antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Feb 10, 2017 8 comments

М.Энхболд: Ахмадаа халамжлах нь гэр бүлийн гишүүн бүрийн, түүний дотор залуу хүн бүхний журамт үүрэг нь байх ёстой

нийтлэсэн Admin

enhbold

АХМАД НАСТНЫ ЭРХ, ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТ, НИЙГМИЙН ХАМГААЛЛЫН БАТАЛГАА”
СЭДЭВТ ҮНДЭСНИЙ ЧУУЛГАНД МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА
МИЕЭГОМБЫН ЭНХБОЛДЫН ХЭЛСЭН ҮГ
 Эрхэм хүндэт ахмадууд аа,
 Хүндэт зочид оо,
 Монголын ахмадын байгууллага үүсэж хөгжсөний 85 жилийн ойн хүрээнд зохион байгуулагдаж буй Үндэсний чуулганд Монгол орныхоо өнцөг булан бүрээс өтгөс буурлуудаа төлөөлөн ирж оролцож байгаа Та бүхэнд, Та бүхнээр уламжлан Монголынхоо нийт ахмад настнуудад Монгол Улсын Их Хурлын нэрийн өмнөөс болон хувиасаа чин сэтгэлийн мэндчилгээ өргөн дэвшүүлж, эрүүл энх, урт удаан нас, элбэг дүүрэн жаргалыг хүсэн ерөөе.
 Монголын төр, монгол түмэн нялхсыг өргөн тэтгэж, өтгөсийг асран хүндлэх ёс журмыг үеийн үед эрхэмлэн сахиж ирсэн сайхан уламжлалтай.
 Манай ахмад үеийнхэн бол төр улсын өмөг түшиг, түүхийг дархлан бүтээгчид, хөгжил дэвшил, бүтээн байгуулалтын гэрч нь билээ.
 Та бүхэн бол эх орныхоо ирээдүйн эздийг, удам угсаа, өв соёлоо залгамжлагчдыг өсгөж өндийлгөсөн, элж бүдгэршгүй гавьяатай хүмүүс ээ.
 Өнөөгийн манай ахмад үеийнхний амьдралын замнал бол бүхэлдээ XX-XXI зууны сэргэн мандсан, хөгжин дэвшсэн шинэ Монголын түүх юм.
Энэ түүхийг хүндлэн дээдлэх, үргэлжлүүлэн бичих, та бүхнийхээ оюун ухаан, хөдөлмөр зүтгэлээ зориулан байж бүтээсэн бүхнийг нэр төртэйгээр уламжлан авч явах эрхэм үүрэг бидэнд ногдсон билээ.
 Энэ эрхэм хариуцлагатай үүрэгтээ эзэн нь байхын төлөө, эх орон, иргэн түмнийхээ язгуур эрх ашгийг урьтал болгож, цуцалтгүй хөдөлмөрлөж, хичээн зүтгэх ёстой гэдгээ бид ухамсарлан ойлгож байгаа.
 Хүндэт ахмадууд аа,
 Эдүгээ дэлхий нийтээр “Бүх насныханд ээлтэй нийгмийн төлөө” хэмээх хөгжлийн бодлогод гол анхаарлаа хандуулж байна.
 Энэ хандлагад Монгол Улс, Монголын төр засгийн, түүний дотор Монгол Ардын Намын бодлого, зорилт бүрнээ чиглэж байгаа гэдгийг Та бүхэн надаар хэлүүлэлтгүй мэднэ.
 2016 оны сонгуулийн үр дүнгээр байгуулагдсан УИХ хэдийгээр эхний ээлжит чуулганаа л өндөрлүүлж байгаа боловч, ахмадуудынхаа эрх ашгийг хамгаалсан шинэ хууль, тогтоомж батлахад онцгой анхаарлаа хандуулсан.
 Ердөө нэг жилийн өмнө миний бие Тусгаар тогтнолын ордонд хэлсэн үгэндээ “Эзэн богд Чингис хаанаас эхлээд Богд Жавзандамба хаан хүртэл азай буурлуудаа хүндэтгэн, хишиг хүртээдэг сайхан уламжлалтай байсан.
