antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Jan 2, 2017 10 comments

Хямдрал нэрээр үйлчлүүлэгчдээ хулхидахаа болиоч ээ “Номин”-ынхоон!

нийтлэсэн Admin

43460096c0cbbfb72ec13683ccfe3e46

“Бараанууд 50-80 хувиар хямдарлаа”, “хаа ч байхгүй хямдрал”, “зад хямдрал үргэлжилсээр” гэх мэт сүржин сурталчилгаануудад иргэд хууртсаар л..

Саяхан Номин их дэлгүүрээр үйлчлүүлсэн нэгэн үйлчлүүлэгч “Гурван долоо хоногийн өмнө Номингийн тоглоомны тэнгэрт хадсан өндөр үнийг гайхан пост оруулж байсан даа.

Тэр үед энэ цасан ширхэг 3999 төгрөг гэсэн үнэ хадсан байлаа. Өнөөдөр орсон чинь 6999 төгрөг гэж бичээд улаанаар чагталчиж. Тэгээд дор нь нөгөө хуучин үнээ тавьчиж. Үнэ нь 50-70 хувь хямдарчаад байгаа юм гэнээ. Жинхэнэ хошин шог (өнөөдрийн болоод 3 долоо хоногийн өмнө авсан 2 зураг) хэмээн фэйсбүүк  хуудсандаа зурагтай нь постолжээ.

15823662_245897435841926_1052453335022781087_n

15741041_245897452508591_8753800490748329229_n

Бидний сонгож авсан жишээ л энэ болохоос зөвхөн Номин гэлтгүй бусад сүлжээ дэлгүүрүүд баяр далимдуулан бараа, бүтээгдэхүүнийн үнээ огцом нэмсэн талаар иргэд санал шүүмжлэлээ хэлсээр байгаа юм.

Өөрөөр хэлбэл, манай улсад баярын сарууд эхлэхээр бараа бүтээгдэхүүнээ бараг л үнэгүй өгч байна, зад хямдрууллаа гэсэн рекламыг худалдаа эрхлэгч байгууллагууд цацаж эхэлдэг ч хэрэг дээрээ хямдарсан зүйл байдаггүй.

Хямдарсан бараа нь бодит байдал дээр хугацаа нь дөхсөн, сонголтгүй, хуучирсан, эсвэл үнийг нь өсгөөд тавьчихсан бараагаа хуучин үнэнд нь буулгаснаа зад хямдрал гэж тайлбарладаг.

Ингэж  хямдрал нэрээр иргэдийн халаасыг сэгсэрч байгаа бизнес эрхлэгчдийг хянах хууль байдаг ч иргэд гомдол гаргадаггүй учраас тэдэнд шалгалт хийх эрх нь төрийн байгууллагад байдаггүй. Тэгэхээр иргэд ч өөрсдийн эрх ашгийг хэрхэн хамгаалахаа мэддэг, бизнесийн байгууллагууд үйлчлүүлэгчдээ хуурдаггүй, хүндэтгэдэг, ёстой байх шаардлагатай талаар холбогдох албаны хүн учирлаж байна.

Г.Сар


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

10 Comments

  • Дууяа (January 02, 2017 3:47:50 pm )

    Энэ яг үнэн бодит жишээ биеэр үзлээ 2 хаалгтай цагаан шаргал самсунг хөргөгч 2016,10,20-оор 1800000 байлаа харж яваад сая хямдрал гээд зурагтаар орилоод унахаар нь авах санаатай очсон чинь 2340000 болчихсон бэлэг дагуулна болоод явчихаж айра л ард түмнийг шулж ханахгүй юмаа Хямраагүй хүмүүс худалдааны гарзын эзэд
    л байна.

  • Anonymous (January 02, 2017 6:46:27 pm )

    Зарммдаа сонин бараа зардаг.Хавар задгай талбайн хямдралаар гар утасны гэртэй баттарей 5 000 төгрөгөөр маш хямд авчихлаа ! гэж баярлан хөөрч байтал яг дөрвөн сарынхаа ой дээр ажиллахаа больсон !

  • Дааяа (January 02, 2017 6:47:27 pm )

    Зарммдаа сонин бараа зардаг.Хавар задгай талбайн хямдралаар гар утасны гэртэй баттарей 5 000 төгрөгөөр маш хямд авчихлаа ! гэж баярлан хөөрч байтал яг дөрвөн сарынхаа ой дээр ажиллахаа больсон !

  • Цагаадай (January 02, 2017 7:02:43 pm )

    ЭНЭ үнэн Нмингоос татгалзья

  • ЗОЧИН (January 02, 2017 7:11:26 pm )

    Байнга л ингэдэг ш дээ дандаа хүн хуурна адгийн шаарнууд тэр шулсан мөнгөндөө хахаж үхнэ ээ та нар

  • зочин (January 02, 2017 7:24:17 pm )

    заяа чинь тэрдээ номингийнхонд хулхидуулж ханадаггүй улсуудад сургамж болох болтугай

  • зочин (January 02, 2017 7:25:08 pm )

    ингэн ингэн л номингоор үйлчлүүлдэг биздээ

  • Anonymous (January 02, 2017 8:37:18 pm )

    Teneg l bish Bol yamarch naimaachin baraagaa 50-80 huvi hyamdruulah uu! Uneheer tiim Bol ashiglaltand hiigeed 50-80 huvia haslaa gehed tsana n ashig garch baij hyamdruulah baih. Geheer har udaanaar bodood l ankh aasaa hed nugalsan baisan bna. Iim eyes tatvar gaslight shuuh shu darga orsoldooniihon uuniig yagaad shalgahgui chimeegui baigaad bna. Henii h l tale bna aa. Baavgai yu tuulai yu

  • Монголхүү (January 03, 2017 7:47:18 am )

    Манай улсад л ийм байдгаас гадны улсуудад өөр л байдаг юм байна. Би л гэхэд нэг дэлгүүрт шинэ жилийн өмнө 299 байсан юмыг өнөөдөр 48-р авлаа. Ёвропын орнуудын дэлгүүрт бол хямдарсан шиг л хямдардаг юм байна.

  • ohin (January 03, 2017 1:56:22 pm )

    languun deerh une kassand bichuuleh une 2 zuruutei baidag ni ih sonion

antalya rent a car