antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Feb 9, 2017 7 comments

П.Цагаан: Ерөнхийлөгчид нэр дэвшигчээ намын даргаа сонгосон шигээ тодруулъя

нийтлэсэн Admin
527-148660908020150227-015Ардчилсан намын гишүүдэд илгээх ил захидал
Ардчилсан намын гишүүн Та бид ардчиллын түүхэнд цоо шинэ хуудас нээж чадлаа. Ардчилсан намын 85 мянган гишүүн бүртгүүлж Ардчилсан намын даргаа сонгон, улс төрийн шинэ соёл, шинэ жишиг тогтоолоо. Тав, арван фракцийн толгойлогч, үгсэн тохирдог хуучин явдал ард хоцорлоо.
Гишүүдээсээ асуудаг нам, гишүүд нь шийддэг нам, цаг, цаас хэмнэдэг цахим нам, ой санамжтай нам, өндөр хариуцлагатай нам болгохын төлөөх шинэчлэлийн санал санаачилгуудаас маань зарим нэг хэсэг нь ч гэлээ бодитой ажил болж эхэлсэнд сэтгэл тэнэгэр байна. 7000 км аялж, үнэний элч болсон 1300 гишүүнтэйгээ уулзан “ам нээвэл уушиг нээсэн”-ий ач тус хэмээн талархаж байна. Ардчилсан намын даргын сонгуульд нэр дэвшин өрсөлдсөн таван нөхрийнхөө улс төрийн үйл хэрэгт улам их амжилтыг хүсэн ерөөе. Ардчилсан намын шинэ удирдлага, Ардчилсан намын эх үндэс болсон эгэл олон гишүүддээ түшиглэн шинэ амжилт, шинэ ялалтад хүрэх шинэ цаг нэгэнт эхэлсэн гэдэгт итгэж байна. Шинэчлэл дөнгөж эхэлж байна, шинэчлэх зүйл дэндүү олон байна.
Өвөр зуураа хэмлэлдсээр өрөөл бусдын идэш болж, эрч хүч, эрхэм зорилгоо ч мартчихдаг дотоод зөрчлөө даван гарч, иргэд сонгогчдынхоо итгэлийг эргүүлэн авах шинэ сорилттой Та бид тулгарч байна. Их сорилтын эхний том даваа нь Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгууль. Монголын бүх ард түмнээс сонгогддог учраас Монгол төрийн босго өндөр гэдгийг нотлон харуулдаг өндөр шалгуур.
Намын даргаа намын гишүүд нь сонгосны адилаар ардчилсан төрийн тэргүүнд нэр дэвшигчээ ардчилсан замаар тодруулахыг уриалж байна. Ардчилсан шийдвэр бүхэн Ардчилсан намын давуу тал. Ардчилсан нам ардчиллаараа л гоёдог. Ардчилсан намын мянга мянган гишүүд, дэмжигчдийн итгэлийг тээсэн нэр дэвшигч ард түмний ч сэтгэлийг татаж чадна. Монголчууд бид хурдан морь, хүчит бөхөө нарийн гярхай ажиж, шинжиж чаддаг. Монголчууд бид төрийн жолоо атгах хүнээ түүнээс илүүгээр шинжин тодруулах мэргэн хараатай гэдэгт итгэж байна.
 Миний бие Та бүхнийхээ итгэл, дэмжлэгээр Монгол Улсын гурван ч Ерөнхийлөгчтэй хамтран ажилласан туршлага, судалгаа, ажиглалтдаа үндэслэн, төрийн тэргүүний сонгуульд өрсөлдөгч үндсэн гурван тулгуур чанартай байх ёстой гэж үздэг.
Нэгд, дэлхийн иргэн, Монголын Ерөнхийлөгч
Дэлхийн II дайны дараа тогтсон олон улсын дэг журам эрс өөрчлөгдөж болзошгүй энэ эгзэгтэй цаг үед төр тэргүүлэх хүн дэлхийг харах нүдтэй, тунгаах ухаантай байх ёстой. Дэлхийтэй хэл, хөл зөрдөггүй эрдэм мэдлэгтэй хүн бага орны том Ерөнхийлөгч байж чадна.
Хоёрт, нэр цэвэр байх
Монголчууд нэртэй, төртэй хүн хэмээн хэлэлцдэг. Намтар түүх нь сэвтээгүй, нэр цэвэр нэгнээ сонгож илгээх мэргэн хараа манай намын гишүүдэд бий.
Гуравт, эвийг эрхэмлэгч
Төрийн тэргүүн намчирхдаггүй, алагчилж ялгаварладаггүй, түвшин нуруутай байх учиртай. Түмэн олноо улаан, цэнхэр, хот, хөдөө гэх зэргээр алагчилдаггүй байх нь эвийг сахиж, төрийг төлөөлөх чанар нь Ерөнхийлөгчийн албыг нэр төртэй хашихын сайн шинж билээ.
Ардчилсан нам өөрчлөгдвөл Ардчилсан төр өөдөлнө. Ардчилсан шинэчлэлийн, анхны том сорилтоо ардчилсан замаар давцгаая. Миний бие 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөхгүй. Ардчилсан намын амжилтын төлөө санал, санаачилгатай, идэвх зүтгэлтэй ажиллах хүсэл зориг, хүлээсэн үүргийнхээ дагуу энэхүү ил захидлыг бичлээ. Ардчилсан намаа шинэчилсэн шиг шинэчилье.
Ардчилсан намын гишүүн Пунцагийн ЦАГААН

