antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Jan 2, 2017 48 comments

Бурхан минь, биднийг дээрэмчдээс авраач!

нийтлэсэн Admin

61706–   Сайн байна уу, аниа? Бид нийгмийн даатгалаас явж байна – гэсээр хоёр хүүхэн хаалгаар орж ирлээ. – Та амралтанд явах уу?
–    Үгүй. Юун амралт билээ?
–    Та саяхан тэтгэвэрт гарсан болохоор мэдэхгүй байх шиг байна. Хөгшчүүлийг нийгмийн даатгалаас үнэ төлбөргүй нийгмийн даатгалын амралтанд хэд хоног амруулдаг юм шүү дээ.
–    Өө тэгъе. Ирэх зунаас тэгэж байгаад амаръя.
–    Он дуусах гэж байна. Таны лимит одоо ингээд дуусна. Та өнөө маргаашгүй л амралтанд яв.
–    Хар өвлөөр үү? Эгч нь дараа зунаас болъё.
–    Энэ жилийн лимит чинь өнгөрөх нь байна. Тэгвэл та мөнгөө ав. Амарсан гээд л энэ маягт дээр бөглөөд гарын үсгээ зурчих.
–    Өө юун сайн юм. Мөнгөө авчихъя. Хаана зурах юм? 150 мянган төгрөг үү?
–    Үгүй ээ, танд 50 мянгыг өгнө. Тэртэй тэргүй зүгээр олдож байгаа мөнгө шүү.
–    100 мянгыг нь хэн авах юм?
–    Бид чинь бас хөөцөлдөж бариад л гэр орноор чинь ирээд зөндөө л ажиллаж байна шүү дээ.
–    Ядахнаа таллаад хувааж болдоггүй юм уу?
–    Бид цаанаа олуулаа. Дээр дарга нар байна. Та өөрөө л мэд. Эсвэл 50 мянгыг одоо авна, Эсвэл энэ эрх чинь хүчингүй болоод хоосон хоцроно.
–    За за, зүгээр олдсон шар тосыг амаараа түлхээд яахав. Ирэх зун би амралтанд явж болох уу?
–    Болно. Үнэгүй амрана, эсвэл ийм маягаар 50 мянгаа авч болно. Гэхдээ та өөрийн таньж мэддэг тэтгэвэрийн хөгшчүүлдээ энэ тухай оноос өмнө хэлээд хэдэн хүн олоод өгвөл шагналтай шүү.

Олон жилийн өмнө дунд сургуульд хамт сурч байсан “ангийн охин” саяхан надад ингэж ярьсан юм. Тэрээр таньдаг мэддэг болгондоо утасдан, аминдаа нэмэлт шагнал авчих санаатай зарлага хийжээ. Мөн худууддаа тус болгонд нь 50 мянган төгрөг олж өгсөн байна. Хэрэв “харилцагч” амралтанд явна гэвэл хоёр хоног Нийгмийн даатгалын даргын хувийн амралтанд жаргуулаад 150 мянгыг биччихдэг аж. Энэ талаар цааш сураглавал улс даяар ийм сүлжээ нэгэнт үүсээд хэдэн жилийн нүүр үзэж байгаа юм байна. Дээд дарга нь энэ цуглуулсан мөнгөнөөс татвар авна. Нэг үгэндээ айлаар хэсэх хүүхнүүд бол нормын ажилчид. Төлөвлөгөө давуулаад цалингаас гадуур орлого цуглуулна.

Хөгшчүүлд нийгмийн даатгалынхан сонсголын аппарат баахныг 35 мянган төгрөгөөр тараав. “Энэ аппаратын үнэ 700 мянган төгрөг. Гэвч нийгмийн даатгалаас хөгшчүүлээ харж үзээд ердөө 35 мянгаар өгч байгаа юм. Та үүнийг авчихаад бусад хөгшчүүдэд бас дуулгаарай. Олон хүн олоод ирвэл таныг үнэгүй амралтаар шагнана шүү”. Ийм маягаар монголын хөгшчүүдийг сонсгол сайн муу нь хамаагүй нэлээдийг нь аппараттай болгожээ. Хэргийн мөрөөр хөөвөл хямдаар бөөндсөн аппаратаа нийгмийн даатгал 20 дахин их үнээр үнэлэн тогтоожээ. Хурааж авсан 35 мянга ном ёсоороо дансанд орно. Харин 20 дахин өндөр үнээр үнэлсэн зөрөө даргын хармайнд. Мэдээж түгээлт хийсэн ажилтнууд норм давуулсан өндөр шагналтай. Хөдөлбөл хөлс шүү дээ.

