antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Jan 27, 2017 66 comments

Феодалын хөрөнгийг хурааж болдоггүй юм

нийтлэсэн Admin

rrrrrrrrr

-Эрдэнэтийн 49, ХХБ, нормаль болон Баярцогт офшоор-

Нэг. Хүний эсрэг “Ард түмэн”

-Ард түмэн бөөн баяр аа. Эрдэнэтийн 49 хувийг ард түмэн бидэндээ эргүүлж авах юм байна.  Бас ард түмэн биднийгээ баяжуулахын оронд өөрөө баяжсан пяадалуудын мөнгийг офшоороос нь хурааж ирээд ард түмэн бядандаа өгөх юм байна. Ингэж гялайх гэж, ард түмэн бид чинь цулайх нээ…

 Нууц товчоо, Чингисийн сургааль, Ганжуур, Данжуурын орчуулга, Ноён хутагтын сургаалиас энэ үгийг олохгүй. Монгол язгууртны алтан ургийг устгах геноцид бодлогын хүрээнд энэ үгийг зохиожээ.

Гэхдээ нэг “Но” байна. Эрдэнэтийг ард түмэн л авч байгаагаас биш чи авсан явдал байхгүй. Иймээс, чи яаран баярлах хэрэггүй, ард түмэнд л Эрдэнэтийг өгөх гэж байгаагаас бус чамд ГОК-ийг өгсөн явдал байхгүй. Хэрвээ чи тэндээс аргыг нь олж луйвардахгүй л бол  юм олж долоохгүйгээ ойлгох хэрэгтэй.  Бас надад ч өгөөгүй учраас наашаа атаархах явдалгүй. Түүнчлэн, офшоорчдийн мөнгийг хураагаад ирлээ гэж бодъё, бас л ард түмэнд ногдохоос чи бид хоёрт ногдохгүй. Үүнийг “Төсвийн түмпэн рүү хийгээд хуваагаад цохичихно” гэхээр илүү ойлгогдох байх. Ингэхэд чи бид хоёрт ноогдоогүй юманд баясахын учир юу билээ.

Ер нь “Ард түмэн” гэдэг хэллэг ХХ зууны эхээр хувьсгалт хүчирхийллийг дагалдан монгол хэлнээ орж иржээ. Нууц товчоо, Чингисийн сургааль, Ганжуур, Данжуурын орчуулга, Ноён хутагтын сургаалиас энэ үгийг олохгүй. Монгол язгууртны алтан ургийг устгах геноцид бодлогын хүрээнд энэ үгийг зохиожээ. Язгуур угсаагүй, ихэс дээдэс цагаан ястны эрэмбээс гадуур  хүнийг заах, “(х)аран” “ард” “хар хүн” гэсэн утга дээр түмэн (олон түмэн, түмэн олон гэж ярьдаг) буюу олон гэдэг үгийг залгаж бүтээсэн хэмээн судлаачид хэлдэг.

Энэ үгийг хувьсгалт засаглалын зүгээс хувь хүний улс төрийн болон эдийн засгийн эрх чөлөөг үгүйсгэх хэрэгслэл болгосон. Хувь хүн (жишээлэхэд Дорж, Бат гэх мэт) гэж байхгүй, чи бол юу ч биш, харин “ард түмэн” байгаа хэмээн сурталдсан. “Ард түмэн ингэж үзэж байна” гээд бууддаг, хөрөнгийг нь хураадаг байсан. Хэлмэгдсэн хүн учир явдлаа очиж тайлбарлах, өршөөл уучлал биечлэн гуйх гэхээр хаана ч ард түмэн гэж юм байхгүй. Үнэн хэрэгтээ хүчирхийлэгч төрийн өөрийнх нь бамбай байсан хэрэг.

Харин ардчилсан ёс нь хувь хүн ба түүний эрх чөлөө, өмч хөрөнгийг төрөөс, ард түмнээс хамгаалахаа тунхагладаг. 1924 оны анхны Үндсэн хуулийн “Бүх Монгол улсыг үүнээс хойш Бүгд найрамдах бүрэн эрхтэй Ард улс гэж улсын дээд эрхийг жинхэнэ ардад(жинхэнэ биш ард байх ба тэд хуулиас гадуур) шилжүүлэн…” гэсэн оршил ба 1992 оны анхны ардчилсан Үндсэн хуулийн “хүний эрх(№1), эрх чөлөө(№2), шударга ёс(№3), үндэснийхээ эв нэгдлийг(№4) эрхэмлэн дээдэлж…” гэсэн заалтууд бид ямар дэглэмд орж, ямар дэглэмээс салж байгааг их л тодорхой харуулдаг л даа. Сүүлийн ишлэлд, шударга ёс, үндэсний эв нэгдлээс илүү хүний эрх, эрх чөлөө нь үнэтэй гэж үзсэн байгаа биз?

1924 оны анхны Үндсэн хуулийн “Бүх Монгол улсыг үүнээс хойш Бүгд найрамдах бүрэн эрхтэй Ард улс гэж улсын дээд эрхийг жинхэнэ ардад(жинхэнэ биш ард байх ба тэд хуулиас гадуур) шилжүүлэн…” гэсэн оршил ба 1992 оны анхны ардчилсан Үндсэн хуулийн “хүний эрх(№1), эрх чөлөө(№2), шударга ёс(№3), үндэснийхээ эв нэгдлийг(№4) эрхэмлэн дээдэлж…” гэсэн заалтууд бид ямар дэглэмд орж, ямар дэглэмээс салж байгааг их л тодорхой харуулдаг л даа.

…Ингэхэд чи өөрийгээ “ард түмэн” гэж бодсоор байна уу, шалгах арга байна. Цаад Эрдэнэтийн чинь 51 хувь нь монголын ард түмэн гуайн мэдэлд байгаа. Очоод цагаан сараар хэрэглэх хэдэн цаас, ах дүүстээ золгохдоо унах шинэ машин аваад ирээч. Чи үнэхээр л ард түмэн юм бол өөрийнхээ юмнаас дураараа авах эрхтэй ш дээ.

Хоёр. Сэрэмж  ба Эрх чөлөө

Чи бид хоёр тэмцэх эрхтэй, гэхдээ тэмцлээ өөрийг нь хамгаалах үүрэгтэй. Хэн нэгний  тэмцлийн золиос, оролцомгүй юмны дэм, дээдсийн өмнөөс яс булаалдсан ноход болж болохгүй. Яг нарийндаа ардчилал чамд өөрийгээ хамгаалах боломж л өгдөгөөс биш чиний өмнөөс чамайг хамгаалах үүрэг хүлээдэггүй. Дашрамд хэлэхэд, чиний өмнөөс чамайг хамгаалдаг төр байдаг ба түүнийг социализм гэдэг, хорвоод үнэгүй юм байдаггүй учраас ажлынхаа хөлсөнд чиний эрх, эрх чөлөөг авдаг. 

Ер нь ингэхэд, “Эрдэнэтийн 49 хувийг хэнээсээ хэн нь авсан юм бэ? Чи бид хоёрын нэгэнд  байсныг нь авчихсан хэрэг үү” гэсэн асуулт гарна. Хөндлөнгөөс харвал ийм дүр зураг байна. Эрдэнэтийн тал дээр нэмэх нь нэг буюу 51 хувийг монголын Засгийн газар, талаас нь нэгийг хасах буюу 49 хувийг Оросын засгийн газар эзэмшиж байж.

Монголын тал биш оросын тал, энгүүнээр хэлэхэд орос хэлээр ярьдаг монхор шонхор хүмүүс амьдардаг тэр улс өөрийн хувийг заржээ. Гэхдээ монголчуудад. Хэрвээ энэ процесс буруу юм бол тэмцэл арай өөр фронт дээр өрнөмөөр. Жишээлэхэд, Улаанбаатарт биш Москвад, навтгар хамартай биш шонхор хүмүүс жагсаж “Оросын ард түмэн бидний өмчийг яагаад монголчуудад өгөв. Монголын тагнуулуудыг Кремлээс хөөе” гэж жагсмаар санагдах юм.

Үнэхээр л манайхан “Оросууд ийм муухай, юмаа очиж очиж манайханд зараад байхдаа яадгийн” гэж уур нь хүрээд байгаа юм бол авсантай нь биш, зарсантай нь заргалдмаар бодогдох юм. Манайхан ядаж Оросын Элчин сайдын гадаа жагсаж “Манайхнаас юмаа эргүүлж ав, бидэнд өгсөн юмаа буцаа” гэж хашгирмаар төсөөлөгдөх юм.

Эцсийн дүндээ, чи бид хоёрт огт ногдохгүй юмны төлөөх тэмцэлд хутгалдсны утга юу вэ. Мэдээж шударга ёсны төлөөх иргэний зөн. Чухам энэ зөн совингоор маань тоглохыг л улс төр гэж байгаа юм.  Чухам бидний зөн совинг ашиглан уур хилэнг нь хөдөлгөн босгоод нөгөөгөөсөө засгийн эрхээс авахуулаад өмч хөрөнгө эзэмших эрхийг нь булаахыг л улс төр хийх гээд байна. Яг манайд байгаа утгаар. Асуудлын гол нь Эрдэнэтэдээ биш, бидний иргэний зөн совинг зэрэг жинсээ булаалдсан томчууд хоорондын дайндаа ашиглаж байгаа юм.  Иймээс, зөн совингоо хамгаал.

Эцсийн дүндээ Эрдэнэтийг ч, офшоорыг ч  “чи багтдаггүй, би  ордоггүй” мөнөөх “ард түмэн”-ий хүсэл зоригоор биш, харин хууль шүүхээр шийдэх ёстой. Хүний өөрийн шүүх арбитр юу байна, ийм юмыг хууль ёсоор шийдэх үүрэг хүлээсэн газруудаар шийдүүлэх ёстой.

