antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Jan 25, 2017 31 comments

“Эрдэнэт” үйлдвэрт хууль бус хяналтаа тогтоосноос хойш “Монголын зэс корпораци” руу  58 сая ам.доллар шилжүүлжээ

нийтлэсэн Admin

Capture

Эрдэнэтийн 49 хувийг худалдаж авсан асуудлыг шалгасан ажлын хэсгийн дүгнэлтийг хүлээн  зөвшөөрөхгүй байгаагаа “Монголын  зэс” корпорацийн ТУЗ-ийн дарга М.Мөнхбаатар, Худалдаа хөгжлийн банкны захирал О.Орхон нарын нөхдүүд мэдэгдээд буй. М.Мөнхбаатар хэлэхдээ  “Манай компани “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн 49 хувийг ОХУ-ын “Ростех” компаниас худалдаж авсан үйл ажиллагааг шалгах Ажлын хэсгийн дүгнэлт харамсалтай нь нэг талын байр суурийг хэтэрхий барьсан байна. Манай компанийн зүгээс ажлын хэсгийн дүгнэлттэй танилцах, өөрийн байр сууриа илэрхийлэх хүсэлтийг бичгээр дөрвөн ч удаа гаргасан боловч ганц удаа ч хариу, албан бичиг тайлбар өгөх боломж олгосонгүй. Бид компанийн зүгээс Ажлын хэсэгт бүх төрлийн мэдээллийг хүргүүлсэн. Мөн нэгдүгээр сарын 10-ны өдөр ажлын хэсэгт миний бие, Ганболд, Орхон бид гурав ажлын хэсгийн асуултанд хариулсан. Хариултыг маань ажлын хэсгийн дүгнэлтэнд тусгаагүй нэг талыг барьсан харамсаж байна.” гэсэн бол О.Орхон захирал “Хэлцэл, дүгнэлттэй холбоотой асуудалд Худалдаа хөгжлийн банк зөвлөхөөр оролцсон. Сая ажлын хэсгийн дүгнэлтэд “Худалдаа хөгжлийн банк”-ыг гүтгэж, нэр хүндэд нь халдсан мэдээлэл гарсан байна. “Худалдаа хөгжлийн банк”-ны хувьд хууль зөрчсөн, гэрээ зөрчсөн асуудал байхгүй. “Худалдаа хөгжлийн банк”-ны нийт актив хөрөнгө 6.6 их наяд, олгосон зээл 3 их наяд гаруй төгрөг бий. Ерөнхий дүнгийн хувьд ийм боловч аж ахуйн нэгжээс гадна Засгийн газартай хамтарч олон төслийг санхүүжүүлж байсан… Банк бол Монгол Улсын хуулийн дагуу санхүүгийн үндсэн үүргээ гүйцэтгэж ажилласан. Бид мөнгө угаасан ямар нэгэн хууль зөрчсөн асуудал үүсгээгүй. Монголбанк жилд банкны үйл ажиллагааг хоёр удаа шалгаж, хяналт тавьдаг. УИХ-ын ажлын хэсэг банкийг хянахгүй. Хууль ёсны хяналтыг Төв банк тавьдаг. Харилцагчдийн хүсэлтийн дагуу бид энэ зээлийг гаргаж өгсөн нь нуугаад байх зүйл биш. Хуулиар олгогдсон нэг зээлдэгчийн хязгаар дотор энэ зээлийг авсан. Цаашид энэ зээлийг яаж ашигласан нь ч хуулиар зөвшөөрөгдсөн. Гол нь банк эрсдэлгүй байдал, эргэн төлөлт зэрэг дээр мэргэжлийн үнэлэлт дүгнэлт гаргах хуулийн эрхтэй. Эргээд өнөөдөр төлөгдөх зээлүүд нь төлөгдөөд 88 сая ам.долларын зээлийн үлдэгдэлтэй болсон байна.” хэмээн хэлээд байгаа.

Тэгвэл Ажлын хэсгийн зүгээс ямар мэдээлэл хийснийг бүрэн эхээр нь хүргэе.

ETU_4885

УИХ-ын Хууль зүйн байнгын хороо ОХУ-ын Засгийн газар болон тус улсын өндөр технологийн үйлдвэрлэлийн бүтээгдэхүүн бүтээх, үйлдвэрлэх, экспортлох, ажиллагааг дэмжих “Ростех” улсын корпорацийн “Эрдэнэт үйлдвэр” ХХК болон “Монголросцветмет” ХХК-д эзэмшиж байсан 49 хувийн энгийн хувьцааг “Монголын зэс корпораци” ХХК худалдан авсантай холбогдох асуудлыг иж бүрнээр шалгаж, санал, дүгнэлт гаргах үүрэг бүхий ажлын хэсгийг 2016 оны арваннэгдүгээр сарын 08-ны өдрийн 06 дугаар тогтоолоор байгуулсан байна. Уг ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны дарга Ш.Раднаасэд, УИХ-ын гишүүн  Ц.Нямдорж, Л.Мөнхбаатар, Л.Энхболд нар өчигдөр мэдээлэл хийсэн юм.

