antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Jan 30, 2017 9 comments

Их сургууль ажилгүйчүүд бэлтгэх үйлдвэр биш

нийтлэсэн Admin
527-14857397053omr1okmnrheb6s8gb410lvouo
Их сургууль их сурахын эх; сургуулийн их нь юм. Их сургууль, иймд, эрдмийн л эрэмбэтэй байдаг. Их сургууль, иймд, шилдэгийн шилдэг нь тэсэж чадах талбар болдог.
Их сургууль, иймд, мэдлэг, эрдэм ухаан, арга замыг нэмдэг, залуусыг бүтээгч болгодог оюуны үйлдэрлэлийн онцгой салбар юм. Их сургууль, иймд, улс орон мандан бадрахын оч, гэрэл, хүч, тулгуур нь байдаг.
Гэвч ардчиллын гэх алийгаа алдсан он жилүүдэд манай улсын их сургуулиуд их сургуулийнх гэх энэ мөн чанараа аль хэдийн алджээ. Тэр, одоо, намчирхалын талбар, мөнгө хүүлдэг газар болсон байна. Тэр, одоо, дурын дундажийн дураар дургидаг авилгалын салбар болсон байна. Тэр, одоо, хамгийн гайтай нь, цэл залуусыг ажилгүйчүүд болгон хувиргаж гэр бүл, нийгэмд ядуурлыг нэмдэг хулхи үйлдвэр болсон байна.
Их сургуулийг ингэж алийг нь алдуулахад энэ улсад эргүүтэл, мунхаглал л өдрөөс өдөрт өргөжин хөрсжиж байх. Их сургууль нь ингэж их эргүүтэл болж хувирсан улсыг их дэвшил биш, харин, гагцхүү их доройтлын зам тосож байдаг.
Их дэвших үү, бүр улам доройтох уу?
2017 оны 1 дүгээр сарын 28-ны өдөр
Ц.Лувсандорж

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

9 Comments

  • зочин (January 30, 2017 10:37:38 am )

    хайран сайхан залуу нас яана даа ухаараач

  • Anonymous (January 30, 2017 11:02:17 am )

    бармэн хамгаалагч,түц-ний худалдагч л болдог биз дээ

  • Салбар (January 30, 2017 11:34:34 am )

    Ажлын байр байхгуй тул 5 жилииг л дээд боловсрол нэриин доор цаг монго урдэг ажил ш дээ , улс торч гэх хархны армиин хииж буй ажил .

  • Anonymous (January 30, 2017 11:47:04 am )

    70 өгч тэнэгтсэн тэнэг төр юундаа ичээд пост устгаад байгаан

  • Дэмжигч (January 30, 2017 12:10:55 pm )

    Их дээд сургуулийн “менежмент” гэсэн гоё нэртэй мэргэжлээр сурч байгаа бол бармэн хамгаалагч,түц-ний худалдагч л болно доо, тэгээд ажлын байран дээр юу ч хийх чадваргүй, нэг л гоё диплом, ромботой хүмүүс байдаг юм.

  • Дорж (January 30, 2017 1:34:36 pm )

    Утаа үйлдвэрлэгч гэвэл таарна.Хүмүүс өнгөрсөн нийгмийн сэтгэл зүйд автаж хүүхэд нь Их Дээд сургуульд орж дээд боловсролтой болчихвол сайхан амьдарна гэсэн гэнэн бодолд хөтлөгдөж хот хөдөөгүй л хүүхэдээ дээд сургуульд сургах уралдаан өрнөсөн.Үүнийг зальтнууд овжиноор ашиглаж сургуулийн оронцог байгуулж сургах биш мөнгө ашиг олох хэрэгсэл болгосондоо. Үүний үр дүнд хүүхэдээ сургах нэрийдлээр хөдөөнөөс хотруу чиглэсэн их нүүдэл эхэлж утаа үйлдвэрлэгчид олноороо хотод ирж сууршив аа хө.

    • бОЛОВСРОЛ ДОРОЙТСООР (February 10, 2017 3:11:08 pm )

      яг үнэн

  • zochin (January 30, 2017 1:57:41 pm )

    энэ төрийн харалган бодлогоос болж улс орон юу болох болоо 3-хан сая хүн энэ их баялаг энэ их мал энэ сайхан газар нутаг ёстой гоё амьдруулаж болохоор байгаа байхгүй юу гэтэл 300 хүн баяжаад бусад нь одоо ямар байна хардаа хүчтэй удирдагч хэрэгтэй байнаа

  • zochin (January 30, 2017 9:37:23 pm )

    энэ болсон болоогүй их дээд сургуулиудыг татан буулгах хэрэгтэй. байр савыг цэцэрлэг ажлын байр орон сууц болго

antalya rent a car