antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Jan 31, 2017 Comments are off

 “Цаст” констракшн шүүхэд дуудагдсан ч, буруугаа хүлээхгүй байна

нийтлэсэн Admin

bayarsaiahn_500x500

 “Өргөө” амаржих газрын зүгээс “Цаст” констракшныг шүүхэд өгсөн талаар мэдээлсэн билээ. Гэвч “Цаст” констракшны тухайд хариуцлага алдсан буруу байхгүй гэсэн байр суурийг илэрхийлсээр байгааг хэлэх эх сурвалж байгаа юм. Гэхдээ тэгээд хууль шүүхийн байгууллага асуудлыг нягтлаж шалгаад шийдээд өгөх биз ээ.  Эргэн сануулахад, “Өргөө”   амаржих газрын мэс заслын өрөөний тааз нурсан асуудал гараад багагүй хугацаа өнгөрч байгаа юм. Тааз нурах үед өрөөнд мэс засал хийгдэж байсан бол 10 хүн амиа алдаж болзошгүй байсныг амаржих газрын удирдлагууд анх мэдээлэл хийхдээ хэлсэн. Азаар хагалгаа хийгдэж байгаагүй үед нурж, 69.5 сая төгрөгийн өртөг бүхий тоног төхөөрөмж эвдэрч сүйдсэн гэсэн юм. За харин тус өргөтгөлийн барилгын гүйцэтгэгчээр ажилласан   “Цаст консракшн” компанийн тухайд  дахиад эрдэнэт хүмүүсийн амь настай холбоотой асуудалд арай хүрчихээгүй байгаа дээрээ дутуу дулимаг хийсэн ажлуудаа сайжруулж, дахиж нурахааргүй болгож, эх эмэгтэйчүүдэд нэн шаардлагатай байгаа эмнэлгийн тоног төхөөрөмжийг нь бүрэн бүтэн болгож өгөх ёстой баймаар. Гэтэл тус компанийн зүгээс эмнэлэгт учирсан хохирлыг барагдуулна гэсэн байр суурийг илэрхийлэлгүй өдийг хүрсэн байдаг.  Гүйцэтгэгч компанийн зүгээс мэс заслын тасгийн таазыг “Зураг төслийнхөө дагуу хийсэн” гэх тайлбарыг өгсөн байдаг. Тэгэхээр зураг төслийнхөө дагуу хийсэн гэдэг нь хэн хариуцлага хүлээнэ гэсэн үг болох нь  тодорхойгүй байж ирсэн. Ямартай ч эмнэлгийн зүгээс уг асуудлын эзэн холбогдогчийг нь тодруулахаар цагдаагийн байгууллагад хандаад байсан. Харин дараа нь шүүхэд хандсан гэх мэдээлэл байгаа юм.

Эх сурвалж: Шуурхай.мн

 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car