Хүчин төгөлдөр үйлчилж байгаа Олон улсын гэрээний тухай хоёр хуультай зэрэгцэн Тавантолгойн асуудал анхаарал татаад байгаа. Тавантолгойн төслийг заавал УИХ-аар оруулахгүй засгийн түвшинд шийдвэрлэх гээд байна гэгдэж буй. Тэгвэл Т.Аюурсайхан гишүүн Тавантолгойн асуудлаар байр сууриа илэрхийлжээ. Тэр хэлэхдээ “Хятадын Шинхуа,Японы Сүмитомо,Монголын Энержи-Ресурстай явуулж буй хэлэлцээр засгийн газрын 268-р тогтоол дээр үндэслэгдэж байгаа юм билээ. Засгийн газрын 268-р тогтоолын гол агуулга нь орд газрыг өмчлөхгүй, тодорхой хэлцлийн дагуу худалдахгүйгээр бусдад ашиглуулах. Өөрөөр хэлбэл, яг энэ агуулгаар яриа хэлэлцээрүүд явагдаж, 268-р тогтоол гол эрхзүйн үндэслэл нь болж байгаа гэсэн үг. Тогтоолын дагуу тусгай зөвшөөрлөө зарахгүй. Гэхдээ Тавантолгойн 49 хувийг Шинхуад бүрэн ашиглуулна гэдгийг илтгэж байгаа юм. Үндсэндээ Тавантолгойн гэрээ луйврын шинж рүү орсон гэж болно. Нэгэнт ухаж аваад, бүрэн ашиглах эрхийг нь олгочихсон хойно тусгай зөвшөӨрөл төрд байх ямар ч шаардлагагүй. Харин ч нөхөн сэргээх тэр их зардал нь төрд үлдэж, баялаг нь бүгд гадагшаа явна. Дээр нь нэмээд үлдсэн 51 хувийг нь бас бүрэн ашиглуулах гэсэн утгатай тогтоол дээр үндэслэгдэж гэрээ, хэлэлцээрүүд явагдаж байгаа нь харамсалтай байгаа юм. Тиймээс энэ асуудалд хэвлэл мэдээллийхний нүд чих сэргэг байж, мэдээллийг ил тод дамжуулан, УИХ-ын гишүүд тодорхой асуудлуудыг цаашид анхаарах шаардлагатай байна. Сая ингэж ажилласны үд дүнд Тавантолгойн гэрээ хэлцэл нэг удаадаа шууд зурагдахгүй, зогслоо гэсэн ойлголттой байна. Гэхдээ хэлэлцээр цаашид ийм байдлаар үргэлжлэх эрхзүйн үндэслэлтэй байгаа юм. Тавантолгойн хэлэлцээрийг амжилттай сайн хийе гэж байгаа бол засгийн газрын 268-р тогтоолыг хүчингүй болгох шаардлагатай. Чиг үүргийнхээ дагуу засгийн газар энэ тогтоолыг хүчингүй болгоод явах бүрэн эрхтэй. Яагаад гэхээр, энэ тогтоол өөрөө өмнөх засгийн газарт хамаарч байгаа. Гэтэл шинэ засгийн газар бүрдэж, улстөрийн өндөр хариуцлага үүрэн ажиллаж байгаа мөртлөө өмнөх засгийн газрын алдаатай тогтоолыг үргэлжлүүлж болохгүй. Сонгуулиар ард иргэд МАН-д итгэлээ өгөхдөө өмнөх булхай луйврыг таслах зогсоох, тодорхой хариуцлага хүлээлгэх даалгавар өгсөн. Гэтэл засгийн газар заавал яагаад өмнөх алдаатай тогтоол дээр үндэслэж, Тавантолгойн хэлэлцээрийг хийх гээд байгаа юм. Яг энэ тогтоол дээр үндэслээд Тавантолгойн хэлэлцээр явчих юм бол эргээд хэн хариуцлага хүлээх бэ. Тийм учраас засгийн газар өөрсдөө хариуцлага үүрэх хэмжээний, буух эзэнтэй, буцах хаягтай шинэ эрхзүйн үндсээ бий болгоод шийдвэрээ гаргаад явах учиртай. Эрхзүйн үндэслэлээ шинэчилснээр яриа хэлэлцээрүүд тодорхой хувилбаруудтай явах боломжийг бүрдэнэ. Ингэж боловсруулагсан гэрээгээ УИХ дээр нээлттэй хэлэлцэж, эцсийн байдлаар батлаад явахад хэрэгтэй.” хэмээн ярьж байна.
