antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Jan 31, 2017 6 comments

580 сая ам.долларын өрөө төлөх эх үүсвэрээ олсон уу, Сангийн сайд аа?

нийтлэсэн Admin

55552-600x439

 “Хөгжлийн банкны 580 сая евро бондын өрийг төлөх асуудлаар Засгийн газар гурван хувилбар боловсруулсан. Тодорхой хэлэлцээрүүд өрнөсний дараа албан ёсоор мэдээллийг өгөөд явна. Ер нь бондын өрийг хэрхэн төлөх асуудал 10-14 хоногийн дараа олон нийтэд ил болчихно.” хэмээн  Сангийн сайд Б.Чойжилсүрэн хэлснээс хойш бараг арваад өдөр өнгөрч байна. Ерөнхийдөө эх үүсвэр нь тодорхой болчихсон байгаа болов уу гэсэн найдлага байна. Сангийн сайдын тухайд улс орныхоо нэр сүрийг гадаад ертөнцөд унагах тал дээр бол сүрхий сайн ажилласан. Тэгэхээр өр ширээ дарах тал дээр яг тэрэн шигээ хурдтай ажиллах хэрэгтэй болов уу.

Тэрбээр Монгол Улсын эдийн засгийн үндсэн үзүүлэлтүүд өнгөрсөн 4 жилийн хугацаанд тасралтгүй унаж, 2012 онд 17,3 хувийн өсөлттэй байсан эдийн засаг энэ оны эцэст 1,3 хувьтай гарахаар байна гэсэн. Эдийн засаг ийнхүү уналтанд ороход нэг талаас дэлхийн зах зээл дээрх түүхий эдийн үнэ буурч, манай улсын экспортын орлого, төсвийн бүрдэлт, валютын орох урсгалд сөрөг нөлөөлөл үзүүлсэн. Нөгөө талаас өнгөрсөн 4 жил явуулсан төсөв, мөнгөний алдаатай бодлого, тооцоо судалгаагүй, уялдаа холбоогүй шийдвэрүүдийн уршгаар улс орны эдийн засаг, төсөв, санхүүгийн байдал туйлын хүнд байдалд орсныг онцлон тэмдэглэж байна гэсэн. Улс олсон 5 төгрөг тутмын 4-ийг өрөндөө төлж, үлдсэн 1 төгрөгөөр нь бусад бүх зардлаа санхүүжүүлэхээр байна. Өөрөөр хэлбэл, Монгол улсын дархан хил, аюулгүй байдлыг хамгаалдаг цэрэг эрсээс эхлээд, хүн ардынхаа эрүүл мэнд, боловсрол, соёл урлаг спортыг хөгжүүлж байдаг нийгмийн салбарт ажиллагсдын цалин хөлс, үйлчилгээний урсгал зардлуудыг ч санхүүжүүлэх боломжгүй болох нөхцөл байдалтай болж байна. Улсын төсөв, эдийн засаг, санхүүгийн байдал ийнхүү гүн хямралд ороод байгаа үнэн мөнийг олон түмэндээ бодитоор мэдээлэн ойлгуулах нь зүйтэй юм хэмээн мэдэгдсэн юм. Хэрэг дээрээ бол тэрбээр олон улс даяар Монгол Улс хямралд орлоо хэмээн ингээд зарлачихсан. Тэгээд дараа нь юу боллоо.

Олон улсын үнэлгээний байгууллагуудын таагүй дүгнэлтүүд биднийг чиглэн ирэх болсон шүү дээ.  Ямартаа л эдийн засагч Н.Дашзэвэг  “-Сангийн сайд ханшаа, улмаар эдийн засгаа, улсаа ард түмнээ хорлочихлоо. Төсвийн алдагдал, төсвийн санхүүжилт бол инфляци, ханшаа хөөрөгдөх нэг том хүчин зүйлс мөн л дөө. Энэ тал дээл Сангийн яам муу ажиллаж байна. Бусад оронд Төвбанк, Сангийн сайд нь ингэж мэдэгдсэн бол шууд огцруулна. Улс төрийн соёлтой оронд бол өөрсдөө сайн дураараа огцорно гэж том асуудал бий гэж хэлсэн байсан. Гэхдээ тэгээд Сангийн сайд гуайн толгойнд тийм бодол үгүй болов уу. Ямартай ч өрөө дарах хэрэгтэй, эрх баригчид.

