antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Jan 3, 2017 20 comments

Намын даргын суудлын төлөөх “луйвар”

нийтлэсэн Admin

1483411117586b0eadf0a73АН өнгөрсөн арванхоёрдугаар сард VI Их хурлаа хийж намдаа салхи оруулахаа сүр дуулиантайгаар зарласан. Тиймдээ ч намаа шинэчилнэ, намын дүрэмдээ өөрчлөлт оруулна хэмээн хоёр өдрийн турш хуралдсан ч хуралдаанаараа намаа шинэчлэх нь битгий хэл намдаа салхи оруулж чадаагүй өндөрлөсөн.

Харин хуралдаанаараа намын даргыг бүх нийтийн санал хураалтаар сонгож, намын гишүүдийн шинэчилсэн бүртгэлийг эхлүүлэхээр болсон. Улмаар өнгөрсөн арванхоёрдугаар сард намын даргын сонгуулийг эхлүүлж, шинэчилсэн бүртгэлээ хийж байгаа юм.

Гэвч 180 мянга гаруй гишүүнтэй хэмээн цээжээ дэлддэг АН-ын шинэчилсэн бүртгэлд өдгөө 18 мянга буюу аравхан хувь нь хамрагдаад байгаа нь АН-д итгэл иргэдийн итгэл битгий хэл намынх нь гишүүд ч сүжиггүй болсныг илтгэх мэт.

1483412602586b147a93ec1

Гэтэл шинэчилсэн бүртгэлийн ирц тааруу байгаатай холбогдуулан, мөн намын даргын суудлын төлөө үзэж буй АН-ын фракцууд бохир арга хэрэглэж эхэлжээ. Тодруулбал, АН-ын фракцууд гишүүн элсүүлэх уралдаан зарласан мэт иргэдийг 500, 1000-р авчран намдаа элсүүлэн шинэчилсэн бүртгэлд хамруулж байгаа гэнэ.

Тэд шинэчилсэн бүртгэлд хамрагдаж буй гишүүдийн хураамж болох 1200 төгрөгийг ч өөрсдөөсөө гарган бүртгүүлж байгаа аж. Түүнчлэн намын даргын сунгааны төлөө өрсөлдөгчид гишүүдийнхээ саналыг 20 мянган төгрөгөөр худалдаж авч байгаа тухай ч твиттерээр жиргэж эхэллээ.

1483412599586b14777a723

Фракцгүй болсоноо ээлж дараалан зарлаж байсан АН доторх фракц харин ч намын даргын сонгуулийн өрсөлдөөнөөр улам эрчээ авч байна. Аль олон гишүүн элсүүлсэн фракцын хүн намын даргын сунгаанд ялах тул гишүүдээ идэвхтэй элсүүлж, шинэчилсэн бүртгэлд хамруулж байгаа гэнэ.

АН дотор явагдаж буй бас нэг хуйвалдаан нь Ерөнхийлөгчийн сонгуулийн тохироо гэнэ. Зарим нэг эрхмүүд намын даргад нэр дэвшигчдэд “Чамайг АН-ын даргад ялуулвал, намайг Ерөнхийлөгчид нэр дэвшүүл” гэх тохироог ч бас хийж байгаа гэнэ.

Юм бүхнийг луйвар, хуйвалдаан, тохиролцооны зарчмаар явуулдаг АН намынхаа даргын сонгуулийг ч шударгаар явуулж чадахгүй байгаа нь тус намд итгэх иргэдийн итгэлийг улам их алдуулж байна. Гэвч тэдэнд иргэдийн итгэх итгэл, гишүүдийн намаа шинэчлэх хүсэл зорилго огт хамаагүй бололтой.

Юутай ч гишүүдийн шинэчилсэн бүртгэл энэ сарын 6-нд дуусна. Тэр болтол хэдэн хүн бүртгүүлсэн эсэх нь хамаагүй. Харин ч бүртгэлийн хугацааг сунгахгүйгээр шинэчилсэн бүртгэлээ дуусгана гэнэ.

Ийнхүү АН доторх фракцуудын үйл ажиллагаа улам идэвхжиж байна. Уг нь тус намын дарга З.Энхболд өнгөрсөн онд АН-ыг фракцгүй нам болсон хэмээн зарласан боловч намын даргын суудлын төлөө фракцууд нь хоорондоо “алалцаж” байна.