Нийгмийн даатгалын хөрөнгө бол иргэдийн татвараар буй болсон баялаг. Одоо тооцоогоор тэдэнд дөрвөн ихнаяд төгрөг байх ёстой. Хоёр ихнаядыг нь Засгийн газар “зээлж аваад” дашийншог. Нөгөө хагасыг дарга нь энд тэндэхийн банкинд ээлжилж тавин хүүг нь хусч суудаг. Ийм опперацийн дүнд зарим банк хямралдаад эргэж өгөхөөсөө өнгөрсөн. Та бүхэнд энэ “бизнес” аль зэрэг таалагдаж байна??? Сүлжээнд орсон энэ ажиллагаа олон тэрбум төгрөгийн өртөгтэй. Үйлчлүүлэгчээ хам хэрэгтэн болгочиж байгаа учраас гомдол гарах магадлал багатай, энэ хэрээрээ эрсдэлгүй луйвар. Сүлжээнд оролцож буй бүх хүн болох удирдагч, мэнэжэр, зохион байгуулагч, түгээгчид, үйлдэгчид, үйлчлүүлэгчид бүгд операцийн үр дүнд гэдэс цатгалан, сэтгэл хангалуун гардаг болохоор буянтай “бизнес”! Монголд олон арван  мянган тэтгэвэрийнхэн бий. Цаана нь талийгаачид бүр олон. Далайцтай хөдөлж болох их ундрага. Төрийн шудрага ажилтнуудаа гүтгэсэн бол тэнгэр намайг ниргэж, хуулийн хурц хараа тас цавчиг. Хулгай дээрэм нүүрэлсэн хөөрхий эх орон мину!

Гэрэлт шар наран дор ил задгай хийж буй энэ тонуулыг хүн болгон шахам мэдэж байгаа болохоор цагдаа ч бас хамар битүү ч үнэрлэсэн байж таараа. Асуудлыг шалгахаар дээш дээш нь өргөн мэдүүлжээ. Татгалзсан хариу авав. Нэгд удахгүй сонгууль болох гэж байхад илүү шуугианаар яахав. Хоёрт ерөнхий мэнэжэр нь хуулиар халдашгүй эрх эдэлдэг! Өөрөөр хэлбэл дархлагдсан хулгайч!

Монгол улсын үндсэн хуулийн 29-р зүйлд УИХ-ын гишүүний эрх үүргийг заасан байгаа. Үүнд: “2. Улсын их хурлын гишүүний халдашгүй байдлыг хуулиар хамгаална. 3. Улсын их хурлын гишүүн гэмт хэрэгт холбогдсон тухай асуудлыг Улсын их хурлын чуулганаар хэлэлцэж бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх эсэхийг шийдвэрлэнэ. Уул гишүүн гэмт хэрэг үйлдсэн гэж шүүх тогтоовол Улсын их хурал түүнийг гишүүнээс нь эгүүлэн татна”. Ингэж заасан байна. Энэ бол ардчилсан төрийн хаана ч байдаг жишиг механизм. Иргэний зориг намынхан анх парламентад орж ирүүтээ л гишүүний халдашгүй эрх гээчийг цуцлана гэж мөрийн хөтөлбөртөө тусгаж байв. Болохгүй л дээ, ард түмнээс сонгогдож тэдний төлөөлж буй хүн өөрөө ямар нэг байдлаар хамгаалагдахгүй бол сонгогч түмнээ яаж төлөөлөх болж байна? Тэд үүнийг ойлгоод дахиж тэгэж хөтөлбөрдөхөө больсон.

Гэвч халдашгүй байдал гэдэг маань нарийндаа юу вэ? Юун түрүүн гишүүн хууль тогтоох явцдаа гаргасан санал, хэлсэн үгийхээ төлөө хариуцлага хүлээхгүй гэсэн үг. Энэ нь хэн нэгнийг доромжлох гүтгэх зэргээр танхимаас гадуур үйлдэх ёс бус үйлдэлд огт хамаагүй. Халдашгүй байдал гэдэгт мөн бие махбод, гэр орон, албан тасалгаа, унаа тэрэг нь хамаарна. Энэ бол төрийн зүгээс халдахгүй гэж байгаа болохоос авгай нь ганжиндах, гэрт нь хулгай орох, машины толийг нь хагалахтай огт хамаагүй. Үүнийг иргэний журмаар бусдын нэгэн адил шүүх цагдаагаар явж шийдүүлэх ёстой болохоос гудамжинд өөрөө шалчиганаж байж тавиулчихаад халдашгүй эрх гэж өвчигнөх нь ёстой  гай л байна!