Хууль зүйн байнгын хорооны дарга Ш.Раднаасэд: 49 хувийг гуравдагч этгээдэд зарсан нь хууль зөрчсөн шийдвэр болсон гэж дүгнэлээ

-УИХ-ын Хууль зүйн байнгын хорооноос 2016 оны арваннэгдүгээр сарын 08-ны өдөр “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн болон “Монголросцветмет” ХХК-ийн 49 хувийг “Монголын зэс корпораци”-д худалдсантай холбоотой асуудлаар ажлын хэсэг гарч, шалгасан. Ажлын хэсгийн шалгалтын зорилго гурван үндсэн чиглэлийг хамарлаа.

Нэгдүгээрт, Ч.Сайханбилэгийн Засгийн газар хууль тогтоомж зөрчсөн үү, гаргасан шийдвэр нь хууль зүйн хувьд үндэслэлтэй байсан уу гэдэг асуудал,

Хоёрдугаарт, 49 хувийг худалдаж авсан банкны хөрөнгийн эх үүсвэр хууль ёсны байсан эсэх асуудал,

Гуравдугаарт, банктай холбоотой худалдан авалт болон “Эрдэнэт үйлдвэр”-ийн татвар, тус үйлдвэрийн 2016 оны зургаадугаар сарын 30-наас 2016 оны  арваннэгдүгээр сар хүртэл хийсэн гүйлгээг шалгах хүрээнд хүрээнд ажлын хэсэг ажилласан.

Ажлын хэсгийн бүрэлдэхүүнд Монголбанк, Татварын ерөнхий газар, Хууль зүй, дотоод хэргийн яам, Сангийн яамны төлөөлөл багтсан мэргэшсэн дэд ажлын хэсгүүдтэй ажилласан.

Хүчин төгөлдөр байсан хууль тогтоомжийн хүрээнд энэ худалдан авах ажиллагаа явагдсан уу гэдэг асуудлыг шалгаж үзээд хүчин төгөлдөр хуулийн хүрээнд явагдаагүй, хууль зөрчсөн гэсэн дүгнэлт ажлын хэсэг гаргасан.

Өөрөөр хэлбэл Засгийн газар 2016 оны зургаадугаар сард гаргасан 330 дугаар тогтоолоор “Эрдэнэт үйлдвэр” болон “Монголросцветмет”-ийн 49 хувийг гуравдагч этгээдэд зарсан нь хууль зөрчсөн шийдвэр болсон гэж дүгнэлээ.

Энэхүү худалдан авах ажиллагаагаар Үндсэн хуулиас эхлээд өнөөдөр мөрдөж байгаа Олон улсын гэрээний тухай хууль, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хууль, Компанийн тухай хууль, мөн Монгол Улс ОХУ-ын Засгийн газар хооронд байгуулсан Олон улсын гэрээ, Засгийн газрын тухай хууль, Стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордод хамааруулах УИХ-ын 27 дугаар тогтоолыг зөрчсөн гэсэн дүгнэлт хийсэн.

Том агуулгаар нь дүгнэхэд, УИХ-аар хэлэлцэж шийдвэрлэх ёстой асуудлыг Засгийн газар дур мэдэн, сонгуулийн хугацаа тулсан эгзэгтэй үед хүний нүднээс далдуур хийсэн нь хууль зөрчсөн үйлдэл болсон байна.

УИХ дангаараа бүрэн эрхийнхээ хүрээнд шийдвэрлэх ёстой асуудлыг Засгийн газар шийдвэрлэсэн нь буруу гэж үзсэн.

Мөн худалдан авах ажиллагаатай холбоотой хөрөнгийн эх үүсвэрийн асуудлыг шалгасан.

Нийтдээ “Монголын зэс корпораци” нь “Эрдэнэт”-ийн 49 хувийг авахын тулд гурван удаагийн гүйлгээгээр 400.27 сая америк долларыг шилжүүлсэн байна.  Энэ мөнгийг яаж босгосон бэ гэдэг асуудлыг судлан үзэхэд Худалдаа хөгжлийн банкны захирал болон түүнтэй холбоотой хүмүүсийн байгуулсан компаниудаар дамжиж, уг компаниуддаа Худалдаа хөгжлийн банк зээл олгох замаар Худалдаа хөгжлийн банк “Монголын зэс корпораци”-ийг санхүүжүүлсэн байна.

Ямар компаниудаас “Монголын зэс корпораци”  400.27 сая америк долларыг зээлж авсан бэ гэвэл “Кью Эс Си” гэж Дарханы төмөрлөгийн үйлдвэрийг концессийн гэрээгээр эзэмшдэг компаниас 62.9 сая доллар,”Рийвэрстон пропертис” компаниас 70.0 сая доллар, “Юнайтед энержи систем” компаниас 70.0 сая америк доллар, “Канетик” компаниас 68 сая америк доллар  авсан байна.

Өөрөөр хэлбэл, нэр дурьдсан компаниудад Худалдаа хөгжлийн банк зээл олгож, уг мөнгийг нь “Монголын зэс корпораци” авч, мөнгө босгон, босгосон мөнгөөрөө “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн болон “Монголросцветмет” ХХК-ийн 49 хувийг авсан байна.

