antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Jan 15, 2017 2 comments

Бариач тарвага

нийтлэсэн Admin

1111Манайхан удмаараа ядуувтар тарвагачингууд явлаа. Ах аавын цахиур бууг гуйж үүрээд нэгэн өдөр тарвага агнахаар Түшээ Жаргалантын эхэнд гарчээ. Олон бүл тарвагатай болов уу гэмээр таван ам дусаалны салхины доод талд биеэ нууцлан сахиж хэвтлээ. Жин үдийн нар дээрээс төөнөхөд нозоорч залхуу нь хүрээд хоёр нүд нь анилдаж, тарвагыг харахтай манатай юм боллоо. Гэвч тэвчээр гаргаж хоёр нүдээрээ ээлжлэн ажигласаар байжээ. Гэтэл их удалгүй ахын сахиж харуулдан хэвтсэн нүхнүүдийн /дусаал/ цаад товгор дээгүүр нэгэн тарвага гүйж гарч ирснээ зог тусаж ийш тийш хараад шууд сахисан дусаал руу чиглэн хурдаллаа.

Дусаалын дошин дээр ирж, нүхний амыг үнэрлээд орж цаашаа явчихлаа. Төдөлгүй нөгөө тарвага маань нэг том тарвага дагуулсаар гарч ирэв. Нөгөө тарвага нуруугаараа хотойж намхан болтол том тарвага түүн дээр ухасхийн мордлоо. Тарвага тарвагаа унасаар товгор дээгүүр давж далд оров. Ах хойноос нь мөлхсөөр ил гарч ажиглалаа. Том цагаан дошин дээр цэндгэр гэдэстэй нэг тарвага гэдэргээ харж тээрцэглэн хэвтэв. Нөгөө хоёр тарвага хажууд нь очиж харагджээ.

Том тарвага унаж явсан тарваганаасаа балцаганан бууж, гэдэргээ харж хэвтээ тарваганы цүндгэр гэдсийг урд хоёр хөлийнхөө алгаар илж гарлаа. Удсан ч үгүй тэвдэж хэвтээ тэр тарваганаас мөндлүүд цувчих нь тэр ээ. Ай хөөрхий төрж /мөндөллөж/ чадахгүй байж л дээ. Тэгээд бариач тарвага уригдаж очоод илж, барьж, мөндөллүүлж байгаа нь тэр. Тарвага хүртэл бие биеэндээ тус хүргэж байдаг юм шүү дээ. Хүүхээд! Бариач тарвага байдаг юм шүү, хөөрхийс гэж Чулуунбат өвөө ярьж, муу мод гуулин толгойгоор гутлынхаа дээр тог тог хийлгэн тогшино.

Л.Ширчин /Говь-Алтай аймгийн Цээл сум-90/ номоос


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

2 Comments

  • зочин (January 15, 2017 8:21:31 pm )

    БАЙГАЛЬ ХАМГААЛАЛ ЧИГЛЭЛЭЭР ЗОХИОМЖЛОН БИЧСЭН ХӨӨРХӨН ӨГҮҮЛЛЭГ ЮМ.ЯАЖ ИЙМ ЮМ САНААНД ЧИНЬ ОРОВОО?? ХҮН БАРАГ ҮНЭМШМЭЭР ХА ХА

  • ЗОЧИНзочин (January 16, 2017 3:24:46 pm )

    Алтайд олон хүн буу байдаг юм. нагаан буу винтов буу наян буу далан буу.жаран буу мөн.байгаа онодоггүй ака буу гээд ер нь жаахан буу талдаа хүмүүс олонтой байдаг юм ш дээ.

antalya rent a car