Гэмт хэрэгт холбогдох тухай асуудал байна. 1991 онд Үндсэн хуулийг боловсруулж байхад Чимид гуай энэхүү 29-р зүйлийн 3-р заалтыг ингэж тайлбарлаж байв: Гэмт хэрэг нь тодорхой болбол гишүүнийг бусад иргэдийн нэгэн адил сэжигтнээр татах ба шаардлагатай гэж үзвэл тусгаарлах арга хэмжээ авах нь прокурорын бие даасан шийдвэр байх ёстой. Гэмт хэрэг нь батлагдсан гэж үзвэл прокурор хэнээс ч асуулгүйгээр яллагдагчаар татах эрхтэй. Шүүх гэм буруутайг тогтоосны дараа л УИХ уг гишүүнийг эгүүлэн татах асуудлыг авч хэлэлцэнэ. Гишүүнийг шүүхээр орохоос өмнө тусгаарлан хорьсон тохиолдолд түүнийг хуралд нь тусгай харгалзагч авчирч суулгаад эргүүлээд тусгаарласан газарт нь харуул хамгаалалттайгаар аваачиж хорино. Чимид гуай үүнийг Энэтхэгийн парламентаар жишээ авч, тусгаарлах арга хэмжээнд орсон хэд хэдэн гишүүн буутай цагдаагаар харгалзуулан парламентийн танхимд гавтай орж ирэн суудалдаа суугаад чуулганы ажиллагаанд оролцон саналаа бүрэн эрхтэйгээр өгдөг. Хурал дуусангуут хуяг гишүүнийг шорон руу, эсвэл гэрийн хорио руу нь туун авч явна.

Ардчисан тогтолцоо өөрийгөө хамгаалах хүчтэй байдгийн жишээг хоёр жилийн өмнө Чехийн хуулийн байгууллага харуулсан. Чехийн Засгийн газар хуралдаж байтал гаднаас зэвсэглэсэн цагдаа нар гэнэт орж ирэн прокурорын зөвшөөрлийг үзүүлж танхимын гишүүдийг хуйгаар нь баривчлан байх газар нь аваачиж хорьсон. Ардчилсан тогтолцоо өөрийгөө хамгаалах хүчгүй бол энэ нь үхлээ хүлээж буй сул дорой хүнд өвчтөн гэсэн үг. Конгрессийн ордон, Кремль, Японы парламент рүү дайрвал шууд л буудаад унагачихдаг болохоос танхайчуудыг ардын баатар болгодоггүй. Ийм л хуультай байдаг.

Үндсэн хуулийн энэ логик буруугаар хэрэгждэг болсноос өдгөө Монголын парламент нь гэмт хэрэгтнүүдийн хорогдох газар болж хувирч байна. Гэмт хэрэгт холбогдон шоронд сууж байгаад “чөлөөгөөр” гарч ирсэн нэгэн нэр дэвшин өрсөлдөж байхдаа гишүүн болох гэж буйгаа “энэ цагдаа нар чинь зүгээр байлгахгүй байна шүү дээ” гэж улаан цагаангүй сонинд ярилцлага өгч байсан ба үнэхээр ч сонгуульд ялж төрийн эрх барилцаж л байсан.

Монгол улс 1990 онд нэг удаа пропоциональ системээр анхны парламент буюу Улсын бага хурлыг бүрдүүлж байв. Түүнээс хойш дандаа абсолют мажоритар системээр сонгууль явуулдаг байлаа. Дэлхийд ийм орон ердөө тавхан байдаг ба Монголоос бусад нь хүний түүхэнд анхлан сонгууль өгч байсан англо саксоны улс байдаг юм. Абсолют мажоритар систем нь гишүүн болгонд жижиг жалга дов өмчлүүлдэг ба үүнээсээ болоод нэгдсэн бодлого явдаггүй, ялсан намын дэвшүүлсэн хөтөлбөр хэрэгжихэд төвөг болдог, сахилга бат хариуцлага хөсөр хаягдан, улс төрийн бодлогын хамтын зарчим алдагдаж бие даасан популистууд улс орныг тал тал тийш нь чирдэг хортой. Иймээс дэлхийн ихэнх оронд пропорциональ, эсвэл пропорциональ – мажориторыг хольсон холимог системийг авч хэрэглэдэг. 2012 оноос Монголд холимог систем хэрэглэх болсон ба энэ удаа ч мөн ийм журмаар сонгуулиа явуулах гэж байна. Пропорциональ гэдэг нь иргэд аль нэг улстөрийн намын төлөө саналаа өгөх ба түүндээ таарсан суудал олж авдаг. Суудалд чухам хэн суухыг нам шийддэг аж.

