Х.Бадамсүрэн Эрдэнэт рүү явсан тул Уул уурхай, хүнд үйлдвэрийн дэд сайдын суудал эзгүйрч, ээлжит хүнээ хүлээж буй. Үнэндээ бол Х.Бадамсүрэнг явж магадгүй гэж сураг дуулдангуут өөрийгөө дэд сайдад сойгоод байгаа хүн бол Д.Загджав. Гишүүн асан тэрбээр Энх тайван найрамдлын байгууллагын ерөнхийлөгч гэх сүржин статустайгаар хэвлэлээр бичигдэх болсон. Гэхдээ муу нэрийг хусавч арилахгүй гэж Монголчууд ярьдаг даа. Д.Загджав ноёнтны тухайд хууль тогтоох дээд байгууллагад сонгогдсоныхоо дараа Д.Зоригт нарын хамт “Вояж” зочид буудалд мөрийтэй тоглож байгаад үйлдэл дээрээ эрүүгийн цагдаагийн газрынханд баригдсан гэх асуудалд орж байсан билээ. Тэднийг тухайн үед гадуур байцааж байгаа гэж эх сурвалжууд хэвлэлийнхэнд мэдээлж байсан юм. За тэгээд нэр нөлөө бүхий гишүүд холбогдсон учраас цагдаагийнхан хэргийг хэрэгсэхгүй болгох вий гэсэн хардлага байсанчлан хэрэг замхарсан байдаг. Гэхдээ хэрэг хэрэгсэхгүй боллоо гээд хууль журмыг гишгэлдэг, ёс зүйгүй этгээдүүдийн үйлдлийг нийгэм санах ойтой байх ёстой юм.
Ер нь Д.Загджав гишүүнээр сонгогдсоноосоо хойш хуулийг гууль гэж санадагаа утгаар нь харуулсан нэгэн. Ямартаа л Засгийн газрын ордноос гарч явахдаа замын хөдөлгөөний дүрэм зөрчиж машин мөргөөд хэргийн газраас зугтсан тухай нь хэвлэлүүд бичиж байсан билээ. Машинаа мөргүүлсэн залууд цонхоороо туслахынхаа нэрийн хуудсыг өгсөн гэж байгаа. Туслах руу яриад мөнгө авчих, би ингээд явлаа хэмээн яаран явж одсон түүнд хариуцлага тооцох чадамжтай замын цагдаа манайд даанч байхгүй сэтгүүлчид бичиж байв.
За тэгээд түүний нэр яах аргагүй Богдхан уулыг хормой хотоос нь сэглэсэн асуудалд холбогдоно. Хан-Уул дүүргийн Засаг дарга байсан тэрбээр 250 гаруй иргэнд зөвшөөрөлгүйгээр газар олгосон гэх мэдээлэл байдаг. Д.Загджавын хууль бус үйлдлийг тухайн үед таслан зогсоохоор Байгаль орчны яамнаас Нийслэлийн Засаг даргад хууль бусаар зөвшөөрөл олгосон шийдвэрийг нь хүчингүй болгуулах гэж хоёр ч удаа бичиг явуулахад шийдэж өгөөгүй гэнэ. Яагаад гэвэл Газрын тухай хуулиараа бол дээд шатны дарга доод шатныхаа хүний хууль бус шийдвэрийг хүчингүй болгох эрхтэй байдаг ч ямар нэг арга хэмжээ аваагүй байдаг аж.
Ер нь Д.Загджавтай холбоотой газрын асуудал олон. Тухайлбал, Нийслэлийн Хан-Уул дүүргийн дөрөвдүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 34 дvгээр сургууль болон 12 дугаар цэцэрлэгийн ойролцоох газар 50 метр хүрэхгүй газарт хууль бусаар шатахуун түгээх станц барьж байгаа талаар мэдээлэл гарч байсан билээ. Тэгвэл Д.Загджав гуай тэр газрыг олгосон байдаг. Хан-Уул дүүргийн Байгаль орчин, газрын хяналтын улсын байцаагч Б.Ууганбаяр хэлэхдээ “- Ер нь газар олгохдоо дуудлага худалдаа юмуу эсвэл төсөл сонгон шалгаруулалтаар олгох ёстой гэдгийг 2003 оны баталсан Газрын тухай хуульд заасан байгаа. Гэтэл тус дүүргийн Засаг дарга байсан Д.Загджав нь эрх мэдлээ ашиглан 2005 оны тавдугаар сарын 22-ны өдөр газар эзэмшүүлэх тухай 178 дугаар захирамж гаргасан нь Газрын тухай хуулийг зөрчсөн хэрэг.
Тухайн захирамждаа: Хан-Уул дүүргийн дөрөвдүгээр хороо, Яармагийн 12 дугаар цэцэрлэгийн урд талд жил жилийн хур, хог болон барилгын материалын үлдэгдлээр бохирдсон 2450 метр.квадрат газрыг өөрийн хүч хөрөнгөөр цэвэрлэн тохижуулж, авто vйлчилгээний зориулалтаар иргэн Б.Батбаярт таван жилийн хугацаатай эдлүүлсүгэй гэсэн байгаа. Энэ газарт өөрийн хүч, хөрөнгө зарцуулж цэвэрлээд байх ямар ч хур хог байгаагүй. Тэгээд ч авто vйлчилгээний зориулалтаар авсан газарт нь Шатахуун түгээх станц барьж байгаа нь Монгол Улсын газар олголтын талаар заасан хууль тогтоомжийг илт зєрчсєн vйлдэл гэдгийг харуулж байгаа юм. Тэдний газрын тухай хууль тогтоомжийг яагаад зөрчиж ийм хууль бус үйл ажиллагаа хийж байгаа цаад санааг нь би мэдэхгүй шүү дээ. Одоогоор тус Шатахуун түгээх газрын vйл ажиллагааг Мэргэжлийн хяналтын газрын тодорхой актаар зогсоож, гагнуурын аппарат болон бусад төхөөрөмжийг нь лацадсан байгаа. Энэ лацыг хөндөж шатахуун түгээсэн тохиолдолд эцсийн арга хэмжээгээ авах болно” хэмээн хэлсэн байдаг.
