antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Jan 13, 2017 9 comments

Эцэг хуулийг ёс суртахууны эрхгүй хүмүүсээр оролдуулах ёсгүй!

нийтлэсэн Admin

1415110348_110110

Өнөөдөр ардчилсан Үндсэн хууль мэндэлсэн өдөр. Эцэг хууль хэмээн нэрийддэг Үндсэн хуулийг шинээр батлах үйл явц  1990 оны Ардчилсан хувьсгалын дараа  эхэлж, Үндсэн хуулийн төслийг Монголын нийт ард түмнээр хоёр удаа, Улсын Бага Хурлаар дөрвөн удаа, БНМАУ-ын Ардын Их Хурлын хуралдаанаар хэлэлцэж 1992 оны нэгдүгээр сарын 14-ний өдөр Монгол Улсын Үндсэн хуулийн өдрийн тухай хуулийг баталж, Монгол Улсын Үндсэн хуулийн өдрийг жил бүрийн 1 дүгээр сарын 13-ны өдөр тэмдэглэж байхаар хуульчилсан.

Эцэг хуульд өөрчлөлт оруулах тухай яриа хэд хэдэн парламент дамжин яригдаж байгаа юм.  Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах ажлын хэсгийг өмнөх  парламентын үед Н.Батбаяр гишүүнээр удирдуулан байгуулсан ч ажлын хэсгээс үр дүн гараагүй. Энэ парламентын үед Үндсэн хуульд өөрчлөлт оруулах асуудлыг судлахаар хоёр ч ажлын хэсэг байгуулагдсан.

Ер нь бол Монгол улс засаглалын хямралд нэрвэгдсэн талаар сүүлийн хэдэн жил ярьж байна. Өнөөгийн эдийн засгийн хүндхэн нөхцөл байдал улстөрийн хямралтай шууд холбоотой гэдгийг шулуухан хэлэгсэд ч цөөнгүй бий. Тэгвэл бид яагаад засаглалын хямралд нэрвэгдэв. Хаанаа болохгүй байж ирэв гээд хараад үзэхээр Үндсэн хууль руу учиг нь чиглэж байгаа талаар хэлж яригсад ч цөөнгүй. Үндсэн хуульдаа 1999 онд оруулсан долоон өөрчлөлт нь явж явж засаглалын хямралыг өдөөх суурь болсон гэгддэг. Тэгвэл туршлагатай парламентч Д.Лүндээжанцан news.mn сайтад өгсөн ярилцлагадаа энэ тал дээр өөрийн санаа оноогоо хэлснийг ишлэн хүргэж байна. Тэр хэлэхдээ  “-Хүн бүр дордуулсан долоон заалтыг өөрчилж хэвийн байдалд нь оруулах ёстой гэж үздэг. Үүнд авах гээхийн ухаанаар хандах хэрэгтэй. Үндсэн хуульд зааснаар Ерөнхий сайдаа томилж чадахгүй 45 хоновол УИХ-ыг тараах зарлиг гаргах эрх нь Ерөнхийлөгчид бий. Гишүүдийн ирцийн асуудлаар зохицуулсан заалт бий. Энэ бүхнийг эргэж хараад бодох ёстой. Би тэрхүү долоон өөрчлөлтөөр бие даасан анализ хийгээд эерэг ба сөрөг талыг нь гаргасан. Тухайн үед миний бие тэдгээр долоон өөрчлөлтөд шүүмжлэлтэй хандаж байсан учраас миний баланк дээр хүчээр хийсэн юм. Гэхдээ Үндсэн хуульд оруулсан долоон заалтыг батлахад оролцсон учраас уучлалт хүсч байгаагаа УИХ-ын тахимд хоёр удаа мэдэгдсэн. Яах вэ төрийн машиныг гацаахгүй ажиллуулахын тулд эдгээр заалт хэрэг болсон байж магадгүй. Гэхдээ давхар дээлийг тайлах ёстой гэдэг дээр бол хатуу байр суурьтай байна. УИХ-ын гишүүнд Засгийн газрын гишүүн болох эрхийг нээж өгсөн учир УИХ, Засгийн газар хоорондоо холилдсон. Үүнээс үүдэж хяналт шалгалт, тэнцвэрийн тогтолцоо байхгүй болчихож байгаа юм. Анх 1992 онд энэ асуудлыг хэлэлцээд гацаанд орсон байхад нь дан ганц Ерөнхий сайд давхар УИХ-ын гишүүн байх зохицуулалтыг оруулж гацаанаас гаргаж байсан. Тэгвэл одоо тодорхой хэмжээнд хязгаарлаж өгөх ёстой юм байна гэдэг дээр олон хүн санал нэгдэх байх. Үүнийг Үндсэн хуулиар хязгаарлалт хийх саналыг би дэвшүүлнэ. Яагаад гэхээр Засгийн газрын хуулиар болгох гэж олон жил оролдсон. Ёстой болдоггүй юм байна. Үүнд гэнэн байдлаар итгэж нэлээд хэсэг явсан. Дараа нь болдоггүй юм байна гэдгийг ойлгосон. Тиймээс Үндсэн хуулиар зохицуулалт хийх шаардлагатай байгаа юм. УИХ-ын гишүүн Засгийн газрын гишүүн байхыг бүр мөсөн хязгаарлахгүй байх. Өнөөдөр модернизац гээд шинэ онолоор бол Герман, Япон, Их Британи гэх мэт парламентын засаглалтай улсад давхар Засгийн газрын гишүүн хийгээд явдаг. Гэхдээ Англи бол Лордын танхимаа оруулаад 2 мянган гишүүнтэй. Япон 460 гэх мэт. Энэ олон гишүүн дунд 5,10 хүн давхар алба хашиж байхад болохгүй гэх зүйлгүй. Манай 76 гишүүн болохгүй байгаа юм. Тиймээс хязгаарлаж өгөх зайлшгүй шаардлага байна. Органик хууль буюу Засгийн газрын тухай хууль, УИХ-ын тухай хуулиар зохицуулах ямар ч аргагүй юм байна гэдгийг ойлгосон. Энэ мэтчилэн ганц нэг өөрчлөх сайжруулах зүйл байж болно. Гэхдээ би бол Үндсэн хуулиа хамгаалах ёстой. Монголчууд бүгд хамгаалах ёстой. Яаж вэ гэвэл Монголчууд боловсронгуй болгож, насыг нь уртасгах хэрэгтэй. Ингэснээр эх хуулийн үйлчлэл дахиад 25-50 жил явна.” хэмээн хэлж ярьсан юм.

