antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Feb 1, 2017 1 comment

Хөшигтийн хөндийн захиргааны барилгыг гүйцэтгэж буй “ВИ ЭЙЧ ЭНД БИ” ХХК-ны захирал Г.ВАНЧИНХҮҮ та ажилчдынхаа цалинг өгнө үү!!!

нийтлэсэн Admin

1434591240558220089b2fb

Төв аймгийн Сэргэлэн сумын нутаг дэвсгэр Хөшигтийн хөндийд олон улсын зэрэглэл бүхий нисэх онгоцны буудал баригдаж байгаа. Уг  нисэх буудлыг Япон улсаас 40 жилийн хугацаатай хөнгөлөлттэй зээл аван ажлыг эхлүүлсэн.  Улмаар 2017 онд барилгын ажлыг дуусгаж, улсын комисст хүлээлгэж өгөхөөр ажиллаж байгаа юм.

Тэгвэл Хөшигтийн хөндийн шинэ нисэхийн захиргааны барилгыг барьж гүйцэтгэж байгаа ” ВИ ЭЙЧ ЭНД БИ ” ХХК-ны  захирал  Г.Ванчинхүү болон ажилчдын дунд цалин хөлсний маргаан үүсч, ажилчид нь ажлын хөлсөө авч чадахгүйд хүрчээ.

Улмаар компаний нэгэн ажилчин 2016 оны зунаас эхлэн тус компанид зургаан сарын турш ажилласан боловч одоог хүртэл ажлын хөлсөө авч чадаагүй байгаа гэнэ.

Тэрээр цалингийн асуудлаараа ЗТХ- ын дэд сайдад өргөдөл өгсөн боловч ” ВИ ЭЙЧ ЭНД БИ ” ХХК-ны  захирал  Г.Ванчинхүү нь “дээш нь өргөдөл өглөө” хэмээн дарамталж, сүрдүүлэх болжээ . Тэр ч байтугай өдөр бүр танхай балмад ааш гаргаж, “хүрэх газраа хүртэл яваад цалингаа аваарай” хэмээн тохуурхах болсон талаар ажилчид нь хэлж байгаа юм.

Сар шинийн баяр хаяанд ирсэн энэ үед ажилчид аа хохироогоод буй ” ВИ ЭЙЧ ЭНД БИ ” ХХК  чухам ямар замаар тендэр авсан нь хачирхалтай.  Тендэр авахдаа ажилчдад олгогдох ёстой цалингийн мөнгө хаашаа орсон талаар зарцуулалтаа шалгуулж, ажилчид аа хохиролгүй болгоно уу Г.Ванчинхүү захирал аа !!!.

Эх сурвалж: Fact.mn

74577458 7459

 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

1 Comment

  • өвөө (February 02, 2017 11:21:44 am )

    Ванчинхүү луйварчин минь ажилчдынхаа цалинг түргэн тавихгүй бол чамайг хэлдэг газар нь хэлээд шорон яваа чи

antalya rent a car