Энэ нь Банкны тухай хуульд заасан арилжааны хэлцэл хийж, бизнесийн ашиг олох замаар хадгаламж эзэмшигчийн мөнгийг банк ашиглаж болохгүй гэсэн хуулийн заалтыг Худалдаа хөгжлийн банк зөрчсөн гэсэн үг юм. Энэ асуудалтай холбоотойгоор ажлын хэсгээс тодорхой дүгнэлт гаргасан.

Ерөнхийдөө 49 хувийн хувьцааг худалдаж авахдаа босгосон мөнгө зэрэг  асуудлаас харахад төр 100 хувь эзэмшилдээ авах ёстой үнэ цэнэтэй аж ахуйн нэгжийг Засгийн газар ийм замаар хувьд өгдөг нь буруу гэсэн байр сууринд хүрсэн.

Өнөөдөр Худалдаа хөгжлийн банкинд Хөгжлийн банк, Монголбанкнаас дамжуулан зээлдүүлсэн нэртэй хууль бусаар олгосон нийт 200 гаруй тэрбум төгрөг, 71 сая америк доллар, дээрээс нь Хөгжлийн банкнаас байршуулсан бондын мөнгө бас байгаа. Энэ бүх мөнгөөр Засгийн газар хэлцэл хийх замаар 49 хувийг буцаан авч,  ард түмний өмч, татвар төлөгчийн хөрөнгийг төр өөртөө авч ашиглах нь зүйтэй гэсэн дүгнэлтэд хүрсэн.

Хоёр дахь асуудал нь өнөөдөр арилжааны банкуудад явагддаг хууль бус зарим зүйл байна. Монгол Улсад өнгөрсөн хугацаанд олон банк дампуурсан.  Үүнтэй холбоотойгоор банкны эзэд өөрсдөө бизнес хийх зорилгоор хадгаламж эзэмшигчдийн мөнгийг үргүй зарцуулдаг, энэ хэрээр  банкны хөрөнгийн чадавхи муудаж дампуурах нөхцөл байдал үүсч болохуйц үйл явдал гаргахаас болгоомжлохыг дүгнэлтэд дурьдсан.

Нэг банкны хувьцаа эзэмшигч тухайн нэг банкиндаа л хувьцаа эзэмших ёстой. Гэтэл Д.Эрдэнэбилэг өнөөдөр Худалдаа хөгжлийн банкны 93 хувийг, Улаанбаатар банкны 99.8 хувийг эзэмшиж байна. Энэ нь хуулийн шаардлага биелэгдэхгүй байна гэсэн үг. Банкийг тойрсон нэр бүхий албан тушаалтнууд, тухайн банкинд хуулийн зөвлөх, гүйцэтгэх захирал, бусад салбар газрын захирлаар ажиллаж байсан залуучуудаар дамжуулан байгуулсан компаниудаар дамжиж бүх арилжааны бизнесийг хийж байна. Тийм учраас энэ байдлыг засах ёстой гэсэн асуудлыг Монголбанкинд хариуцуулахаар даалгаж байна.

Ийм байдлаар худалдан авалт явагдсан учраас 330 дугаар тогтоолын нэгдүгээр заалтад тусгасан “Засгийн газар худалдаж авахгүй” гэсэн заалтыг хүчингүй болгох ёстой гэж ажлын хэсэг үзсэнийг дахин цохон тэмдэглэе.

УИХ-ын гишүүн Ц.Нямдорж: О.Орхоныг “Монголын зэс корпораци”-ийг төлөөлсөн “Эрдэнэт үйлдвэр”-ийн ТУЗ-ийн гишүүн болгож хууль зөрчжээ

-Ш.Раднаасэд даргын мэдээлэл дээр нэмж хэлэх, тодруулах зүйл байна. Энэ нь нэр дурьдсан компаниудтай холбоотой юм. Худалдаа  хөгжлийн банкны гол хувьцаа эзэмшигчийн байгуулсан компаниуд болох, энэ хүний шууд удирдлагад ажилладаг Ц.Пүрэвтүвшин, Г.Хүрэлбаатар гэх хүмүүсийн үүсгэн байгуулсан компаниар дамжуулж энэ ажиллагаа явагдсан байдаг. Нэр дурьдсан компаниуд эхэлж Худалдаа хөгжлийн банктай зээлийн гэрээ хийж, тус банкнаас 62-70 сая америк доллар аваад, тэр мөнгөө шууд “Монголын зэс корпораци” руу шилжүүлж, “Монголын зэс корпораци” нь Орос руу шилжүүлэх ийм схем явагдсан байна.

“Монголын зэс корпораци” нь  “Эрдэнэт үйлдвэр” ХХК болон “Монголросцветмет” ХХК-д эзэмшиж байсан 49 хувийн энгийн хувьцааг худалдан авахдаа Худалдаа хөгжлийн банкин дахь өөрийн гэх данснаас нийт гурван удаагийн гүйлгээгээр 400.27 сая америк долларыг ОХУ-ын “Альфа” банкинд шилжүүлсэн байна.