 Энэ бол Монголын ёс оо. Тиймээс манай нам ахмадууддаа зориулан “Ач санах хууль” батлуулж, өндөр насыг нь хүндлэн, хишиг хүртээх болно” гэж хэлж байсан. Өнөөдөр энэ зорилт биеллээ олоод байна.
 Монгол Улсын Их Хурлаас “Ахмад настны нийгмийн хамгааллын тухай” хуульд нэмэлт өөрчлөлт оруулж, ахмадууддаа “Насны хишиг”-ийг жилд 2 удаа олгож байхаар боллоо.
 Олгож буй хишгийн хэмжээ, хүртээмжийг цаашид нэмэгдүүлэхийг бид зорих болно.
 Түүнчлэн өнгөрсөн сонгуулийн үеэр амласан тэтгэврийн зээлийн хүүг бууруулах зорилтоо хэрэгжүүлж, жилийн 18 хувь байсан зээлийн хүү өнөөдрийн байдлаар 15 хувь болоод байна.
 Мөн “Алдар цолтон ахмад настанд төрөөс нэмэгдэл, хөнгөлөлт олгох тухай” хуулийг хэдхэн хоногийн өмнө баталлаа.
 Цаашид бид ахмадуудынхаа нийгэм, эрүүл мэндийн арга хэмжээнд цогцолбороор хандах зорилгоор “Ахмад настны талаар төрөөс баримтлах бодлого”-ын баримт бичгийг тусгайлан баталж гаргахаар төлөвлөж байна.
 Эрхэм хүндэт ахмадууд аа,      
 Та бүхний үнэ цэнэтэй мэдлэг туршлагаа бусадтай хуваалцах, нийгмийн амьдралд бүрэн дүүрэн оролцох, өөрт таарсан хөдөлмөр эрхлэх, алдагдсан боломж, чадвараа нөхөн сэргээх, хүндлүүлэх, аюулгүй амьдрах, ялгаварлан гадуурхагдахгүй байх зэрэг эрхийг хангах, хамгаалах чиглэлд Монголын төр, засаг онцгой анхаарлаа хандуулсаар байх болно.
 Ахмад настнууд бол гэр бүл, хамт олон, нийгмийн бүрэн эрхт гишүүд нь юм.
 Тиймээс аж ахуйн нэгж, бүхий л байгууллага, тэдгээрийн удирдлага ахмадуудыг халамжлах үүргээс чөлөөлөгдөх ёсгүй ээ.
 Түүнчлэн ахмадаа халамжлах нь гэр бүлийн гишүүн бүрийн, түүний дотор залуу хүн бүхний журамт үүрэг нь байх ёстой гэж үзэж байна.
 Нөгөө талаар төр ёсны болон үндэсний уламжлал, зан заншлаа хадгалан хөгжүүлэх, залуусыг амьдрах ухаанд сургах, нийгмийн бүхий л хүрээнд хууль ёсыг сахиулан хэвшүүлэх, иргэдийн шударга хяналтыг бий болгоход Та бүхний үлгэр дуурайл нэн чухал гэдгийг хэлэхийг хүсэж байна.
 Энэ чуулганаар төр, засгаас авч хэрэгжүүлэх бодлого, зорилт, Монголын ахмадын байгууллагатай хамтран зохион байгуулах ажлын шинэ сэдэл санаачилга, зөвлөмж ойлголцлын олон сайхан шийдэл гарна гэдэгт итгэлтэй байна.
Бид та нартайгаа байнга ойр байж, ямагт дэмжин тусалж, сургаал зөвлөмжийг тань сонсон, ажил хэрэгтээ тусган хэрэгжүүлж байх болно.
Азай буурлууд Та бүхний маань бие тэнхлүүн, ухаан цэлмэг байж, амьдрал үйлс, буян заяа тань өөдлөн дэлгэрэх болтугай.