За мөн өөр бусад эрхмүүд Үндсэн хуулийн өөрчлөлтийн талаар юу хэлснийг эргэн сануулъя.

 Ц.Нямдорж: Энэ УИХ Үндсэн хуулийг өөрчлөх ёс суртахууны эрхгүй

2015 оны 11 сарын 11

nyamdorj

-Яагаад гэвэл Үндсэн хуульд гар хүрэх ёс суртахууны ямарч эрх энэ УИХ-д байхгүй. Ийм дампуу, улс орын эдийн засгийг сүйрэлд хүргэж, төрийн хямрал бий болгож байгаа Их хурал Үндсэн хуульд өөрчлөлт оруулах эрхгүй, нэгд. Хоёрт, Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах журмын тухай хууль гэж бий. Тэр хуульд “УИХ-ын сонгууль болохоос зургаан сарын өмнө Үндсэн хуульд өөрчлөлт оруулж болохгүй” гээд заачихсан. Одоо тэр зургаан сарын хугацаа нь тоологдож эхлэх гэж байна. Гуравдугаарт, сая өргөн барьсан Үндсэн хуулийн өөрчлөлт гээч юмыг эхлээд сайн судалж үзэх хэрэгтэй. Гарын үсэг зурахаас өмнө шүү. Тэгээд намууд улстөрийн шийдвэрээ гаргах ёстой. Үндсэн хууль бол аль ч улсад улс төрийн хамгийн том баримт бичиг байдаг. Тийм учраас улс төрийн намууд шуу ухаантай юм бол, тэр дундаа МАН гэж байгаа санаатай юм бол улс төрийн хамгийн том баримт бичгийг өөрчлөх эсэхэд оролцох, үгүйгээ өндөр төвшиндөө ярилцах ёстой. Энэ бүгдийг бодоод үзэхээр цаг хугацааны хувьд ч амжихгүй. Хамгийн гол нь дахиад хэлэхэд өнөөдрийн орчинд, энэ УИХ-д Үндсэн хуультай ноцолдох ёс суртахууны эрх байхгүй. /nam.mn/