Чухам энэ “нам шийднэ” гэдэгт л лоосуу байна. Пропорциональ сонгууль явуулдаг ихэнх оронд нам нэрс гарган нийт сонгогчидоор хэнийг гэдгээ шийдүүлдэг. Зарим газар намын авсан суудалд хэн суухыг улс даяар намын хэмжээнд шалгаруулалт явуулна. Энэ нь төрийн сонгуулийн өмнөхөн тусдаа ил тод болдог аж. Гэтэл манай 2012 оны “туршлагыг” харж байхад хэдэн нөхдүүд фракц гэгчийг төлөөлж хаалгаа бараг лацдаж ломбодож байгаад хуйвалдааны нэрс гарган тогтоод дараа нь заралсан. Хуйвалдаан ч юу байхав даа, бөөн наймаа. Өнөөгийн манай “фракц” гэж юу юм бэ? 150 мянган гишүүнийх нь хэд нь аль фракцид хамаарч байгаа юм? Фракц гэгч нь намын хамт олны үзэл бодлын зөрөөний илрэл үү, эсвэл цөөн хэсэг луйварчдын хулгай дээрэм хийх зорилготой бүлэглэл үү? Үүнийг та өөрөөсөө нэг асуугаад тунгаа даа. Лав л 2012 онд АН-ын нэрс ба дугаарлалт чансааг Портуун, Энхболд, Алтанхуяг, Амаржаргал, Эрдэнэбат, Сайханбилэг, Баярцогт, Эрдэнэ гэсэн фракцчид хэлцэж байгаад л шууд тодорхойлчихсон юмдаг. “Би одоо орлоо, дараа чи ороорой” гэдгээ ч урьдчилаад тохирчихсон гэж сонссон шүү. 150 мянган гишүүнтэй үндэсний нам шүү дээ. Ядахнаа 230 гишүүнтэй ҮЗХ-ээрээ ил тод хэлэлцээд нэр дэвшүүлээд нууцаар санал хурааж байж жагсаалт гаргаж ирсэн бол арай л шудрага болмоор. ГЗ, УТЗ гэх мэтийн хуучны Улс төрийн товчооны хуулбар нийт намыг төлөөлж чадах уу? Бүлэглэсэн луйварчид ярьсныгаа 150 мянган хүний өмнөөс “намын шийдвэр” гэж донгосох эрхтэй юу? Чухам ийм “нам шийднэ” – д л луйварчид, дээрэмчид, авилгачид, хулгайч нар наймаагаар орж ирж халдашгүй эрхтэй дархлагдсан хулгайч болно, энэ нь цаашлах тусмаа улам “хуульчлагдана”. Бурхан минь, биднийгээ дээрэмчдээс салгаж авраач!!!

2016.1.10

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

48 Comments

  • та ч өөрөө эвгүй хүн (January 02, 2017 3:41:45 pm )

    өөрийгөө толинд харах уу

    • зочин (January 02, 2017 11:53:17 pm )

      БГДүүоэгт баригдсан асар том барилгууд бүгд л энгийн иргэдийн хөрөнгийг Эрдэнэ гэгч луйварчин зүсийг нь хувиргаж нийгмийн даатгалаас хувь хүнийх болгосон нэг ёсны илбэ шүү дэ Одоо энэ хүнийг цаазаар авсан ч багадна

      • Эрдэнэ амьсгаа (January 03, 2017 1:34:19 pm )

        Цаазаар авдаг нь юу юм. Зүгээр шалгаж нягтлаад хөрөнгө мөнгийг нь улсын орлого болгоход гэмгүй л байх. Эрдэнэ яавч сайн хүн биш.

  • ta ch boroo goldod mongoliin altiig zugeer ogson hun shuu de (January 02, 2017 3:54:04 pm )

    erdene munguu huvaahahgui bolhoor heruul hiigeed muudaltssan hoer bhgui yu

  • ЗочинENE HUUHNIIG (January 02, 2017 3:57:08 pm )

    яг үнэн дүр төрхийг ямарч нэмэр хачиргүй үнэнээр нь л бичсэн байна бид яг ийм л байгаашдээ баабар танд амжилт хүсёи улайтал улайтаөл нь бичээд байгаарай та

  • оношчин (January 02, 2017 4:28:51 pm )

    Ямар мулгуу нь ИХ н гишүүн хэлсэн үгнийхээ төлөө хариуцлага хүлээхгүи гэсийм бол.бүр гайхаад байх юм уг нь бол тэр хүний амнаас унасан үг бүр нь хууль болж үйлчилмээр… ёо ёо дээрээ ийм байхаар бид яаж өөдлөх вэ? би харамсаж байна гутаж байна .шинээр орсон хэдэн эмэгтэй гишүүдийн ихэнх нь чуулган дээрээ бохи зажлаад утсаар яриад хээв нэг суудаг бүдүүлэг…ичиж байна нөгөө хэдэн саяийн тэмдэг нь улам томроод улам л их мөнгө бид төлөх нь,,.

  • Otgonbayar. Lkh (January 02, 2017 4:49:06 pm )

    Baawar bil uu he odoo bolidoo hulgaachdiihaa baasiig tsewrlrj ami zuuh saihan l baidag baihaldaa.
    Tsag uein niigmiin uls turiin tomoohon asuudliin araas hurz yumuu tsaasaa awaal ajildaa ordiin
    Ineedtei gar yum aa.