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

8 Comments

  • бат (February 10, 2017 3:04:57 pm )

    Таны хэлж байгаа үнэн Гэхдээ Миний аав ээж хоёр миний үгэнд оролгүй таныг сонгосон бөгөөд үүний улмаас төгрөгийн ханш 500 төгрөгөөр унаснаас барааны үнэ өссөн мөн УБ-ын утаа улам их болж сая шатахууны үнэ нэмэгдсэнээс бас барааны үнэ нэмэгдэж ард түмэн хохирч байгаа тул би тэднийг хайрлахгүй байхаас өөр арга алга

  • зохиогч (February 10, 2017 3:16:46 pm )

    өндөр настай болсон эцэг эхээ харж асрая гэж хэлээд ажлаас чөлөө авья гэвэл дарга нар нь чөлөө өглөө ю? ажлаас гардаа л гэнэ. яах гэж амьдарлаас тасарсан юм ярина вэ?

  • иргэн (February 10, 2017 3:42:49 pm )

    тэтгэвэрт байгаа хүнд өвчтэй аав эсвэл ээжийгээ асарч сувилаад сүүлчийн удаа дэргэд нь ганц сар байхад нь цалинтай чөлөө олгож байх талаар хуулинд нь оруулаад өгөөч дээ . Ахмадууд үүнийг их хүсдэг , хүнд өвчтэй хэвтэрт орчихсон байхад нь үр хүүхдүүд нь дэргэд нь харагдахгүй бол ямар сайн сайхан байхав дээ

  • Anonymous (February 10, 2017 8:49:58 pm )

    Ahmad hemeen huniig geriin bug bolgodog togtoltsoo Mongold baina aa

  • Zo (February 11, 2017 1:53:00 am )

    Ug ni saihan ym yarij gebch huuhduud ni ul oilgob

  • зочин (February 12, 2017 1:55:54 am )

    хоосон соц уеийн сайхан уг хэрэггуй бодитой уйл хэрэгтэй ттэтгэвэрээ нэмэх нзь хамгийн зув арга мун

  • ххххх (February 13, 2017 12:28:37 am )

    Бүх юмны үнэ нэмэгдэж ахмадуудын амьдрал өдрөөс өдөрт доройтож байхад тэтэтгэврийг нь нэмэгдүүлэх байтугай жилд нэг удаа хөнгөлөлттэй үнээр амралт сувилалд явах эрхийг нь хасч байгааг юу гэж ойлгох болж байна Төрийн албаныхан тэр дундаа албан тушаалтангууд ажлаа олигтой хийж чадахгүй хүнд суртал хээл хахуульд идэгдсэн хариуцлаггүй хирнээ өндөр үнэтэй машин унаж тал шиг өрөөнд тарвалзаж тансаглаж байна Хурал цуглаан хийсэн болж цаас эрээчиж бодлого зорилт боловсруулсанаа их ажил хийсэн мэт сэтгэж зүгээр сууж татвар төлөгчдийн мөнгийг залгиж байна Насаараа хөдөлмөрлөж татвар төлчихөөд өнөөдөр баян айлын нохойноос дор амьдарч байгаа ахмадуудаа хөсөр хаяж байгаа нь алтыг нь аваад авдарыг нь хаяхтай адил байна Цалингийн замбраагүй өсөлтөөс болоод адилхан алба хашиж явсан хүмүүсийн тэтгэвэр тэнгэр газар шиг зөрүүтэй байхад тэр ялгааг арилгахын оронд хоосон ор нэр төдий шалгалт явуулсан болж байна Бүхэл бүтэн арван жил улсад ажиллаагүй ганц төгрөгний татвар төлөөгүй байж тэтгэвэр тогтоолгосон хүмүүсийн тэтгэвэр насаараа зүтгэсэн хүмүүсийн тэтгэртэй адил байгаа нь дэндүү шударга биш байна Засаг төр нь ахмадуудаа харж үзэхгүй байхад эрүүл мэндийн салбар бүүр ч анхаарахгүй байна Тэртэй тэргүй нийгэмд хэрэггүй болсон хүмүүс гэсэн ойлголтоор хандаж байна Үзлэг шинжилгээ бүх юм үнэтэй байхад хөгшчүүл эмчлүүлэх ямар ч аргагүй болсон байна Өнөө маргаашаа хүлээж байгаа ахмадуудад эм тариа балга цайны сүү хэрэгтэй байна Хөдөлмөрийн чадвартай байгаа ахмадуудыг ажлаар хангах арга ядахад тэдний хийсэн бүтээсэн зүйлийг худалдан борлуулдаг газар ч гэсэн байгуулаад өгч болно доо Хоосон ярьж цэцэрхэж байхаар хөрсөн дээр буусан бодитой арга хэмжээ авмаар байна

  • Anonymous (February 13, 2017 3:11:41 pm )

    м.энхболдын нүгэл нь нүдээрээ гараасай, өмөөрөөд үхэхээ шахдаг мөнхөө уянга араас нь үхээсэй

antalya rent a car