Жирэмсэн ээжүүд, хүүхдээ тэвэрсэн эхчүүд автобусанд чихцэлдэж, суудлын өнцөг буланд ч ойртож чадалгүй буух нь цөөнгүй. Зарим нь бүр амьсгалах агаар дутагдсанаас ухаан алдаж унах тохиолдол ч гардаг. Учир нь нийслэлд үйлчилгээнд явж байгаа автобуснуудад жирэмсэн болон хүүхэдтэй ээжүүдэд зориулсан тусгай сандал байдаггүй.
Тиймээс “Ээжүүдийн Холбоо ТББ”-ынхан НЗДТГ-ын хэрэгжүүлэгч агентлаг Нийслэлийн тээврийн газрын дэмжлэгтэйгээр “Ягаан суудал” нөлөөллийн аянг эхлүүлжээ.
Залуухан ээжүүдийн санаачилсан энэ төслийн хүрээнд автобусаар үйлчлүүлж буй жирэмсэн ээжүүд зориулсан “Ягаан суудал” дээр суун зорчих аж. Тэд нийслэлийн нийтийн тээврийн үйлчилгээнд явж буй 1000 автобусны хоёр суудал бүрийг ээжүүдэд зориулан ягаан суудлын бүрээсээр өнгөлөх аж. Мөн зарим автобусанд шар өнгийн суудлын бүрээстэй тусгай зориулалтын суудал байдаг. Тэр шар өнгийн суудал уг нь хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан суудал юм. Олон улсад ч үйлчилгээний ийм жишиг бий. Гэтэл иргэдэд энэ тухай мэдээлэл бага байдгаас тэр бүр зориулалтаар нь ашигладаггүй юм байна.
Холбоотой мэдээ
Comments are closed.