Тэгэхээр өмнөх засгийн үед үйлдэгдсэн 268 дугаар тогтоолын тухай энд яригдаж байгаа юм. Уг нь бол хөрөнгө оруулах сонирхол нь хэвээр үлдсэн цөөн талуудын шахалт маягийн хандлага мэдрэгдсэн, сонирхолтой гэмээр нөхцөл байдалтай байх үед Н.Алтанхуягийн Засгийн газар 2014 оны наймдугаар сарын 20-нд 268 дугаар тогтоолыг үйлдсэн байдаг юм.
Эх сурвалж: Шуурхай.мн
Холбоотой мэдээ
-
Anonymous (January 20, 2017 6:49:13 pm )
Эдийн засгийн алуурчид зохиож УИХ-д тулган хүлээлгэж батлуулсан “Ашигт малтмалын тухай” хуулийг үндсээр нь өөрчлөөгүй цагт Тавантолгой төслийн хувь заяа Оюутолгойн төслийн араас орж Монгол орныг улам бүр өрөнд оруулах нь дамжиггүй.
-
Anonymous (January 20, 2017 6:49:38 pm )
Ардчилал, даяарчлал, олон ургалч үзэл, олон намын систем, залуу улс төрч, төр муу менежер, сонгуулийн хар машин, гуравдах хөрш, чөлөөт зах зээл, өмч хувьчлал, хувийн өмч, эрх чөлөө, ашигт малтмалын ордын лиценз, лицензийн наймаа, гадаадын хөрөнгө оруулалт энэ бүхэн чинь буурай хөгжилтэй орнуудын газрын хэвлийн болон бусад баялагийг дээрэмдэж авахын тулд гадаадын эдийн засгийн алуурчдын нарийн бодож боловсруулсан, Африк, Латин Америк, Ойрхи дорнодын орнуудад олон жил туршигдаж, хэрэгжсэн нарийн арга, технологи юм. Гадаадын эдийн засгийн алуурчид энэ технологийг 1990 оноос Ардчилал нэрээр Монгол улсад нэвтэрүүлж, амжилттай хэрэгжүүлж эхэлсэн. Энэ бузар технологийг Монгол улсад шууд гардан хэрэгжүүлэгч нь АН, туслан хэрэгжүүлэгч нь МАН юм. Энэ бузар технологийг Хятадууд 1990 онд Тэн-Ан-Миний талбайд шууд бут ниргэсэн, харин Оросод Путин гарч ирээд 2000 онд бут ниргэсэн. Гэтэл энэ бузар технологийг АН, МАН хоёр өнөө хүртэл Монголд уралдан хэрэгжүүлсээр байна. Монголчууд сэрэгтүн, ухаарагтун.
-
Anonymous (January 20, 2017 6:49:58 pm )
Хятадын удирдагчид Ардчилал гэж солиорсон залуучуудынхаа бөөрийг 1990 онд Тэн-Ан-Миний талбайд сугалаад хаячихсан. Манай Батмөнх мэтийн аймхай, хулчгар, эр зориггүй удирдагчид 1990 онд Сүхбаатрын талбайд Ардчилал гэж солиорсон Элбэгдорж, Бат-Үүл мэтийн залуучуудад хоёр гараа өргөөд буугаад өгчихсөн. Үр дүнд нь Хятад улс дэлхийн хамгийн хөгжилтэй хүчирхэг гүрэн болж хөгжсөн бөгөөд харин Монгол улс эдийн засгийн хувьд дэлхийн хамгийн ядуу, хүн ард нь боловсрол, оюун ухаан, ёс суртахууны хувьд бүрэн дампуурсан улс болж хувирсан. Энэ бол гашуун боловч үнэн. Ардчилал бол аюулт дайсан.
-
Anonymous (January 20, 2017 6:50:23 pm )
Оросын ерөнхийлөгч Путин төрийн өмчийг луйвардаж авсан Ходорковский, Березовский зэрэг луйварчдыг 2000 онд шоронд илгээхийг нь шоронд илгээж, гадаадад цөллөгт үүрд явуулахыг нь явуулж мафи, олигархиудаа нам дарж авсан. Харин манай ерөнхийлөгч Ц.Элбэгдорж мафи, олигархиудтайгаа нэгдчихсэн явж байдаг…..