Гурав.“Нормал офшор” ба  “баярцогт офшор”

Офшоорын эсрэг дайныг зэрвэс харахад офшоор нь “нормал” болон “Баярцогтын” гэж хоёр янз байгаа болтой байна. “Ард түмэн” гуайн үзэж байгаагаар “Нормал офшоор” нь гэм багатай, сонгуульд нөлөөлдөггүй,харин “Баярцогтын офшоор” бол их аюултай, намаа сонгуульд унагадаг осолтой эд бололтой юм.

Шүлгэнд “Нээрээ би тийм ээ гэх шиг нэр нь хүртэл тэмээ” гэж гардаг шиг МАН-ын офшоорчид сонгуульдаа гялалзсан амжилт гаргаж, Улаанбаатар хотын намын хороо нь хоёр ч офшоортой, дээр өнөө “ 60-тай” даргаар удирдуулсан  атлаа үнэмлэхүй ялалт байгуулжээ. Харин Баярцогт ангиллын офшоортой Баярцогт өөрөө ялагдаж, одоо ард түмнээр шүүгдэх дээрээ тулаад байгааг бодоход , цаад учир нь өнөө “багшаас шавьд аман увьдисаар дамждаг тарни”-тай гэдэг шиг мистик чанартай болтой.

Тэгэхээр офшоорын эсрэг тэмцэл нь офшоорын эсрэг биш харин Баярцогтын эсрэг тэмцэл бололтой.Гараад чагна, Офшоорт мөнгө нь байгаа олон арван монгол хүн нэр нь зарлагдсан. Баярцогтоос бусдынх нэр гадаа сонсдоно уу, эс сонсдоно уу?  Тэр хэнийг хаана, хэзээ хэрхэн, ийм ул суурьтай гомдоосныг балхжав бид хоёр л лав “таашгүй” аж.

Надаас одоо асуух байх гэж, өнөө “Баавгай бид хоёрын хэнийх нь талд байна” гэдэг шиг. “Офшоорын тал уу, ард түмний тулд уу, Худалдаа хөгжлийн банкны талд уу, ард түмний талд байна уу” гэж. Яг л ХХ зууны эхээр “Ард уу тайж уу, алин вэ хө” хэмээн дуулан асууж байгаад ялласан шиг. 

…Баярцогтын төлөө бус байна, тэрнийг алж хонзонгоо тайлна уу, талж сэтгэлээ онгойлгоно уу, надаа хамаагүй. Харин хонзонгоороо далимдуулан арай гэж бүрэлдэж байгаа нийгмийнхээ нандин бүхнийг самрахын эсрэг бол зогсоно оо, зогсоно. Хувь хүний эрх ашгийг ард түмэн дийлээд л эхэлбэл ардчилал баяртай болдог. Яагаад гэхээр ийм процесс  нэгэнт л эхэлсэн бол нэг өглөө чи бид хоёрын үүдийг тогшоод зогсож байдгийг бид харсан, туулсан..

Түүнчлэн, хулгайн эсрэг боловч хулгайтай тэмцэхийн оронд сейфтэй тэмцэхийн бол эсрэг байна. Хүн төрөлхтөн хулгайтай тэмцдэг болохоос биш хулгайлсан юм хадгалж болдог газартай тэмцдэггүй. Хар тамхийг анусандаа хийж нууж тээвэрлэдэг, ингэлээ гээд олон улсын гэрээгээр хошногоны амыг боодоггүй.

Хармайны хулгайч нар суйлсан мөнгөө хэтэвчиндээ хадгалж мэднэ, хэтэвчтай байхыг цаазлах уу?  Банкинд байршуулсан иргэдийн хадгаламж бүхлээрээ цэвэр ариун болохыг хэн батлах юм бэ? Малын хулгайч нар туусан мал, агуурсаа нуусан гээд ой модыг шатаах уу, агуй хонгилыг дэлбэлэх үү?

Би хүн төрөлхтний нэгэн адил хулгайн эсрэг байна, хулгайнх бол түүгээрээ ганданд ном хуруулсан байсан ч мөрөөр нь мөшгиж, олж ирэх ёстой (Гэхдээ Ганданг дэлбэлэхгүйгээр) гэж итгэдэг. Гэхдээ энэ бүх  шийдвэр ард түмнээс биш шүүхээс гарсан хууль ёсных байх ёстой. Ард түмэн шүүгчийг сонгох эрхтэй байж болох ч өөрөө шүүх эрхгүй байхыг нь хууль цаазат төр гэдэг байх.

Би шүүхийн шударга эсэхэд бусдынхаа адил эргэлздэг. Гэхдээ л шүүхээс гадуур шүүхийн үргэлж эсрэг зогсдог. Бусдад хайртайдаа биш, өөртөө хайртайдаа л тэр. Бас ухаантайдаа бус, хэн нэгэнд таалагдаагүй гэдэг үндэслэлээр миний буруу болдог нийгэмд амьдрах ямар аюултайг мэддэг болоод тэр.

Ингээд эцэст нь надаас “хэний талд байна” гэж дахин асуумаар байна уу? Би оросуудын талд байна. Оросууд “эзэн нь юмаа мэдэх эрхтэй” гэж бодож байна. Ингэхэд “Оросын(Зөвлөлтийн) талд байгаа хүнийг та нар яах юм бэ” гэх гэсэн юм бол биш. Харин өмчийг ард түмэн биш, төр биш харин эзэн нь мэддэг байлгах гэж ардчилсныг мэддэг, тийм утгаар л ардчиллыг дэмждэг болохоор тэр.

Ерөөсөө ч оросуудад талархаж байна. Тэд ХХ зуунд бидний улс төрийн тусгаар тогтнолын баталгаа болж ачилсан шигээ, өнөөдөр эдийн засгийн тусгаар тогтнолын маань нэгэн баталгааг эргүүлэн өгч байна, спасибо‼

Эрдэнэтийн 49 хувийг монголчуудад ерөөсөө өгөхгүй, тэрүүгээр нь дарамтлаад л явж болох л байсан. Их гүрний 49-хөн хувь гэдэг бол бага гүрний 99 хувьтай тэнцэх зангарагтай гэдэгт эргэлзэх хэрэггүй. Бас тэр 49 хувийг хятадуудад зарсан бол яах байсан юм бэ. Бээжин, Москва хоёрыг  Монголын парламентаас томилогдсон комисс, өнөөдөр Улаанбаатарт шүүгээд сууж  харагдах уу, айн?

Дөрөв. Феодлын хөрөнгийг хурааж болдоггүй юм.

Яг өнөөгийнхтэй үнэн адилхан үйл явдал одоогоос яг 90 жилийн өмнө эхэлсэн юм. Монголын төрийг бүрэн хянасан Коминтернийхэн манай алтан ургийн ноёд дээдсийг зайлуулаад ядууст нь ингэж хэлжээ. “Та нар бол ядуус биш, харин ард түмэн. Та нарт байх ёстой хөрөнгө малыг феодал лам ноёд авсан учраас ядуу болчихсон юм. Одоо эднээс юмаа эргүүлж авцгаа” гээд хөрөнгө хураах процесс эхэлсэн юм.  “Офшоорт ард түмний 10 тэрбум төгрөгийг нуусан учраас ард түмэн ядуу байна” , “Ард түмэнд байх учиртай Эрдэнэтийн 49 хувийг ХХБанк (монголчууд) авчихнаас болоод би зүдэрч эхэллээ” гэх  өнөөгийн лоозонгууд, зууны дараахь шударга “ард түмэн”-ий араншин нь  тэртээ 1927 оныхтой юутай төсөөтэй, юутай давтамжтай.

1927-28 онд эхлүүлсэн феодалын хөрөнгө хураах процесс ингэж л эхэлсэн. Ядуусын хөрөнгийг хэзээ, хэрхэн булааж авсныг хувьсгалчид тайлбарлаагүй ч гэсэн гаргалгаа нь ард түмэнд таалагдав. Тэд өөрсдөө феодал биш учраас бахтай байлаа. Дараа нь феодалуудын улс төрийн эрхийг хаслаа, ард түмэн өөрийгээ феодал биш гэж үзэх учраас баярлав. Сүүлд нь феодалуудыг  өөрийг нь хүнийх нь хувьд буудаж эхлэв. Ард түмэн гуай өөрөө феодал биш учраас бас л талархлаа. Гэтэл араас нь феодалын хамсаатан гар хөл бологчдийг устгаж эхлэхэд олон тооны “ард түмэн” тэнд багтав. Гайхаж эхэлсэн боловч тамын тээрэм нэгэнт эргээд эхэлчихсэн учраас зогсоох арга байсангүй.  Ийм тээрмийг нэг бол эргүүлэхгүй байх, эргэх гэж хөдлөхөд нь гацаах хоёрхон арга бий. Тээрэм эргэсээр, хувьсгалын эсэргүү, ардын дайсан, ноосны төлөвлөгөө тасалдуулагчид, японы тагнуул, намын эсрэг бүлэг илрүүлэн устгасаар, устгасаар… төгсгөлд нь  устгал хийлцсэн, оролцсон, устгал болсныг мэдсэн хэсгийг устгаад, хамгийн сүүлд ард түмний өөрийнх нь малыг хураагаад аажуурлаа. Баячуудын хөрөнгийг ард түмэнд эргүүлж өгөх процессийн дараа ард түмэн гуай өөрөө хов хоосон, зөвхөн нэгдлийн мал малласан тохиолдолд ам бүлийн тооноос үл хамааран нэг айл 50 хонь эзэмших эрхтэй үлдэв. (Наад зах нь 12 сарын тооллогоос өмнө идшээ хийх эрхгүй байсан зэргээс үзвэл, өмчлөх биш эзэмших эрх гэвэл зохилтой)

Өнөөдөр Эрдэнэтийн 49 хувийг оросуудаас авсан монголуудын хувь хөрөнгийг хурааж болж байвал, офшоор хэмээх завсрын бүст монгол хүний хадгалсан хөрөнгийг шүүхийн шийдвэргүйгээр  хураан авч эхэлбэл 1927 онд феодалын хөрөнгийг хурааж эхэлсэн тэр дээрмийг дугуйг бид дахин эргүүлнэ.