“Монголын зэс корпораци”  анх 2012 онд “Жүмйерэ” нэртэй байгуулагдсан. 2014 онд “Эм ди пи”, “Эн ди кэй” гэж нэрээ хоёр удаа сольсон. 2016 оны гуравдугаар сард нэрээ дахин өөрчилж “Монголын зэс корпораци” болсон,  нэг гишүүнтэй компани  юм. Энэ компани гэнэт 2016 оны эхээр хөрөнгөтэй боллоо гэж 112.0 тэрбум  төгрөгийг эхлээд хадгаламжаасаа ОХУ руу шилжүүлсэн гэдэг зүйл яригддаг. Үйл ажиллагаа явуулдаггүй компани байж байгаад гэнэт энэ худалдан авалтад оролцож, 112.0 тэрбум төгрөг Ц.Пүрэвтүвшингийн Улаанбаатар банкин дахь хадгаламжаас гарсан гэдэг тайлбар хэлж байгаа.

 “Монголын зэс корпораци” Худалдаа хөгжлийн банкнаас  2016 оны зургаадугаар сарын 20-нд 75 сая америк доллар зээлэхдээ ирээдүйд бий болгох орлого гэгчийг, мөн “Эрдэнэт үйлдвэр”-ийн 49 хувийг барьцаалсан байдаг. Дараа нь банкны гүйцэтгэх захирал О.Орхоныг “Монголын зэс корпораци”-ийг төлөөлсөн “Эрдэнэт үйлдвэр”-ийн ТУЗ-ийн гишүүн болгож хууль зөрчжээ.

Мөн Д.Эрдэнэбилэгийн эзэмшдэг “Кью Эс Си” гэж Дарханы хар төмөрлөгийн үйлдвэрийг 30 жилийн концессийн гэрээгээр авсан компаниас 62.9 сая америк доллар зээлсэн. Энэ компани Дарханы хар төмөрлөгийн үйлдвэрийг концессийн гэрээгээр авахдаа авто зам, төмөр зам гэх зэрэг таван үйлдвэрийг өөрийн хөрөнгөөр барина гэж тохиролцсон асуудал байдаг юм байна. Энэ хугацаандаа бүтээгдэхүүн хуваах гэрээгээр зардлаа нөхнө гэж гэрээ хийсэн боловч Засгийн газар 2015 онд гэнэт гэрээнд өөрчлөлт оруулж, төмөр зам, авто зам барьсан мөнгийг энэ компанид буцааж олго гэдэг гэнэтийн шийдвэр гаргаж, 2016 оны хоёрдугаар сарын 26-ны өдөр Сангийн сайд байсан Б.Болор нийт дүнгээрээ 90.0 сая америк долларыг “Эрдэнэт үйлдвэр”-ийн 49 хувийн хувьцааг худалдан авахын өмнө шилжүүлсэн байна.

Дараа нь 2016 оны зургаадугаар сарын 17-нд Ц.Пүрэвтүвшингийн зуун хувь дангаараа эзэмшдэг “Рийвэрстон пропертис” компаниас 70.0 сая доллар  зээлсэн гэдэг. Энэ хүн өмнө нь 112.0 тэрбум төгрөг Улаанбаатар банкин дахь хадгаламжаасаа шилжүүлсэн.

Үүний дараа “Юнайтед энержи систем”  компаниас 68.0 сая америк долларын зээл авсан. Энэ компанид Худалдаа хөгжлийн банк зээл олгож, энэ мөнгийг “Монголын зэс корпораци” руу шилжүүлсэн. 2012 онд байгуулагдсан энэ компани 2012-2015 онд 10.2-33.5 сая, 2016 онд 1.2 сая төгрөгийн татвар төлсөн. 2016 оны тавдугаар сарын 30-нд Д.Эрдэнэбилэг хувьцааг нь эзэмшдэг “Кью Эс Си” компанид шилжүүлсэн. Энэ компани 2016 оны зургаадугаар сарын 14-нд Худалдаа хөгжлийн банкнаас зээл авахдаа Өмнөговь аймагт ирээдүйд баригдах цахилгаан станцыг барьцаалсан. Гэтэл тийм цахилгаан станцын тухай асуудал огт байхгүй.

Дараа нь 2016 оны зургаадугаар сарын 17-нд Сингапурт бүртгэлтэй гэх “Канетик” компаниас зээлсэн 68.0 сая доллар байна. Энэ компанийг Ц.Пүрэвтүвшин Монголд бүртгүүлэх гэж нэрийг нь авчихаад бүртгүүлээгүй. Үүний дараа 2016 оны зургаадугаар сарын 16-ны өдөр Худалдаа хөгжлийн банкнаас зээл авахдаа “Эрдэнэт үйлдвэрээс худалдан авах зэсийн баяжмал”-ыг барьцаалсан гэрээ хийсэн.

