antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Jan 9, 2017 14 comments

35.3 тэрбум төгрөгийн өртэй  “Саусгоби Сэндс” ХХК  Монголын хөгжилд бодитой хувь нэмэр оруулсан  шилдэг аж ахуйн нэгжээр шалгарчээ

нийтлэсэн Admin

818db54049e4b02effb5b7e0e8474bcf05ca0839

Монгол Улсад 35.3 тэрбум төгрөгийн өртэй  “Саусгоби Сэндс ХХК “Компанийн нийгмийн хариуцлагыг хэрэгжүүлэгч оны онцлох байгууллага”-аар шалгарчээ. МҮХАҮТ-аас Монгол улсын нийгэм, эдийн засгийн хөгжилд бодитой хувь нэмэр оруулж буй шилдэг аж ахуйн нэгж, бизнес эрхлэгчдийг өргөмжилдөг “ENTREPRENEUR-2016” ёслолын ажиллагааны үеэр Саусгоби сэндс ХХК-нд энэхүү шагналыг олгосон байна  Тус компани байгуулагдсан цагаасаа хойш улс орон нутгийн төсөвт нийт 208  тэрбум гаруй төгрөгийн татвар, хураамж төвлөрүүлсэн хэмээн онцолжээ. Гэвч тус компанийн тухайд Монгол Улсын хууль журам зөрчсөн асуудалд холбогдож ирсэн байдаг.

“Саусгоби Сэндс” компанийн удирдлагууд болох АНУ-ын иргэн Жастин Капла, Бүгд найрамдах Филиппин улсын иргэн Кристобал Ж.Дэвид,   Хилармон В.Кажуком ЖР нарт Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өршөөл үзүүлээд явуулсны ард хариулт нэхэн үлдсэн асуулт  бол Монгол Улсад учруулсан 35 тэрбум төгрөгийн хохирлыг хэн яг хэзээ, ямар байдлаар барагдуулах вэ гэдэг асуудал байсан. Шүүхээс улсын төсөвт 35,3 тэрбум төгрөг төлүүлэхээр шийдвэрлэсэн байдаг.Энэ нь Монгол Улс энэ хэмжээний мөнгөөр хохирсон гэдгийн баталгаа гэсэн үг л дээ. Өмнөх Засгийн газар сонгуулийн өмнө нэгэн анхаарал татсан шийдвэр гаргасан  нь “Саусгоби сэндс” компани 35,3 тэрбум төгрөгийн төлбөрөөс 15 тэрбум төгрөгийг 2016, 2017 онд тус бүр 7,5 тэрбум төгрөг төлж, үлдэгдэл 20,3 тэрбум төгрөгийн өрийг Төрийн өмчит “Эрдэнэс Таван толгой” компанийн Тавантолгойн уурхайд өөрийн зардал, хүн хүчээр зах зээлийн үнээс хямд өртгөөр олборлолт явуулан  барагдуулах санал тавьсныг хүлээн авсан явдал юм.  Улмаар ажил гүйцэтгэх гэрээ байгуулахыг “Эрдэнэс Таван толгой” ХК-д даалгахаар шийдвэрлэсэн байдаг.

Тавантолгойд 51-ээс доошгүй хувийг эзэмшихээр өмнөх тогтоолын төсөлд  тусгагдаад байсан “Эрдэнэс Тавантолгой”  компанийн уурхайд “Саусгоби сэндс” компани өөрийн зардал, хүн хүчээр зах зээлийн үнээс хямд өртгөөр олборлолт явуулан 20 гаруй тэрбумын өрөө  барагдуулахыг зөвшөөрсөн шийдвэрийн тухайд талуудын байр суурь янз бүр байсан. “Саусгоби сэндс” компанийн толгой компани нь Хятад компани, гэтэл энэ компанийн өрийг даруулахын тулд “Эрдэнэс Таван толгой”-н баруун цанхид олборлолтын үйл ажиллагаа явуулахыг зөвшөөрч байгааг эрдэс баялгийн эдийн засагч  Л.Наранбаатар  онцолж байсан. Тэр хэлэхдээ “Зүүн цанхийн чанар сайтай коксжих нүүрсний давхрагад TTJVCo гээд мөн Хятад компани олборлолт хийж байгаа. Үндсэндээ Эрдэнэс таван толгой бүхэлдээ хятадуудын мэдэлд ингээд очиж байна. Үндэсний Энержи Ресурс гэдэг компаниа дампуурлаа, өрөнд орчихлоо гээд баярлаж бахдах хэрнээ Хятадын компаниудыг болохоор өрнөөсөө гараа гээд Эрдэнэс Таван толгойд олборлолтын эрх өгч байгааг хараад үнэхээр ойлгохгүй юм. Монголчууд Монголдоо үнэ цэнэгүй болж байгаа юм уу даа хэмээн ярьж байгаа юм. Тэр хэлэхдээ Тавантолгой Хятадуудад очлоо гэж байсан.

