Гацууртын ордны алтны хүдэрт агуулагдах хүнцлийн хэмжээ 50,000мг/кг хүрч байна.Өөрөөр хэлбэл манай улсад мөрдөж буй стандартаас даруй 8,000 дахин их гэсэн үг. Мөн судалгаанаас үзэхэд. Гацууртын голын дунд хэсгийн шавраас авсан дээжид хүнцлийн хэмжээ 1З6 мг/кг байна гэжээ. Ноён уулнаас эх авдаг Гацууртын голын дагуух шороон ордыг “Гацуурт” компани анх 1990-ээд оны үед ашиглаж ихээхэн алт угааж авах үед голын ёроолын лаг шавраас их хэмжээний хүнцэл ялгаран голын ус хордсоныг дээрх баримт өгүүлдэг.

“Бороо Гоулд” уурхайн хаягдлын санд 2,820 мг/л буюу усанд байвал зохих хэмжээнээс 300-400 дахин их байгаа нь хүний аминд хүрэх өндөр тун. Хүнийг хүнцлийн хордлогын үхэлд хүргэх тун нь 130 мг/л байдаг ба усанд 2,2 мг-/л хүрэх үеэс хүний бие организмд хордлого мэдрэгдэж эхэлдэг байна. Хүнцлийн ангидрид дээр туршсан судалгаануудаас үзэхэд молтогчин туулайг 14-30 мг/кг, нохойг 30-70 мг/кг тунгаар хордуулахад л шууд үхэлд хүргэж байжээ. Хүнцэл ихтэй учир уг голын дагуу амьдардаг айлуудыг “Бороо Гоулд” компанийнхан зөөврийн усаар хангадаг талаараа одоогоос долоон жилийн өмнө буюу 2010 оны зун “Сентерра Гоулд” компанийн гүйцэтгэх захирал ноён Казаков олны өмнө өөрөө ам алдан ярьж байсныг ТВ-9 телевизээр хэдэн жилийн өмнө харуулсан юм шүү дээ. Өнгөцхөн шороон ордыг нь ашиглахад ийм их хүнцэл ялгарч байгаа юм чинь төслийн баримт бичигт дурдсанаар хэдэн зуун метр гүн ухаж, үндсэн ордыг нь дэлбэлэн хүнцэлтэй хүдрийг нь ил гаргаад эхэлбэл юу болох бол оо? Энэ бол бид мэтийн мунхгуудад зориулан булшилсан байгаль эхийн тэсрэх бөмбөг “мина” биш гэж үү. Өвөг дээдэс маань онголсон шарилаа хөндүүлэхгүйн тулд оролдсон хэн бүхэнд үхэл дагуулах энэ уулыг сонгосон нь юутай ухаалаг шийдэл байж вэ… Монгол Улсын стандартаар нэг кг хөрс, нэг литр усанд хүнцэл зургаан мг-аас илүү байвал хүний эрүүл мэндэд аюултай гэж үздэг. ДЭМБ-ынхаар бол 10, ОХУ-ын стандарт бол бүр хатуу, ердөө хоёр мг/л байхад л хортой гэж тогтоосон байдгийг дахин сануулъя. Одоо ашиглалт нь дууссан Сэлэнгэ аймгийн Баянгол сумын нутаг дахь “Бороо Гоулд”-ын уурхайн хаягдлын нуурын лаг шаварт агуулагдах хэмжээ нь 4,419 мг/кг-д хүрч байгаа нь маш өндөр агууламжтайд тооцогдоно. ОХУ-ын эрдэмтэн С.Чалов нарын 2012 онд хийсэн судалгаагаар Заамарын уурхайгаас жилд 30 тонн хүртэл хүнцэл Туул гол руу орж, Сэлэнгэ мөрний сав газрыг бохирдуулж байна гэсэн бол Германы эрдэмтэн Хофман нарын 2013 онд хийсэн судалгаагаар Хараа гол руу ордог хүнцлийн хэмжээ жилээс жилд ихэсч, 3.3 тоннд хүрсэн гэж дүгнэжээ.Дээрх ноцтой асуудлуудыг ул суурьтай судалж үзэлгүйгээр 50-хан тонн алтанд нь шүлэнгэтэж, харийнхны гар хөл болох зүрх сэтгэл өнөөгийн ямар ч эрхтэн дархтанд арай л баймааргүй санагдах юм. Ойрын ганц нэг жишээ дурдахад, хүнцэлтэй хуурай сүү байнга хэрэглэсний улмаас 1955 онд Японд 12,000 гаруй хүүхэд гэнэт хордож, 120 нь нас барсан харамсалтай тохиолдол гарч байсан тухай өгүүлсэн байдаг.

Тэгвэл гишүүн  асан Г.Уянга хэлэхдээ  “Уг ордыг ашиглахтай холбоотойгоор байгалийн тэнцвэрт байдлын үнэлгээ, цэвдэг, хөрсний судалгаа хийх, геологи, геодизийн нарийвчилсан зураглал хийлгэж, ордын болон үнэт соёлын өв бүхий Ноён уулын талбай давхцаж буй эсэх талаар мэргэжлийн үнэлгээг тус ажлын хэсэг гаргах ёстой. Мөн тус бүс нутаг дахь соёлын өвийг мэргэжлийн хүмүүсээр үнэлүүлэн, 50 тн алтны нөөцтэй харьцуулж үзэх зайлшгүй шаардлагатай”  хэмээн хэлж байсан юм.

Эх сурвалж: Шуурхай.мн

 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

5 Comments

  • зочин (February 13, 2017 3:36:00 pm )

    ЭХ ОРОН ГАЗАР ШОРОО УУЛ УСАА ХАМГААЛСАН ШИЙДВЭР ГАРГАСАНД ТАЛАРХАЖ БАЙНА

  • irgen (February 13, 2017 8:57:02 pm )

    яг л ийм бай АН шиг хуулийг гууль болгодог хулгайчидаас хурдан салах хэрэгтэй Одоо Оюу толгойг шударга шүүхээр оруул ИХ НО Гарна

  • Suman (February 13, 2017 10:03:57 pm )

    Ulsiin ih delguuree butsaaj avtsgaayaa

  • Nam bus (February 13, 2017 11:53:55 pm )

    Bayr hurgey

  • zochin (February 14, 2017 6:43:55 am )

    OYUNTOLGOIG DAHIJ GEREE HIIVEL NOEN UULIG UHSNAAS ILYY ASHIG OLOH BOLOMJTOI YYNIIG HIIHEL HEREGTEI

antalya rent a car