Тийм учраас эд хөрөнгийг хураахаар эхэлсэн ямар ч процесс хувь хүнийг нүцгэлснээр дуусна. Өнөөдөр Эрдэнэтийн 49 хувийг оросуудаас авсан монголуудын хувь хөрөнгийг хурааж болж байвал, офшоор хэмээх завсрын бүст монгол хүний хадгалсан хөрөнгийг шүүхийн шийдвэргүйгээр  хураан авч эхэлбэл 1927 онд феодалын хөрөнгийг хурааж эхэлсэн тэр дээрмийг дугуйг бид дахин эргүүлнэ. Нэгэнт эргэж эхэлсэн бол энэ тээрэм маргааш нь “хэвлэл  мэдээллийн хэрэгсэл хувьд  байгаа учраас ард түмэнд үйлчлэхгүй байна. Иймээс “Өдрийн сонин”,  “Монгол HD”  телевизээс эхлээд  Сансар, Юнивижнийг ард түмэнд өг” хэмээн эргэж эхэлнэ. Учир нь хувь хүний эрх, эрх чөлөөг  чөлөөт хэвлэл л эцсээ хүртэл хамгаалдаг.

Улмаар, “MCS, Худалдаа хөгжлийн банкинд ард түмнийг тэжээх ийм хөрөнгө оччихсон байна. Ард түмэнд эргүүлж өгнө. Энэ мөнгөөр хямралаас гарна” хэмээн тээрэмдэж эхэлнэ. Чи бид хоёр сонин гаргадагүй, хувьдаа зурагтгүй, Эм Си Эс ба Худалдаа хөгжилд хувьцаагүй учраас “больж, муусайн баячуудыг” хэмээн дуугүй л ажна.  Дараа нь MCS, Худалдаа хөгжлийн банкны хамсаатанг илрүүлэн тээрэмдэж эхлэхэд бид эргэлзэж эхлэх боловч тээрэм нэгэнт эргэсэн байна. Удалгүй, хоёр машинтай айлын нэгийг, хоёр байшинтай айлын нөгөөг орон сууцгүй ард түмэнд өгөхөөр хураахад надаас мөн л холуур байна гэж залбирна. Харин “машин, болон орон сууцыг иргэд сайн дураараа ард түмэндээ заавал бэлэглэх” шийд гарахад бүх юм нэгэнт оройтсон байдаг. Ийм юм болдог, ийм л юм болсон.

Ийм учраас хувийн эрх чөлөө, хувийн өмчид зөвхөн, зөвхөн, бас зөвхөн шүүхийн шийдвэрээр хүрэх ёстой.

Эцэст тэмдэглэхэд, үндэсний хөрөнгөтнүүдэд нэг юм хэлмээр, та нар бие биенээ дийлж байна, өрсөлдөөн дунд сөргөлдөгчөө дарж байна гэж бүү андуурцгаа. Өнөөдөр ХХБ-ийг,  “нормаль” биш офшоорыг хурааж эхэлбэл, ийм тээрэм нэг л эргэвэл: маргаашийн золиос нь чи өөрөө шүү. Юмтай болох амархан, харин юмтай амьдрахад их ухаан хэрэгтэй шүү, “таваариш”-уудаа. Хөнөөлт тээрэм зохиогчоо, анх эргүүлсэн эзнээ таньдаггүй. Ийм болохоор та нар олсон жаахан юмаа олзлолдон булаалдахын оронд, тогтоцоо хамгаалах талаар бодохгүй бол болохгүй цаг боллоо шүү. Олсон долсноосоо гаргаж, өмчтэй байх эрх, өмчийн халдашгүй байдлыг хамгаалсан ёс суртлыг бий болголцохгүй бол, оройтох нь байна. Өөр зүйлгүй…

Жич: Монголчууд офшоорт мөнгө нуухаа мөддөө болихгүй ээ. Лав л, хүний мөнгийг шүүхийн шийдвэргүйгээр хурааж авахыг шаардаж, шаардуулж байгаа цагт. Харигдсан “баригдсан” офшоорчдын үлгэрээс хаширч байгаа амьтан нэг ч байхгүй, харин юунаас болж баригдав гэдгийг судалж, илүү сайн нуух аргыг л судалж байгаа. Бусад улсын баячууд татварын хөнгөлөлттэй орчин эрж офшоорт хөрөнгөө хадгалдаг бол манайхан ердөө “феодлын хөрөнгө хураах комисс”, “мал нийгэмчлэх төлөөлөгч” нараас л айсандаа тэнд нууж байгаа.

Харин монголд хэзээ ч феодалын хөрөнгийг хураахаа больсон, ард иргэд нь шударга шүүхийг шаардахаас биш, шүүхийн оронд шүүх болохыг эрмэлзэхээ больсон, тэднийг дэглэмийн өмнөөс шүүгч болгон ашиглахаа больсон тэр цагт л хүмүүс офшоорт мөнгөө хийхээ болино.

2017 оны 01 сарын 25


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

66 Comments

  • zochin (January 27, 2017 1:36:36 pm )

    ENE SETGUULCH JOOHON DUNHUU YM BICHIHIIN HEN CH OILGOH YMIIG YADAG YM BOL GUIVUULJ.BAYRTCOGT BOL OYUTOLGOIN GEREENEES AVILGAL AVCH TERIIGEE OFFSHIRT HADGALSAN N BURUU.AVILGACHIN TCAGAAN ZAHTAN. HEN NEGEN ARIUN TCAGAAN LUIVARGUI MONGOO HAANA HADGALAH N DURNII HEREG.HUULIAR TORD ALBA HAAVAL BAS BOLOHGUI HUULI TAI.ERDENETIIN 49 HUVIIG BANKTAI HUIVALDAJ MONGOL BANKNAAS ZEELSEN BIDNII MONGOOR BITGII AV.SHUDARGAAR L HUVIDAA AV GESENSHDEE.DUNHUU MINI.

    • зочин (January 27, 2017 5:01:08 pm )

      өөрөө сайн олгосонгүй дэ дүнхүү минь

  • Иргэн (January 27, 2017 2:37:08 pm )

    Ямар ч тэнэг хүн ойлгохоор сайхан бичжээ. Нээрээ л “ард түмний нэрийн өмнөөс” гэсэн халхавчин дор төр эрх мэдлээ хэтрүүлдэг, бас өөрсдийн зоргоор тоглодог худлаа юм биш.

  • dunhuu (January 27, 2017 2:55:23 pm )

    bitgii hyts malaa

  • Зочин (January 27, 2017 2:56:08 pm )

    Авилгачид хулгайчдыг өмгөөлөх хэрэггүй ээ. Нуусан мөнгөнийхөө эх үүсвэрийг тайлбарлаж чадахгүй гөлөлзөж байгаа хулгайч нар захаас аван л байгаа шүү дээ. Улсын орлого болгоод, хэрэгтэй зүйлд нь зарцуулбал ард түмэнд өгөөжтэй гэсэн үг. Битгий тэнэг тайлбар хий нийтлэлч гуай. Тэнэгээрээ гайхуулах хэрэг юун.

  • Anonymous (January 27, 2017 3:03:39 pm )

    Оффшорын мөнгийг хурааж ав өгөхгүй бол бууд

  • уншигч (January 27, 2017 3:38:12 pm )

    Хулгай, феодолын хөрөнгө 2 шал өөр ойлголт Цэнддоо хөгшөөн.

  • ооооо (January 27, 2017 5:03:48 pm )

    hend taaruulj bichsiim boldoo hoorhii . Zonoj bgaa yum bna sh de evii evii

  • ЗОЧИН (January 27, 2017 5:39:28 pm )

    ЭНЭ МААНЬ ЦАГИЙН АЯСААР АГААРЫН БОХИРДОЛООС БОЛООД ТАРХИ ТОЛГОЙ НЬ САМУУРЧ. ЭНД ХУРААСАН ХӨРӨНГИЙН ТУХАЙ БИШ ХУЛГАЙ ХИЙЖ БАЯЖСАН НӨХДИЙН ТУХАЙ ЯРИА БОЛЖ БАЙНА. ТЭДНИЙ БАЛГААС БОЛЖ ЯДУУРСАН АРД ТҮМНИЙ АМЬЖИРГАА БОЛОН МОНГОЛ УЛСЫН ӨРИЙГ ЯАЖ БАРАГДУУЛЖ ГАЗАР ШОРООТОЙГОО ҮЛДЭХ ТУХАЙ ЯРИА БОЛЖ БАЙНА. ЦЭНДДОО ТА ЯАРАЛТАЙ ЭМНЭЛГИЙН БАРАА ХАРАН БАЙГАА.