Тэгвэл “Саусгоби сэндс” компанийн толгойг илсэн шийдвэр энэ засгийн үед хэвээрээ байх уу, эсвэл салхи орох уу гэдэг асуудал яригдаж эхэлсэн ч, одоогоор тодорхой мэдээлэл алга байгаа юм.

“Саусгоби сэндс” компанийн хууль зөрчсөн асуудлыг эргэн сануулахад, Ашигт малтмалын тухай хуульд зааснаар бол хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшигч нь тусгай зөвшөөрлөөр олгосон тухайн талбайн гектар тутамд тодорхой зардлаар хайгуулын ажил хийж гүйцэтгэнэ. “Саусгоби Сэндс” компанийн хувьд хуульд зааснаар тусгай зөвшөөрлийн 7-9 дэх жилдээ 1.5 ам.долларын хайгуулын ажил хийх ёстой байж. Тус компанийн хайгуул хийсэн зардал нь энэ хэмжээнд хүрээгүй учир АМГ-аас ашигт малтмалын хайгуул хийх дээрх дөрвөн тусгай зөвшөөрлийг нь  цуцлах дүгнэлт гаргасан байж. Гэтэл АМГ-ын дарга асан Д.Батхуяг, Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн дарга асан Л.Даваацогт нар эдгээр тусгай зөвшөөрлийг цуцлах үүргээ биелүүлээгүй. Дөрвөн тусгай зөвшөөрлийн нэгийг нь авлигад авч, үлдсэн гурвынх нь эрхийг сэргээжээ. Д.Батхуяг авлигад авсан лицензээ найз С.Жаргалсайханы “Зэлэм” компанийн нэрд шилжүүлсэн нь мөрдөн байцаалтын явцад баримтаар тогтоогдсон гэх мэдээлэл байдаг. “Саусгоби Сэндс”-ээс “Зэлэм” компани руу шилжүүлсэн 5261Х тоот тусгай зөвшөөрөл нь Өмнөговь аймгийн Гурвантэс, Ноён сумын нутаг дахь орон нутгийн тусгай хэрэгцээнд авсан Хайрхан толгой нэртэй 72499 гектар талбайтай,  42.8 сая тонн чулуун нүүрсний нөөцтэй ордынх байсан байдаг. Тэгэхээр Монголын эрх мэдэлтнүүдийг бүхэл бүтэн ордоор хахуульдсан гэх асуудалд холбогдож ирсэн  “Саусгоби Сэндс” Монгол Улсад учруулсан хохирлоо барагдуулсан эсэх нь тодорхойгүй ч,  Монгол улсын нийгэм, эдийн засгийн хөгжилд бодитой хувь нэмэр оруулж буй шилдэг аж ахуйн нэгжээр шалгарчээ.

Эх сурвалж: Шуурхай.мн

 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

14 Comments

  • zochin (January 09, 2017 2:27:59 pm )

    MONGOL AJ AHUIN NEGJVVDDEE IIM HVNDETGEL VZVVLEH ESTOI UM BISHVV ERUNHIILUGCH ELBEGDORJOO

    • зочин (January 09, 2017 7:29:59 pm )

      сэрээч монголчуудаа

  • Zochin (January 09, 2017 3:09:39 pm )

    Ээбий дэндэнэ дэндэнэ гэхэд арай л хэтэрч байнаа. Энэ хүн ер нь биднийг юу гэж боддог нь үг үйлдлээс нь улам л тодорхой харагдаад байх юм. Битд чинь одоо яасан тэнгэр хаячихсан ард түмэн болоод энэ мэт нөхдүүдэд ийн тохуурхан доромжлуулж явах ёстой юм бол оо та минь ээ!!!