Ш.Раднаасэд даргын мэдээлэл дээр нэмж хэлэх гэсэн хоёрдугаар асуудал бол энэ асуудлыг гаргаж тавьснаасаа хойш би наад зах нь 100 орчим тэрбум төгрөгийн татварын мөнгө алга болчихлоо гэдэг зүйл сөхөж тавьсан. Тэгэхэд “Эрдэнэт”-ийн гүйцэтгэх захирал байсан Ц.Даваацэрэн мэдэгдэл хийгээд ийм мөнгө алга болоогүй, 87 тэрбум төгрөгийг Дарханы төмөрлөгийн үйлдвэрт шилжүүлээгүй гэдэг зүйл ярьсан. Гэтэл юу болсон бэ гэвэл 2016 оны зургаадугаар сарын 27-нд буюу “Эрдэнэт үйлдвэр”-т хууль бус хяналтаа тогтоосноос хойш арваннэгдүгээр сарын 21 хүртэлх хугацааны орлого, зарлагын асуудлыг авч үзэхэд 2012 оны ногдол ашиг гэж 47 сая америк доллар, 2013 ногдол ашиг гэж 8.6 сая америк доллар, “Монголын зэс корпораци”-д гэрээний урьдчилгаа гэх 2.6 сая ам.доллар, нийт 58 сая америк долларыг Ц.Пүрэвтүвшингийн “Монголын зэс корпораци” руу шилжүүлсэн байна.

ОХУ аваагүй ногдол ашгийг 2012, 2013 онуудад “Эрдэнэт үйлдвэр”-тэй ямар ч холбоогүй байсан энэ компани аваад, мөнгийг зувчуулчихсан байх юм.

Мөн Д.Эрдэнэбилэгийн мэдэлд бүтэц нь шилжсэн Хөтөлийн цемент шохойн үйлдвэр рүү хоёр орчим тэрбум төгрөг, Дарханы төмөрлөгийн үйлдвэрт 17 тэрбум төгрөг шилжүүлсэн байдалтай байна.

Татварын албанаас хийсэн шалгалтаар энэ жилийн татварын орлого 223 тэрбум төгрөгөөр буурах төлөвтэй байгаа. Өөрөөр хэлбэл цаашид энэ бүлэглэл татвар төлөх сонирхолгүй, байгаа хөрөнгөө шархаа нөхөхөд зориулах юм байна гэдэг нь шалгалтын явцад ажиглагдсан.

Эдгээр зүйлийг тодруулж хэлэхийг хүслээ.

Нэмж хэлэх бас нэг зүйл бол, арилжааны банкууд одоо мөрдөж байгаа хуулиар 12 төрлийн санхүүгийн зуучлалын үйл ажиллагаа явуулна гэж заасан. Дээр нь Санхүүгийн зохицуулах хорооноос зөвшөөрөл авч долоон төрлийн санхүүгийн зуучлалын үйл ажиллагаа явуулах эрхтэй. Үүнээс өөр үйл ажиллагаа явуулахыг хориглодог. Гэтэл Худалдаа хөгжлийн банк тойрсон хүмүүс банкны хуулийн энэ үндсэн зарчмыг зөрчиж, аж ахуйн үйл ажиллагаа явуулж, төрийн өмчийн газруудыг элдэв аргаар өөрийн болгох үйл ажиллагааг 4-5 жил явуулсан байна.

Монголын өнгөт металлын бүх салбарыг эрхшээлдээ оруулах, дээрээс нь эрчим хүчний салбарт хувийн хяналт тогтоох ажлыг өнгөрсөн дөрвөн жилд хийсэн байна. Сонгуулийн үеэр Багануурын станцыг авах гэж байгаад больчихсон. Гурав, дөрөвдүгээр цахилгаан станцыг яг ийм байдлаар авах гэж оролдсон ч одоо зогсонги байдалд байгаа.

Ийм холын улбаатай, төрд хяналт тавих гэсэн оролдлого удаан хугацаанд явагдаж, үүнд төр татагдан орсон байна гэдгийг хэлэх гэсэн юм гэж байв.

Эх сурвалж: Шуурхай.мн


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

31 Comments

  • Opoc (January 25, 2017 10:37:33 am )

    Өөрийгөө энхийн цагаан тагтаа гэж орилоод байсан нямдорж хүүгийнхээ нэрээр албан тушаалаа ашиглаж эрдэнэт үйлдвэрээс хоёр удаагийн үйлдлээр 2,5 тэрбумын хулгай хийсэн нь илэрлээ. Шахааны бизнесгүй болчих вий гэсэндээ шударга царайлж ард түмний нэр барьж тархи угааж жинхэнэ 21-р зууны манлай луйварчин гэдгээ нямдорж харууллаа.Дарга нарын хүүхдүүд аавынхаа албан тушаалд дулдуйдаж бизнес нэр хулгай хийдэгийн үлгэр жишээг нямдоржийн анхбаяр хэмээх залуу луйварчин үзүүлж одоо үнэнд гүйцэгдэж шоронд орох болжээ. харамсалтай нь дарга, даргын хүүхдэд хууль үйлчилдэггүй цагт бид амьдарч байна даа.