    • hehe (January 04, 2017 7:17:18 am )

      яасан үнэн юм хэлцэн үү

  • Otgonbayar. Lkh (January 02, 2017 4:50:11 pm )

    Baawar bil uu he odoo bolidoo hulgaachdiihaa baasiig tsewrlrj ami zuuh saihan l baidag baihaldaa.
    Tsag uein niigmiin uls turiin tomoohon asuudliin araas hurz yumuu tsaasaa awaal ajildaa ordiin
    Ineedtei gar yum aa.

  • Anonymous (January 02, 2017 4:51:00 pm )

    eb zyigee olood yabaa ingeed obchinood baibal nam chini yu boloh be negiigee muulmaar bolbol ooriinhoo muug olood bodchih tegbel zygeer bolno

  • ЗОЧИН (January 02, 2017 5:16:48 pm )

    ГОМО МӨНХӨӨ ГЭДЭГ ХҮН СҮҮЛИЙН ХЭДЭН ЖИЛ МОНГОЛЫН ИНТЕРНЭТ ЕРТӨНЦӨӨР ОД БОЛЖ ДУУСЛАА БҮР СҮҮЛДЭЭ ЭНЭ ХҮНИЙ ТУХАЙ НОМ ХҮРТЭЛ БИЧИГДЭЖ БАЙГАА СУРАГТАЙ УГ ХҮН НЬ ГОМО ГАЖ СОНИРХЛООС БОЛЖ БАГА НАСНЫ ЭРЭГТЭЙ ХҮҮХЭД ШОГЛООД ҮҮНЭЭСЭЭ БОЛЖ ИЙМ АЛДАР НЭРТЭЙ БОЛСОН ХҮН БАЙДАГ ГЭНЭ ЛЭЭ

  • иргэн (January 02, 2017 6:51:28 pm )

    БГДүүоэгт баригдсан асар том барилгууд бүгд л энгийн иргэдийн хөрөнгийг Эрдэнэ гэгч луйварчин зүсийг нь хувиргаж нийгмийн даатгалаас хувь хүнийх болгосон нэг ёсны илбэ шүү дэ Одоо энэ хүнийг цаазаар авсан ч багадна

  • мн (January 02, 2017 7:09:12 pm )

    ХӨГШИН ЛУУХААН САНГЫН САИД БАИХДАА Ч САИН ХУЛГАИЧ БАИСАН ДАА

  • DADA (January 02, 2017 8:07:05 pm )

    Эрдэнээ гэж

  • эрка (January 02, 2017 8:16:44 pm )

    Яг үнэн. Бурхан минь, биднийгээ луйварчдаас, дээрэмчдээс салгаж авраач!!!! Баабар ч янзын бичих юмаа.

  • Anonymous (January 02, 2017 8:57:35 pm )

    Баабар тэгээд цэвэр уу кккк. Надаас еер ухаантан байхгуй хэмээн сэтгэсэн шоргоолжны улгэр ха ха ха

  • Монгол (January 02, 2017 9:28:49 pm )

    Батбаяраа Чи одоо зүгээр д мөрөө хараад гэлдэр Чамайг харах сонсоххос хүмүүс залхаад байна ш дээ Малын цустан минь ээ Чийний цусны 90 мхувь нь малынх байх аа

  • Anonymous (January 02, 2017 9:39:43 pm )

    Erdene Nairamdal zuslan dotor baahan baishin barisan gesen yamar duusdaggui shunal be

  • Anonymous (January 02, 2017 10:35:40 pm )

    Ene Hun erdneegee bicheed baina uu l gej oilgoh baina shuudee baabar CH bas neeh shudarga Hun mun uu gej humuus yaridag daa uuriin tolgoi deerh ubs gd yu gedeg bilee dee

  • Anonymous (January 02, 2017 10:38:04 pm )

    Манай гариг дэлхий дээр засаглалын олон янзын хэлбэр туршигдсаар ирсэн, цаашид ч туршигдах болно. Хэн ч ардчиллыг төгс төгөлдөр, хамгийн ухаалаг гэж хэлж чадахгүй. Харин ч ардчиллыг хүн төрөлхтний түүхэнд оршиж байсан засаглалын бүхий л хэлбэрээс хамгийн муу нь гэж хэлдэг хүмүүс бий. /Нобелийн шагналт, Английн ерөнхий сайд Уинстон Черчилль/

  • Anonymous (January 02, 2017 10:38:23 pm )

