Чуулганы нэгдсэн хуралдаан үргэлжилж байна. Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийг хэлэлцэхтэй холбоотойгоор Ардчилсан намын бүлэг завсарлага авах байр суурьтай байгааг Я.Санжмятав гишүүн илэрхийлсэн юм. УИХ-ын дарга М.Энхболд нэг хоногийн завсарлага өгсөн юм.
Ерөнхийлөгчийн сонгуулийн хуулийн төсөлтэй холбоотойгоор сүүлийн үед нэлээд зүйлийг ярьж байгаа хүн бол О.Баасанхүү гишүүн. Тэрбээр “Ерөнхийлөгчийн сонгуулийн хуулийн ажлын хэсэгт миний бие багтдаг ч надад хүртэл мэдээлэл байхгүй байна. Ерөнхийлөгчийн сонгуулийн хуулиар өнөөдөр УИХ-д суудалтай намууд болон бусад намын төлөөлөл оролцохоор яригдаж байгаа. Ажлын хэсгийн дүгнэлтийн талаар ажлын хэсгийн гишүүдэд ч мэдээлэл байхгүй байна. Тиймээс энэ хуулийн төслийг хэлэлцэх хугацааг түр хойшлуулж өгнө үү” гэсэн юм.
За харин УИХ-ын дарга М.Энхболд хэлэхдээ О.Баасанхүү гишүүнийг улс орны эдийн засаг хүнд, иргэдийн амьдрал тааруу байхад буруу зөрүү мэдээллээр улстөржүүлж байгааг нь зэмлэлээ. УИХ-ын гишүүн хүн заавал Ерөнхийлөгчид нэр дэвшинэ гэсэн урьд хожид ч, одоо ч яригдаагүй юмыг ярьж иргэдийг төөрөгдүүлж байгаа нь зохимжгүй зүйл болохыг хэллээ. Хоёр ч удаа парламентад сууж байгаа, туршлагажиж яваа парламентчийн хувьд асуудалд бодьтой хандах ёстой гэсэн агуулгатай үгсийг ах хүний хувиар хэлж байгааг спикер тодотгож байв.
Эх сурвалж: Шуурхай.мн
Холбоотой мэдээ
-
bi (January 12, 2017 11:49:38 am )
Баасанхүү шоудахаа болио.Та нарт хийх ажил маш их байгааг мэдмээр дээ.Өрөө яаж төлөхөөс эхлээд шүдний өвчин хэн хүнд л бодогдож байгаа шүү
-
би (January 12, 2017 12:15:56 pm )
Олны анхаарлыг татах гэсэн ийм аргатай хэдэн хүмүүс байнаа, байна. Өмгөөлөгч Батбаяр билүү, нэг нөхөр байнаа, хаана л “гал” гарна тэнд очоод л буруу зөрүү яриад л суучих юм.
-
Anonymous (January 12, 2017 12:21:32 pm )
МАН өөрөө новшироогүй бол Баасанхүү дуугай л байх бсн байх даа
-
ardiin elts (January 12, 2017 1:51:09 pm )
Баастай хүүд хааяа таван салаа боов өгч байх нь зөв шүү ахмад гишүүд ээ.
4 Comments