  • монгол (January 25, 2017 11:25:00 am )

    кккк

  • bat (January 25, 2017 11:27:26 am )

    Iim hyamdhan 49 huvi gej baihgui tiimees turd batsaaj ug

  • иргэн (January 25, 2017 11:59:54 am )

    Эрдэнтийн болон Баярцогт Сайханбэлэг нэрын Таван толгойн асуудал бол Төрийн эсрэг гэмт хэрэг Үүнийг шүүх цагдаагийн байгуулаг баривчлан шүүж яллахгүй юм бол Монгол төр хулгайч луйварчин хахуулч алуурчин нарын төр гэдгээ Ард түмэнд батлан харуулах болно

  • irgen (January 25, 2017 12:06:45 pm )

    Butsaaj ugnu gej uy yariad bnaa Bataa. ugaasaa turiin medeld bgagui 49 huvi chin. 500 say dollaraar gadnii yamarch kompani amarhan hudaldaad avchih bsan.manai dotood kompani avsan ni hamgiin zuv. hyatad avtsan bsan bol uych helj chadhgui gulugnuul bj bh bsandaa

  • Ням (January 25, 2017 12:06:54 pm )

    Нямдорожийн хүүгийн энэ бол олон жилтийн өмнөх хулгайч нарын хулгай луйварын дэргэд үчүүхэн асуудал байна Өмч хувчлаар ард түмнөөс илдэв аргаар луйвардсан хөрөнгөө хулгайч нар цөм иргүүлэн ард/ улсад/ ард түмэнд өг

  • будааа (January 25, 2017 1:22:12 pm )

    буцааж өг ч гэх шиг оросод байсан. 49 хувийг монголдоо оруулж ирсэн харин ч гавьяатай юм шиг харагдаад байх юм. коммунистууд төр нэрээр авч шахаагаа хийдэг газар болгох гээд байгаа юм бишүү. эсвэл оросод буцаан. алдах ийм 2 гарц байна даа

    • Геологич (January 25, 2017 10:46:25 pm )

      Ийм хууль бус юм хийгээд байгаа хүмүүсээ яаралтай барьж хориочээ. Яг Энхбаяр шиг. Чадахгүйл дээ. чаддаг бол болж л байна. Тэгэхгүй бол Раднасэдын хийсэн ажлын үр дүн гарахгүй унтраалд үлднэ. /Сахал Эрдэнэбилэг Хурц нар найзууд гэдэг утгаар ч юмуу/ ХХБ нь гадаадынханы юм бол тэр 49% чинь бас гадныханы болно гэсэн үг. Үхэсний нь Монголын үндэснийх байх вэ? Яагаад гэвэл Монголиан Коппер Корпорейшн ХХК гэдэг зохиомол мөнгөтэй тэр нь бүгд ХХБ-гийн болж таарлаа. 49% нь чоны амнаас /орсоос/ гараад барын аманд /гададын хөрөнгө оруулалтай ХХБ-д/ орно гэдэг болох гээд байна. Засаг төр хулгайд алдаж байгаа мөнгө 49% олж аваач. Үүнийн дэргэд тэр Нямдоржийн 2,5 сая ₮ яршиг л байна. Сахлын болон 49% талынхан энэ рүү хүмүүсийн анхаарлыг татах гэж их оролдож байна. Яг одоо бол дөрвадтэйгөө мантай байхад. Гишүүн Дэлгэрсайхан мэтийн сахлын гар хөл УИХ, АТГ гэх мэт газруудаар дүүрэн л биз.

  • zochin1 (January 25, 2017 1:29:23 pm )

    ene 49 % caana tom luuvir baigaa yum bishu

  • gjkk (January 25, 2017 1:44:14 pm )

    aimaar luivar bainaa.daraa toroldoo ene humuus baasnii yalaa bolj toroh bh.zovhon Asgatiin mongonii ordiig zarahad l 500 say dollaraa olhon oloh bh.deer ni erdenet monros gd…tor tomor nuuree haruulj 3 say irgenee bodoj tord huviig ni avah heregtei

  • Зочин (January 25, 2017 2:12:47 pm )

    Удахгүй худалдаа хөгжлийн банк дампуурна мөнгө төгрөгөө хурдхан өөр банканд шилжүүлж аваарай даа

    • irgen (January 25, 2017 2:25:37 pm )

      Yalaa gej dampuurhiin. banknii salbariin niit aktiviin ihenhi huviig ezemshij bna. harin ch elit bank.

      • бульдог (January 25, 2017 4:20:00 pm )

        дампуурна даа

      • zochin (January 26, 2017 12:24:50 am )

        uhsenii chin elit. udahgui dampuurna biz

  • Anonymous (January 25, 2017 2:17:52 pm )

    Энэ ХХБ-ны луйварчид худал хулгай хоёроор гаршсан адгийн шаарууд юм байна гэдгийг ойлголоо. Одоо эд нарыг хэрхэвч зүгээр орхиж болохгүй шүү , сайн шалгах хэрэгтэй Ард түмэн минь босох цаг нь болж байна.

  • зочин bna (January 25, 2017 2:27:01 pm )

    Дээрэмчид,Хулгайчид, Луйварчид,,Бөхөхийнхөө өмнө,, бадамлаж байх шив.Удахгүй жижиг гаруудаа шоронд илгээж өөрсдөө үхсэн мэт сураг алдрах бизээ.