Б.Анир


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

20 Comments

  • зочин цочин (January 03, 2017 1:48:26 pm )

    ардын гүтэглэг өрдөө алхам тутамдаа худлаа ярна арчилсан намыг доошин хиивэл насраа төр барна насраа дарга болно

  • гүрбазар (January 03, 2017 3:59:01 pm )

    АН-д элсүүлж 1000 төгрөг өгнө утас 99110000

  • Anonymous (January 03, 2017 4:25:44 pm )

    анх мөнгө тараах худалдаж авах ажлыг эхлүүлсэн өгөөжтэй нам даа

    • Unen (January 03, 2017 7:47:55 pm )

      Harin MAN guril taraadag hugshidiig abligaddag

  • айа (January 03, 2017 4:50:43 pm )

    хөвсгөл аймаг ардчилсан намгүй болсон лидерүүд нь цааш нь харуулсан гишүүнээ гэдгүй дээр гарбал өөрсдийгөө боддог хүмүүс байхад хэн энэ намын гишүүн гэж 1200 төгрөг өгөх юм вэ нэг лааз пиво аваад сэтгэлээ тайвшруулсан дээр биздээ

  • Anonymous (January 03, 2017 5:52:41 pm )

    АН гишyyД 1000000 гэдгийг харьж л суухаас!? Аягуй бол туухийн давцангаас оргуй арчигдах юм биш дээ! Яана таминь ээ!

  • САНАЛ (January 03, 2017 6:23:42 pm )

    ЭНЭ ЗЭРГИЙН ЮМЫГ ӨЛХӨН ХИЙНЭЭ МАНАЙ ЭРДЭНЭ ГИШҮҮН ТА НАЙР ӨӨРСДӨӨЛ ИХ ХУРЛААРАА ШИЙДЭЭ БИЗДЭЭ БИТИЙ ГОНШИГНООД БАЙГААРАЙ

  • Anonymous (January 03, 2017 6:41:08 pm )

    Баянголчууд С.Эрдэнэ даргыгаа АН -ын дарга болгохоор шийдлээ.

  • иргэн (January 03, 2017 6:44:46 pm )

    S Erdene toniloxgyu yum bx da xuleej l baixaas

  • мн (January 03, 2017 7:02:02 pm )

    ан алтангудасаас салах цаг ч ирж дээ

  • хүн хүн (January 03, 2017 7:05:34 pm )

    МАН-АН гэдэг нь хулгайч гадаадын луйвирчан нарын бууны нохой бологсодын үүр болсон Энэ намуудыг дагаж хулгайч нарын бөхс долоогч долдой нар Төрийн албанд очож цалин авах хулгай хийх хахууль авах албан тушаал горлогч Мөн арчаагүй тэнэг залуус аяга хоол шил архины мөнгөөр хууртаж гэшүүн болож гүүлдэдэг юм

  • urtaa (January 03, 2017 7:38:38 pm )

    Ardiin nam songuuliin mungu ajiliin bair amlaj bosgoson geed bsan unen bn hichneen hun halj bn a oyunhiro
    L gej neg avgai odoo bolio

  • zochin (January 03, 2017 7:44:35 pm )

    Unen baihaa zunduu humuus halj bga sh de surguuli tsetserlegiin zahirluud geel halj igch bga arf mongoliin ard tumen yasan ch daruuhan yum tsus ni huuruud neg bosvol ardiin nam ardchilsan budaa boloh bhda

  • zochin (January 03, 2017 7:48:14 pm )

    Ardiin nam garaad heden hun halsan bol sudalgaa hiisen sudalj bga survaljlagch ter bga boluu sonirhoh yumsan

  • Иргэн (January 03, 2017 9:34:40 pm )

    АН Вангийн хошуунд уусаж үгүй болно. Эрдэнэ вангийн нам 1-р сарын 29 нд бий болно.

  • Ачж (January 04, 2017 1:38:57 am )

    Энэ үнэхээр бузрын хулгайчуудын нам хэмээх баг.Ардчилал гэдэг баг хуулраад дууссан.Одоо энэ ардчилсан нам хэмээх багыг нь хуулаач гишүүдээ!!!Хая өөрсддөө эрх чөлөөгөө олго.

  • Ачу (January 04, 2017 1:39:38 am )

    Энэ үнэхээр бузрын хулгайчуудын нам хэмээх баг.Ардчилал гэдэг баг хуулраад дууссан.Одоо энэ ардчилсан нам хэмээх багыг нь хуулаач гишүүдээ!!!Хая өөрсддөө эрх чөлөөгөө олго.

  • ламбаа (January 04, 2017 7:28:46 am )

    тэр 18 мянга гэдэг нь ч худлаа гэсээн. хий үзэгдэл хуурамч гишүүд бичээд байна гэсэн. онигоо онигоо

  • Anonymous (January 04, 2017 9:48:13 am )

    шонхрынхон энэ үйл ажиллагааг тэргүүлж байна яандаа ардчилал минь

  • зочин цочин (January 07, 2017 11:51:08 am )

    энэд ардчилыг магтаад бичсэн юмииг устагчахаад муулаад бичсэн зүйлиин үлдээгээд байх юм энэ бол ардын намиих юм байна бүх муу юмна ардчалых юм бүх сайн юмана ардын намиих гэнж ард ойлгууах нэг арга санал авсан нэг дүр эсэгдэг юм байна ардчал их зовж байж маш шудрга байж л ажилахгүй бол эд нарйн тоглоом болох юм байна

antalya rent a car