С.Оюун: УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах заалт заавал Үндсэн хуульд байх албагүй

20160518082539-fc423c89-8145-4644-bacd-c65b403f96f1

Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах төсөлд туссан 99 гишүүнтэй байх, бүрэн эрхийн хугацаа нь 5 жил байх зэрэг нь бүхий л хэвлэл мэдээллийн мэдээнүүдийн онцлох гарчиг болоод яваад байна. Энэ бол онцлох өөрчлөлт биш. Шаардлагатай бол энэ саналыг хэлэлцүүлгийн явцад ажлын хэсэг татаж болно гэж би хувьдаа бодож байгаа. Энэ бол нэг гишүүнд ногдох хүн амын дэлхийн дундажаар үндэслэсэн. Хоёр сая гаруй хүн амтай байсан. Өнөөдөр 3 сая хүн амтай болж нэмэгдсэн. Тиймээс үүнийг харгалзаж үзэх хэрэгтэй гэж ярилцсан. Жишээлбэл, би 20 мянган хүн төлөөлдөг байсан бол өнөөдөр 30 мянган хүнийг төлөөлж байна. Нэг гишүүнд ногдох хүн амын төлөөлөл нь нэмэгдэхээр тэр бүр иргэндээ хүрч чадахгүй. Өнгөцхөн харахад баахан гишүүн нэмэгдэж байгаа мэт боловч парламентын гишүүд нэмэгдсэнээр төлөөлж байгаа хүндээ хүрч чадна. Шийдвэр гаргалт дээр олон хүний санаа бодол тусч оролцоно. Ардчилал өөрөө зөв зүйтэй байхын тулд олон хүний, гишүүдийн санааа бодол тусах ёстой.

УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах заалт заавал Үндсэн хуульд байх албагүй. Өөр хуулиар зохицуулж болно. УИХ хариуцлага хүлээнэ гэдэг нь парламент тарах, тараахыг бас хэлээд байгаа юм. Тухайлахад нэг нам УИХ-ын сонгуулиар олонхи боллоо. Олонхи болсон нам нь Ерөнхий сайдаа томиллоо. Ерөнхий сайд нь намынхаа мөрийн хөтөлбөр, амласан амлалтуудаа хэрэгжүүлэхийн төлөө явна. Гэтэл Ерөнхий сайдын ажлыг УИХ нь хийлгэхгүй, хэрэгжүүлэхгүй байгаа бол УИХ тараад ,ард түмэн дараа нь хэнд саналаа өгөхөө шийднэ гэсэн санаа цаана нь байдаг юм байна. Гэхдээ дөнгөж сонгогдонгуутаа Ерөнхий сайд парламентаа ганц жилийн дотор тараагаад байж болохгүй. Тодорхой заасан хугацаа байдаг юм билээ.  /Parliament.mn 2015.11.20/

Я.Содбаатар: Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах гурван шаардлага  байна гэж харж байгаа

q74bkpadfsersoqh4m6ctad4s

Энэ парламент байгуулагдснаас хойш Үндсэн хуулийн асуудлаар  хоёр ч  өргөн бүрэлдэхүүнтэй  ажлын хэсэг  гарч ажиллалаа.  Эхнийхийг УИХ-ын дэд дарга Л.Цог, дараагийнх нь УИХ-ын гишүүн Н.Батбаяр ахалсан юм.  Энхбаатар, Солонгоо гээд Үндсэн хуулийн эрхзүйгээр мэргэжсэн багш, эрдэмтэн судлаач нар оролцож  тайлан гэсэн томоохон  баримт бичиг  гаргасан байдаг. Үүнд “25 жилийн хугацаанд Монгол Улсын Үндсэн хууль үүргээ их сайн биелүүлсэн байна, тиймээс шинэчилсэн найруулга хийх шаардлагагүй, харин нэмэлт өөрчлөлтийн түвшинд л тулгуур хуульдаа “гар хүрч” болох юм”  гэсэн дүгнэлт гаргасан. Ингэж “засвар” оруулахдаа юунд дээр анхаарах вэ гэдгийг ч тайландаа тодорхой оруулсан байгаа.