    • haisandai (January 25, 2017 11:36:05 pm )

      ЭНЭ улсуудыг шагнах ёстой шүү. ЗАСАГт, бас компаниудад мөнгө бхгүй ийм цаг үе. АРИЛЖааны банк л эргэлт муутай ч жаал мөнгөтэй. өндөр хүүтэй зээлийг компаниуд угаасаа авч чаддаггүй. одоо бүгд өртэй. Ийм байхад янз бүрээр зохион байгуулж, ийш тийш нь мөнгөө хөдөлгөж, зээлж байгаад аваад ирсэн бн.банкны хуулиар хоройтой зүйлийг ч хийж. өөр яаах юмб. ЕР нь төр хол бхгүй бол хувийн хэвшил хөгжихгүй. шахаанд дампуурна. орос бусдад зарах гээд бсн талаар коммерсант сонингоос уншиж бсн. ОДОО ичмээр юмаа энэ ман-хан. Ялангуяа хулгайлхаас өөрийг мэдэхгүй нямдорж мэт нь хэдэн зуунаар хоцрогдсон, бизнесын ойлголтгүй хар борчуул шүү дээ. БИ бизнес эмэгтэй. НАДАД ийм гоё юм даанч тохиолдсонгүй. ЭНЭ банкныхан юунаасаа айдаг юмб. МӨНГӨӨ олоод л, төлөөд явсан бн. Нямка шиг идээгүй бн.

  • tug (January 25, 2017 5:06:01 pm )

    оросиин хувь монголдоо ороод ирлээ

  • zochin9 (January 25, 2017 6:24:16 pm )

    naad luibarchdaa daraad og ed nart mu iin zasgiin gazar.shuuh porkuror, tsagdaagiin gazar ard tumniig doromjlood suuj bdag hen be tor tomor nuuree gargaj omchoo ab buur zasgiin gazar ard tumniig shantaajlaad bj bdag huuli gj bna uu ene luibarchdad ganbold gej nohor mgiin san homrogiig segsersen uuniig sohoj shalga ed hen be wu ch bhgui gudamjnii guilagchin hulgaich nar bsan unen ni ene

  • zochin9 (January 25, 2017 6:31:07 pm )

    naad erdenettei chini mongol postsetmet. asgatiin mongonii ord bna ard tumen mini sereh tsag bson bid duugai bsnaas iim bson odoo duugai baibal naad luibarchid chini to uildberuud bur tsahilgaan erchim huchiig hariltsaa holboog gartaa oruulhaar zehej bna sonor seremjtei bh estoi bid negdeh estoi hytad .solongosiig har bid denduu teneg bna ur hoichoo bodie

  • zochin9 (January 25, 2017 6:35:37 pm )

    iim tom tom uildberiig bjuibardchaad hohirson hun negch bhgui gd doromjilj bdag end uls oron 3 say irged hoich ue ter chigeeree hohiroj bna 3 say irged hohirogch odoo oilgo ard tunen mini ulsiin mongoor ulsiig hudaldaj abdag wm uu atsnuud mini omchoo zaabal abna ard tumnii omch

  • zochin9 (January 25, 2017 6:41:12 pm )

    butsahad mongol ulsiin zasgiin gazar abah neg noimoriin erh bga ard tumen mini manai zasgiin gazraas oor gazar zarah bolomj bhgui huulindaa iim bga naad atsnuud chini hudlaa hutsaj bga wm hytadad zarj haragdaarai erguu atshuud mini ard tumnii omch shoo

  • Геологич (January 25, 2017 10:48:21 pm )

    Ийм хууль бус юм хийгээд байгаа хүмүүсээ яаралтай барьж хориочээ. Яг Энхбаяр шиг. Чадахгүйл дээ. чаддаг бол болж л байна. Тэгэхгүй бол Раднасэдын хийсэн ажлын үр дүн гарахгүй унтраалд үлднэ. /Сахал Эрдэнэбилэг Хурц нар найзууд гэдэг утгаар ч юмуу/ ХХБ нь гадаадынханы юм бол тэр 49% чинь бас гадныханы болно гэсэн үг. Үхэсний нь Монголын үндэснийх байх вэ? Яагаад гэвэл Монголиан Коппер Корпорейшн ХХК гэдэг зохиомол мөнгөтэй тэр нь бүгд ХХБ-гийн болж таарлаа. 49% нь чоны амнаас /орсоос/ гараад барын аманд /гададын хөрөнгө оруулалтай ХХБ-д/ орно гэдэг болох гээд байна. Засаг төр хулгайд алдаж байгаа мөнгө 49% олж аваач. Үүнийн дэргэд тэр Нямдоржийн 2,5 сая ₮ яршиг л байна. Сахлын болон 49% талынхан энэ рүү хүмүүсийн анхаарлыг татах гэж их оролдож байна. Яг одоо бол дөрвадтэйгөө мантай байхад. Гишүүн Дэлгэрсайхан мэтийн сахлын гар хөл УИХ, АТГ гэх мэт газруудаар дүүрэн л биз.

