Feb 7, 2017

“Лос Анжелес Клипперс”-ийн довтлогч Пол Пирс “Бостон Селтикс”-тэй хийсэн тоглолтод сүүлчийн удаа талбай дээр гарснаа мэдэгджээ. “Энэ бол хайраа илэрхийлэх арга байсан юм. Би Кобе Брайант шиг үдэлтийн аялан тоглолт хийж, цэнгэлдэх болгонд шоу хийгээгүй, энэ бол миний “Селтикс”-тээ, лигтээ баяртай гэж хэлж байгаа сүүлийн үг минь юм шүү. 18 жилийн тэртээ 1999 оны хоёрдугаар сарын 5-нд миний спортын замнал эхэлж байсан бол, 2017 оны хоёрдугаар сарын 5-нд би зодгоо тайллаа” хэмээн Пирс өгүүлжээ. Амжилт арвинтай тамирчны замналынхаа дийлэнхийг буюу 15 жилийг “Бостон Селтикс”-д өнгөрүүлсэн Пирс ийн төрөлх гэж хэлж болох “TD Garden” цэнгэлдэхдээ сүүлчийн гурван оноогоо авчээ.
Эх сурвалж http://www.info.mn
Манай сайт танд таалагдаж байвал
LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Холбоотой мэдээ
No Related Posts
Comments are closed.