
Манай улс нүүрсний нөөцөөрөө дэлхийд эхний 15-д ордог. Гэвч бид нүүрсээ боловсруулж чадахгүй байна. Монголчууд нүүрсийг өнгөрсөн зууны эхэн үеэс олборлож эхэлсэн ч өнөөдрийг хүртэл гол төлөв цахилгаан, дулаан үйлдвэрлэх зорилгоор түлж, шатааж хэрэглэж ирсэн.
Харин дэлхий нийтэд нүүрсийг боловсруулж шингэн түлш, метанол, диметилын эфир зэрэг төрөл бүрийн бүтээгдэхүүн гарган авах технологи хөгжсөөр ирсэн бөгөөд бид энэ чиг хандлага руу ойртох ёстой хэмээн эрдэмтэн судлаачид үзэж байгаа юм. Мөн нүүрсээ боловсруулж дэлхийн зах зээлд нийлүүлснээр одоогийнхоос хэд дахин илүү ашиг олох боломжтой гэдгийг салбарынхан онцолж байгаа.
Гэвч нүүрс боловсруулах салбарын хөгжил манайд 0 хувьтай байна. Гадны хөрөнгө оруулалттай томоохон ордуудад л энэ төрлийн үйлдвэр цөөн тооны байхаас Засгийн газрын хэмжээнд, бодлогын түвшинд энэ салбарын хөгжил нэгэнт хоцрогджээ.
Одоогоос зургаан жилийн өмнө Хоёрдугаар цахилгаан станцын хажууд нүүрс боловсруулах үйлдвэр барихаар 14 тэрбум төгрөг төсөвлөж байсан ч энэ нь “утаа” болон замхарсан байдаг. Ингээд бид түүхий нүүрсээ нийслэлдээ оруулдаг дэлхийн цөөн улсын нэг болж байгаа юм.
Нийслэлийн гэр хороолол, нам даралтын , зуухууд, цахилгаан станц бүгд түүхий нүүрс түлж байна. Үүнээс ялгарах хорт утаа нь Улаанбаатарчуудын хувьд хоолой дээр тавьсан хутгатай адил асуудал болжээ.
Тэгэхээр агаарын бохирдлоос салах энгийн атлаа ашигтай нэгэн шийдлийг эрдэмтэд санал болгоод байгаа юм. Эрс тэс уур амьсгалтай манай улсад нүүрс түлэхгүй байна гэдэг бараг л боломжгүй асуудал. Тэгэхээр түүхий нүүрсээ боловсруулж иргэдийнхээ хэрэгцээг хангаж чадвал нийслэлд агаарын бохирдол асуудал биш болж байна. Түүхий нүүрсийг боловсруулах нь тийм ч хүндрэлтэй асуудал биш. Улаанбаатарт нүүрс нийлүүлдэг Налайх, Багануур, Адуун чулуун, Шивээ-Овоо зэрэг уурхайн хажууд энэ төрлийн үйлдвэрийг барьж нийслэлд боловсруулсан нүүрс оруулснаар агаарын бохирдлоос гарч болно. Мөн цэг ч тавьж амжаагүй байгаа нүүрс боловсруулах салбарын хөгжлөө эндээс эхэлж болох юм.
Нэг үйлдвэрийн бүтээн байгуулалтад 20 орчим тэрбум төгрөг зарцуулах бөгөөд энэ нь агаарын бохирдолд цацаж буй мөнгөний хажууд тийм ч их тоо биш. Нүүрсийг боловсруулснаар хорт бодисийг ялган авах бөгөөд илч, чанарт ялгаа гарахгүй байна. Энэ салбар нь АНУ-д бараг 1800-гаад оны сүүлчээр хөгжсөн бөгөөд өнөөдөр нүүрс боловсруулатгын салбарт АНУ, БНХАУ, Австрали зэрэг улс тэргүүлж байна.
Ийнхүү түүхий нүүрсээ боловсруулж, агаарын бохирдлоос салах асуудлаар энэ салбарын эрдэмтдийн байр суурийг хүргэж байна.
Академич С.Батмөнх: ОДООГООР “ШИВЭЭ-ОВОО”-ГИЙН УУРХАЙ НҮҮРС БОЛОВСРУУЛАХ ҮЙЛДВЭРТЭЙ
Профессор Б.Намхайнямбуу: НҮҮРСЭЭ БОЛОВСРУУЛАХ НЬ БИДЭНД АШИГТАЙ
Профессор Х.Энхжаргал: УТААНААС САЛАХ БОЛОМЖ БИЙ
Агаарын бохирдлын 10 хувийг том станцууд бий болгож байна. Үлдсэн 90 хувийг гэр хороолол, автомашины утаа эзэлж байна. Тэгэхээр боловсруулсан нүүрс хэрэглэснээр утааны асуудлыг 80 хувь шийдэх боломжтой.
Ийнхүү эрдэмтэд түүхий нүүрс боловсруулах үйлдвэр боловсруулах нь олон талын ашигтай гэдэгт санал нэгдэж байна. Ингэхээр агаарын бохирдлоос салж, мөн нүүрсний салбарын хөгжлийг нэг шатаар ахиулж буй хэрэг юм.
Т.Батсайхан
Холбоотой мэдээ
Comments are closed.