  • Anonymous (January 27, 2017 6:35:33 pm )

    Манай гариг дэлхий дээр засаглалын олон янзын хэлбэр туршигдсаар ирсэн, цаашид ч туршигдах болно. Хэн ч ардчиллыг төгс төгөлдөр, хамгийн ухаалаг гэж хэлж чадахгүй. Харин ч ардчиллыг хүн төрөлхтний түүхэнд оршиж байсан засаглалын бүхий л хэлбэрээс хамгийн муу нь гэж хэлдэг хүмүүс бий. /Нобелийн шагналт, Английн ерөнхий сайд Уинстон Черчилль/

  • Anonymous (January 27, 2017 6:35:53 pm )

    Ардчиллыг үе үе цусаар угааж байх хэрэгтэй. /Дэлхийн нэг нойморын зэс үйлдвэрлэгч Чилийн удирдагч Августо Пиночет/

  • Anonymous (January 27, 2017 6:36:10 pm )

    Ардчилал, даяарчлал, олон ургалч үзэл, олон намын систем, залуу улс төрч, төр муу менежер, сонгуулийн хар машин, гуравдах хөрш, чөлөөт зах зээл, өмч хувьчлал, хувийн өмч, эрх чөлөө, ашигт малтмалын ордын лиценз, лицензийн наймаа, гадаадын хөрөнгө оруулалт энэ бүхэн чинь буурай хөгжилтэй орнуудын газрын хэвлийн болон бусад баялагийг дээрэмдэж авахын тулд гадаадын эдийн засгийн алуурчдын нарийн бодож боловсруулсан, Африк, Латин Америк, Ойрхи дорнодын орнуудад олон жил туршигдаж, хэрэгжсэн нарийн арга, технологи юм. Гадаадын эдийн засгийн алуурчид энэ технологийг 1990 оноос Ардчилал нэрээр Монгол улсад нэвтэрүүлж, амжилттай хэрэгжүүлж эхэлсэн. Энэ бузар технологийг Монгол улсад шууд гардан хэрэгжүүлэгч нь АН, туслан хэрэгжүүлэгч нь МАН юм. Энэ бузар технологийг Хятадууд 1990 онд Тэн-Ан-Миний талбайд шууд бут ниргэсэн, харин Оросод Путин гарч ирээд 2000 онд бут ниргэсэн. Гэтэл энэ бузар технологийг АН, МАН хоёр өнөө хүртэл Монголд уралдан хэрэгжүүлсээр байна. Монголчууд сэрэгтүн, ухаарагтун.

  • Anonymous (January 27, 2017 6:36:32 pm )

    Хятадын удирдагчид Ардчилал гэж солиорсон залуучуудынхаа бөөрийг 1990 онд Тэн-Ан-Миний талбайд сугалаад хаячихсан. Манай Батмөнх мэтийн аймхай, хулчгар, эр зориггүй удирдагчид 1990 онд Сүхбаатрын талбайд Ардчилал гэж солиорсон Элбэгдорж, Бат-Үүл мэтийн залуучуудад хоёр гараа өргөөд буугаад өгчихсөн. Үр дүнд нь Хятад улс дэлхийн хамгийн хөгжилтэй хүчирхэг гүрэн болж хөгжсөн бөгөөд харин Монгол улс эдийн засгийн хувьд дэлхийн хамгийн ядуу, хүн ард нь боловсрол, оюун ухаан, ёс суртахууны хувьд бүрэн дампуурсан улс болж хувирсан. Энэ бол гашуун боловч үнэн. Ардчилал бол аюулт дайсан.

  • Anonymous (January 27, 2017 6:36:56 pm )

    Оросын ерөнхийлөгч Путин төрийн өмчийг луйвардаж авсан Ходорковский, Березовский зэрэг луйварчдыг 2000 онд шоронд илгээхийг нь шоронд илгээж, гадаадад цөллөгт үүрд явуулахыг нь явуулж мафи, олигархиудаа нам дарж авсан. Харин манай ерөнхийлөгч Ц.Элбэгдорж мафи, олигархиудтайгаа нэгдчихсэн явж байдаг…..

  • Anonymous (January 27, 2017 6:37:21 pm )

    Ардчилал монгол хүмүүсийн халуун эх оронч сэтгэл, хүн чанар, хүний мөс, цэвэр ариун ёс суртахуун, шударга үнэнийг дээдлэх үзэл бүхнийг 26 -хан жилийн дотор бүрмөсөн уусган устгаж булшилсан. Одоо бид улам бүр хүн чанараа гээж, зөвхөн идэж уухаа боддог адгуусан амьтны шинж чанарыг өдрөөс өдөрт олж, соёлт хүн төрөлхтний хөгжил дэвшлээс улам бүр холдсоор байна. Бид бүхэлдээ хүн дүрстэй адгуусан амьтад болсоор байна. Монголын нийгэм бүхэлдээ АН-аас болж бузартсан. Ардчилал дахин Монголд бүү үзэгдэг.

  • Anonymous (January 27, 2017 6:37:36 pm )

    “Улс орны хөгжлийн үзүүлэлт нь хуримтлуулсан материаллаг баялаг, арвин ургац, том хотууд бус харин хүмүүжсэн хүн” гэж Америкийн нэрт гүн ухаантан Р.У.Эмерсон нэгэнтээ хэлсэн. Энэ нь ард иргэд, улс төрчид нь халуун эх оронч сэтгэлтэй, цэвэр ариун ёс суртахуунтай, өндөр дээд академик боловсролтой бол улс орон хөгждөг гэсэн үг юм. Гэтэл ардчиллын гайгаар 26-хан жилийн дотор ард иргэд болон улс төрчдийн халуун эх оронч сэтгэл нь амин хувийн атгаг шунахай сэтгэлээр, цэвэр ариун ёс суртахуун нь адгуусан амьтны зэрлэг зан авираар, өндөр дээд академик боловсрол нь шинжлэх ухааныг таягдан хаясан прагматик боловсрол, мухар сүсгээр солигдож Монгол улс хөгжих бус олон арван жилээр ухарч, үндэсний тусгаар тогтнол, аюулгүй байдал нь ганхахад хүрэв. Ардчилал дахин Монголд бүү үзэгдэг.

  • Anonymous (January 27, 2017 6:37:57 pm )

    МАХН (МАН) , АН хоёр манай нийгмийг өөрчилж шинэчлэн хүн төрлөхтний жишигт хүргэхэд үнэлж баршгүй хувь нэмэр оруулсан. Гэвч ярьж хэлж байгаагаасаа авахуулаад арга техник сурц нь улам адил болон улс төрийн нам гэхээсээ юугаа ч хаана ч хэзээ ч зарахад бэлэн, ариун нандин юм гэж огтоос үгүй хэсэг толгойлогчийн эрх ашигт үйлчилдэг өрсөлдөгч мафи бүлэглэлүүд, олигархи тогтоц болон хувирч байна. Энэ хоёр нам аль алин нь өдгөө улс төрийн үүрэг ролио дуусгасан учир Монголын ирээдүй улс төрийн шинэ хуваагдал, шинэ орон зай, шинэ стратегийг шаардаж байна. /Баабар Батбаяр/

  • Anonymous (January 27, 2017 6:38:16 pm )

    Монгол орныг эдийн засгийн болон ёс суртахууны гүн гүнзгий хямрал, дампууралд хүргэсэн АН-ын үйл ажиллагааг Дээд шүүхээс нэн даруй хориглох хэрэгтэй. АН бол мөн чанартаа ард олныг ядуурал, өлсгөлөн, өвчлөл, дарангуйлал, айдас, хүчирхийлэл, ёс суртахууны доройтлоор хомороглон устгадаг орчин үеийн Фашист нам юм.

  • Anonymous (January 27, 2017 6:38:39 pm )

    Хувийн эдийн засаг нь жолоогүй буюу удирдлагагүй машинтай адил. (АНУ-ын Мэссэачусэттсийн Технологийн их сургуулийн профессор, Нобелийн шагналт эдийн засагч П.А. Самүэлсон)

  • Anonymous (January 27, 2017 6:38:56 pm )

    Хувийн өмч нь мөргөлдөөн, ангийн зөрчил үүсгэх шалтгаан болохоос гадна боолчлолын нэг хэлбэр мөн. (Аугаа эдийн засагч Карл Маркс)

  • Anonymous (January 27, 2017 6:39:20 pm )

    Хувийн өмч гэдэг бол ердөө л бүтэлтэй болсон дээрэм, тонуулаар булааж авсан олз, омог юм. (АНУ-ын Харвард, Чикаго, Стэнфордын их сургуулийн профессор, нэрт эдийн засагч Ч.Б.Вэблэн)

  • Anonymous (January 27, 2017 6:39:44 pm )

    Хувь хүн баялагтай болох хоёр зам байдаг. Үйлдвэрлэн бүтээх, эсвэл тонон дээрэмдэх. Хүмүүс бараа, үйлчилгээ үйлдвэрлэж, тэднийгээ орлого болгон солих замаар урагшладаг. Орлого олж авах ийм арга нь солилцоо хийж буй түншүүдэд нь тус болж, нийгмийн баялагийг нэмэгдүүлдэг. Харин бусдын үйлдвэрлэн бүтээснийг тонон дээрэмдэх арга нь нэмэлт орлого үйлдвэрлэхгүй байхаар зогсохгүй, нөөц баялагийг хэрэглэж, ингэснээрээ нийгмийн баялагийг хороодог. Засгийн газар бүтээлч үйл ажиллагааг дэмжиж, тонон дээрэмдэхийг хааж боовол эдийн засгийн хөгжил, дэвшлийг урагшлуулж байгаа хэрэг. (АНУ-ын Флоридагийн их сургуулийн профессор Жеймс Гуартни, Монтанагийн их сургулийн профессор Ричард Строуп, Жоржиагийн их сургуулийн профессор Дуайт Ли)

  • Anonymous (January 27, 2017 6:40:05 pm )

    Бизнес нь ширэнгэ ойн нэгэн адил эмх замбраагүй бөгөөд хувиа бодсон, сувдаг, луйварын болон увайгүй үйлдэл рүү түлхдэг. (АНУ-ын Иелийн их сургуулийн профессор, нэрт эдийн засагч Хэрбэрт Спэнсэр)

  • Anonymous (January 27, 2017 6:40:25 pm )