  • zozohinzzochin zozochinchinohininzohinohinchin (January 09, 2017 5:06:08 pm )

    tatvariin darga hulduu zorigiin hiij baigaa ajil hariutslaga tootsoj ajilaas ni huuh heregtei ard tumeniig baga doromjil henii daalgavar ve

  • эдийн засагч (January 09, 2017 6:42:58 pm )

    МҮХАҮ-ИЙН ТАНХИМ БАС Л АВЛИГА АВЧЭЭ ДЭЭ ЯНЗ НЬ. МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ ЗӨРЧСӨН, ШҮҮХИЙН ШИЙДВЭРЭЭ ГҮЙЦЭТГЭЭГҮЙ КОМПАНИЙГ ШАЛГАРУУЛНА ГЭДГИЙГ АВЛИГА АВЧЭЭ ГЭХЭЭС ӨӨРӨӨР ХАРАХ АРГА АЛГА

  • jargal (January 09, 2017 7:15:45 pm )

    ганцхан монголд л ийм марзан шалгаруулалт явагддаг байх даа .түүнээс өөр оронд бол биднийг доромжиллоо гэх биз дээ

  • Zochin (January 09, 2017 9:00:50 pm )

    Hudaldaa Aj uildveriin tanhim avilgal avch shildeg terguunii bolgodgoo odoo bolimoor yum, hedenjil ingej yavlaa, hen munge telsen ny shildeg baiguulaga, boldog ineedtei bishuu

  • Irgen (January 09, 2017 11:35:55 pm )

    Eh oromch nus luivarchid elvege bayrcogt saihanbileg s.bayr d.zorigt metii hulgaich luivarch al tolgoinuudaa nam nereer hamgaalaad bai an mani buleg huivaldagchidaa!!

  • it24.mn (January 10, 2017 12:13:12 am )

    Технологийн мэдээг it24.mn-ээс уншаарай!

  • Г.Дүгэрээ- Дархан, Эрдэнэтийн анхдагч-Утас 99086972, И-майл: g_dugeree@ yahoo.com (January 10, 2017 6:10:53 am )

    Ер нь шадныханд найр тавихаа л болимоор байна. Ийм өрөөсгөл бодлогоос болж үндэсний компанууд өсөж дэвжихгүй байнаа юм. Тавантолгойг үндэсний,бүх ард түмний хөрөнгө оруулалттай компани болгох хэрэгтэй. Монгол инженерүүд ганц нүүрсний уурхайг дэлхийн жишиг аваад явчих чадалтай нэдэнт би ерөөс эргэлдэггүй. Бид эцэн өвгөдөөс минь үлдээсэн энэ баялагын үүцээрээ гадаадын шунахай дээрэмчдийг тэтгэх ямар нрхтнй юм бэ?

  • төрөө цэвэрлэе (January 10, 2017 11:13:19 am )

    . Монголчуудын төлөө ажлах ёстой ерөнхийлөгч -хувийн эрх ашгаа өмнөө тавьж энэ гэмт этгээдүүдийг шоронгоос чөлөөлсөн. Ард түмэн мартахгүй дээ

  • УЛС ШИГ УЛС БОЛОЁ ГЭВЭЛ ТӨРӨӨ ЦЭВРЭЛ ЧАДАХГҮЙГ НЬ ЗОРИГТОЙ СОЛЬ (January 10, 2017 12:29:28 pm )

    ТӨР НЬ САМУУРСНЫГ ЭЛБЭГДОРЖ МЭДСЭН Ч МЭДЭЭГҮЙ ЮМ ШИГ Л ЯВЖ БАЙНА ХАРИН БУСАД НЬ ДАГАЛДААД Л ТОЙРОН ХҮРЭЭЛЭГЧИД ЮМ УУ ХААШАА ЮМ ЭНЭ ГАДААДЫН КОМПАНЫ ЭЗНИЙ БӨГСИЙГ ДОЛООХ НЬ Л ДЭЭ ЧААВААС ЮУ АВСАН ЮМ БОЛ ДОО ЗАЙЛУУЛ.

  • baaskabaaska (January 10, 2017 9:35:05 pm )

    yaahaaraa mongoliin turd 35 terbumiin urtei gadnii kompani shildeg aa negj boldog bilee.ene arai denduu doromjlood baigaa yum bishuu. esvel manai ebii buruu shiidver gargsnaa haatsailah geed ene kompani iim mundag kompani gej ard tumenii tarhiig ugaaj baigaa yumuu.

  • иргэниргэн (January 10, 2017 10:38:13 pm )

    ойлгосонгүй иймэрхүү байснаас огцорчихвал зүгээр биш үү

antalya rent a car