Миний хувьд Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах гурван шаардлага  байна гэж харж байгаа.

/times.mn 2015.11.18/

Судлаач  Г.Цэрэнжамц: Б.Чимэд багшийн нэрлэснээр дордуулсан долоон өөрчлөлт орсон

Тиймээ нэг удаа нэмэлт, өөрчлөлт оруулсан. Б.Чимэд багшийн нэрлэснээр дордуулсан долоон өөрчлөлт орсон. Ард түмэн УИХ-с энэ нэмэлт, өөрчлөлтийг хүчингүй болгохыг удаа дараа хүссэн ч амжилт олоогүй л явна. Одоо хуулийн төсөл яригдаад эхэлж байна. Өмнөх алдаагаа засаж чадахгүй байгаа УИХ-д дахин нэмэлт, өөрчлөлт оруулахыг Монгол Улсын иргэний хувьд би хүлээн зөвшөөрөхгүй. Монголын ард түмэн ч надтай санал нэг байгаа гэдэгт итгэж байна./today.mn 2015.11.16/

Эх сурвалж: Шуурхай.мн

 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

9 Comments

  • зочин (January 13, 2017 11:40:39 am )

    ….. ” Үүнд “25 жилийн хугацаанд Монгол Улсын Үндсэн хууль үүргээ их сайн биелүүлсэн байна, тиймээс шинэчилсэн найруулга хийх шаардлагагүй, харин нэмэлт өөрчлөлтийн түвшинд л тулгуур хуульдаа “гар хүрч” болох юм” гэсэн дүгнэлт гаргасан.” гэжээ . Энэ маш зөв дүгнэлт байна. . . Сум ,бага , хороо тус бүрээс төлөөлөгч томилож үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах ардын их хурал байгуулж хэлэлцээд , АИХ ын төлөөлөгч нарын хяналтанд УИХ-д оруулж батлуулах хэрэгтэй . Гэхдээ АИХ -ын 114 хүртэл төлөөлөгч нь батлах эрхтэй оролцох ёстой.

  • чингис хаан чамайг гэсгээн (January 13, 2017 12:07:55 pm )

    ҮХ яриад нэмэр алгаа.дордуулсан
    долоо.засаглалын хэлбэр
    ерөнхийлөгч гэдэг хиймэл зүйл
    энэ бүгд чинь ҮХ ярих хэрэг
    байна уу.айн төрийн эрх мэдэлээ
    ард түмэн мэдэхын тулд ҮХ шинэ
    хууль гаргах ард түмэн нийтээр
    хэлэлцэх засаглалын хэлбэрээ
    тодорхой болго.засаглалын
    эрхийг тэгш хувааж ерөнхийлөгч
    хэрэггүй.хүний эрхийнталаар
    энэ хуулинд бгааг хөндөж болохгүй ардын их хурал.бага
    хуралаа байгуул тэгээд ард
    түмэнд засгийн эрхмэдэлийн өг
    ийм хууль шинээр гарга тэгж
    байж гэмээнэ энэ төр засаг чинь
    зөв замдаа орно .үгүй бол цус
    асгаруулах ийм л хоёр зам үлдэвээ

  • jgj (January 13, 2017 12:22:23 pm )

    http://Cash4Visits.com/ref.php?refId=344036 энэ линкээр нэвтэрч ороод Register now дарж бүртгүүлсэнээр 2$ таны дансанд орох бөгөөд цаашид таны линкээр зочилсон хүний тоогоор 0,5$ нэмэгдэж орох болно. Хамгийн багадаа 30$ хүрэхэд та мөнгөө авах эрхтэй болох бөгөөд тус веб сайтаас олон улсын карт бэлэглэх бөгөөд Голомтбанк болон Капитрон банк ашиглан мөнгөө авах боломжтой. Одоогоор тус сайтад 380000 гаруй мянган гишүүн бүртгэлтэй байгаа бөгөөд өдөртөө 5-30$ доллар сардаа 150-900$ долларын цалинтай ажиллаж байна. Интернет хандалтын тоогоор тус сайтад интернетийн компаниуд мөнгө төлдөг бөгөөд хичээнгүйгээр линкэн дээрээ хүн элсүүлээд хийгээд үз. Харин үр дүнг гагцхүү та л гаргаж чадна. Мянга сонсохоор нэг үз гэдэг, линкээр ороод үзээрэй. Таниас элдэв бусын нэмэлт зүйл шаардахгүй. Маш амархан шүү. Амжилт.