    Бизнес эрхлэгч цөөн хэдэн шударга хүмүүс ч гэсэн мэхлэхээс өөр аргагүй байдалд ордог. Тэд айж эмээсэндээ биш, дампуурах аюул тулаад ирэхээрээ өөрсдөө хахууль өгдөг. (АНУ-ын Иелийн их сургуулийн профессор, нэрт эдийн засагч Хэрбэрт Спэнсэр)

  • Anonymous (January 27, 2017 6:40:54 pm )

    Капиталистууд бол ажилчин ангийн хөдөлмөрийг мөлжигчид юм. Капиталистуудын ашиг нь ажилчин ангийн жинхэнэ ажлын хөлснөөс шударга бус байдлаар суутгаж авсан нэмүү өртөг юм. (Аугаа эдийн засагч Карл Маркс)

  • Anonymous (January 27, 2017 6:41:18 pm )

    Капитализм нь угаасаа тогтворгүй бөгөөд капитализмын үед бүгдийг хамарсан ажил эрхлэлтийг бий болгох үндэсгүй юм. (Английн Кембриджийн их сургуулийн профессор, алдарт эдийн засагч, Олон улсын валютын сан, Дэлхийн банкийг үүсгэн байгуулагчийн нэг Жон Мэйнард Кейнс)

  • Anonymous (January 27, 2017 6:41:37 pm )

    Капиталист эдийн засагт бүрэн ажил эрхлэлтийг хангах автомат механизм байхгүй. (АНУ-ын Мэссэчусэттсийн Технологийн их сургуулийн профессор, Нобелийн шагналт эдийн засагч П.А. Самүэлсон)

  • Anonymous (January 27, 2017 6:41:55 pm )

    Орон оронд өөр өөрийн онцлогтой капитализм нь амжилт биш юм. Энэ нь оюуны өндөр хөгжил ч биш, сайн сайхан зүйл ч биш, шударга явдал ч биш, ариун үйлс ч биш билээ. Товчоор хэлэхэд бидэнд капитализм таалагдахаа нэгэнт больсон ба бид бүр үзэн ядаж эхэллээ. Оронд нь харин юу байх ёстой вэ гэдэг дээр тулаад ирэхээр бид учраа олохгүй мунгинаж байна. (Английн Кембриджийн их сургуулийн профессор, алдарт эдийн засагч, Олон улсын валютын сан, Дэлхийн банкийг үүсгэн байгуулагчийн нэг Жон Мэйнард Кейнс)

  • Anonymous (January 27, 2017 6:42:37 pm )

    Бахархах юм багатай цаг үед бид амьдарч байна. Ажил мэргэжлийнхээ хүрээнд бид бүх юмыг бантан болгож орхилоо. (Австрийн Веннийн их сургуулийн профессор, нэрт эдийн засагч, Нобелийн шагналт Фридрих.А.Хаек).

  • Anonymous (January 27, 2017 6:43:12 pm )

    Социализм оршин тогтнож чадах болов уу? Мэдээж чадна. Капиталист нийгэм өөрөө өөрийгөө устгана, төвлөрсөн социализм түүний орыг эзлэх шинжтэй. (АНУ-ын Харвардын их сургуулийн профессор, нэрт эдийн засагч Иозеф А. Шүмпитер)

  • Anonymous (January 27, 2017 6:43:35 pm )

    Бүрэн хэмжээний ажил эрхлэлтэд дөхөж очих цорын ганц арга зам бол аажим боловч нухацтай замаар хөрөнгө оруулалтыг нийгэмчлэх (төрд авах) явдал мөн. (Английн Кембриджийн их сургуулийн профессор, алдарт эдийн засагч, Олон улсын валютын сан, Дэлхийн банкийг үүсгэн байгуулагчийн нэг Жон Мэйнард Кейнс)

  • Anonymous (January 27, 2017 6:43:57 pm )

    Социализмаас шилжиж байгаа улсуудын хувьд арван жилийн өмнө бол “хувьчлал, хувьчлал, хувьчлал” гэсэн гурван үгийг хэлэх байсан. Гэхдээ би андуурч байжээ. Хууль дээдлэх ёс хувьчлалаас илүү чухал байж. (АНУ-ын Чикагогийн их сургуулийн профессор, нэрт эдийн засагч, Нобелийн шагналт Мильтон Фридман)

  • Anonymous (January 27, 2017 6:44:17 pm )

    Буурай хөгжилтэй орнууд “ядуурлын эргүүлэгт” орсон байх ба дотооддоо баялаг үйлдвэрлэж чадахгүй тул улсын (төрийн) хөрөнгө оруулалтын том том төслүүд хэрэгжүүлснээр л энэхүү эргүүлэгээс гарч чадна. (АНУ-ын Мэссэчүсэтийн Технологийн их сургуулийн профессор, нэрт эдийн засагч В.В Ростов)

  • Anonymous (January 27, 2017 6:44:37 pm )

    Ихэнх баян орнуудын гадаадад олгох зээл нь хамгийн түрүүн өөрийн иргэдийг ажилтай байлгах, өөрсдийн барааг зарахад зарцуулагдах бөгөөд ядуурлыг бууруулах нь хоёрдугаар зэрэгт тавигддаг. Тусламжаар санхүүжүүлэх төслүүд нь хүнд сурталтны том армийг бий болгох бөгөөд энэ нь тун удалгүй авилгад автагдан, үр ашиггүй ажиллах болж, улмаар асар их алдагдалд оруулдаг. (Бангладешийн Читтагангийн их сургуулийн профессор, нэрт эдийн засагч Мухамед Юунус)

  • Anonymous (January 27, 2017 6:44:54 pm )

    Үндэсний эдийн засагт төрийн секторын (өмчийн) эзлэх хамгийн доод хязгаар нь 38 хувь, дээд хязгаар нь 62 хувь байна. Энэ хязгаарт улс орон тогтвортой хөгжих бөгөөд харин энэ хязгаараас гарвал хямралд хүргэнэ. (Италийн алдарт математикч Фибоначчийн тоон дээр үндэслэн дэлхийн нэрт эдийн засагчдын тогтоосон төр болон хувийн хэвшлийн “алтан харьцаа”)

  • Anonymous (January 27, 2017 6:45:11 pm )

    Дотоодын нийт бүтээгдэхүүний (ДНБ-ний) өсөлтийн хувь хэмжээ нь төрийн секторын (өмчийн) өсөлтийн хувь хэмжээтэй шууд пропорциональ хамааралтай байна. (Германы нэрт эдийн засагч, улс төрч Адольф Вагнерийн хууль)

  • Anonymous (January 27, 2017 6:45:32 pm )

    “Хувь хүн баялагтай болох хоёр зам байдаг. Үйлдвэрлэн бүтээх, эсвэл тонон дээрэмдэх. Хүмүүс бараа, үйлчилгээ үйлдвэрлэж, тэднийгээ орлого болгон солих замаар урагшладаг. Орлого олж авах ийм арга нь солилцоо хийж буй түншүүдэд нь тус болж, нийгмийн баялагийг нэмэгдүүлдэг. Харин бусдын үйлдвэрлэн бүтээснийг тонон дээрэмдэх арга нь нэмэлт орлого үйлдвэрлэхгүй байхаар зогсохгүй, нөөц баялагийг хэрэглэж, ингэснээрээ нийгмийн баялагийг хороодог. Засгийн газар бүтээлч үйл ажиллагааг дэмжиж, тонон дээрэмдэхийг хааж боовол эдийн засгийн хөгжил, дэвшлийг урагшлуулж байгаа хэрэг” гэж АНУ-ын Флоридагийн их сургуулийн профессор Жеймс Гуартни, Монтанагийн их сургуулийн профессор Ричард Строуп, Жоржиагийн их сургуулийн профессор Дуайт Ли нар хэлжээ. Монголын нийгэмд Эрдэнэт, Монголросцветмет нэгдлийн 49 хувьтай тэнцэх хэмжээний баялаг бүтээгээд, тэр баялагаа ХХБ-нд барьцаанд тавиад Эрдэнэт, Монголросцветмет нэгдлийн 49 хувийг ХХБ-ны зээлээр авч байгаа бол тэр нь шударга асуудал. Харин Монголын нийгэмд Эрдэнэт, Монголросцветмет нэгдлийн 49 хувьтай тэнцэх хэмжээний баялаг бүтээгээгүй бөгөөд ХХБ-нд Эрдэнэт, Монголросцветмет нэгдлийн 49 хувьтай тэнцэх хэмжээний баялаг барьцаанд тавиагүй бол нийгмийн баялагийг (Эрдэнэт үйлдвэрийг) мөнгөөр тонон дээрэмдэж байгаа хэрэг юм.

  • Anonymous (January 27, 2017 6:45:57 pm )

    “Мөнгөний нийлүүлэлтийн өсөлт нь түүний үнэлэмж буюу худалдан авах чадварыг бууруулдаг боловч бусад таваараас ялгаатай мөнгөний онцлог шинж нь гэвэл мөнгөн тэмдэгт гэсэн таваарын өсөлт нь олон нийтэд ач тусаа өгөхгүй. Мөнгөний өсөлтийг нийгмийн орлого буюу баялагийн өсөлт гэж үзэж болохгүй. Энэ нь олон нийтийн хэрэглээний таваарын тоо хэмжээг нэмэгдүүлэхгүй” гэж АНУ-ын Нью Йоркийн их сургуулийн профессор, нэрт эдийн засагч Людвиг фон Мизес хэлжээ. Энэ нь мөнгө бол нийгмийн баялагийг орлохгүй гэсэн үг юм. Мөнгө нь зөвхөн ардаа алтан баталгаа, эсхүл өмнө нь Монголд бүтээгдсэн нийгмийн баялагаар баталгаажсан байх ёстой бөгөөд ингээгүй тохиолдолд зүгээр л цаас юм. Иймээс Монголын нийгэмд Эрдэнэт, Монголросцветмет нэгдлийн 49 хувьтай тэнцэх хэмжээний баялаг бүтээгээд, тэр баялагаа ХХБ-нд барьцаанд тавиад Эрдэнэт, Монголросцветмет нэгдлийн 49 хувийг ХХБ-ны зээлээр авч байгаа бол тэр нь шударга асуудал. Харин Монголын нийгэмд Эрдэнэт, Монголросцветмет нэгдлийн 49 хувьтай тэнцэх хэмжээний баялаг бүтээгээгүй бөгөөд ХХБ-нд Эрдэнэт, Монголросцветмет нэгдлийн 49 хувьтай тэнцэх хэмжээний баялаг барьцаанд тавиагүй бол мөн чанартаа нийгмийн баялагийг (Эрдэнэт үйлдвэрийг) мөнгөөр тонон дээрэмдэж байгаа хэрэг юм.

