ЮНЕСКО-д бүртгэгдсэн дараахь соёлын биет бус өв монгол наадам, шагайн харваа, монгол тууль, монгол уран бичлэг, ботго авахуулах зан үйл, монгол ардын уртын дуу, монгол ардын бий биелгээ бүжиг, монгол үндэстний хөөмэйн урлаг, бүргэдийн баяр буюу шувуучлахуй, морин хуур хөгжмийн уламжлалт урлаг, монгол цуур хөгжмийн уламжлалт урлаг, монгол гэрийн уламжлалт урлал, зан үйл, монгол лимбэчдийн уртын дуу хөгжимдөх уламжлалт арга барил-битүү амьсгаа зэргийг бүтээлдээ тусгасан байх шаардлагатай ажээ.
НҮБ-ын шинжлэх ухаан, соёлын байгууллага ЮНЕСКО-д Монгол Улс элссэний 55 жилийн ойг тохиолдуулан уран зураг сонирхогч хүүхэд багачуудын дунд “Соёлын өв бидний бахархал” сэдэвт гар зургийн уралдаан зарлажээ. Соёлын болон соёлын биет бус өвийг хайрлан хамгаалах, түгээн дэлгэрүүлэхэд хүүхэд багачуудын оролцоог нэмэгдүүлэх, ЮНЕСКО-д бүртгэгдсэн соёлын биет бус өвүүдийг сурталчлах зорилготой энэ уралдааныг 8-10 нас, 10-13 нас,13-16 насны ангиллаар зохион байгуулах юм байнаУралдааны бүтээлийг өнөөдрөөс эхлэн гуравдугаар сарын 20-ныг хүртэл НҮБ-ын байранд хүлээн авна.
Холбоотой мэдээ
Comments are closed.