  • цочин (January 13, 2017 1:09:45 pm )

    Ардын нам мундаг гээд онгироод байсан ялаа одоо та нараар үндсэн хуйлаа итгэж батлуулах хүн олдох хүн олдохгүй байна шүү дээ бөөн мапаан одоо тэр 5 толгойг яах гэж байна та нарт итгвэл дараана буруутадаг хиисэн ажил буруутаад ирвэл манайх биш ардчилын хиисэн ажил нэг бол хоёр нам хоёуулаа муу гэнж байгаад ардын намаа суглаад аваад гардаг аргтай аюултай хүмүүс шүү танай нам их муу аргтай ногоо малгайтануудиихаа аргыг хэргэлж сурсан хүмүүс шүү

  • зочин (January 13, 2017 4:37:26 pm )

    энэ үнэн засвар хийх хүн хараахан алга өөрсдийгөө чадна гэж бодоод байгаа юм байхдаа бүтэн үе өнгөрч байж чадах байх одоогийн гишүүдийн ухаан хүрэхгүй заавал дампуурч таарна тийм тэнэг юм бүү хийцгээ өөрсдийгөө мэдэрч унгас алдацгаа

  • содном (January 13, 2017 5:35:17 pm )

    ҮХ-ийг өөрчилөх ёс суртахууны эрхгүй хүмүүс гэж хэн,ёс суртахуунтай хүмүүс гэж хэнюм бэ? Ард олныг талцуулан хэрэлдүүлэх улигт аргаа хэрэглэн өөрсөддөө ашигтай хувилбараар өөрчилөх гараагаа МАН хийж эхлэх шивдээ.Олон түмэн минь МАН-ын энэ увайгүй ажиллагаанаас болгоомжилцгооё.1996 оны үеэс эхлэнМАН\МАХН\-ынхан манай ард түмний дунд МАХН ба АРДЧИЛАЛЫНХАН гэдэг нэр хэллэг оруулж ирснээс хойш ард түмэн 2 хуваагдаж эхэлсэн. Түүнээс хойш манай ард олон юм бүхэн дээр 2 тал болж дадаандаж байх шивдээ.. Үүнийхээ хүчинд МАН-ынхан яаж ч худлаа ярьж байсан хүмүүсийн дунд нэр хүндээ алдахаа байждээ.

  • tyu (January 13, 2017 6:15:48 pm )

    prokuror enhbayar gedeg hun hentiid albanii mashin usand unagaj prokuroriin nereer hun zodoj tanhairch arhi bainga avch uuj baarand huuhen chnagaaj jolooch tuslah ajilchnii nereer ulsiin mongo zaavshij, ajildaggui hunii nereer tsalin garguulan avch, aimgiin dargaas alband ogson 70 say togrogiig huvidaa avsan asuudliig deed gazar ni meddeg bolov uu

  • zochin (January 16, 2017 9:19:43 am )

    herev tiim n unen bol arai ch dee.ugui bol hunii neriig yasan aihtar gutaaj bh ym be

  • цэцэг (January 16, 2017 11:06:11 pm )

    Үндэсэн хуулийн гол алдааг олж харж чадаагүй байна та нар бодоод үз өөрчлөх гээд засах гээд болохгүй байна гээд ярихийн яагаад?хариулт олооч !одоогын мөрдөж буй үндсэн хуульд цоорхой бий ноцтой цоорхой бий олоорооооооо монголчууд аа!мэргэшсэн гэх Солонго нарын тайланг хархад мэргэшээгүй байна юу ч ойлгоогүй байна

antalya rent a car