  • Anonymous (January 27, 2017 6:46:16 pm )

    Монголын нийгэмд нүдэнд харагдах, гарт баригдах бодит нийгмийн баялаг (бараа таваар, үйлдвэрийн газар гэх мэт) шинээр бүтээгээгүй мөртлөө тэрбум тэрбум мөнгөтэй байгаа хүмүүс бол мөн чанартаа Монголын нийгмээс тэрбум тэрбум төгрөг дээрэмдсэн дээрэмчид юм.

  • Anonymous (January 27, 2017 6:46:41 pm )

    Манай үеийнхэний оюун ухааны алдаа бол зөвхөн ардчилсан сонгууль л болж байвал эдийн засгийн таатай нөхцлийг бүрдүүлнэ гэж үздэгт байгаа юм. (АНУ-ын Флоридагийн их сургуулийн профессор Жеймс Гуартни, Монтанагийн их сургулийн профессор Ричард Строуп, Жоржиагийн их сургуулийн профессор Дуайт Ли)

  • Anonymous (January 27, 2017 6:47:03 pm )

    Хэмжээ хязгааргүй эд хөрөнгө, мөнгө, албан тушаал, эрх мэдлийн шуналын галд оюун ухаан нь бүрэн хэмжээгээр мансуурсан улс төрчидөд зориулж төр ба хувийн өмчийн талаар дэлхийн нэрт эдийн засагчдын хэлсэн үгнүүдийг хүргэж байна!!!

  • Anonymous (January 27, 2017 6:47:19 pm )

    Засгийн газарт мөнгө, эрх мэдэл хоёрыг өгөх нь өсвөр насны хүүхдэд виски, машины түлхүүр хоёрыг өгөхтэй яг адил. /П.Ж.Рурке/

  • Anonymous (January 27, 2017 6:47:34 pm )

    Засгийн газар, том бизнес хоёрын цус холилдсон холбоо харанхуйн дунд тасралтгүй өргөжиж хөгжсөөр байдаг. /Жек Андерсон/

  • Anonymous (January 27, 2017 6:47:57 pm )

    Дэлхийн нэрт эдийн засагчид буурай болон хөгжиж байгаа улс орнуудын хөгжлийн загвар болох Конвергенцийн онолыг боловсруулан гаргасан. Конвергенцийн онолын мөн чанар нь капиталист, коммунист нийгмийн аль сайныг нь авч оновчтой хослуулах явдал юм. Капиталист, коммунист нийгмийн байгуулалын аль алин нь Адам Смит, Карл Маркс мэтийн дэлхийн суут ухаантнуудын бодож олсон нийгмийн байгуулалууд юм. Аль нэгийг нь хатуу баримтлах нь туйлширал юм. Уг онолоор бол буурай болон хөгжиж байгаа орнууд батлан хамгаалах, эрчим хүч, уул уурхай, боловсрол, эрүүл мэндийн салбараа хувьчилж болохгүй, гадаадын хөрөнгө оруулалт оруулж болохгүй, 100 хувь төрийн мэдэлд байлгах ёстой гэж үзсэн. Эс тэгвэл газрын баялагийг нь гадаад, дотоодын эдийн засгийн алуурчид дээрэмддэг, улс төрчид болон хүн ард нь боловролгүй, хүмүүжилгүй, ёс суртахуунгүй зэрлэг, бүдүүлэг, шуналтангууд болж хувирдаг, ард түмэн нь өвчин эмгэгт баригддаг болохыг нотолсон. Монгол орон минь дэлхийн нэрт эдийн засагчдын заасан замаар бус, гадаад дотоодын эдийн засгийн алуурчдын заасан замаар замнаж байна. Болгоомжлогтун, сэрэгтүн.

  • Anonymous (January 27, 2017 6:48:23 pm )

    Ашигт малтмалын ордыг ард түмэн 100 % өмчилж, төр 100 % эзэмшиж, хөрөнгө оруулагч 100 % ашигладаг. Олон улсын уул уурхайн эрх зүйн дагуу ашигт малтмалын ордыг ашиглах гэрээний үндсэн 3 төрөл байна. Үүнд: 1-рт, Роялти болон татварт үндэслэгдсэн концессын гэрээ. Энэ гэрээний үед хөрөнгө оруулагчид 12 хувийн хамгийн өндөр роялти ногдуулдаг. Роялти авна гэдэг нь мөн чанартаа ашигт малтмалын ордыг үнэлж, үнийг нь хөрөнгө оруулагчаас сар бүр суутган авах үйл ажиллагаа юм. Концессын гэрээний үед хөрөнгө оруулагч хайгуул хийх, уурхайг барьж байгуулах, олборлолт хийх бүх зардлыг гаргадаг. 2-рт, Бүтээгдэхүүн хуваах гэрээ. Бүтээгдэхүүн хуваах гэрээний үед хөрөнгө оруулагч хайгуул хийх, уурхайг барьж байгуулах, олборлолт хийх бүх зардлыг гаргаад олборлосон бүтээгдэхүүнээ хөрөнгө оруулагч, төр хоёр тэнцүү хэмжээгээр хувааж аваад тус тусдаа худалдан борлуулдаг. 3-рт, Уурхайн түлхүүр хүлээлгэн өгөх гэрээ. Уурхайн түлхүүр хүлээлгэн өгөх гэрээний үед хөрөнгө оруулагч хайгуул хийх, уурхайг барьж байгуулах бүх зардлыг гаргаад бэлэн болсон уурхайг төрийн өмчийн уул уурхайн компанид хүлээлгэн өгөөд гаргасан зардлаа тухайн уурхайн бүтээгдэхүүний борлуулалтын орлогоос нөхөж авдаг. Нэг ордод энэ 3 төрлийн гэрээний алийг нь ч хэрэглэхэд улсын төсөвт орох орлого адил хэмжээтэй байх зарчмыг баримтладаг байна. Энэ эрх зүй нь дотоодын болон гадаадын хөрөнгө оруулалттай уул уурхайн бүх компанид адил үйлчилдэг байна. Манай ашигт малтмалын хуулийг олон улсын уул уурхайн энэхүү эрх зүйд нийцүүлэн үндсээр нь өөрчлөх шаардлагатай байна. Үүнийг УИХ нэн яаралтай хийх хэрэгтэй байна. Ингэвэл уул уурхайг тойрсон эцэс төгсгөлгүй маргаан, хардалт, улстөржилт, Монголын газрын баялагийг дээрэмдэх үйл ажиллагаа нэг мөр цэгцлэгдэнэ.

  • Anonymous (January 27, 2017 6:48:48 pm )

    Дэлхийд зэсийн оборлолт, баяжуулалт, цэвэр зэсийн үйлдвэрлэлээр тэргүүлдэг Чили улсад нийт зэсийн хүдэр олборлолт, баяжуулалт, цэвэр зэс үйлдвэрлэлийн 84 хувийг 100 хувь төрийн өмчит аварга CODELCO компани гүйцэтгэж байна. Харин Чилийн зэсийн хүдэр олборлолтын 16 -хан хувийг хувийн болон гадаадын хөрөнгө оруулалттай уул уурхайн 70 орчим жижиг компаниуд гүйцэтгэж байна. Эдгээр 70 орчим уул уурхайн жижиг компаниуд олборлосон бүх зэсийн хүдрээ 100 хувь төрийн өмчит зэсийн хүдэр баяжуулах, цэвэр зэс үйлдвэрлэх Empresa Nacional Minena (ENAMI) компанид тушаадаг байна. Энэ бүхнээс үзэхэд дэлхийд зэсийн үйлдвэрлэлээр тэргүүлдэг Чилид зэсийн хүдэр олборлох, баяжуулах, цэвэр зэс гаргах бүх үйл ажиллагааг 100 хувь төрийн өмчит компаниуд гүйцэтгэж байна. Иймд Монголчуудын саалийн үнээ болсон зэсийн хүдэр олборлох, баяжуулах Эрдэнэт үйлдвэр маань 100 хувь төрийн өмчид байх нь нийт Монголчуудын эрх ашиг, олон улсын жишигт нийцэж байна. Төр муу менежер, шахааны бизнес гэсэн нэр томъёог уул уурхайн үйлдвэрүүдийг хувьчилж авах, газрын баялагийн үр өгөөжийг нийт Монголчуудтайгаа бус цөөхүүлээ хүртэхийг санаархагчид гаргадаг юм шүү дээ. Эрдэнэт үйлдвэр маань 100 хувь төрийн өмчит компани болвол үр өгөөжийг цөөн хэдэн улс төрчид, олигархиуд, оффшортнууд бус, харин нийт Монголчууд маань хүртэнэ. Эрдэнэт үйлдвэрийн 49 хувийг хувийн компанид өгөх нь зүйтэй гэж ярьж байгаа нөхдүүд бол мөн чанартаа хувийн атгаг шуналдаа хөтлөгдсөн, Монгол түмнийхээ эсрэг бодол санаатай этгээдүүд юм.

