“Торгоны замын ач холбогдол” сэдэвт Монгол, Хятадын хөрөнгө оруулалтын уулзалтын хүрээнд Зам, тээврийн хөгжлийн сайд Д.Ганбат Азийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банкны Хөрөнгө оруулалтын газрын ерөнхий захирал И Иньпан, Торгоны замын сангийн Ерөнхийлөгч Ван Янжи нартай уулзаж санал солилцлоо.
Сүүлийн нэг жилийн хугагцаанд Азийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банк 1,7 тэрбум ам.долларын төсөл хөтөлбөрийг санхүүжүүлж ажилласан талаараа уулзалтын үеэр онцолсон юм. Мөн Монгол Улсын хөгжил дэвшилд хувь нэмэр оруулах үүднээс дэд бүтцийн бүтээн байгуулалтын төсөл хөтөлбөрүүдэд хамтарч ажиллах хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн.
Зам, тээврийн хөгжлийн сайд Д.Ганбат энэхүү уулзалтын үеэр Монгол-Хятад-Орос гурван улсын Эдийн засгийн коридорын хүрээнд 32 төсөл хөтөлбөр хэрэгжүүлэхээс 8 нь төмөр замтай холбоотой бөгөөд эдгээр төсөл хөтөлбөрүүдийг ойрын хугацаанд эхлүүлж, эрчимжүүлэх талаар танилцууллаа. Үүний тулд хөрөнгө оруулалт, санхүүжилтийн асуудал шаардлагатай байгаа тул энэ чиглэлд хамтран ажиллах хүсэлтэй байгаагаа илэрхийллээ.
Холбоотой мэдээ
-
цочин (January 19, 2017 8:29:14 pm )
та бүгэд төмөр замиин гэрээ хиих гэж байгаа бол монголд ашигтай л юм хииж үзэрээ дээ та нарыг сайн юм хиивэл бид юуунд та бүгдыг муулах вэ өөртөө ашигтай уласдаа ашигүй ажил хиидэг шүү дээ
-
Салбар (January 19, 2017 10:30:18 pm )
Юу ч болоогуй гэсэн шуу ? Хятад монголд монго зугээр огохгуй ?
-
Зочин (January 20, 2017 9:02:44 am )
Үнэгүй юм гэж хэзээ ч байдаггүй. Монголчууд бид үнэгүй юманд их дурлах болсон шүү. Дараа нь эх орон, газар шороогоороо төлөх болох байх шүү.
-
3 Comments