Ардчилсан намын VII их хурал өчигдөр болж намын даргаа батламжилсан билээ. Намын дарга С.Эрдэнэ өнөөдөр ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгчээр Ц.Тувааныг томилсон байна. Тэрээр АН-ын их хурлыг зохион байгуулах ажлын хэсгийн ахлагчаар ажиллаж байсан юм.Намын Үндэсний бодлогын хороо анхны хурлаараа ЕНБД-ыг жинхлэх асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх аж. Ц.Туваан Хүнс, хөдөө аж ахуйн дэд сайд, Нийгмийн халамж, үйлчилгээний Ерөнхий газрын даргын алба хашиж явсан нэгэн юм.
Холбоотой мэдээ
Comments are closed.