  • Anonymous (January 27, 2017 6:49:22 pm )

    Эрдэнэтийг луйвардаж авсан асуудал 1990-ээд оны Орос орныг санагдуулна. 1990-ээд онд Оросын бүх өнгөтэй өөдтэй үйлдвэрүүдийг Березовский, Ходорковский мэтийн 10-аад олигархи, луйварчид хувьчлал нэрээр дээрэмдэж аваад олсон бузар мөнгөөрөө Оросын төр засгийг худалдаж авсан байдаг. Гэтэл бурханы авралаар Путин гарч ирээд эдгээр олигархи, луйварчдыг шоронд илгээхийн шорон илгээж, заримыг нь эх орноосоо зугтаалгаж харийн гүрэнд үүрд цөллөгт явуулсан. Оросын ойрын сургамжит түүх Монголд 20-иод жилийн дараа яг дүрээрээ давтагдаж байна. Монголын мафи, олигархиудыг Монгол төр нэгэнт дийлэхээ болжээ. Одоо Монголчууд 1910-1920 онд Монгол улсаа Хятадаас аврах тусламжийг Оросоос гуйсан шиг Монгол улсаа дотоодын мафи, олигархиудаас аврах тусламжийг Путинээс гуйхаас өөр аргагүй болоод байна. .

  • Anonymous (January 27, 2017 6:49:45 pm )

    Үндсэн хуулийг өөрчлөх, УИХ-ыг хоёр танхимтай болгох, Үндсэн хуулийн цэцийн эрх хэмжээг нэмэгдүүлэх, Ерөнхийлөгчийн эрх мэдлийг хязгаарлах, УИХ-ын гишүүн өөр албан тушаал хашихыг хориглох, олон намын системыг хориглох, төрийн яам агентлагт үндсэн үйлдвэрлэлд ажиллаагүй, 40-өөс доош насны хүмүүсийг ажиллуулахыг хориглох, боловсрол, эрүүл мэнд, эрчим хүч, уул уурхайн салбарт гадаадын болон хувийн хөрөнгө оруулахыг, хувьчлахыг хориглож зөвхөн төрийн өмчит хэлбэрээр ажиллуулах, эдийн засгийн бусад салбарыг чөлөөт зах зээлийн зарчмаар ажиллуулах өөрчлөлтүүдийг Үндсэн хуулиндаа оруулвал дотоодын улс төрийн тэмцэл аяндаа эцэс болж Монгол сэхнэ, сэргэнэ.

  • Anonymous (January 27, 2017 6:50:01 pm )

    Эрдэнэтийн асуудлаар ярих эр зоригтой хүн Монголд Нямдоржоос өөр байсангүй. . Эрдэнэт үйлдвэр жилд хамгийн багаар бодоход олон арван тэрбум төгрөгийн ногдол ашиг өгдөг. Түүний 49 хувийг нь Эрдэнэтийг луйвардаж авсан 27 настай нэг луйварчин хармаална. Үлдсэн 51 хувийг нь Монголын 3 сая хүн хувааж хүртэнэ. Энэ шударга ёс уу? Улс төрчдөө!!!

  • Anonymous (January 27, 2017 6:50:17 pm )

    Иргэний эр зориг гаргаж зууны луйвар буюу Эрдэнэтийн луйварыг илчилсэн Нямдоржид нэн талархаж байна. Эрдэнэт үйлдвэрийн дүрмийн сан хэдэн их наяд төгрөг байдаг. Эрдэнэт үйлдвэрийг 400-хан сая доллараар луйвардаж авна гэдэг нь 90 саяын үнэтэй жип машиныг 9 сая төгрөгөөр үнэгүйдүүлэн залилаж авсантай яг адил юм . Энэ шударга ёс уу, улс төрчдөө!!!

  • Anonymous (January 27, 2017 6:50:33 pm )

    Эрдэнэт үйлдвэр бол Эрдэнэтчүүд, нийт монголчуудын бахархал юм. Энэ бахархал нь мөнгөнөөс мянга дахин илүү хүчтэй. Гэтэл энэ бахархал уруу нь хэдэн мөнгөтэй луйварчид төр, засагтай нь цуг нийлээд хүйтэн ус цацаад байхаар нь ард түмэн дургүйцээд байгаа юм. Татвар, ногдол ашиг нь өөр өөр зүйл. Ямарч аж ахуйн нэгж улсад татвар төлдөг. Харин Эрдэнэт бол Монголд байхгүй их ногдол ашиг өгдөг үйлдвэр. Мафийнхан, луйварчид, олигархиудын арааны шүлс нь гоожоод Эрдэнэт уруу дайраад, зүтгээд байдагийн цаад учир нь татварт бус, харин ногдол ашигт байгаа юм. 20 дугаар зууны нийт монголчууд, Эрдэнэтийн 6000 ажилчны хөлс хүчээ асгаруулсан ажлын үр дүн буюу жил бүрийн ногдол ашгийн 49 хувьтай тэнцэх хэдэн арван тэрбумтэй тэнцэх төгрөгийг 27 настай нэг луйварчин жил бүр хармаалаад, үлдсэн 51 хувьтай тэнцэх ногдол ашгийг монголын 3 сая хүн хувааж долооно гэхээр ард түмэн дургүйцээд байгаа юм. Эрдэнэтийг 100 хувь төрийн өмчийн компани байлгахын эсрэг үйл ажиллагаа явуулсан ямарч УИХ, Засгийн газар, ямар ч улс төрч мөн чанартаа ард түмнийхээ эсрэг үйл ажиллагаа явуулж байгаа луйварчин, мафи, олигархиудын гар хөл гэж үзэхээс өөр аргагүй. Болгоомжлогтун, сэрэгтүн.

  • Anonymous (January 27, 2017 6:50:51 pm )

    Орос ах нар Эрдэнэтийг байгуулж, бүтээж, ажлуулж өгсныхөө төлөө 49 хувийг нь эзэмшиж жил бүр хэдэн арван тэрбум төгрөгийн ногдол ашиг хүртэж байсан юм. Гэтэл Эрдэнэтийг байгуулж, бүтээж, ажлуулахад түй ч байхгүй 27 настай нэг бацаан 49 хувийг нь эзэмшиж, жил бүр хэдэн арван тэрбум төгрөгийн ногдол ашиг хармаална, харин монголын 3 сая ард түмэн үлдсэн ногдол ашгийг нь долооно гэхээр ард түмэн дургүйцэн хилэгнээд байгаа юм.

  • Anonymous (January 27, 2017 6:51:22 pm )

    Оросын ерөнхийлөгч Путин төрийн өмчийг луйвардаж авсан Ходорковский, Березовский зэрэг луйварчдыг 2000 онд шоронд илгээхийг нь шоронд илгээж, гадаадад цөллөгт үүрд явуулахыг нь явуулж мафи, олигархиудаа нам дарж авсан. Харин манай ерөнхийлөгч Ц.Элбэгдорж мафи, олигархиудтайгаа нэгдчихсэн явж байдаг……

  • Anonymous (January 27, 2017 6:51:37 pm )

    Эрдэнэтийн асуудлыг шийдвэрлэх маш амархан шүү дээ. Нэгдүгээрт, Эрдэнэт үйлдвэр, Монголросцветмет нэгдлийг 100 хувь төрийн өмчийн компани болгох, хоёрдугаарт, эрх мэдэл албан тушаалаа хэтрүүлэн, урвуулан ашиглаж, монгол төрийн хууль, олон улсын гэрээ хэлэцээрийг ноцтой зөрчиж, Эрдэнэт үйлдвэр, Монголросцветмет нэгдлийг луйвардаж авах нууц хуйвалдаан бүлэглэж зохион байгуулсан гэмт хэргээр АН-аас сонгогдсон ерөнхийлөгч Ц. Элбэгдорж, УИХ-ын дарга асан З.Энхболд, ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг, яамдын сайд асан Эрдэнэбат, Пүрэвсүрэн, Болор, ХХБ-ны удирдлагуудад эрүүгийн хэрэг үүсгэж шалгах.

  • Anonymous (January 27, 2017 6:51:58 pm )

    Нууцаар хийсэн бүхнийг хулгай гэнэ. Эрдэнэтийн 49 хувийг хувьд шилжүүлсэн асуудал бол яах аргагүй хулгай. Хулгай хийсэн хүнийг хулгайч гэнэ. Хулгайчтай наймаалцдаггүй, ярилцдаггүй, тохиролцдоггүй, харин хуулийн хатуу гэсгээл үзүүлдэг. Энэ бол дэлхийн хүн төрөлхтөний хэдэн мянган жилд бий болгосон соёл. Иймээс соёлт хүн төрөлхтөн гэдэг. Монгол улс цаашид соёлт хүн төрөлхтний жишигээр амьдрах хэрэгтэй.

  • Anonymous (January 27, 2017 6:52:17 pm )

    Эрдэнэтийн 49 хувийг дэлхийн агуу их гүрнүүдийн нэг Орос орны төр эзэмших эсхүл эдийн засгийн болон ёс суртахууны бүрэн дампууралд орсон, авилгал, хээл хахуульд бүрэн идэгдсэн дэлхийн хамгийн ядуу буурай орнуудын нэг Монгол улсын 27 настай бацаан эзэмших хоёр нь харьцуулахын аргагүй ялгаатай ноцтой асуудал юм.