  • zochin (January 26, 2017 1:14:09 am )

    ingej hulgai hiij boldog yum bn bi gadnaas 600 say dollor olood avay za

  • ЗОЧИН (January 26, 2017 2:00:51 am )

    ХУУЛЬ БУС ЮУ БАЙГАА ЮМ , ЧИ ГОЕ БИЧИХ ЕСТОЙ БАЙСАН , МУУХАЙ БИЧСЭН БАЙНА ГЭСЭНТЭЙ Л АДИЛ ЮМ БАЙНА . ХУЛГАЙ ДЭЭРЭМ ХИЙГЭЭГҮЙ , ХАР ТАМХИ ЗЭВСГИЙН НАЙМАА ГМ БОХИР МӨНГӨ БАЙГААГҮЙ ЭНЭ ТЭНДЭЭС БОСГОСОН Л ЮМ БИШ ҮҮ . ТОМООХОН ХУДАЛДАН АВАЛТАНД МӨНГӨ БОСГОЖ Л ТААРАА ХААНА Ч ГЭСЭН . ОДОО ХУВИЙНХАН МӨНГӨ БОСГОВОЛ НАСААРАА ШАЛГАГДАХ ЮМ БАЙНА .ХЭЦҮҮ БОЛОХ НЬ ДЭЭ . БУЦААГААД ОРОСТ НЬ ЮМ УУ ЭСВЭЛ ГУРАВДАГЧД НЬ ӨГӨӨД АМАР СУУХГҮЙ ЮУ ДАА . ӨРӨӨ ЯАЯ ГЭЖ БАЙЖ УЛС АВЧ ЧАДЛАА ЮУ . ӨР ТАВЬЖ АВААД ӨРӨНДӨӨ БҮҮР ЮУ Ч ҮГҮЙ ТАВИАД ТУУХ ГЭЭГҮЙ Л ЮМ БОЛ . ДОРЖООС МӨНГӨ АВСАН НЬ БУРУУ БАЙНА ДОЛГОРООС АВАХ ЕСТОЙ БАЙСАН ЮМ ГЭЭД БАЙГАА ЮМ УУ . ТАМЫН ТОГООНЫ ҮЛГЭРЭЭР МОНГОЛ ХӨГЖИХГҮЙ ГЭДГИЙГ Л ҮЗҮҮЛЭЭД БАЙХ ШИГ . НЯМДОРЖТОНГУУД ЭНЭ ОЛОН ЖИЛД МОНГОЛЫГ ХӨГЖҮҮЛЭХГҮЙ ЮУГАА ХИЙЖ БАЙСАН ЮМ ,

  • зочин (January 26, 2017 10:13:41 am )

    Маш сайн гэхдээ одоо ТӨР төмөр нүүрээ харуулж зөв шийдвэрээр ЛУЙВАРЧИДИЙГ явах газар луу нь илгээ. ТЕГ. АТГ газараа гартаа ав. Эрдэнэт үйлдвэрт маш муухай жишиг их байна, Шалгалтын комисс ЭХ ОРОНЧ байж чадлаа. Энэ дор бичээд өайгаа БУДАА чи болиорой. гишгэх газар байхгүй шүү.

  • Anonymous (January 26, 2017 1:44:40 pm )

    төрд ард түмэндээ буцаагаал өгчихөөч улсын мөнгөөр авсанаа буцааж өгөөл өөрийн мөнгөөр авсанаа төрдөө зараал болооштэ тийм сэтгэл ч энэ авсан нохдуудад байхгүй л дэ эд нар л эрдэнэтээр дутав гэж уг нь мөнгөтэй л новшнууд баймаарийн ийм улсаа гэсэн сэтгэл юмнуудад л төр төмөр нүүрээ харуулах хэрэгтэй дэ

  • Anonymous (January 26, 2017 1:46:43 pm )

    төрд ард түмэндээ буцаагаал өгчихөөч улсын мөнгөөр авсанаа буцааж өгөөл өөрийн мөнгөөр авсанаа төрдөө зараал болооштэ тийм сэтгэл ч энэ авсан нохдуудад байхгүй л дэ эд нар л эрдэнэтээр дутав гэж уг нь мөнгөтэй л новшнууд баймаарийн ийм улсаа гэсэн сэтгэлгүй юмнуудад л төр төмөр нүүрээ харуулах хэрэгтэй дэ

  • мичидмаа (January 26, 2017 2:02:57 pm )

    ажлийн хэсэг сайн ажилжээ ХХБ ны шунал нь дэндсэн новшнууд саврийг нь тайрах хэрэгтэй арилжааны банк журмаараа хийх ажлаа л хии битгий ард тумний умчийг идэх гэж аж ахуйн арилжаа хийгээд бай зээлийн хуугээрээ тумнийг шулж учнуун давхар олон ордонтой болоо биздээ орхон чи уурийгоо дотор нь оршуулах гээгуй юм бол боль гэмгуй царайлсан шуналтан учигдур теливизээр бас юу юу гэж хуцаад байваа

  • Zochin (January 27, 2017 9:47:14 am )

    Дайснуудтайгаа тэмцээч. хуйвалдагч нараа

  • irgen (January 27, 2017 9:38:59 pm )

    Uur ulsiin kompani avtsan bol deer baijdee. ingej uls dayaraa 2 huvaagdaj hereldej baihaar.

antalya rent a car