Францын Парис хотноо зохиогдож буй Олон улсын жүдо бөхийн холбоо /IJF/-ны 2017 оны анхны “Их дуулга” тэмцээн амжилттай өндөрлөлөө. Энэ удаагийн “Парисын Их дуулга” тэмцээнд манай улсаас дасгалжуулагч Х.Эрдэнэт-Од дасгалжуулагчтай 13 тамирчин оролцсон юм. Тэмцээний эхний өдөр манай жүдочдоос эмэгтэйчүүдийн 48 кг-д барилдсан Монгол Улсын гавьяат тамирчин, дэлхийн аварга М.Уранцэцэг мөнгөн медаль хүртсэн билээ. Тэгвэл тэмцээний хоёрдахь өдөр +100 кг-ын жинд Ө.Дүүрэнбаяр хүрэл медалийн болзол хангалаа. Тэрбээр Бразил, Киргизстан, Тунисын бөхийг дараалан ялж, хэсгийн аваргын төлөө Япон бөхийг ялж яваад сүүлийн мөчид ялагдсан. Харин хүрэл медалийн төлөө Гүржийн бөх Г.Тушишвилиг ялсан юм.
Холбоотой мэдээ
Comments are closed.