  • Anonymous (January 27, 2017 6:52:38 pm )

    АН-хан сүүлийн 20 гаруй жилд нийт 3 сая ард түмний өмч хөрөнгийг, хувьчлал, тендер, хөрөнгө оруулалт, менежментийн удирдлага нэрээр бүгдийг нь хулгайлж, дээрэмдэж аваад одоо ханаж цадахгүй Эрдэнэтийг бүхэлд нь дээрэмдэж авахын тулд үхэн хатан тэмцэж байна. Монголын бүх өмч хөрөнгийг хэдхэн хулгайч, луйварчид дээрэмдээд авчихахаар 3 сая Монголчууд Монгол газар шороон дээр яаж амьдрах болж байна. Авилгачид, хулгайч, луйварчдын эсрэг тэмцэцгээе. Авилгач, луйварчид, хулгайчдын дээрэмдэж авсан өмч, хөрөнгийг ард түмэнд нь эргүүлэн өгөхийн төлөө эцсээ хүртэл тэмцэцгээе. .

  • Anonymous (January 27, 2017 7:16:59 pm )

    Хувийн өмчийг шүтэх үзэл юунд хүргэв. Дэлхийн хамгийн баян 8-хан хүний өмч 3,5 тэрбум (3500000000) жирийн хүний өмчтэй тэнцэж байна. Ардчиллын гайгаар 70 жилд бүтээгдсэн 3 сая ард түмний өмчийг сүүлийн 20 гаруйхан жилд хэдхэн хүн ард түмнээс хулгайл, луйвардаж авав. 3 сая ард түмэн ямарч өмчгүй хоосон хоцорч гуйлагчид болов. Одоо хулгайч луйварчид 3 сая ард түмний эцсийн өмч болсон Эрдэнэт үйлдвэрийг луйвардаж, ард түмнээс хулгайлж, луйвардаж авахаар үхэн хатан тэмцэж байна. Тэдний гар хөл болсон Цэнддоо мэтийн ард түмнээсээ, эх ороноосоо урвасан чалчигчид чалчиж л байна. Чалчиг, Чалчиг. Ард түмэн үеийн үед хулгайч, луйварчдыг ялсаар ирсэн. Ард түмэн агуу. Хулгайч, луйварчид, Цэнддоо өчүүхэн.

  • Anonymous (January 27, 2017 7:30:25 pm )

    Дэлхийн нэрт эдийн засагчид буурай болон хөгжиж байгаа улс орнуудын хөгжлийн загвар болох Конвергенцийн онолыг боловсруулан гаргасан. Конвергенцийн онолын мөн чанар нь капиталист, коммунист нийгмийн аль сайныг нь авч оновчтой хослуулах явдал юм. Капиталист, коммунист нийгмийн байгуулалын аль алин нь Адам Смит, Карл Маркс мэтийн дэлхийн суут ухаантнуудын бодож олсон нийгмийн байгуулалууд юм. Аль нэгийг нь хатуу баримтлах нь туйлширал юм. Уг онолоор бол буурай болон хөгжиж байгаа орнууд батлан хамгаалах, эрчим хүч, уул уурхай, боловсрол, эрүүл мэндийн салбараа хувьчилж болохгүй, гадаадын хөрөнгө оруулалт оруулж болохгүй, 100 хувь төрийн мэдэлд байлгах ёстой гэж үзсэн. Эс тэгвэл газрын баялагийг нь гадаад, дотоодын эдийн засгийн алуурчид дээрэмддэг, улс төрчид болон хүн ард нь боловролгүй, хүмүүжилгүй, ёс суртахуунгүй зэрлэг, бүдүүлэг, шуналтангууд болж хувирдаг, ард түмэн нь өвчин эмгэгт баригддаг болохыг нотолсон. Монгол орон минь дэлхийн нэрт эдийн засагчдын заасан замаар бус, гадаад дотоодын эдийн засгийн алуурчдын заасан замаар замнаж байна. Болгоомжлогтун, сэрэгтүн. .

  • Chance@XXK (January 27, 2017 8:42:00 pm )

    Ta online aar Sertificattai bonustai beleg awahiig husch baiwal zuwhun doorhi linkeer orno uu ! mail haygaar chini beleg ochih bolno.
    http://Cash4Visits.com/ref.php?refId=345172 энэ линкээр нэвтэрч ороод Register now дарж бүртгүүлсэнээр 2$ таны дансанд орох бөгөөд цаашид таны линкээр зочилсон хүний тоогоор 0,5$ нэмэгдэж орох болно. Хамгийн багадаа 30$ хүрэхэд та мөнгөө авах эрхтэй болох бөгөөд тус веб сайтаас олон улсын карт бэлэглэх бөгөөд Голомтбанк болон Капитрон банк ашиглан мөнгөө авах боломжтой. Одоогоор тус сайтад 380000 гаруй мянган гишүүн бүртгэлтэй байгаа бөгөөд өдөртөө 5-30$ доллар сардаа 150-900$ долларын цалинтай ажиллаж байна. Интернет хандалтын тоогоор тус сайтад интернетийн компаниуд мөнгө төлдөг бөгөөд хичээнгүйгээр линкэн дээрээ хүн элсүүлээд хийгээд үз. Харин үр дүнг гагцхүү та л гаргаж чадна. Мянга сонсохоор нэг үз гэдэг, линкээр ороод үзээрэй. Таниас элдэв бусын нэмэлт зүйл шаардахгүй. Маш амархан шүү. Амжилт.

  • Зөгийчин (January 27, 2017 9:10:27 pm )

    Цэнддоо чи одоо боль. мөнгөтэй хүмүүсийн талд орж, ард түмний толгойг угаасан ойлгомжгүй утга авцалдаа муутай юм бичиж, хэдэн төгрөг олдог цаг чинь өнгөрсөн. Чи ч дээлээ нөмрөх болно шүү. Чиний өмгөөлж хамгаалж бичиж байсан нохдууд чинь одоо шоронгийн хадаас болох нь

  • Оюунсанаа (January 27, 2017 9:31:26 pm )

    Баавар энэ 2 нөхөр их сайхан бичнэ л дээ уул нь .Уран зураг эсвэл хатгамал хатгаж байгаа мэт ёжолж ирээд л бичнэ гэж үзүүлж өгнө л дөө .Өөрсдийгөө ихэд л ухаантан мэт сэтгэчихсэн гарууд .Хорвоо ертөнцөд өөрсдөөс нь илүү ухаантан үгүй мэт .Өнөө үеийн үндэсний хөрөнгөтнүүд гэж хэн бэ гэдгийг мэдэхгүй юм шиг ээ .Монголын ард түмний / чиний хэлдэгээр чи бид 2 биш / 70 гаран жилийн бүтээн бий болгосон хөрөнгийг өмч хувьчлал нэрээр булаан авч завьшсан зальтангууд / шударга бусаар баяжигсад шүү / юм шиг ээ .Гол нь энд л байгаа юм шүү дээ .Эрдэнэтийг аваад ирсэн сайн л байж таарна ямар ч хүн бодсон.Но улсын болон Эрдэнэтийн өөрийнх нь мөнгөөр мөн л булхай луйвараар авсан бол болох л юм байна л даа .Гэхэдээ чи бидэн 2 – т ямар хамаа байна , айн ?

  • Anonymous (January 28, 2017 11:05:53 am )

    Цэнддоо тэнэгээ! АН бол ард тумний умч хурэнгийг хураан авч, мафи, олигархиудад угдэг ард тумний заналт дайсан нам, Харин коммунист (харамсалтай нь одоохондоо Монголд жинхэнэ коммунист нам байхгуй Л Байна даа) нам бол Мафи, олигархи, офшортонгуудын ард тумнээс дээрэмдэж авсан умч хурэнгийг (умч хурэнгийг Мафи, олигархиуд, офшортонгууд биш, ард тумэн бутээдэг) буцааж жинхэнэ эзэмших нь буду ард тумэнд угдэг ард тумний нам гэдгийг мэдэж ав. Энэ бол байгаль, нийгмийн худлэшгуй хууль гэдгийг мэдэж ав.

  • Anonymous (January 28, 2017 11:11:25 am )

    Цэнддоо тэнэгээ! АН бол ард тумний умч хурэнгийг хураан авч, мафи, олигархиудад угдэг ард тумний заналт дайсан нам, Харин коммунист (харамсалтай нь одоохондоо Монголд жинхэнэ коммунист нам байхгуй Л Байна даа) нам бол Мафи, олигархи, офшортонгуудын ард тумнээс дээрэмдэж авсан умч хурэнгийг (умч хурэнгийг Мафи, олигархиуд, офшортонгууд биш, ард тумэн бутээдэг) буцааж жинхэнэ эзэн нь буюу ард тумэнд угдэг ард тумний нам гэдгийг мэдэж ав. Энэ бол байгаль, нийгмийн худлэшгуй хууль гэдгийг мэдэж ав.

  • Зочин чин (January 28, 2017 5:47:35 pm )

    Энд бичсэн зүйл таалагдахгүй байна. Обшорт байгаа мөнгөний гарал үүсэл л чухал гэж бодож байна. Ариун цагаан мөнгө бол байж л байг. Мөнгө угаасан бол байр байранд нь тавих л болно доо.

  • Zochin (January 30, 2017 3:18:05 pm )

    Ард түмэн гэж байдаггүй юм,бла бла… феодалын хөрөнгийг хурааж болдоггүй юм даль даль… Энэ нохой юу солиорно вэ? Би хэний ч тал биш, Хил давуулж хаа нэгтээ хулгайлсан хэдэн цаасаа нуух нь хэнд ч падгүй, битгий хөөрцөглөөд бай… Өөр юу юу гэнэ үү? Харин явж өгдөг гар уу,харин? Биднийг даапаалж доромжлоод, ийш тийшээ шүлсээ үсэргээд, өрөм хусам горьдсон … аятай новш оо,учраа мэдэж солиорч бай!

antalya rent a car