antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Feb 6, 2012 1 comment

“Их тэнгэр”-ийн аманд байр түрээсэлж байна гэв үү

нийтлэсэн Admin

Ерөнхийлөгчийн хажууханд гадаад иргэд амьдарч байна

Дархан цаазат “Их тэнгэр”-ийн аманд жирийн иргэдийг оруулах нь байтугай үүдэнд нь тулж очихыг хориглодог билээ. Монгол Улсын төрийн тэргүүнүүд энд амьдардгаас гадна байгалийн үзэсгэлэнт газар учраас дархан цаазалж харуул хамгаалалтад авсан байдаг. Тэгвэл одоо байдал өөр болж. “Их тэнгэр” цогцолборт гадаад, дотоодын хэн бэ гуай нь ч амьдарч болох гэнэ. Гадаад иргэд байвал бүр ч сайн гэх. Өнгөрсөн баасан гаригийн өдөр тутмын сонинуудад “Байгалийн үзэсгэлэнт их тэнгэрийн аманд байр түрээслүүлнэ” гэсэн гарчигтай зар гарсан байв. Энэ заранд бичсэнээр “Их тэнгэрийн аманд 244 метр квадрат зургаан өрөө, 128 метр квадрат гурван өрөө, 36 метр квадрат нэг өрөө байрыг гадаад болон дотоодын иргэдэд түрээслүүлнэ. “Их тэнгэр” цогцолборт үзэсгэлэнт байгаль дунд Ерөнхийлөгчтэй зэрэгцэн амьдрах боломжийг санал болгож байна” гэж онцолж, холбоо барих утсаа бичсэн байв. Үүнийг уншсан “хүмүүс янз бүрээр санал  шүүмжлэлээ хэлж байсан юм. “Их тэнгэр” цогцолбор Дархан цаазтай газар биш хэн нэгний бизнесийн газар болсон хэрэг үү, “Ерөнхийлөгчтэй хэн дуртай нь зэрэгцэн амьдарч болдог юм уу”, “Монголын төр ийм хямдхан хэрэг үү” гэх мэт олон санал шүүмжлэл гарлаа. Төрийн аюулгүй байдлаа бодвол энэ зарлал олны анхаарлыг татах асуудал мөн. Ерөнхийлөгчтэй хамт амьдраач гэж урьж сурталчилна гэдэг байж болох асуудал мөн үү гэдгийг хөндөх сэдэв юм. Үүний цаана хэн нэгэн эрх мэдэлтэй эрхэм хууль зөрчөөд байгаа юм биш үү гэсэн хардлага иргэдэд төрж байна.

bairЭх сурвалжийн мэдээлснээр “Номин холдинг” компани “Их тэнгэр” цогцолборын баруун хязгаарыг тасдан авч түрээсэлж байгаа аж. Төрийн өмчийн хорооноос “Номин холдинг” компанид 15 жилийн хугацаатай түрээслэх зөвшөөрлийг нь өгсөн юм байна. Түрээсийн гэрээ хэлцэлд юу гэж заасан нь тодорхой бус байгаа ч “Номин холдинг” компани хуулийн хүрээнд эрхээ эдэлж гадаад, дотоодын иргэдэд байр түрээслүүлж байгаа нь энэ. Тус компани Их тэнгэрийн амнаас тасдаж авсан газраа “Номин тэнгэр”-ийн ам гэж нэрлэжээ. Энэ аманд гурван давхар шар байшин бий. Энэ байшинд мөн л сайд, дарга нар амьдарч байсан гэдэг. Дотроо усан бассейн, фитнес өрөө, кино танхим, билльярд, хүүхдийн тоглоомын газар, албаны уулзалт, хурал хийхэд тохиромжтой заалтай. Байр түрээслэгчид эдгээрийг үнэгүй ашиглах эрхтэй. Байрны сарын түрээс нэг метр квадрат нь 2500 ам.доллар. Нэг жилээс дээш хугацаагаар түрээслэх нөхцөлтэй. Хэвлэлээр зарлаад байсан гурван байрны хоёр нь эзнээ олжээ. Одоо 128 метр квадрат гурван өрөө байр үлдээд байгаа аж. Нийтдээ энэ байранд 15 айл байдгаас ихэнх нь гадаад иргэд юм байна. Түрээслэгчдийн гол анхаарлыг татсан асуудал нь Дархан цаазтай байгалийн үзэсгэлэнт газар гэдэг нэр хүнд. Тиймээс ч зар дээр тодотгож бичжээ. Тэрнээс биш гурван давхар энэ байшин сонирхол татах зүйл биш аж.

bair“Номин холдинг” мэдэлдээ авсан газраа “Их тэнгэр”-ийн амнаас тусгаарлаж намхан торон хашаа татсан байв. Энэ хашааг ямар нэгэн саадгүй давж болохоор харагдана. Мөн байгалийн үзэсгэлэнт газрыг үзэхээр урагшаа нэвт гарахыг зөвшөөрдөг байна. Тодруулбал, энд амьдарч байгаа гадаадын хэн ч байсан гэсэн Монгол Улсын Ерөнхийлөгчтэй хамт нэг уулын аманд амарч, зугаалж болох юм байна. Тэгээд ч гадаад иргэд их байгааг бодоход тус компаниас түрээслэгч нартаа мөнгөө л төлж байвал ямар нэг шалгуур тавиагүй байна. Өөрөөр хэлбэл, “дайснууд” Монгол Улсын Ерөнхийлөгчийг дэргэдээс нь ажиглаад суух нөхцөл бүрдээд байгааг шүүмжлэх хүн олон байгаа юм.

Х.ЦЭНД-АЮУШ Гэрэл зургуудыг Ц.МЯГМАРСҮРЭН


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

1 Comment

  • Anonymous (February 07, 2012 2:33:24 pm )

    ali 8 jiliin omnoos l tureesledeg bsiin sh tee.odoo l medej bgaa yumuu?

antalya rent a car