Хараад байх нь ээ, манай эрх баригчид өрөнд дургүй юм шиг хэрнээ дуртай улс шиг байгаа юм. Ер нь жил гаруйн  өмнө л өрийн таазын асуудлаар нухацтай байр суурь илэрхийлж байсан хүмүүс МАН-ынхан. Тухайн үед УИХ дахь МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт  “Өрийн тааз хэтэрснийг нуусан” гэж хэвлэлийнхэнд гомдол мэдүүлж байсан билээ. Тэр хэлэхдээ  “-МАН Засгийн газарт хамтраад ажил автал хууль зөрчсөн байтугай, маш хүндрэлтэй байдал үүссэн байсан. Өнгөрсөн жилийн эцсийн байдлаар улсын өр 55.2 хувь гэсэн тоо гарсан. УИХ-аас батлагдсанаар гадаадаас авсан зээл тусламжийг оруулан тооцож үзэхэд 58.3 хувь гэсэн тоо гарч байгаа. Та бүхэн санаж байгаа, УИХ дахь МАН-ын бүлэг Эдийн засгийн хөгжлийн сайд, Сангийн сайд нарыг огцруулах асуудлыг хоёр удаа УИХ-д тавьж, тэр бүрт эрх баригчид авч үлдсэн. Огцруулах асуудлыг тавихад Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийг зөрчиж, Монгол Улсын өрийг нэмэгдүүлсэн байсан… Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд өөрчлөлт оруулах хүрээнд улсын өр 2015 онд 60 хувь, 2016 онд 55 хувь, 2017 онд 50 хувь, 2016 онд 40 хувь гэж орж ирсэн. Өрийн тааз нэмэгдүүлэхийг бүлэг дэмжихгүй, өнөөдөрт хүргэсэн төвшинг нь хүлээн зөвшөөрөөд цаашдаа үе шаттай буулгая, ингэснээр хуулиа мөрдөнө л гэж үзэж байгаа. Мөн төсвийн алдагдлын тухайд энэ жил хямралтай байгаа учраас алдагдлыг 5 хувь байлгахаас аргагүй л гэж үзсэн. Хямралыг давах төлөвлөгөө амжилттай хэрэгжээд явбал 2018 он хүргэхгүйгээр асуудлаа шийдээд явах бололцоо бий.”  гэж хэлж байсан юм. Тэгэхээр хэлсэндээ хүрч өр нэмэхээс татгалзах бодлого энэ засагт ер нь байгаа юу гэж дахин асуух хэрэг гарч л байна. Уг нь ЗГХЭГ-ын дарга Ж.Мөнхбат хэвлэлд ярихдаа “-Засгийн газар байгуулагдаад, долоо хоногийн дараа Сангийн яамнаас өрийн тааз хэдий хэр хэмжээнд хүрсэн мэдээг гаргуулж авсан. Ингэхэд Монгол Улсын өрийн тааз 80 гаруй хувьтай явж байсан. Өөрөөр хэлбэл ДНБ-ний 58,3 хувьтай тэнцэнэ гэсэн заалтаас аль хэдийн даваад явчихсан байгаа юм. Үүнийг бууруулах бодитой алхам хийхээс өөр аргагүй. Өнгөрсөн дөрвөн жилийн турш хэн нэгэн албан тушаалтан, нийгэмд таалагдахын тулд төсөв баталж ирсэн. Энэ нь эргээд улс орон, эдийн засагт ноцтой хохирол учруулаад байна.”  гэсэн байгаа юм.  Гэвч  засаг өрийн таазыг цаагуураа бол зөнд нь орхисон харагдаж байгаа л даа.

Эх сурвалж: Шуурхай.мн


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

6 Comments

  • ИРГЭД (January 31, 2017 12:06:25 pm )

    нэгл утас барьсан том сайд та чадахгүй гэдэг нь харагдсан болхоор зайгаа тавьаач? эрдэнэбат та 2 чадахгүй,шүү

  • ИРГЭД МАН ГИШҮҮН (January 31, 2017 12:12:49 pm )

    ТАНАЙ НАМ ЭРДЭНЭТЭД ГЭМГҮЙ ХҮМҮҮСЫГ ХОМОРГОЛОН ХАЛЖ АЖИЛГҮЙ БОЛГОЖ БНА СУМЫН ЗАСАГ ДАРГА ГЭСЭН ХҮН НЬ САЯХАН МАЛЫН ХУЛГАЙ ХИЙГЭЭД ЯВЬЖ БАЙСАН ЭТГЭЭД БНА ЯАХ ВЭ? А,ЗАСАГ ДАРГА ГЭСЭН САЯХАН БАС ХҮН АМЬНЫ ХЭРЭГ ХИЙСЭН ХҮН,ЭНХ БОЛД ПЯЗДАА ЧИНИЙ ДААЛГАВАР ГЭЖ БАЙНА ЭНЭ ХҮМҮҮС ЧИНЬ

  • болдооо (January 31, 2017 4:06:56 pm )

    дээдэс баячуулын үрсэн хөрөнгийг энгий ардууд төлөөд байхдаа яадаг юмбэ бослого гаргана шүү аятайхан байхгүй бол 76 пиздаа

  • Иргэн (January 31, 2017 4:18:12 pm )

    УИХ-д 8 жил “хэлгүй королла” нэрийг олон түмнээс хүртсэн машины наймаачин, газрын наймаачин, барилгын ХХК-ийн эзэн нэг л өдөр Сангийн сайд болсон нь нөгөө Алтан загасны үлгэрийн эмгэнийг санагдуулдаг шүү. Мэдлэг, чадвартай хүнд ажлаа эртхэн өгвөл дээр дээ

  • Anonymous (January 31, 2017 6:49:43 pm )

    МАНын пязда МАНын пизданууд МАН улс орныг бүр мөсөн аллаа пизда нууд жагсая монголчуудаа ЭСЭРГҮҮЦЭЦГЭЭЕ новшийн монголчуудаа яасан дээрэлхүүлж ханадаггүй үхэрнүүд вэ

  • ИРГЭН (January 31, 2017 11:36:51 pm )

    МОНГОЛ УЛСЫН САНГЫН САВДАГ ЭНЭ АМЬТАН НУТГААСАА ЭХЛЭЖ ШАТАХУУНЫ ҮНИЙГ НЭМЖ БАЙЖ ӨРӨӨ ТӨЛӨХ ЮМ БАЙХ ДАА.

antalya rent a car