Тэгэхээр Д.Загджав гэж хүний балагт үйл ажиллагаануудын талаар бичээд байвал нэлээд юм байна. Хуулийг гууль болгодог ийм хүн сайд болох гээд л улайраад явж байна даа.
Эх сурвалж: Шуурхай.мн
Холбоотой мэдээ
-
Ажиглагч (January 26, 2017 3:25:15 pm )
Цагдаад ажиллаж байгаад халагдлсан гэсэн байхаа, энэ нөхөр. Цагдаад тэнцэхгүй халагдсан хүн олигтой хүн биш байх даа.
-
төрөө цэвэрлэе (January 26, 2017 4:10:44 pm )
АН, МАН ын гишүүдийг тийм ийм гэх хэрэггүй. Бүгд ижилхэн. НАМ тойрч луйвар хийх сонирхотой луйварчид гүйдэг бол сонин бус мэдээ. Аль намп газрын наймаачин, авлигачин, төрийн өмчөөс хумслагчид байсан, байгаа. ТӨРөө цэвэрлэе гэвэл төрд нам сонгодоогоо болих хэрэгтэй.
-
Салбар (January 26, 2017 4:54:29 pm )
Улс торд орох гэж л ажлаа огсон биш юм уу ?
-
иргэн (January 26, 2017 7:38:36 pm )
За энэ хүн монголын эдийн засгийн гол ноён нурууны нэг уул уурхайн салбарт ёстой хэрэггүй хүн. Ер нь бүтээн байгуулалтыг өөрийн гар биеэр мэдэрч ажилласан хүн л хэрэгтэй. Цагаан гартай, жаахан шуналтай хүн энэ ёалбараас хол байгаасай.
-
Anonymous (January 26, 2017 8:11:58 pm )
Ингэж Монголын төр доройтох гэж дээ юуч чадахгүй хүн шүү дээ Ховдынхон ичиж байна
-
tumur (January 26, 2017 8:18:09 pm )
IIMERHUU ENENEES CH DOR OLON HUN ICHIH CH UGUI TURIIN ALBAND TOMILOGDOOD BAIHIIMAA TURIIN HYAMRAL HET GUNZGIIRCHEE
-
зочин (January 26, 2017 9:29:12 pm )
ичих нүүргүй луйварчин новш шүү дээ.Нам ч одоо ийм л боловсон хүчинтэй болж дээ чааваас
-
ODGEREL (January 26, 2017 9:49:47 pm )
ene hvn mongoliin bvh alban tushaald ochiig hvsdeg hvndee.Odoo bas said bolno gene vv.Zamiin tsagdaagiin darga Tumur zamiin darga,TSagdaagiin erunhii gazriin darga geh met hvsel muruudul ni handaggvi hvndee.ODOO ULS TURUUS ZAILUUL TAARNA.
-
дло (January 27, 2017 5:16:11 am )
муу эр дайнд хөөрнө гэгчээр энэ нэг юм хаа л орон тоо гарна тэр бүхэнд очих гэж улайрч байх юм дүүрчихсэн гар юмдаа
-
иргэн (January 27, 2017 7:29:54 am )
дэд сайдад геологич хүн тавиачээ. Тэнэг улс төрчид юугаа мэддэг юм бэ хулгай хийхээс өөр
-
MAH (January 27, 2017 8:28:38 am )
oeo eo bid ichij bna Erdenebat ESaa erhem IHin dargaa odoo bolie bolie bid ugni mongol xun ymsan
-
Зочин (January 27, 2017 8:43:02 am )
ЭНЭ БАЛАЙГААР УУЛ УУРХАЙН САЛБАРАА ТОГЛУУЛАХГҮЙ ШҮҮ.
-
Anonymous (January 27, 2017 8:47:39 am )
Мэргэжлийн засгийн газар мэдээж мэргэжлийн хүнээ тавих байлгүй.
-
Anonymous (January 27, 2017 9:34:21 am )
Zail
-
Anonymous (January 27, 2017 9:37:22 am )
Chi ichih nuurgui nowsh yumaa
-
Иргэн (January 27, 2017 2:30:35 pm )
Энэ тэнэг хүнийг дэд сайд болговол монголын уул уурхайн салбар дампуурна.Энэ хүнийг дэмжсэн МАН ын удирдлагууд өөрсдийнхөө нэр хүндийг унгааж байна даа
-
яая даа байз (January 28, 2017 12:50:05 pm )
энэ хэрэгт нэр нөлөө бүхий гишүүд холбогдсон учраас цагдаагийнхан хэргийг хэрэгсэхгүй болгох вий гэсэн хардлага байсанчлан хэрэг замхарсан гэдэг нь үнэн үү.Үнэн зөв мэдээллийг өгдөг хууль хяналтын байгууллага байна уу
17 Comments