antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Jan 10, 2017 17 comments

Монголчууд ядарч зүдрээд байгаа нь огт харагдахгүй байна гэв

нийтлэсэн Admin

niislel1

Хямрал гэдэг үг хэн хүний амны уншлага болчихоод байгаа. Улстөрчид нь ч, иргэд нь ч бүгд хямралын тухай ярьж буй. Тэгвэл Олон улсын харилцаа судлаач-профессор Д.Баярхүү эрхэм хэвлэлд өгсөн ярилцлагадаа тэс өөрийг өгүүлжээ. Тэрбээр “Монгол Улсын эдийн засаг хямарсан гэдэгтэй би хувьдаа санал нийлдэггүй. Хямрал нүдэнд харагдахгүй байна. Энэ их байшин барилга, бүтээн байгуулалт, хотоор нэг хөлхөж яваа машинуудаа харцгаа. Мал сүргээ хэзээ ч 25 саяд хүргэж байгаагүй, үүнийх нь төлөө малчид, нэгдэлчдийг малынх нь барьцаа болгочихоод байсан нүдэнд үл үзэгдэх боолын хөдөлмөр байхгүй болсон. Одоо мал сүргийн тоо 60 саяас хол даваад, 70 сая руу дөхөж явна гэдэг. Тэгэхлээр эдийн засаг ноцтой хямраад, ард түмний амьдрал доройтсон гэдэг утгагүй яриа. Монголчууд дор бүрнээ мөнгө цаасаа олоод, амьдралаа залгуулаад болж л байна. Шинэ жилийн баярын өдрүүдэд хүнсний дэлгүүрүүд пиг хүнтэй, тэд машины тэвшээ дүүртэл хүнс ачаад гарч байна. Мөн томхон ресторан, зоогийн газар, зочид буудалд болсон сүлд модны нижгэр баярууд ч гэсэн үүнийг гэрчилнэ. Эндээс харахад монголчууд ядарч зүдрээд байгаа нь огт харагдахгүй байна. Би зөвхөн өөрийнхөө үгийг хэлж байгаа юм биш. Өмнөд Солонгосын нэг эрдэмтэн найз маань “Эдийн засгийн хямрал гэж үүнийг хэлдэггүй юм. 2008 онд дэлхийн эдийн засагт хямрал нүүрлэхэд Өмнөд Солонгост шууд мэдрэгдэж байсан. Замаар явах хувийн болон үнэтэй том машинууд эрс цөөрсөн. Хамгийн түрүүнд шатахууны компаниуд дампуурч, шатахуун түгээгүүрийн газрууд бүгд хаалгаа барьж байсан. 2008 онд болон 2016 онд Монголд эдийн засгийн хямрал нүүрлээд байгаа үед нь ирлээ. Зам дээрээ багтахгүй байгаа гадаадын үнэтэй том том машинуудыг харахад Монголын эдийн засаг хямраагүй байна. Үүнийг хямрал гэдэггүй юм” гэж надад хэлж байсан л даа. Энэ эрдэмтний үг нэг зүйлийг хэлээд байх шиг.”хэмээн ярьжээ. Судлаачдын үгнээс харахад Монголчууд хямралаа гээд хэрэглээгээ танасан дүр зураг харагдахгүй байгаа бололтой.

Эх сурвалж: Шуурхай.мн


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

17 Comments

  • Anonymous (January 10, 2017 12:07:33 pm )

    bar kinoteatruud togloomiin gazruudiig haraarai,hyamarsan oron arai l bish ee,halamj nehsen guilgachin uls l bolson bh

  • Zochin (January 10, 2017 12:14:36 pm )

    Unen yarjee. Muu amlah ni tiim ch sain zuil bish dee. Bayar zugaa tsengel arai ihdeed baih yum.

  • Салбар (January 10, 2017 12:29:44 pm )

    Унэн шуу

  • 7777 (January 10, 2017 12:32:31 pm )

    Улс төр хямраад авилгачин лаларуудын идэх юм олдохгүй хямраад үүнийг далимдуулж ахиухан юм оруулж ирж идэх гээд аргаа барьж байналдаа цаадуул чинь,ард олон хямраад байгаа юм лавал харагдахгүйл байна,энэ олон баяр болж байхад байдагаа барана биздээ????баяр болгоноор захуудыг бараг нураах шахаж байх л юм байна,???