    Ардчилал, даяарчлал, олон ургалч үзэл, олон намын систем, залуу улс төрч, төр муу менежер, сонгуулийн хар машин, гуравдах хөрш, чөлөөт зах зээл, өмч хувьчлал, хувийн өмч, эрх чөлөө, ашигт малтмалын ордын лиценз, лицензийн наймаа, гадаадын хөрөнгө оруулалт энэ бүхэн чинь буурай хөгжилтэй орнуудын газрын хэвлийн болон бусад баялагийг дээрэмдэж авахын тулд гадаадын эдийн засгийн алуурчдын нарийн бодож боловсруулсан, Африк, Латин Америк, Ойрхи дорнодын орнуудад олон жил туршигдаж, хэрэгжсэн нарийн арга, технологи юм. Гадаадын эдийн засгийн алуурчид энэ технологийг 1990 оноос Ардчилал нэрээр Монгол улсад нэвтэрүүлж, амжилттай хэрэгжүүлж эхэлсэн. Энэ бузар технологийг Монгол улсад шууд гардан хэрэгжүүлэгч нь АН, туслан хэрэгжүүлэгч нь МАН юм. Энэ бузар технологийг Хятадууд 1990 онд Тэн-Ан-Миний талбайд шууд бут ниргэсэн, харин Оросод Путин гарч ирээд 2000 онд бут ниргэсэн. Гэтэл энэ бузар технологийг АН, МАН хоёр өнөө хүртэл уралдан хэрэгжүүлсээр байна. Монголчууд сэрэгтүн, ухаарагтун.

  • Anonymous (January 02, 2017 10:38:43 pm )

    Хятадын удирдагчид Ардчилал гэж солиорсон залуучуудынхаа бөөрийг 1990 онд Тэн-Ан-Миний талбайд сугалаад хаячихсан. Манай Батмөнх мэтийн аймхай, хулчгар, эр зориггүй удирдагчид 1990 онд Сүхбаатрын талбайд Ардчилал гэж солиорсон Элбэгдорж, Бат-Үүл мэтийн залуучуудад хоёр гараа өргөөд буугаад өгчихсөн. Үр дүнд нь Хятад улс дэлхийн хамгийн хөгжилтэй хүчирхэг гүрэн болж хөгжсөн бөгөөд харин Монгол улс эдийн засгийн хувьд дэлхийн хамгийн ядуу, хүн ард нь боловсрол, оюун ухаан, ёс суртахууны хувьд бүрэн дампуурсан улс болж хувирсан. Энэ бол гашуун боловч үнэн. Ардчилал бол аюулт дайсан.

  • Anonymous (January 02, 2017 10:39:16 pm )

    Оросын ерөнхийлөгч Путин төрийн өмчийг луйвардаж авсан Ходорковский, Березовский зэрэг луйварчдыг 2000 онд шоронд илгээхийг нь шоронд илгээж, гадаадад цөллөгт үүрд явуулахыг нь явуулж мафи, олигархиудаа нам дарж авсан. Харин манай ерөнхийлөгч Ц.Элбэгдорж мафи, олигархиудтайгаа нэгдчихсэн явж байдаг…..

  • Anonymous (January 02, 2017 10:39:36 pm )

    МАХН (МАН) , АН хоёр манай нийгмийг өөрчилж шинэчлэн хүн төрлөхтний жишигт хүргэхэд үнэлж баршгүй хувь нэмэр оруулсан. Гэвч ярьж хэлж байгаагаасаа авахуулаад арга техник сурц нь улам адил болон улс төрийн нам гэхээсээ юугаа ч хаана ч хэзээ ч зарахад бэлэн, ариун нандин юм гэж огтоос үгүй хэсэг толгойлогчийн эрх ашигт үйлчилдэг өрсөлдөгч мафи бүлэглэлүүд, олигархи тогтоц болон хувирч байна. Энэ хоёр нам аль алин нь өдгөө улс төрийн үүрэг ролио дуусгасан учир Монголын ирээдүй улс төрийн шинэ хуваагдал, шинэ орон зай, шинэ стратегийг шаардаж байна. /Баабар Батбаяр/

  • Anonymous (January 02, 2017 10:39:54 pm )

    Монгол орныг эдийн засгийн болон ёс суртахууны гүн гүнзгий хямрал, дампууралд хүргэсэн АН-ын үйл ажиллагааг Дээд шүүхээс нэн даруй хориглох хэрэгтэй. АН бол мөн чанартаа ард олныг ядуурал, өлсгөлөн, айдас, хүчирхийлэл, ёс суртахууны доройтлоор хомороглон устгадаг орчин үеийн Фашист нам юм.