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

7 Comments

  • Anonymous (February 09, 2017 2:52:18 pm )

    orsoldoodch garah gui shuude ..seruun zuudeleb..

  • ЗОЧИН (February 09, 2017 3:37:21 pm )

    ЗӨВ ШҮҮ ДЭМЖИЖ БАЙНА НАМЫН ГИШҮҮД АНХААРАЛТАЙ ХҮЛЭЭЖ БАЙНА АН АРДЧИЛСАН НАМЫН ГИШҮҮДИЙГ ДЭНДҮҮ ХЭЛМЭГДҮҮЛЖ БАЙНА ТЭМЦЭХ БОЛООГҮЙ ГЭЖ ҮҮ МОНГОЛЧУУДАА МАШИНДАА

  • FHFDHDFHddD (February 09, 2017 5:27:00 pm )

    ebigiin bogs doloogch yah ve dee

  • шаабар (February 09, 2017 8:40:36 pm )

    Санал нэг байна. Их хуралд энэ саналаар санал хураах нь зөв байх. Өмнөх их хуралд ийм санал дэвшүүлсэн ч хүлээж аваагүй. Одоо бол анхааралтай судалж шийдвэр гаргах ёстой шүү.

  • Улс тор судлаач. (February 09, 2017 9:31:18 pm )

    П.Цагаан бас сонин хун шуу. “Амаржаргалыг Еронхийлогч болгочихвол надад ашигтай, иймд би Амаржаргалыг Еронхийлогч болгохын толоо АН-ын дотор ХОР ГУЙЛГЭЖ БАЙГАА” гээд л шууд хэлчихгуй, элдэв юм хэвлэл мэдээлэлийн хэрэгсэлд бичиж, хун амьтны толгой эргуулээд л хэрэггуй байхгуй юу даа. Амаржаргал чинь ч Еронхийлогч болж чадахгуй шуу дээ.

  • Anonymous (February 09, 2017 9:36:46 pm )

    Саналыг дэмжиж байна

  • Anonymous (February 13, 2017 1:19:43 pm )

    Ene muu hun. Sain hun naiziinhaa Ger buliig eldeveer helj gutaaj hov yarij yavdaggui um. Tsagaan guai !

antalya rent a car