  • Anonymous (January 10, 2017 1:25:36 pm )

    Үнэн үнэн

  • 333 (January 10, 2017 1:47:57 pm )

    Manai ard tumen mash nerelkhuu hunees yduugaa nuudag hunees dor haragdakhguig hicheedeg tuunees hymral asar ikh gunzgii bna.

  • Anonymous (January 10, 2017 2:39:18 pm )

    Угаасаа манайх бол эдийн засгийн хямрал бишээ, харин эмх замбараагүй, хариуцлагагүй замбараагүй байдлын л хямрал !

    • zochin (January 10, 2017 9:42:45 pm )

      Яг үнэн

  • хүннү (January 10, 2017 3:12:21 pm )

    Яг үнэн монголчууд хямраагүй, дэлгүүрийн барааг хуу хамаж байна, колонкын бизеныг хэдэн арван литрээр нь ховх сорж байна, долларыг 10 000 ч хүрсэн хэдэн зуун мянгаар нь авхаар байна, бид мөнгөтэй байна. Монгол баян байна. Гудамжинд орон гэргүйгээсээ болоод хөлдөж үхсэн хүн алга, хоолгүйгээсээ болоод өлбөрч үхсэн хүн алга бид баян байнаа, мөнгөө багтааж ядаж байна.

  • Anonymous (January 10, 2017 3:17:36 pm )

    ZASAG BARISAN LUIVARCHDIN HISEN HIH GEJ BAIGA HYMRAL

  • Zochin (January 10, 2017 4:08:25 pm )

    хэсэг нөхөд баяжчихсан байхгүй юу. Хямралыг гэр хорооллоос нь харна даа.

  • Зочин (January 10, 2017 4:22:10 pm )

    Хямрах нь хямарч монго идсэн авилга авсан лаларууд юу гэж хямрах вэ манайхан болсон хоцноо баярвг яаж иигээд л тэмдэглээд хэд хоног хоосон явж чадах улс шуу хямарч бга учраас монгоний эргэлт зогсонги байдал орж бна ухэхгуй тулд хун идэх естой

  • Anonymous (January 10, 2017 5:21:43 pm )

    ШУНАЛЫН ХЯМРАЛ БОЛЧИХООД БАЙГАА БАЙХ.

  • irgen (January 10, 2017 5:24:46 pm )

    Mongold hyamral boloogui ard tymnii hychind,,,harin tord suugaa tenegyydtei ard tymen uzelzeed baigaa um, ted luivar ih hiilee, ulsiin horongo ih hulgaillaa yyntei l temzeed baigaa um

  • IRGEN (January 10, 2017 5:40:00 pm )

    hyamral boloogui bol uls oron ochnoon oroo tolj chadahgui irged ni ornoos ornii hoorond amidarch bh yumuu BITGII TENEGT .

  • Нүдээ нээ... (January 11, 2017 9:02:24 am )

    Хямралд баячууд нь өртөөгүй болохоор хэн ч юу ч олж харахгүй байна л даа. Олон жижиг компаниуд хаалгаа барьж, олон хүмүүс ажилгүйчүүдын эгнээнд орж, олон хүмүүсийн цалин буурч, олон залуучууд БНСУ-ыг зорьсон. Монголдоо биш гаднаас гэр бүлээ тэжээж байгаа олон мянган Монгол иргэд энэ улсын дэлгүүр, бар, рестораныг чинь хүнтэй байлгаж байгааг ойлгоогүй л байна. Малын тоо олон болсон нь үнэн ч малаас ашиг хүртэх хүний тоо хэд гэдгийг мэдэхгүй хүний ярианд автах хүмүүс хөөрхий юм.

  • Энхээ (January 11, 2017 11:53:16 am )

    Хямрал зөвхөн Төрийн засгийнхны хүрээнд л явагдаад байгаа юм бишүү. Улсынхаа хөрөнгө мөнгийг шамшигдуулчихаад, гадныхны гар хөл болчихоод гуйлга гуйгаад суугаа хэдэн нөхөд л хямрал гэж яриад сууна шүүдээ. Монгол Улс, Монголын ард түмэн үнэхээр гайхамшигтай. Гадныхан биднийг яаж ч сөхрүүлэх гээд чадахгүй. Их Монгол Улсын газар нутаг, хүн ард нь цаанаасаа дархлаатай юм. Цусан нь чөмгөнд нь дархлаа нь байдаг юм.

antalya rent a car