  • Anonymous (January 02, 2017 10:40:13 pm )

    Neeree neg sangiin said boltson yaabjiiluu ene chini erenhiiiin baruun gar geltsdeg l kumuus ni keldiin keleh keregtei

  • Anonymous (January 02, 2017 10:40:58 pm )

    “Улс орны хөгжлийн үзүүлэлт нь хуримтлуулсан материаллаг баялаг, арвин ургац, том хотууд бус харин хүмүүжсэн хүн” гэж Америкийн нэрт гүн ухаантан Р.У.Эмерсон нэгэнтээ хэлсэн. Энэ нь ард иргэд, улс төрчид нь халуун эх оронч сэтгэлтэй, цэвэр ариун ёс суртахуунтай, өндөр дээд академик боловсролтой бол улс орон хөгждөг гэсэн үг юм. Гэтэл ардчиллын гайгаар 26-хан жилийн дотор ард иргэд болон улс төрчдийн халуун эх оронч сэтгэл нь амин хувийн атгаг шунахай сэтгэлээр, цэвэр ариун ёс суртахуун нь адгуусан амьтны зэрлэг зан авираар, өндөр дээд академик боловсрол нь шинжлэх ухааныг таягдан хаясан прагматик боловсрол, мухар сүсгээр солигдож Монгол улс хөгжих бус олон арван жилээр ухарч, үндэсний тусгаар тогтнол, аюулгүй байдал нь ганхахад хүрэв. Ардчилал дахин Монголд бүү үзэгдэг.

  • Anonymous (January 02, 2017 10:41:23 pm )

    Дэлхийн нэрт эдийн засагчид буурай болон хөгжиж байгаа улс орнуудын хөгжлийн загвар болох Конвергенцийн онолыг боловсруулан гаргасан. Конвергенцийн онолын мөн чанар нь капиталист, коммунист нийгмийн аль сайныг нь авч оновчтой хослуулах явдал юм. Капиталист, коммунист нийгмийн байгуулалын аль алин нь Адам Смит, Карл Маркс мэтийн дэлхийн суут ухаантнуудын бодож олсон нийгмийн байгуулалууд юм. Аль нэгийг нь хатуу баримтлах нь туйлширал юм. Уг онолоор бол буурай болон хөгжиж байгаа орнууд батлан хамгаалах, эрчим хүч, уул уурхай, боловсрол, эрүүл мэндийн салбараа хувьчилж болохгүй, гадаадын хөрөнгө оруулалт оруулж болохгүй, 100 хувь төрийн мэдэлд байлгах ёстой гэж үзсэн. Эс тэгвэл газрын баялагийг нь гадаад, дотоодын эдийн засгийн алуурчид дээрэмддэг, улс төрчид болон хүн ард нь боловролгүй, хүмүүжилгүй, ёс суртахуунгүй зэрлэг, бүдүүлэг, шуналтангууд болж хувирдаг, ард түмэн нь өвчин эмгэгт баригддаг болохыг нотолсон. Монгол орон минь дэлхийн нэрт эдийн засагчдын заасан замаар бус, гадаад дотоодын эдийн засгийн алуурчдын заасан замаар замнаж байна. .

  • Зочин (January 02, 2017 11:18:49 pm )

    Эрдэнэ зугээр хулгай хийгээд даварч байгаагын ард еронхийлогч эбий байгаа болоод ингээд зугээр бгаг та юу гэж бодож бна

  • Tamir (January 03, 2017 1:54:47 am )

    S Erdene bol buzartsan hulgaich novsh shuu de Idj hanahgui har muu muuhaigaar duursen lalar mongoliig samarj bga luivarchidiin gol dur zalitai hulgai ch da

  • Хонх (January 03, 2017 3:07:43 am )

    Баабар л хэлсэн болохоос үнэн шүү дээ.

  • Anonymous (January 03, 2017 8:22:49 am )

    Баабарыг бкрхан шигээ шутэх хэрэгтэй.Толгой ажиллана шуу.Амжилт хусье.

  • Anonymous (January 03, 2017 9:08:32 am )

    Баабар шиг тархигүй хүний л үг бн

  • Иргэн (January 03, 2017 9:10:45 am )

    Төрийн бус байгууллага гэж улсын мөнгийг саасан арын хаалгатай хүний газар байна аа.

  • Зочин (January 03, 2017 9:11:40 am )

    Энэ үнэн шүү. Яг л амралтад явахгүй юм уу эсвэл мөнгөө аваач гээд зөндөө явж байсан. Үүнийг хорооны хэдэн нөхдүүд дээрээс удирдуулаад хийгээд байгаа юм.

  • Anonymous (January 03, 2017 9:41:59 am )

    Ардчилал монголд олдсон завшаан юмуу даа, үүнийг зөв ашиглаж ард нийтээрээ ашгийг нь хүртъе. Эрдэнэ бас бус хүмүүсийн балгаар ардчилалыг баалхаа больё. Ардчилалаа зөв хуульчлая эрхэм гишүүдээ

  • ЗззочиночинкочиночинзочинЗочин (January 03, 2017 10:07:30 am )

    Эрдэнэ нийгмийн даатгалын мөнгө идсэн гэж хэдэн жил л ярилаа. Ярьсан зүйл ортой дог. Шалгах ёстой нь шалгаж болдоггүй юм уу. Ер нь энэ ард түмний томчуулын тухай яриад байгаа нь ортой гэж бодож байна. Яагаад биднийг ингэж бухимдуулаад байнааа

  • zochin (January 03, 2017 10:51:35 am )

    Ene hun ch hamilon shig l haragddag. Yag yamar uzeltei hun yum be. Mongol ulsiin tuluu yumu buu med ee.

