“Петро Чайна Дачин Тамсаг” компанитай холбоотой анхаарал татсан мэдээллүүд ер нь байнга гардаг. Тус компанийн талбайд туслан гүйцэтгэгчээр ажилладаг “Зөв боломж” компанийн ажилтнууд үл мэдэгдэх шингэн зүйлийг согтууруулах ундаа гэж уусны улмаас хордож, дөрвөн хүн нас барсан хэрэг гарсан.
Тэгвэл Матад сумын нутаг дэвсгэрт газрын тосны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг БНХАУ-ын хөрөнгө оруулалттай “Петро Чайна Дачин Тамсаг”, “Буман Олз” зэрэг компаниуд Дорнод аймгийн ИТХ-ын төлөөлөгч П.Гэрэлбаатар энэ сарын 6-ны өдөр өгсөн сануулгыг үл тоон тээвэрлэлтийн үйл ажиллагаа явуулсаар байгаа аж. Чухам яагаад тийм шаардлагыг тус компаниудад тавиад байна гэхээр Малын гоц халдварт шүлхий өвчин Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумаас дамжин Дорнод аймгийн Матад суманд гарч, сумын засаг даргын захирамжаар онц байдал зарлан хорио цээрийн дэглэм тогтоогоод байгаа юм.
Түүнчлэн Дорнод аймгийн ИТХ-ын төлөөлөгч П.Гэрэлбаатар дээрх компаниудад дахин албан бичиг илгээж тээвэрлэлтээ зогсоохыг сануулсан байтал, үл тоож байгаа аж.
Хэдийгээр өөр улсын хөрөнгө оруулалттай компани байж болох ч, Монгол Улсын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа бол хуулийг мөрдөх ёстой. Ялангуяа малын гоц халдварт өвчин дэгдчихээд байхад голомтот газар үйл ажиллагаа явуулсаар байгаа нь болчимгүй хэрэг юм.
Эх сурвалж: Шуурхай.мн
Холбоотой мэдээ
-
CHANCE@XXK (February 07, 2017 7:40:06 pm )
Hudaldaa naimaa Online chigleleer ajilah baraa buteegdehuun borluulah
Surtahclah ajiluudiig hiij huitsetgene.
Ta doorhi linkeer orj delgerengui medeelel awna uu ? BURTGUULSNII DARAA TANII MAIL RUU /SERTIFICATTAI BONUSTAI BELEG OCHIH BOLNO.
• Ажлын байранд тавигдах шаардлага
http://Cash4Visits.com/ref.php?refId=345172 энэ линкээр нэвтэрч ороод Register now дарж бүртгүүлсэнээр 2$ таны дансанд орох бөгөөд цаашид таны линкээр зочилсон хүний тоогоор 0,5$ нэмэгдэж орох болно. Хамгийн багадаа 30$ хүрэхэд та мөнгөө авах эрхтэй болох бөгөөд тус веб сайтаас олон улсын карт бэлэглэх бөгөөд Голомтбанк болон Капитрон банк ашиглан мөнгөө авах боломжтой. Одоогоор тус сайтад 380000 гаруй мянган гишүүн бүртгэлтэй байгаа бөгөөд өдөртөө 5-30$ доллар сардаа 150-900$ долларын цалинтай ажиллаж байна. Интернет хандалтын тоогоор тус сайтад интернетийн компаниуд мөнгө төлдөг бөгөөд хичээнгүйгээр линкэн дээрээ хүн элсүүлээд хийгээд үз. Харин үр дүнг гагцхүү та л гаргаж чадна. Мянга сонсохоор нэг үз гэдэг, линкээр ороод үзээрэй. Таниас элдэв бусын нэмэлт зүйл шаардахгүй. Маш амархан шүү. Амжилт. -
Заяа (February 08, 2017 6:57:39 am )
Дорнод аймаг хятадын газар нутаг болохоос өмнө нутаг усаа хамгаал Дорнотчуудаа!!!
2 Comments