-
Anonymous (January 20, 2017 6:51:02 pm )
Дэлхийн нэрт эдийн засагчид буурай болон хөгжиж байгаа улс орнуудын хөгжлийн загвар болох Конвергенцийн онолыг боловсруулан гаргасан. Конвергенцийн онолын мөн чанар нь капиталист, коммунист нийгмийн аль сайныг нь авч оновчтой хослуулах явдал юм. Капиталист, коммунист нийгмийн байгуулалын аль алин нь Адам Смит, Карл Маркс мэтийн дэлхийн суут ухаантнуудын бодож олсон нийгмийн байгуулалууд юм. Аль нэгийг нь хатуу баримтлах нь туйлширал юм. Уг онолоор бол буурай болон хөгжиж байгаа орнууд батлан хамгаалах, эрчим хүч, уул уурхай, боловсрол, эрүүл мэндийн салбараа хувьчилж болохгүй, гадаадын хөрөнгө оруулалт оруулж болохгүй, 100 хувь төрийн мэдэлд байлгах ёстой гэж үзсэн. Эс тэгвэл газрын баялагийг нь гадаад, дотоодын эдийн засгийн алуурчид дээрэмддэг, улс төрчид болон хүн ард нь боловролгүй, хүмүүжилгүй, ёс суртахуунгүй зэрлэг, бүдүүлэг, шуналтангууд болж хувирдаг, ард түмэн нь өвчин эмгэгт баригддаг болохыг нотолсон. Монгол орон минь дэлхийн нэрт эдийн засагчдын заасан замаар бус, гадаад дотоодын эдийн засгийн алуурчдын заасан замаар замнаж байна. Болгоомжлогтун, сэрэгтүн.
-
Anonymous (January 20, 2017 6:51:27 pm )
Засгийн газарт мөнгө, эрх мэдэл хоёрыг өгөх нь өсвөр насны хүүхдэд виски, машины түлхүүр хоёрыг өгөхтэй яг адил. /П.Ж.Рурке/
-
Anonymous (January 20, 2017 6:51:43 pm )
Засгийн газар, том бизнес хоёрын цус холилдсон холбоо харанхуйн дунд тасралтгүй өргөжиж хөгжсөөр байдаг. /Жек Андерсон/
-
Anonymous (January 20, 2017 6:52:12 pm )
Ашигт малтмалын ордыг ард түмэн 100 % өмчилж, төр 100 % эзэмшиж, хөрөнгө оруулагч 100 % ашигладаг. Олон улсын уул уурхайн эрх зүйн дагуу ашигт малтмалын ордыг ашиглах гэрээний үндсэн 3 төрөл байна. Үүнд: 1-рт, Роялти болон татварт үндэслэгдсэн концессын гэрээ. Энэ гэрээний үед хөрөнгө оруулагчид 12 хувийн хамгийн өндөр роялти ногдуулдаг. Роялти авна гэдэг нь мөн чанартаа ашигт малтмалын ордыг үнэлж, үнийг нь хөрөнгө оруулагчаас сар бүр суутган авах үйл ажиллагаа юм. Концессын гэрээний үед хөрөнгө оруулагч хайгуул хийх, уурхайг барьж байгуулах, олборлолт хийх бүх зардлыг гаргадаг. 2-рт, Бүтээгдэхүүн хуваах гэрээ. Бүтээгдэхүүн хуваах гэрээний үед хөрөнгө оруулагч хайгуул хийх, уурхайг барьж байгуулах, олборлолт хийх бүх зардлыг гаргаад олборлосон бүтээгдэхүүнээ хөрөнгө оруулагч, төр хоёр тэнцүү хэмжээгээр хувааж аваад тус тусдаа худалдан борлуулдаг. 3-рт, Уурхайн түлхүүр хүлээлгэн өгөх гэрээ. Уурхайн түлхүүр хүлээлгэн өгөх гэрээний үед хөрөнгө оруулагч хайгуул хийх, уурхайг барьж байгуулах бүх зардлыг гаргаад бэлэн болсон уурхайг төрийн өмчийн уул уурхайн компанид хүлээлгэн өгөөд гаргасан зардлаа тухайн уурхайн бүтээгдэхүүний борлуулалтын орлогоос нөхөж авдаг. Нэг ордод энэ 3 төрлийн гэрээний алийг нь ч хэрэглэхэд улсын төсөвт орох орлого адил хэмжээтэй байх зарчмыг баримтладаг байна. Энэ эрх зүй нь дотоодын болон гадаадын хөрөнгө оруулалттай уул уурхайн бүх компанид адил үйлчилдэг байна. Манай ашигт малтмалын хуулийг олон улсын уул уурхайн энэхүү эрх зүйд нийцүүлэн үндсээр нь өөрчлөх шаардлагатай байна. Үүнийг УИХ нэн яаралтай хийх хэрэгтэй байна. Ингэвэл уул уурхайг тойрсон эцэс төгсгөлгүй маргаан, хардалт, улстөржилт, Монголын газрын баялагийг дээрэмдэх үйл ажиллагаа нэг мөр цэгцлэгдэнэ.
-
tog (January 21, 2017 12:57:52 am )
hayhad kompani oruulaad haytad nyyrsee zarna geheer oilgmjgyi baigaa ted ygshen huvaldaad baga yneer zaraad tatvaraa ali bolhoor baga ogiig bodno
-
huuch (January 22, 2017 8:12:02 pm )
er ni taban tolgoid svmitomogiin ner barij taban tolgoig hytad enerji resus 2 abah gej bgaa taban tolgoig svmitomo vnendee bolo orohgvi eee
10 Comments