  • Anonymous (January 03, 2017 11:23:04 am )

    Mongoliig xogjliig tyrgetgex ardchilacan xodolgoond oroltsogch Negen Baabar iim dygnelt xiix gej ?!ooroo xariutslagaa xyleen

  • Зочин (January 03, 2017 11:44:32 am )

    С.Эрдэнийн луйварыг шүүх цагдаагийнхан мэддэг хэрнээ яагаад арга хэмжээ авдаггүй юм болоо энэ хүн мэдлэг боловсролгүй байж яаж баяжаад бна нас барсан хүний мөнгөөр сайн хөлжих юм даа нэг өдөр өөрөө чад хийх байх даа тэгвэл годом түүж байсан ТНБД авгай Нараа нь үргэлжлүүлэх юм болуу энэ нараа авгай ёстой хүний өмнө бүтэн өгүүлбэр хэлж чадахгүй ёстой балай эрдэнийн бөгс долооч

  • pkxny (January 03, 2017 11:52:45 am )

    150 биш 180 мянгыг төлөх 6 хоногийн амралт гээчийг Эрдэнэ саад тушаал гаргаад баахан хүн маруулсан гээд барммт бүрдүүлээд манайх гэхэд л 28 сая төгрөг зарцуулсан баабар ч үнэн л юм хэлж байна

  • зочин (January 03, 2017 12:36:12 pm )

    манай Эрдэнэ дарга шорон оронд орж их юм үзсэн тул өөрийгөө хамгаалах үгийг системийг сайн бүрдүүлсэн, хүний гараар хийлгэж, өөрөө шууд мултарч чаддаг, шалгадаг хүмүүст албан тушаал бүгдийг өгч чаддаг агуу хүн… манай дүүргийн даатгалын дүүргийн удирдлага бүгд нэг хүний ухаанаар томилсон тул хүчтэй

  • зочин (January 03, 2017 1:33:58 pm )

    Бүлэглэсэн луйварчид ярьсныгаа 150 мянган хүний өмнөөс “намын шийдвэр” гэж донгосох эрхтэй юу? Чухам ийм “нам шийднэ” – д л луйварчид, дээрэмчид, авилгачид, хулгайч нар наймаагаар орж ирж халдашгүй эрхтэй дархлагдсан хулгайч болно, энэ нь цаашлах тусмаа улам “хуульчлагдана”. Бурхан минь, биднийгээ дээрэмчдээс салгаж авраач!!!TEGIE TEGIE. CHINGIS KHAAN

  • niisleliin IRGEN (January 03, 2017 2:25:45 pm )

    ERDENE BAN L INGEJ HUSDAG IDDEG SHUU DEE ODOO ENE MONGOOR NAMIIN DARGIINHAA SUNGAAND BELEN TOOLj ogood yavaad bgaa shuu dee HOROOLOL ORGOO KINO TEATRIIG TOIROOD BANT ULS BII BOLSON ZEVUUN LUIVARCHIN

  • niisleliin IRGEN (January 03, 2017 2:28:18 pm )

    BURHAN BOLOOCHDIIN MONGIIG BAS ND-IINHAA NOHDUUDIIN HAMT IDNE UUNA SHALGAJ CHADAHGUI EE MONGO ATGUULSAN BGAA

  • zochin (January 03, 2017 5:21:59 pm )

    Ene deer bgaa luivarchidaa bidnii amidraliig hamgaalj uguuchee undur hvvtei bairnii zeekend suhurch bna ed bolohoor heden ter bumaar ni hulgai hiigeed bid bolohoor suhurch untalaa ajilaad amidral deeshildegui urund nuhlagdaj guitslee yah we

  • ДЭНДЭР (January 03, 2017 6:02:55 pm )

    БААБАР ЭРДЭНЭТЭЙ НИЙЛЖ ӨӨР ХҮНИЙ НЭРЭЭР БААХАН МӨНГӨ ЦОХИО БИЗДЭЭ

  • Mongol ulsiin irgen (January 03, 2017 7:53:34 pm )

    Odoo baabar gedeg tenegiin ugiig sonsdog khun baigaa yum uu.Ekhleed uuriinkhuu idej uusnaa saikhan delgeed bich de.Jinkhene khar kheree chini ene baabar shuu.Nerendee taarsan baavar nukhur bish shuu,End tend khor khutgasan taavar nukhr yum baigaan.

antalya rent a car